| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ширэндэвийн Бат-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2002004430331 |
| Дугаар | 2021/ДШМ/825 |
| Огноо | 2021-09-16 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Б.Ганбулган, |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 2021/ДШМ/825
2021 9 16 2021/ДШМ/825
Д.Э, С.У, А.Э,
Э.Ү, Т.Б нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Ганбулган,
яллагдагч Д.Эгийн өмгөөлөгч Б.Отгонтөгс,
яллагдагч С.Уын өмгөөлөгч Я.Баярсайхан,
яллагдагч А.Эын өмгөөлөгч Р.Булган,
яллагдагч Э.Үын өмгөөлөгч Н.Жамъян,
яллагдагч Т.Б, түүний өмгөөлөгч Д.Дандий-Ядам,
нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж хийсэн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЗ/1339 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Ганбулганы бичсэн 2021 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 49 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр яллагдагч Д.Э, С.У, А.Э, Э.Ү, Т.Б нарт холбогдох 2002004430331 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Д.Э нь “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн ажлын албаны Дотоод үйл ажиллагааны газрын даргаар ажиллаж байхдаа тус сангийн тооцооны нягтлан бодогч А.Э, Санхүү бүртгэл, эдийн засгийн асуудал хариуцсан менежер С.У, аж ахуйн жолооч Э.Ү, “Баянтуулын Буудай” Нөхөрлөлийн гүйцэтгэх захирал Т.Б нартай бүлэглэн:
- Авлигын эсрэг хуулийн
7.1.1 “албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх”,
7.1.3 “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”,
7.1.4 “төсвийн болон хандив, тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах”,
7.1.6 “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэснийг,
- Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн
6.1 “Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина”,
6.3 “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна”,
6.4 “Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ”,
6.5 “Албан тушаалтан ашиг сонирхлын зөрчилд орж болох нөхцөл байдлыг мэдэгдэх, түүнээс татгалзах замаар урьдчилан сэргийлнэ” гэсэн зарчмуудыг,
8.2 “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй”,
8.6 “Ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал үүсвэл тухайн албан тушаалтан уг нөхцөл байдалд бичгээр тайлбар хийж, эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлнэ” гэснийг,
11.1 “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэснийг,
12.1 “Албан тушаалтан өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, мөн эдгээрт бэлтгэхэд өөрийн албан тушаалын байдлаа ашиглан аливаа хэлбэрээр хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно” гэснийг,
- “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн ажлын албаны гүйцэтгэх захирал Э.Бын 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Б/29 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын
3 дугаар зүйлд заасан “Хууль тогтоомжийг дээдлэн, ажилдаа аливаа ашиг сонирхлын зөрчлөөс ангид, Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, ажиллахыг ... үүрэг болгосугай” гэснийг,
- 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”-ний
1.3 “Талууд Хөдөлмөрийн тухай, Авилгын тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиуд, Хөдөлмөрийн дотоод журам болон энэхүү гэрээг удирдлага болгон ажиллана” гэснийг,
5.2.2 ““Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн хэтийн зорилт, төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд санаачлага, идэвхи чармайлт гарган өөрийгөө дайчлан ажиллах, Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журам болон хариуцсан ажил үүрэгтэй холбоотой дүрэм, журам, заавар бүрийг чандлан мөрдөх”,
5.2.11 “Харилцагч байгууллага, хувь хүмүүстэй өөрийн хувийн сонирхлын үүднээс харилцаж, шан харамж авах, гэрээ хэлцэл, байгуулах, тэдгээртэй хувийн бизнес эрхлэхгүй байх, өөрийн хамаарал бүхий этгээдтэй гэрээ хэлцэл байгуулах нөхцөл үүссэн үед удирдах албан тушаалтанд мэдэгдэх”,
5.2.18 ““Хөдөө аж ахуйг дэмжих сан”-д хохирол учирсан эсэхээс үл хамааран хамт ажиллагсдын хууль бус үйлдэл, зөрчил дутагдлын талаар холбогдох үндэслэлийн хамт эрх бүхий этгээд, удирдах албан тушаалтан эсвэл Гүйцэтгэх захиралд нэн даруй мэдэгдэх” гэснийг,
- “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн гүйцэтгэх захирал Э.Бын баталсан “2020 оны хаврын тариалалтад иргэн, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулахад бүрдүүлэх материалын жагсаалтын 5 дахь зүйлд заасан “50 саяас дээш төгрөгийн 10 хувь төлөх шаардлагатай” гэснийг тус тус зөрчиж
“Баянтуулын Буудай” нөхөрлөлийн “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-д төлөх хугацаа хэтэрсэн зээлийн өр төлбөр нийт 559,150,266.98 төгрөгийн үлдэгдэлтэй байхад тус нөхөрлөлийн гүйцэтгэх захирал Т.Бын “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гаас үрийн буудайны хөнгөлөлттэй зээл авах буюу “Баянтуулын Буудай” нөхөрлөл болон өөртөө давуу байдал бий болгох үүднээс “Баянтуулын Буудай” нөхөрлөлийн хугацаа хэтэрсэн нийт өр төлбөр буюу 559,150,266.98 төгрөгийн 10 хувийг төлөлгүй, зөвхөн Бага оврын тракторын зээлийн 10 хувь болох 15,508,000 төгрөгийг 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Төрийн сангийн “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн 100900019032 дугаарын дансанд тушааж, мөнгө тушаасан баримтыг “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн аж ахуйн жолооч ажилтай Э.Үаар дамжуулан өгснийг хүлээн авч, 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ажилчдын гудамжинд үйл ажиллагаа явуулах “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн байранд тус сангийн ажлын албаны тооцооны нягтлан бодогч А.Э, Санхүү бүртгэл, эдийн засгийн асуудал хариуцсан менежер С.У нарт “Баянтуулын Буудай” нөхөрлөлийн хугацаа хэтэрсэн нийт өр төлбөр болох 559,150,266.98 төгрөгийн үлдэгдлээс 419,576,261 төгрөгийг хасаж, зөвхөн Бага оврын тракторын хөнгөлөлттэй зээлийн 155,082,005.98 төгрөгийн зээлийн 10 хувь болох 15,508,000 төгрөгийг төлсөн, хугацаа хэтэрсэн өр төлбөр 139,574,005.98 төгрөгийн үлдэгдэлтэй мэтээр тооцоо нийлэх акт үйлдэх хууль бус үүрэг даалгавар өгсөн,
дээрх хууль бус үүрэг даалгаврын дагуу 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр тус сангийн ажлын албаны тооцооны нягтлан бодогч ажилтай А.Э нь “Баянтуулын Буудай” нөхөрлөлийн нийт өр төлбөр 155,082,005.98 төгрөгийн 10 хувийг буюу 15,508,000 төгрөгийг төлсөн хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 139,574,005.98 төгрөгийн үлдэгдэлтэй гэсэн хуурамч тооцоо нийлсэн акт үйлдэж, Санхүү бүртгэл, эдийн засгийн асуудал хариуцсан менежер ажилтай С.У гарын үсэг зурж баталгаажуулж, мөн өдрөө “Хөдөө аж ахуйг дэмжих сан” болон “Баянтуулын Буудай” нөхөрлөлийн хооронд ТӨВ-ҮР-2020/94 дугаартай “Улаанбуудайн үр зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, “Баянтуулын Буудай” нөхөрлөлд 70 тонн улаанбуудайн үрийг 66,500,000 төгрөгөөр худалдаж, “Баянтуулын Буудай” нөхөрлөл болон тус нөхөрлөлийн гүйцэтгэх захирал Т.Бт давуу байдал бий болгож, Хөдөө аж ахуйг дэмжин санд “Баянтуулын Буудай” нөхөрлөлийн хугацаа хэтэрсэн нийт өр төлбөрийн 10 хувь болох 55,915,026.698 төгрөгийн үлдэгдэл буюу 40,407,026.698 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулсан;
2. С.У нь “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн ажлын албаны Санхүү бүртгэл, эдийн засгийн асуудал хариуцсан менежерээр ажиллаж байхдаа
“Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн ажлын албаны Дотоод үйл ажиллагааны газрын дарга Д.Э, тооцооны нягтлан бодогч А.Э, аж ахуйн жолооч Э.Ү, “Баянтуулын Буудай” Нөхөрлөлийн гүйцэтгэх захирал Т.Б нартай бүлэглэн:
“Баянтуулын Буудай” нөхөрлөлийн “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-д төлөх хугацаа хэтэрсэн зээлийн өр төлбөр нийт 559,150,266.98 төгрөгийн үлдэгдэлтэй байхад тус нөхөрлөлийн гүйцэтгэх захирал Т.Б “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гаас үрийн буудайн хөнгөлөлттэй зээл авах буюу “Баянтуулын Буудай" нөхөрлөл болон өөртөө давуу байдал бий болгох үүднээс “Баянтуулын Буудай” нөхөрлөлийн хугацаа хэтэрсэн нийт өр төлбөр буюу 559,150,266.98 төгрөгийн 10 хувийг төлөлгүй, зөвхөн Бага оврын тракторын зээлийн 10 хувь болох 15,508,000 төгрөгийг 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Төрийн сангийн “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн 100900019032 дугаарын дансанд тушааж, мөнгө тушаасан баримтыг “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн аж ахуйн жолооч ажилтай Э.Үаар дамжуулан өгснийг хүлээн авч,
2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ажилчдын гудамжинд үйл ажиллагаа явуулах “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн байранд тус сангийн ажлын албаны тооцооны нягтлан бодогч ажилтай А.Э, Санхүү бүртгэл, эдийн засгийн асуудал хариуцсан менежер ажилтай С.У нарт “Баянтуулын Буудай” нөхөрлөлийн хугацаа хэтэрсэн нийт өр төлбөр болох 559,150,266.98 төгрөгийн үлдэгдлээс 419,576,261 төгрөгийг хасаж, зөвхөн Бага оврын тракторын хөнгөлөлттэй зээлийн 155,082,005.98 төгрөгийн зээлийн 10 хувь болох 15,508,000 төгрөгийг төлсөн, хугацаа хэтэрсэн өр төлбөр 139.574.005.98 төгрөгийн үлдэгдэлтэй мэтээр тооцоо нийлэх акт үйлдэх хууль бус үүрэг даалгавар өгсөн,
Дээрх хууль бус үүрэг даалгаврын дагуу 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр тус сангийн ажлын албаны тооцооны нягтлан бодогч ажилтай А.Э нь “Баянтуулын Буудай” нөхөрлөлийн нийт өр төлбөр 155,082,005.98 төгрөгийн 10 хувийг буюу 15,508,000 төгрөгийг төлсөн хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 139,574,005.98 төгрөгийн үлдэгдэлтэй гэсэн хуурамч тооцоо нийлсэн акт үйлдэж, Санхүү бүртгэл, эдийн засгийн асуудал хариуцсан менежер ажилтай С.У гарын үсэг зурж баталгаажуулж, мөн өдрөө “Хөдөө аж ахуйг дэмжих сан” болон “Баянтуулын Буудай” нөхөрлөлийн хооронд ТӨВ-ҮР-2020/94 дугаартай “Улаанбуудайн үр зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, “Баянтуулын Буудай” нөхөрлөлд 70 тонн улаан буудайн үрийг 66,500,000 төгрөгөөр худалдаж, “Баянтуулын Буудай” нөхөрлөл болон тус нөхөрлөлийн гүйцэтгэх захирал Т.Бт давуу байдал бий болгож, Хөдөө аж ахуйг дэмжин санд “Баянтуул Буудай” нөхөрлөлийн хугацаа хэтэрсэн нийт өр төлбөрийн 10 хувь болох 55,915,026.698 төгрөгийн үлдэгдэл буюу 40,407,026.698 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхэд нь
- Авилгын эсрэг хуулийн
7.1.3-т заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах бусдын эрхийг хязгаарлах”,
7.1.4 “төсвийн болон хандив, тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах”,
7.1.6 “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэснийг,
-Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн
6.1 “Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина”,
6.3 “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна”,
6.4 “Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ”,
6.5 “Албан тушаалтан ашиг сонирхлын зөрчилд орж болох нөхцөл байдлыг мэдэгдэх, түүнээс татгалзах замаар урьдчилан сэргийлнэ” гэсэн зарчмуудыг,
8.2 “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй”,
8.6 “Ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал үүсвэл тухайн албан тушаалтан уг нөхцөл байдалд бичгээр тайлбар хийж, эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлнэ” гэсний,
9.1 “Албан тушаалтан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нөлөөлсөн аливаа дарамт, шахалт, зохимжгүй нөлөөллийн талаар өөрийн удирдах албан тушаалтан, эсхүл эрх бүхий байгууллагад, хуулийн хариуцлага хүлээхээр бол Авлигатай тэмцэх газарт нэн даруй мэдэгдэх үүрэгтэй” гэснийг,
-2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан 20/43 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ”-ний
1.3-т заасан “Талууд Хөдөлмөрийн тухай, Авлигын тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиуд, Хөдөлмөрийн дотоод журам болон энэхүү гэрээг удирдлага болгон ажиллана” гэснийг,
5.2.1-т заасан “Хөдөлмөрийн гэрээ, Ажлын байрны тодорхойлолтод заасан үүрэгт ажлаа мэдлэг чадвараа бүрэн дайчлан чанартай гүйцэтгэж, хөдөлмөрийн сахилгыг чанд сахиж, үр бүтээлтэй, идэвх санаачилгатай ажиллах”,
5.2.2-т заасан ““Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн хэтийн зорилт, төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд санаачилга, идэвх чармайлт гарган өөрийгөө дайчлан ажиллах, Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журам болон хариуцсан ажил, үүрэгтэй холбоотой дүрэм, журам, заавар бүрийг чандлан мөрдөх”,
5.2.18-д заасан ““Хөдөө аж ахуйг дэмжих сан”-д хохирол учирсан эсэхээс үл хамааран хамт ажиллагсдын хууль бус үйлдэл, зөрчил дутагдлын талаар холбогдох үндэслэлийн хамт эрх бүхий этгээд, удирдах албан тушаалтан эсвэл Гүйцэтгэх захиралд нэн даруй мэдэгдэх” гэснийг,
- “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн гүйцэтгэх захирал Э.Бын баталсан “2020 оны хаврын тариалалтад иргэн, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулахад бүрдүүлэх материалын жагсаалтын 5 дахь зүйлд заасан “50 саяас дээш төгрөгийн 10% төлөх шаардлагатай” гэснийг тус тус зөрчиж:
2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ажилчдын гудамжинд үйл ажиллагаа явуулах “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн байранд тус сангийн тооцооны нягтлан бодогч А.Эын “Баянтуулын Буудай” нөхөрлөлийн нийт өр төлбөр 559,150,266.98 төгрөг байсныг мэдсээр байж 139,574,005 төгрөгийн өр төлбөртэй гэж өр төлбөрийн дүнг багасгаж тооцоо нийлсэн актыг буруу тооцоо нийлсэн гэдгийг мэдсээр байж хянасан мэтээр гарын үсэг зурж баталгаажуулан хамжигчаар хамтран оролцсон;
3. А.Э нь “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн ажлын албаны тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байхдаа:
“Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн ажлын албаны Дотоод үйл ажиллагааны газрын дарга Д.Э, Санхүү бүртгэл, эдийн засгийн асуудал хариуцсан менежер С.У, аж ахуйн жолооч Э.Ү, “Баянтуулын Буудай” нөхөрлөлийн гүйцэтгэх захирал Т.Б нартай бүлэглэн:
“Баянтуулын Буудай” нөхөрлөлийн “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-д төлөх хугацаа хэтэрсэн зээлийн өр төлбөр нийт 559,150,266.98 төгрөгийн үлдэгдэлтэй байхад тус нөхөрлөлийн гүйцэтгэх захирал Т.Б “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гаас үрийн буудайн хөнгөлөлттэй зээл авах буюу “Баянтуулын Буудай” нөхөрлөл болон өөртөө давуу байдал бий болгох үүднээс “Баянтуулын Буудай” нөхөрлөлийн хугацаа хэтэрсэн нийт өр төлбөр буюу 559,150,266.98 төгрөгийн 10 хувийг төлөлгүй, зөвхөн Бага оврын тракторын зээлийн 10 хувь болох 15,508,000 төгрөгийг 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Төрийн сангийн “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн 100900019032 дугаарын дансанд тушааж, мөнгө тушаасан баримтыг “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн аж ахуйн жолооч ажилтай Э.Үаар дамжуулан өгснийг хүлээн авч,
2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ажилчдын гудамжинд үйл ажиллагаа явуулах “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн байранд тус сангийн ажлын албаны тооцооны нягтлан бодогч ажилтай А.Э, Санхүү бүртгэл, эдийн засгийн асуудал хариуцсан менежер ажилтай С.У нарт “Баянтуулын Буудай” нөхөрлөлийн хугацаа хэтэрсэн нийт өр төлбөр болох 559,150,266.98 төгрөгийн үлдэгдлээс 419,576,261 төгрөгийг хасаж, зөвхөн Бага оврын тракторын хөнгөлөлттэй зээлийн 155,082,005.98 төгрөгийн зээлийн 10 хувь болох 15,508,000 төгрөгийг төлсөн, хугацаа хэтэрсэн өр төлбөр 139.574.005.98 төгрөгийн үлдэгдэлтэй мэтээр тооцоо нийлсэн акт үйлдэх хууль бус үүрэг даалгавар өгсөн,
Дээрх хууль бус үүрэг даалгаврын дагуу 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр тус сангийн ажлын албаны тооцооны нягтлан бодогч ажилтай А.Э нь “Баянтуулын Буудай” нөхөрлөлийн нийт өр төлбөр 155,082,005.98 төгрөгийн 10 хувийг буюу 15,508,000 төгрөгийг төлсөн хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 139.574.005.98 төгрөгийн үлдэгдэлтэй гэсэн хуурамч тооцоо нийлсэн акт үйлдэж, Санхүү бүртгэл, эдийн засгийн асуудал хариуцсан менежер ажилтай С.У гарын үсэг зурж баталгаажуулж, мөн өдрөө “Хөдөө аж ахуйг дэмжих сан” болон “Баянтуулын Буудай” нөхөрлөлийн хооронд ТӨВ-ҮР-2020/94 дугаартай “Улаанбуудайн үр зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, “Баянтуулын Буудай” нөхөрлөлд 70 тонн улаан буудайн үрийг 66,500,000 төгрөгөөр худалдаж, “Баянтуулын Буудай” нөхөрлөл болон тус нөхөрлөлийн гүйцэтгэх захирал Т.Бт давуу байдал бий болгож, Хөдөө аж ахуйг дэмжин санд “Баянтуул Буудай” нөхөрлөлийн хугацаа хэтэрсэн нийт өр төлбөрийн 10 хувь болох 55,915,026.698 төгрөгийн үлдэгдэл буюу 40,407,026.698 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхэд нь
- 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан 20/44 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ”-ний
1.3-т заасан “Талууд Хөдөлмөрийн тухай, Авлигын тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиуд, Хөдөлмөрийн дотоод журам болон энэхүү гэрээг удирдлага болгон ажиллана” гэснийг,
5.2.2-т заасан ““Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн хэтийн зорилт, төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд санаачилга, идэвх чармайлт гарган өөрийгөө дайчлан ажиллах, Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журам болон хариуцсан ажил, үүрэгтэй холбоотой дүрэм, журам, заавар бүрийг чандлан мөрдөх”,
5.2.18-д заасан ““Хөдөө аж ахуйг дэмжих сан”-д хохирол учирсан эсэхээс үл хамааран хамт ажиллагсдын хууль бус үйлдэл, зөрчил дутагдлын талаар холбогдох үндэслэлийн хамт эрх бүхий этгээд, удирдах албан тушаалтан эсвэл Гүйцэтгэх захиралд нэн даруй мэдэгдэх” гэснийг,
- “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн гүйцэтгэх захирал Э.Бын баталсан “2020 оны хаврын тариалалтад иргэн, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулахад бүрдүүлэх материалын жагсаалтын 5 дахь зүйлд заасан “50 саяас дээш төгрөгийн 10 хувь төлөх шаардлагатай” гэснийг тус тус зөрчиж,
2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ажилчдын гудамжинд үйл ажиллагаа явуулах “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн байранд “Баянтуулын Буудай” нөхөрлөлийн нийт өр төлбөр нь 559,150,266.98 төгрөг байсныг мэдсээр байж 139,574,005.98 төгрөгийн өр төлбөртэй гэж өр төлбөрийн дүнг багасгаж тооцоо нийлсэн актыг үйлдэн гүйцэтгэж хамтран оролцсон;
4. Э.Ү нь “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн Дотоод үйл ажиллагааны газрын аж ахуйн жолоочоор ажиллаж байхдаа:
“Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн ажлын албаны Дотоод үйл ажиллагааны газрын дарга Д.Э, тооцооны нягтлан бодогч А.Э, Санхүү бүртгэл, эдийн засгийн асуудал хариуцсан менежер С.У, “Баянтуулын Буудай” Нөхөрлөлийн гүйцэтгэх захирал Т.Б нартай бүлэглэн:
“Баянтуулын Буудай” нөхөрлөлийн “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-д төлөх хугацаа хэтэрсэн зээлийн өр төлбөр нийт 559,150,266.98 төгрөгийн үлдэгдэлтэй байхад тус нөхөрлөлийн гүйцэтгэх захирал Т.Б “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гаас үрийн буудайн хөнгөлөлттэй зээл авах буюу “Баянтуулын Буудай” нөхөрлөл болон өөртөө давуу байдал бий болгох үүднээс “Баянтуулын Буудай” нөхөрлөлийн хугацаа хэтэрсэн нийт өр төлбөр буюу 559,150,266.98 төгрөгийн 10 хувийг төлөлгүй, зөвхөн Бага оврын тракторын зээлийн 10 хувь болох 15,508,000 төгрөгийг 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Төрийн сангийн “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн 100900019032 дугаарын дансанд тушааж, мөнгө тушаасан баримтыг “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн аж ахуйн жолооч ажилтай Э.Үаар дамжуулан өгснийг хүлээн авч,
2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ажилчдын гудамжинд үйл ажиллагаа явуулах “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн байранд тус сангийн ажлын албаны тооцооны нягтлан бодогч ажилтай А.Э, Санхүү бүртгэл, эдийн засгийн асуудал хариуцсан менежер ажилтай С.У нарт “Баянтуулын Буудай” нөхөрлөлийн хугацаа хэтэрсэн нийт өр төлбөр болох 559,150,266.98 төгрөгийн 10 хувийг төлөлгүй, зөвхөн Бага оврын тракторын хөнгөлөлттэй зээлийн 155,082,005.98 төгрөгийн зээлийн 10 хувь болох 15,508,000 төгрөгийг төлсөн, хугацаа хэтэрсэн өр төлбөр 139,574,005.98 төгрөгийн үлдэгдэлтэй мэтээр тооцоо нийлэх акт үйлдэх хууль бус даалгавар өгсөн,
Дээрх хууль бус үүрэг даалгаврын дагуу 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр тус сангийн ажлын албаны тооцооны нягтлан бодогч ажилтай А.Э нь “Баянтуулын Буудай” нөхөрлөлийн нийт өр төлбөр 155,082,005.98 төгрөгийн 10 хувийг буюу 15,508,000 төгрөгийг төлсөн хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 139,574,005.98 төгрөгийн үлдэгдэлтэй гэсэн хуурамч тооцоо нийлсэн акт үйлдэж, Санхүү бүртгэл, эдийн засгийн асуудал хариуцсан менежер ажилтай С.У гарын үсэг зурж баталгаажуулж, мөн өдрөө “Хөдөө аж ахуйг дэмжих сан” болон "Баянтуулын Буудай” нөхөрлөлийн хооронд ТӨВ-ҮР-2020/94 дугаартай “Улаанбуудайн үр зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, “Баянтуулын Буудай" нөхөрлөлд 70 тонн улаан буудайн үрийг 66,500,000 төгрөгөөр худалдаж, “Баянтуулын Буудай” нөхөрлөл болон тус нөхөрлөлийн гүйцэтгэх захирал Т.Бт давуу байдал бий болгож, Хөдөө аж ахуйг дэмжин санд “Баянтуул Буудай” нөхөрлөлийн хугацаа хэтэрсэн нийт өр төлбөрийн 10 хувь болох 55,915,026.698 төгрөгийн үлдэгдэл буюу 40,407,026.698 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхэд нь:
- 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан 20/44 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ”-ний
1.3-т заасан “Талууд Хөдөлмөрийн тухай, Авлигын тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиуд, Хөдөлмөрийн дотоод журам болон энэхүү гэрээг удирдлага болгон ажиллана” гэснийг,
5.2.2-т заасан ““Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн хэтийн зорилт, төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд санаачилга, идэвх чармайлт гарган өөрийгөө дайчлан ажиллах, Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журам болон хариуцсан ажил, үүрэгтэй холбоотой дүрэм, журам, заавар бүрийг чандлан мөрдөх”,
5.2.11-т заасан “Харилцагч байгууллага, хувь хүмүүстэй өөрийн хувийн сонирхлын үүднээс харилцаж, шан харамж авах, гэрээ хэлцэл байгуулах, тэдгээртэй хувийн бизнес эрхлэхгүй байх, өөрийн хамаарал бүхий этгээдтэй гэрээ хэлцэл байгуулах нөхцөл үүссэн үед удирдах албан тушаалтанд мэдэгдэх” гэснийг, - “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн гүйцэтгэх захирал Э.Бын баталсан “2020 оны хаврын тариалалтад иргэн, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулахад бүрдүүлэх материалын жагсаалтын 5 дахь зүйлд заасан “50 саяас дээш төгрөгийн 10 хувь төлөх шаардлагатай” гэснийг тус тус зөрчиж:
Өөрийн найз болох “Баянтуулын Буудай” нөхөрлөлийн гүйцэтгэх захирал Т.Бын гуйлтаар буюу “Баянтуулын Буудай” нөхөрлөл болон түүний гүйцэтгэх захирал Т.Б нарт давуу байдал бий болгох зорилгоор “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн Дотоод үйл ажиллагааны газрын дарга Д.Этай уулзаж, “Баянтуулын Буудай” нөхөрлөлд Улаанбуудайн зээл олгуулах талаар ятган, “Баянтуулын Буудай” нөхөрлөлийн бүх өр төлбөрөөс зөвхөн бага оврын тракторын хөнгөлөлттэй зээлийн 10 хувь буюу 15,508,000 төгрөгийг Төрийн сангийн “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн 100900019032 дугаарын дансанд тушаасан баримтыг дамжуулан өгч, санаатай гэмт хэрэгт татан оруулж, гэмт хэрэг үйлдэхэд хүргэж, хатгагчаар хамтран оролцсон;
5. Т.Б нь “Баянтуулын Буудай” нөхөрлөлийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа
“Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн ажлын албаны Дотоод үйл ажиллагааны газрын дарга Д.Э, тооцооны нягтлан бодогч А.Э, Санхүү бүртгэл, эдийн засгийн асуудал хариуцсан менежер С.У, аж ахуйн жолооч Э.Ү нартай бүлэглэн
“Баянтуулын Буудай” нөхөрлөлийн “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-д төлөх хугацаа хэтэрсэн зээлийн өр төлбөр нийт 559,150,266.98 төгрөгийн үлдэгдэлтэй байхад тус нөхөрлөлийн гүйцэтгэх захирал Т.Б “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гаас үрийн буудайн хөнгөлөлттэй зээл авах буюу “Баянтуулын Буудай” нөхөрлөл болон өөртөө давуу байдал бий болгох үүднээс “Баянтуулын Буудай” нөхөрлөлийн хугацаа хэтэрсэн нийт өр төлбөр буюу 559,150,266.98 төгрөгийн 10 хувийг төлөлгүй, зөвхөн Бага оврын тракторын зээлийн 10 хувь болох 15,508,000 төгрөгийг 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Төрийн сангийн “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн 100900019032 дугаарын дансанд тушааж, мөнгө тушаасан баримтыг “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн аж ахуйн жолооч ажилтай Э.Үаар дамжуулан өгснийг хүлээн авч,
2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ажилчдын гудамжинд үйл ажиллагаа явуулах “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн байранд тус сангийн ажлын албаны тооцооны нягтлан бодогч ажилтай А.Э, Санхүү бүртгэл, эдийн засгийн асуудал хариуцсан менежер ажилтай С.У нарт “Баянтуулын Буудай” нөхөрлөлийн хугацаа хэтэрсэн нийт өр төлбөр болох 559,150,266.98 төгрөгийн үлдэгдлээс 419,576,261 төгрөгийг хасаж, зөвхөн Бага оврын тракторын хөнгөлөлттэй зээлийн 155,082,005.98 төгрөгийн зээлийн 10 хувь болох 15,508,000 төгрөгийг төлсөн, хугацаа хэтэрсэн өр төлбөр 139,574,005.98 төгрөгийн үлдэгдэлтэй мэтээр тооцоо нийлэх акт үйлдэх хууль бус үүрэг даалгавар өгсөн,
Дээрх хууль бус үүрэг даалгаврын дагуу 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр тус сангийн ажлын албаны тооцооны нягтлан бодогч ажилтай А.Э нь “Баянтуулын Буудай” нөхөрлөлийн нийт өр төлбөр 155,082,005.98 төгрөгийн 10 хувийг буюу 15,508,000 төгрөгийг төлсөн хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 139,574,005.98 төгрөгийн үлдэгдэлтэй гэсэн хуурамч тооцоо нийлсэн акт үйлдэж, Санхүү бүртгэл, эдийн засгийн асуудал хариуцсан менежер ажилтай С.У гарын үсэг зурж баталгаажуулж, мөн өдрөө “Хөдөө аж ахуйг дэмжих сан” болон “Баянтуулын Буудай” нөхөрлөлийн хооронд ТӨВ-ҮР-2020/94 дугаартай “Улаанбуудайн үр зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, “Баянтуулын Буудай” нөхөрлөлд 70 тонн улаан буудайн үрийг 66,500,000 төгрөгөөр худалдаж, “Баянтуулын Буудай” нөхөрлөл болон тус нөхөрлөлийн гүйцэтгэх захирал Т.Бт давуу байдал бий болгож, Хөдөө аж ахуйг дэмжин санд “Баянтуулын Буудай” нөхөрлөлийн хугацаа хэтэрсэн нийт өр төлбөрийн 10 хувь болох 55,915,026.698 төгрөгийн үлдэгдэл буюу 40,407,026.698 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхэд нь
“Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн гүйцэтгэх захирал Э.Бын баталсан “2020 оны хаврын тариалалтад иргэн, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулахад бүрдүүлэх материалын жагсаалтын 5 дахь зүйлд заасан “50 саяас дээш төгрөгийн10% төлөх шаардлагатай” гэснийг мэдсээр байж “Баянтуулын Буудай” нөхөрлөл болон өөртөө давуу байдал бий болгох үүднээс:
“Баянтуулын Буудай” нөхөрлөлийн нийт өр төлбөр 559,150,266.98 төгрөгийн үлдэгдэлтэй байхад 419,579,261 төгрөгийн өр төлбөрийг хасаж, зөвхөн Бага оврын тракторын хөнгөлөлттэй зээлийн 155,082,005.98 төгрөгийн хувь буюу 15,508,00 төгрөгийг 2020 оны 4 дүгээр 20-ны өдөр Төрийн сангийн “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн 100900019032 дугаарын дансанд тушааж, өөрийн найз буюу “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн аж ахуйн жолооч Э.Үаар тус сангийн Дотоод үйл ажиллагааны газрын дарга Д.Эд дамжуулан өгч, “Баянтуулын Буудай” нөхөрлөлийн нийт өр төлбөрийг багасган тооцоо нийлүүлсэн актыг үйлдүүлэх талаар ятгуулж, гэмт хэрэг үйлдэхэд хүргэж хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Д.Эгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
С.Уын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
А.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Э.Үын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Т.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.1-6.17 дахь заалтад заасан асуудлыг хянаж, дараахь үндэслэлээр тус хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай, уг ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэж, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзлээ. Үүнд:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж,
-2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж,
-мөн хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих байдлын талаар заасан ба тус зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.6 дахь заалтад заасан гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж, үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэргийг нотолно гэж хуульчилсан шаардлагыг хангаагүй гэж үзнэ. Үүнд:
1. Хаврын тариалалтын ажил эхлэх үед иргэн, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулахад тухайн гэрээний үнийн дүнгээс хамаарч тухайн иргэн, аж ахуйн нэгж 10 хувийг буцаан төлөх талаар Засгийн газрын болон холбогдох Сайдын гаргасан албан ёсны тогтоол, шийдвэр, эрх зүйн акт байгаа эсэхийг шалган тогтоох,
2. Яллагдагч нарыг “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн гүйцэтгэх захирал Э.Бын баталсан жагсаалтыг зөрчсөн гэж яллах дүгнэлтэд буруутгажээ. Хэрэгт “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн гүйцэтгэх захирал Э.Бын баталсан он сар өдөр тодорхойгүй “2020 оны хаврын тариалалтад иргэн, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулахад бүрдүүлэх материалын жагсаалт”-ын гэсний 5 дугаарт “хүсэлт гаргасан өдөр хүртэлх хугацаа хэтэрсэн зээлийн 50 саяаас дээш төгрөгийн 10 хувь төлөх шаардлагатай” гэсэн баримт /1хх-68/ авагджээ.
Тухайн баримт нь ямар тогтоол, шийдвэрийг үндэслэн гарсан, албан болон хууль ёсны, хууль, тогтоомжид нийцсэн эрх зүйн акт, эсхүл ямар бичиг баримт болох нь тодорхойгүй байна. Мөн гүйцэтгэх захирал Э.Бт үнийн дүнгийн 10 хувийг төлүүлэх талаар эрх олгосон болон өөрт оногдсон эрхийг хэтрүүлэн шийдвэр гаргасан эсэхийг нэг мөр шалган тогтоох шаардлагатай. Нөгөө талаас гүйцэтгэх захирал Э.Бт өөрт нь иргэн, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан тариалалтын дэмжлэг олгох үйл явцад хяналт тавих үүрэг байсан эсэхийг шалгаж тогтоосны эцэст хэн гэм буруутай эсэх, улмаар гэм буруутай үйлдэл байгаа эсэхэд хууль зүйн хувьд дүгнэлт өгөх үндэслэл болно.
3. Хаврын тариалалтад иргэн, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулахад хүсэлт гаргасан өдөр хүртэлх хугацаа хэтэрсэн зээлийн 50 саяас дээш төгрөгийн 10 хувийг төлүүлэх талаарх жагсаалт нь Засгийн газрын тогтоол, шийдвэрт нийцэж байгаа эсэхийг эрх бүхий албан тушаалтнаас тодруулах, энэ талаар хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагааг явуулах нь зүйтэй.
4. Яллагдагч Д.Э нь 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 20/23 дугаартай Дотоод үйл ажиллагааны газрын даргын албан тушаалд ажиллахаар “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн захирал Э.Бтай /1хх-78/ хөдөлмөрийн гэрээ байгуулсан баримт хэрэгт авагджээ.
Иймд Д.Э болон бусад яллагдагч нар нь төрийн жинхэнэ албан хаагч мөн эсэх, хэрэв мөн бол тухайн албан тушаал нь төрийн ямар ангиллын албан тушаалд хамаарах болон нийтийн албан тушаалтан мөн эсэхийг Төрийн албаны зөвлөл, бусад холбогдох эрх бүхий байгууллагаас тодруулан шалгаж тогтоох нь тус гэмт хэргийн субъект мөн эсэх, улмаар хэргийн зүйлчлэлд хамааралтайгаас гадна яллагдагч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүй байх үндэслэл болохоор байна.
5. Прокурор яллах дүгнэлтдээ хохирлын тооцоог “Хөдөө аж ахуйг дэмжин санд “Баянтуулын Буудай” нөхөрлөлийн хугацаа хэтэрсэн нийт өр төлбөрийн 10 хувь болох 55,915,026.698 төгрөгийн үлдэгдэл буюу 40,407,026.698 төгрөгийн хохирол учруулсан” гэж;
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол, түүнд нэмэлт өөрчлөлт оруулсан тогтоолд 40,407,026 төгрөгийн хохирол учруулсан гэх зэргээр хохирлын тооцоо эрс зөрүүтэй байгаа нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г бүрэн шалган тогтоож чадаагүй гэж үзнэ.
6. Мөн яллах дүгнэлтийн хавсралтад Төр нийтийн ашиг сонирхол зөрчигдөх буюу төр, төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдах, иргэд, аж ахуйн нэгж хуулийн этгээдийн төр, төрийн байгууллагад итгэх итгэлийг алдагдуулсан иргэдийн шударгаар хөдөлмөрлөх үйл ажиллагаанд саад учруулсан гэж үзэж байна гэсэн байна.
Яллах дүгнэлтэд 55,915,026.698 төгрөгийн үлдэгдэл буюу 40,407,026.698 төгрөгийн хохирол учруулсан” гэсэн байх бөгөөд хэнд хохирол учирсан тодорхойгүй байдлаар хэргийг шүүхэд ирүүлсэн, улмаар иргэд, аж ахуйн нэгж, хуулийн этгээд, төрд хохирол учирсан гэдгээ тодорхой болгож, хэнд, хаана ямар бодитой хохирол учруулсныг нотлон тогтоох нь зүйтэй байна. Ингэснээр бусдын эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдэнэ.
7. Яллагдагч нарын холбогдсон гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хамтран оролцсон гэх зүйл хэсгийг журамлан ирүүлсэн байх боловч яллагдагч Д.Э, С.У, А.Э, Э.Ү нарыг Т.Б хэрхэн яаж ямар аргаар хатгасан, ятгасан, ямар үйлдлээр тэдэнтэй яаж бүлэглэсэн эсэх, нөгөө талаас яллагдагч Т.Б өөрийн ямар үйлдлээр гэмт хэрэгт мөн дээрх гурван яллагдагчийг ятгасан, хатгасан, хамтран оролцсон зэрэг нь тодорхойгүй, улмаар тухайлбал Д.Э нь Т.Бтай ямар хамаарал бүхий харилцаатай эсэхийг ялгамжтай шалган тогтоогоогүй байхад бусадтай бүлэглэн гэж яллагдагч нарт хамтран оролцсон хуулийн зүйл, хэсгийг журамласан нь ойлгомжгүйгээс гадна үйлдэл оролцоог хүн тус бүр дээр нарийвчлан тогтоох нь хуульд нийцэхээр байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хэргийн бүхий л нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэх зорилгоор уг хуулийг хэрэгжүүлэгч албан тушаалтнуудын үйл ажиллагааны журам, хэлбэрийг баталгаажуулсан байдаг бөгөөд энэхүү хуульчлагдсан журам, хэлбэрийг чанд сахих нь шүүхийн өмнөх болон шүүхийн шатанд нэгэн адил хамааралтай, нөгөө талаар хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд тооцогдож хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлдөг.
Иймээс дээрх зөрчлүүдийг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй тул мөрдөн шалгах ажиллагаагаар зөрчлийг арилгах, шалгаж тогтоовол зохих асуудлуудыг “зөв, бүрэн” тогтоох нь гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын шинж чанар, хэр хэмжээнд нөлөөлөх, улмаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим, шаардлагад нийцүүлсэн байх үндэслэлтэй гэж шүүх дүгнэж, Нийслэлийн прокурорын газраас Аграмба овогт Дарьсүрэнгийн Д.Э, Аргай овогт Аюурзаны А.Э, Боржигон овогт Содномдоржийн С.У, Гомбожин овогт Энэбишийн Э.Ү, Боролдой овогт Тогтохсүрэнгийн Т.Б нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2002 00443 0331 дугаартай хэргийг тус прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Д.Э, С.У, А.Э, Э.Ү, Т.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Прокурор Б.Ганбулган бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэн, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.
Үүнд: 1. 2. 3. Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Сайдын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А-30 дугаартай “Дүрэм батлах тухай” тушаалын хавсралтаар баталсан ““Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн дүрэм”-ын 2.3. Сангийн захирлын эрх, үүрэгт заасан эрхийн дагуу “2020 оны хаврын тариалалтад иргэн, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулахад бүрдүүлэх материалын жагсаалт”-г баталсан ба хууль, дүрэмд заасан эрхийн хүрээнд Хөдөө аж ахуйг дэмжих ангийн гүйцэтгэх захирал Э.Б нь Төрийн үйлчилгээ, хөнгөлөлттэй зээлийг хүртээмжтэй, тэгш олгох зорилгоор баталсан жагсаалт буюу иргэн, аж ахуйн нэгж, хуулийн этгээд хөнгөлөлттэй зээл авахад тавигдах шаардлага, энэ нь нэг удаагийн шинжтэй, гадагш чиглэсэн захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй юм.
Мөн Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3. Тусгай сан дараах төрөлтэй байна: 5.3.19. “Хөдөө аж ахуйг дэмжих сан”, Мөн хуулийн 23 дугаар зүйл 23.6. “Энэ хуулийн 5.3.2, 5.3.5, 5.3.18, 5.3.19-д заасан тусгай сан нь Өрийн удирдлагын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан Өрийн мэдээллийн нэгдсэн санд зээлийн үлдэгдэлгүй, Зээлийн мэдээллийн санд хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлгүй этгээдэд зээл олгоно” гэж заасан хуулийн шаардлагад нийцэж байна.
4. Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйл. Төрийн үйлчилгээний албан тушаал
14.1. Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараах албан тушаал хамаарна:
14.1.3. “яам, агентлагийн харьяа болон түүний дэргэд ажилладаг, төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал” хамаарахаар хуульчилсан ба “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн ажлын албаны гүйцэтгэх захирал Э.Бын 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Б/29 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалаар Д.Эг “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн Дотоод үйл ажиллагааны газрын даргаар томилж, мөн өдрөө 20/23 дугаартай Дотоод үйл ажиллагааны газрын даргын албан тушаалд ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан ба сангийн дотоод үйл ажиллагааны газрын дарга албан тушаал нь Төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаал буюу Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.4.“нийтийн албан тушаалтан” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг; 4 дүгээр зүйлийн 4.1.Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна. Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2.төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан... гэж зааснаар Д.Э нь нийтийн албан тушаалтан болохыг хуулиар тодорхойлсон байна.
5. Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 246 дугаартай “Журам батлах тухай” тогтоолын хавсралт Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журмын 3.1.7. Баримт бичгийг зохион бүрдүүлэхэд дараах журмыг баримтална: 3.1.7.4.3. “бутархай тоог бүхэл тооноос тусгаарлаж цэг тэмдэг ашиглаж дараах байдлаар бичнэ. Жишээ нь: 3,568.58 (гурван мянга таван зуун жаран найман бүхэл зууны тавин найм)” гэж заасанчлан яллах дүгнэлтэд “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-д “Баянтуулын Буудай” нөхөрлөлийн хугацаа хэтэрсэн нийт өр төлбөрийн 10 хувь болох 55,915,026.698 төгрөгийн үлдэгдэл буюу 40,407,026.698 төгрөгийн хохирол учруулсан” гэж тусгасан, мөн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол, түүнд нэмэлт өөрчлөлт оруулсан тогтоолд 40,407,026 төгрөгийн хохирол учруулсан гэж бичсэн нь хохирлын тооцоог эрс зөрүүтэй бичсэн “Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г бүрэн шалгаж тогтоож чадаагүй гэж үзэх үндэслэлгүй юм.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйл. Гэмт хэргийн хохирол, хор уршиг
1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж хууль тогтоогчид хохирол, хор уршгийг ойлгомжтой тодорхойлсон.
Прокурорын яллах дүгнэлтэд гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол буюу 40,407,026.698 төгрөгийн хохиролд тооцсон, харин гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагавар буюу Төрийн нийтийн ашиг сонирхол зөрчигдөх буюу төр, төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдах, иргэд, аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн төр, төрийн байгууллагад итгэх итгэлийг алдагдуулсан, иргэдийг шударгаар хөдөлмөрлөх үйл ажиллагаанд саад учруулсныг хор уршигт тооцон дүгнэсэн.
Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайдын 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01/96 дугаартай албан бичгийн дагуу мөрдөгчийн тогтоолоор төрийн байгууллагыг төлөөлж, төрд учирсан хохирлыг нэхэмжлэх эрхтэйгээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах шинжээч ажилтай Б.Ог хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоон, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан ба гэмт хэргийн улмаас төрд 40,407,026.698 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоон дүгнэсэн.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн хүнийг гэмт хэргийн хатгагч гэнэ. Бусдыг гэмт хэрэгт бусдаар дамжуулан хатгасан хүнийг гэмт хэргийн хатгагчид тооцно” гэж заасанчлан “Баянтуулын буудай” Нөхөрлөлийн захирал ажилтай Т.Б нь өөрийн найз “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн аж ахуйн жолооч Э.Үаар дамжуулан “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн Дотоод үйл ажиллагааны газрын дарга Д.Эг гэмт хэрэг үйлдэхэд нь ятгасан, хатгасан үйлдэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Мөн Д.Э нь Т.Б, Э.Ү нарын ятгалгын улмаас 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг зохион байгуулж, сангийн ажлын албаны тооцооны нягтлан бодогч ажилтай А.Э, Санхүү бүртгэл, эдийн засгийн асуудал хариуцсан менежер ажилтай С.У нарт “Баянтуулын Буудай” нөхөрлөлийн хугацаа хэтэрсэн нийт өр төлбөр болох 559,150,266.98 төгрөгийн үлдэгдлээс 419,576,261 төгрөгийг хасаж, зөвхөн Бага оврын тракторын хөнгөлөлттэй зээлийн 155,082,005.98 төгрөгийн зээлийн 10 хувь болох 15,508,000 төгрөгийг төлсөн, хугацаа хэтэрсэн өр төлбөр 139,574,005.98 төгрөгийн үлдэгдэлтэй мэтээр тооцоо нийлэх акт үйлдэх хууль бус үүрэг даалгавар өгсөн үйл баримт тогтоогдсон.
Харин “Баянтуулын буудай” Нөхөрлөлийн захирал Т.Б нь “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн Дотоод үйл ажиллагааны газрын дарга Д.Э, тооцооны нягтлан бодогч А.Э, Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан менежер С.У нартай харилцан хамааралтай хүмүүс биш боловч тус сангийн аж ахуйн жолооч Э.Үаар дамжуулан гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн, ятгасан, хатгасан үйлдэл нь гэмт хэргийн хамтран оролцоог тодорхойлж байна.
Мөн дээрхээс гадна шүүгчийн захирамжид заасан нэмэлт мөрдөн байцаалтаар тогтоох зайлшгүй шаардлагатай гэх асуудлууд нь анхан шатны шүүх хуралдаанаар хэргийн оролцогч, талуудын мэтгэлцээний үр дүнд шийдвэрлэгдэх, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлах шаардлагатай.
- Гэм буруугийн хэлбэр,
- Гэмт хэргийн хамтран оролцоо,
- Гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршиг гэх мэт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт заасан “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй” гэсэн хэмжээ хязгаарыг давсан, мөн зүйлийн 12 дэх хэсэгт заасан “Урьдчилсан хэлэлцүүлгээр энэ зүйлийн 6.13, 6.14, 6.15, 6.16-д заасан гомдол, хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй бол хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар уг гомдол, хүсэлтийг шийдвэрлэнэ” гэснийг шүүх хэрэглээгүй нь хуулийн шаардлагад нийцээгүй байна гэж үзлээ.
Иймд Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр шүүхийн шүүгчийн 2021/ШЗ/1339 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
Яллагдагч Д.Эгийн өмгөөлөгч Б.Отгонтөгс тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
Яллагдагч С.Уын өмгөөлөгч Я.Баярсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгчийн захирамжийг дэмжиж оролцож байна. ...” гэв.
Яллагдагч А.Эын өмгөөлөгч Р.Булган тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгчийн захирамжийг дэмжиж байна. ...” гэв.
Яллагдагч Э.Үын өмгөөлөгч Н.Жамъян тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгчийн захирамжийг дэмжиж оролцож байна. ...” гэв.
Яллагдагч Т.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгчийн захирамжийг дэмжиж байна. ...” гэв.
Яллагдагч Т.Бын өмгөөлөгч Д.Дандий-Ядам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгчийн захирамжийг дэмжиж байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар улсын яллагчийн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад яллагдагч Д.Э, С.У, А.Э, Э.Ү, Т.Б нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд прокурорт буцаасан шүүгчийн захирамж нь хууль ёсны, үндэслэлтэй болж чадаагүй байна.
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “...Тусгай сан дараах төрөлтэй байна: 5.3.19 дэх заалтад “...Хөдөө аж ахуйг дэмжих сан. ...”” гэж, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь хэсэгт “...Энэ хуулийн 5.3.2, 5.3.5, 5.3.18, 5.3.19-д заасан тусгай сан нь Өрийн удирдлагын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан Өрийн мэдээллийн нэгдсэн санд зээлийн үлдэгдэлгүй, Зээлийн мэдээллийн санд хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлгүй этгээдэд зээл олгоно. ...” гэж,
мөн “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн гүйцэтгэх захирал Э.Бын баталсан “2020 оны хаврын тариалалтад иргэн, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулахад бүрдүүлэх материалын жагсаалт” гэх тушаал нь хуульд нийцэж байгаа эсэхэд шүүх дүгнэлт хийж шийдвэрлэх боломжтой.
Өөрөөр хэлбэл, нийтэд илэрхий болсон буюу цахим санд байршуулсан хууль, эрх зүйн актуудыг заавал мөрдөн шалгах ажиллагааны явцад судлуулж, цуглуулах шаардлагагүй.
Түүнчлэн, шүүгчийн захирамжид дурдсан хохирлын тооцоо эрс зөрүүтэй байгаа гэх агуулгын тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г бүрэн шалган тогтоож чадаагүй нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.
Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайдын 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 01/96 дугаартай албан бичгийн дагуу мөрдөгчийн тогтоолоор төрийн байгууллагыг төлөөлж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах шинжээч Б.Ог хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоон мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна /3хх 57-58/.
Д.Э болон бусад яллагдагч нар нь төрийн жинхэнэ албан хаагч мөн эсэх, хэрэв мөн бол тухайн албан тушаал нь төрийн ямар ангиллын албан тушаалд хамаарах болон нийтийн албан тушаалтан мөн эсэхийг шүүх хуульд нийцүүлэн тодорхойлж, дүгнэлт хийх боломжтой тул зайлшгүй хэргийг прокурорт буцааж мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагагүй, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнд яллагдагч нарын гэм буруугийн талаар шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иймд прокурор Б.Ганбулганы бичсэн 2021 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 49 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЗ/1339 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх шатнаас хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцааж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЗ/1339 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Д.Э, С.У, А.Э, Э.Ү, Т.Б нарт холбогдох хэргийг яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх шатнаас хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх хүртэл Д.Э, С.У, А.Э, Э.Ү, Т.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ