Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 128/ШШ2023/0315

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар би, *******ын дүгнэлттэй, Нийслэлийн байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч *******д холбогдох захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Дүгнэлт гаргагч ******* шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “...Нийслэлийн байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч *******ын 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 0611916 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 150 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох торгуулийн шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байх тул Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох торгуулийн шийтгэл оногдуулж, шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах...” гэжээ. 

Хариуцагч Нийслэлийн байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч ******* шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “...Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 24 дүгээр дүгнэлтийн дагуу №0611916 дугаар шийтгэлийн хуудсыг өөрчлөх шаардлагатай тул прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна...” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч Нийслэлийн байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч ******* нь *******ын 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 24 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр илэрхийлжээ.

*******ын 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 24 дүгээр дүгнэлтийг хариуцагч Нийслэлийн байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч ******* хүлээн зөвшөөрсөн нь өөр бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна гэж шүүх үзлээ. 

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Мөн хариуцагч Нийслэлийн байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч *******д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар ...хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж буюу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг баримтлан *******аас, Нийслэлийн байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч *******д холбогдуулан гаргасан “...Нийслэлийн байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч *******ын 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 0611916 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 150 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох торгуулийн шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байх тул Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох торгуулийн шийтгэл оногдуулж, шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах...” тухай дүгнэлттэй захиргааны хэрэгт хариуцагч прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар прокурор дүгнэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн энэхүү захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ                              Л.БАТБААТАР