Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2023/02286

 

 

 

 

 

2023 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2023/02286

Улаанбаатар хот

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******** дүүрэг, ********дугаар хороо, ******** байрлах, регистрийн ******** дугаартай, С.Ф ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, ******** дүүрэг, ******** дугаар хороо, ******** тоотод оршин суух, регистрийн дугаар ********, ******** овогтой Г.Б-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 672.158 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч С.Ф ББСБ ХХК нь хариуцагч Г.Б холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 672.158 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Иргэн Г.Б нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ******** дугаартай зээл 680.000 төгрөгийг 1 сарын 4.2 хувийн хүүтэй зээл авсан. Г.Б нь ******** зээлээнд 735.738,78 төгрөгийн төлөлт хийснээс хойш манай байгууллагаас тавьсан удаа дараагийн шаардлага, үйлчилгээний нөхцөлийг үл биелүүлэн зээл, зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөөгүй 387 хоног хугацаа хэтэрсэн байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд зээлдэгч Г.Б 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй байгаа ******** үндсэн зээлийн үлдэгдэл 594.860,85 төгрөг, зээлийн хүү 77.297,15 төгрөг, нийт 672.158 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Г.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие С.Ф ББСБ ХХК-ийн нэхэмжилж байгаа 672.158 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд 672.158 төгрөгийг 2023 оны 7 дугаар сарын 20-нд бүрэн төлж барагдуулах болно, хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 20.682 төгрөг төлсөн баримт, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, дансны хуулга зэргийг ирүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд нэхэмжлэгч С.Ф ББСБ ХХК болон иргэн Г.Б нарын хооронд 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ******** дугаартай гэрээ байгуулагдаж, хариуцагч нь 680.000 төгрөгийг 1 сарын 4.2 хувийн хүүтэй зээлж авсан боловч зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байна.

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Б нэхэмжлэгч С.Ф ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 672.158 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, тус төлбөрийг 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлөхөө илэрхийлсэн байна.

4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч С.Ф ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20.682 төгрөгөөс 10.341 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн Төрийн сангийн 100200100941 тоот данснаас 10.341 төгрөг, хариуцагч Г.Б 10.341 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С.Ф ББСБ ХХК-д олгоно.

6. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Г.Б нэхэмжлэлийн шаардлага болох 672.158 төгрөгийг 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн дотор нэхэмжлэгч С.Ф ББСБ ХХК-д төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч С.Ф ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20.682 төгрөгөөс 10.341 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн Төрийн сангийн 100200100941 тоот данснаас 10.341 төгрөг, хариуцагч Г.Б-аас 10.341 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С.Ф ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА