| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 183/2023/00103/И |
| Дугаар | 183/ШШ2023/02299 |
| Огноо | 2023-07-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 183/ШШ2023/02299
| 2023 оны 07 сарын 07 өдөр | Дугаар 183/ШШ2023/02299 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******** дүүрэг, ******** хороо, ******** байранд байрлах, ******** дүүргийн П газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, *** дүүрэг, ******** дугаар хороо, ******** тоотод оршин суух, регистрийн дугаар ********, ********овогтой Б.Ц холбогдох,
3.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч П газар нь хариуцагч Б.Ц холбогдуулан 3.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. ******** дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс нь төрийн өмчит хуулийн этгээд бөгөөд иргэн Б.Ц нь цаг хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй, эргэн төлөх хугацаа хэтрүүлснээс төр, олон нийтийн хөрөнгийг нэмэгдүүлэх боломжийг хязгаарлаж төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсан гэж дүгнэхээр байна. ******** дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс нь 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 24 сарын хугацаатай нийт 3.000.000 төгрөгийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу тус тус байгуулж, хөтөлбөрийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан байна. Иргэн Б.Ц нь өнөөдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 3.000.000 төгрөгөөс нэг ч төгрөг төлөөгүй бөгөөд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүйгээс 2022 оны 11 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар 3.000.000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байна. Хүү болон алданги тооцоогүй. "Зээлийн гэрээ"-гээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг зээлдэгч иргэн Б.Ц шаардаж, мэдэгдэл өгсөн боловч уг мэдэгдэлд заасан хугацаанд нь төлбөрийг төлж барагдуулаагүй бөгөөд эргэн төлөх гэрээний хугацаа 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр дууссан. Иймд иргэн Б.Ц 3.000.000 төгрөгийг гаргуулж ******** дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн ******** тоот дансанд үлдэгдэл авлагыг төвлөрүүлж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч ******** дүүргийн П газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М би хариуцагч Б.Ц-ээс Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсээс гэрээгээр авсан боловч зээлийн эргэн төлөлтөө хийгээгүй төлбөрийг нэхэмжилсэн. Хариуцагч Б.Ц нь НШГА-ны ******** тоот дансанд төлбөрийн үлдэгдэл төлсөн байх тул нэхэмжлэлээс татгалзаж байгаа болно гэжээ.
3. Нэхэмжлэгчээс ******** дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ******** дугаартай хүсэлтийн хуулбар, ******** дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн ******** дугаартай тушаал болон хавсралтын хуулбарууд, 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн ******** дугаартай Аж ахуй, бичил бизнес эрхлэгчид эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээний хуулбар, ******** дүүргийн П газрын 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ******** дугаартай прокурорын тогтоол, нэхэмжлэгчээс Т.М-д олгосон итгэмжлэл зэргийг ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
2. ******** дүүргийн П газар нь хариуцагч Б.Ц аж ахуй, бичил бизнес эрхлэгчдэд эргэн төлөгдөх нөхцөлтэй, санхүүгийн дэмжлэг олгох тухай гэрээний дагуу олгосон 3.000.000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн шалтгаанаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаагаа илэрхийлсэн байна.
3. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар нэхэмжлэгч ******** дүүргийн П газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Б.Ц холбогдох 3.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч ******** дүүргийн П газар татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар нэхэмжлэгч ******** дүүргийн П газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА