Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2023/02289

 

 

 

 

 

2023 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2023/02289

Улаанбаатар хот

 

Зохигчийн эвлэрлийн баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******** дүүрэг, ******** дүгээр хороо, ******** тоот хаягт байрлах, регистрийн ******** дугаартай, А ХХК,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******** дүүрэг, ******** дугаар хороо, ******** тоот хаягт оршин суух, регистрийн дугаар ********, ******** овогтой Л.С нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, ******** дүүрэг, ******** дугаар хороо, ******** тоот хаягт байрлах, регистрийн ******** дугаартай, Т ХХК,

Хариуцагч: Улаанбаатар хот, ******** дүүрэг, ******** дугаар хороо, ******** тоот хаягт оршин суух, регистрийн дугаар ********, ******** овогтой Т.Х нарт холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 207.754.200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвсүрэн оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч А ХХК, Т.С нар хариуцагч Т ХХК, Т.Х нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 207.754.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. А ХХК нь Т ХХК-тай 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр дугаар ******** тоот "Орон сууц худалдах, худалдан авах гэрээ"-г байгуулсан. Тус гэрээгээр худалдагч А ХХК нь Улаанбаатар хот, ******** дүүрэг, ******** дугаар хороо, ******** тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгө, мөн тус орон сууцны ******** тоот хаягт байрлах автомашины зогсоол, түүнтэй холоотой баримт бичгийг шилжүүлэх, худалдан авагч Т ХХК нь үл хөдлөх эд хөрөнгө, автозогсоол төлбөрт 340.400.000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн. Гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-т зааснаар худалдан авагч Т ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн үнийн 237.400.000 төгрөгт барилгын дотор заслын бараа материал нийлүүлэхээр талууд тохиролцсон, мөн худалдан авагч нь ипотекийн зээлээр мөнгөн төлбөрийн зарим хэсгийг төлөх санал гаргаж байсан тул А ХХК, Т.Х нар нь 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр дугаар ******** тоот "Орон сууц худалдан худалдан авах гэрээ"-г ипотекийн зээл авахад зориулан хийсэн. 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Т.Х өмчлөх эрх (нэр дээр гаргаж)-ийг шилжүүлж өгсөн. Худалдагчаас 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр, 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр, 2016 оны дугаар сарын 10-ны өдөр, 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр, 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр албан бичгүүдийг хүргүүлж барилгын дотор заслын материалыг ирүүлэх захиалгыг өгсөн боловч Т ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй. Талууд 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр тооцоо нийлж худалдан авагчаас 201.897.200 төгрөгийг худалдагчид төлснийг баталгаажуулсан 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн дугаар 24 тоот "Орон сууц худалдах, худалдан авах гэрээ"-ний 4 дүгээр зүйлийн 4.29-т "Захиалагч төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам голбол зохих төлбөрийн 0,5 хувьтай тэнцэх алдангийг гүйцгэгчид төлнө" гэж заасан. Захиалагчийн толбор төлбөл зохих хугацаа, түүнд ногдох алдангийг тооцож үзвэл гүйцэтгэвэл зохих үүргийн үнийн дүнгийн 50 хувь хэтэрсэн байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т "Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй" гэж заасан тул Т ХХК, Т.Х нар нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 138.502.000 төгрөгийн 50 хувь буюу 69.251.400 төгрөгийг алдангид төлөх үүрэгтэй байна. Ийм Т ХХК, Т.Х нар нь орон сууц худалдах, худалдах авах тухай гэрээний үндсэн үүрэгт 138.502.000 төгрөг, алдангид 69.251,400 төгрөг, нийт 207.754.200 төгрөгийг төлөх үүрэгтэй. Иймд Т ХХК, Т.Х нараас 207.754.200 төгрөгийг гаргуулж А ХХК, Л.С нарт олгож өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Т.Х нарын хооронд байгуулагдсан звлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан ******** тоот эвлэрлийн гэрээнд: "... Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 207.754.200 төгрөг гаргуулах тухай маргааны талаар харилцан тохиролцож, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 26 дугаар зүйл, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсгийг үндэслэн эвлэрүүлэн зуучлалын ажиллагааны явцад дараах зүйлийг тохиролцож, доор дурдсанаар эвлэрлийн гэрээ байгуулав. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага 207.754.200 төгрөгийн алданги 69.251.400 төгрөгөөс татгалзаж, хариуцагч талын төлсөн 80.000.000 төгрөгийг хасаж, үлдэх 58.502.800 төгрөгийг хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Т.Х төлөхийг хүлээн зөвшөөрч, 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн дотор 20.000.000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 38.502.800 төгрөгийг тус тус нэхэмжлэгч талд бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэв. Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт зааснаар эвлэрлийн гэрээг шүүгчийн захирамжаар баталгаажуулахаар тохиролцов гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч А ХХК, Т.С нар хариуцагч Т ХХК, Т.Х нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 207.754.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага тус шүүхэд гаргасан.

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээнд зааснаар нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага 207.754.200 төгрөгийн алданги 69.251.400 төгрөгөөс татгалзаж, хариуцагч талын төлсөн 80.000.000 төгрөг хасаж, үлдэх 58.502.800 төгрөгийг хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Т.Х төлөхийг хүлээн зөвшөөрч, 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн дотор 20.000.000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 38.502.800 төгрөгийг тус тус нэхэмжлэгч талд бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцжээ.

4. Өөрөөр хэлбэл, маргааны талаар талууд харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байх бөгөөд тухайн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч А ХХК, Т.С нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.196.730 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т ХХК, Т.Х нараас 138.502.800 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 850.464 төгрөгийг гаргуулж А ХХК, Т.С нарт олгоно.

6. Энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

7. Зохигч эвлэрлийн гэрээ байгуулсан үндэслэлээр шүүх хуралдаанд биечлэн оролцоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.3-т зааснаар тэдний эзгүйд хэргийг хэрэгт авагдсан баримтын хэмжээнд хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч А ХХК, Т.С нар нэхэмжлэлийн шаардлага 207.754.200 төгрөгийн алданги 69.251.400 төгрөгөөс татгалзаж, хариуцагч талын төлсөн 80.000.000 төгрөгийг хасаж, үлдэх 58.502.800 төгрөгийг хариуцагч Т ХХК, Т.Х нараас гаргуулах, хариуцагч нар уг төлбөрийг хувааж буюу 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн дотор 20.000.000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 38.502.800 төгрөгийг тус тус нэхэмжлэгч А ХХК, Т.С нарт бүрэн төлж барагдуулахаар тохиролцож, зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч А ХХК, Т.С нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.196.730 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т ХХК, Т.Х нараас 850.464 төгрөгийг гаргуулж А ХХК, Т.С нарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА