| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 183/2023/03229/И |
| Дугаар | 183/ШШ2023/02281 |
| Огноо | 2023-07-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 183/ШШ2023/02281
| 2023 оны 07 сарын 06 өдөр | Дугаар 183/ШШ2023/02281 | Улаанбаатар хот |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******** дүүрэг, ******** дугаар хороо, ******** тоотод байрлах, регистрийн ******** дугаартай, О ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, ******** дүүрэг, ******** дугаар хороо, ******** тоотод оршин суух, регистрийн дугаар ********, ******** овогтой Б.О-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 1.002.326 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч О ББСБ ХХК нь хариуцагч Б.О холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 1.002.326 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. О ББСБ ХХК нь Б.О-д 2021 оны 2 дугаар сарын 09-ний өдөр ******** тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2022 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр 140.000 төгрөгийн ******** тоот дугаартай зээлийг 60 хоногт 9,4 хувийн хүүтэй, 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 335.000 төгрөгийн ******** тоот дугаартай зээлийг 60 хоногт 9,15 хувийн хүүтэйгээр зээлдэгч Б.О нь өөрийн эзэмшлийн Хаан банк дахь ******** тоот дансанд шилжүүлэн авсан. Зээлдэгчийн ******** тоот дугаартай зээлийн гэрээний хугацаа 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр дуусаж 264 хоногийн хугацаа хэтэрч, идэвхтэй ашигласан 60 хоногийг нэмж нийт 324 хоног, ******** тоот дугаартай зээлийн гэрээний хугацаа 2022 оны 7 дугаар сарын 11-ний өдөр дуусаж 317 хоногийн хугацаа хэтэрч, идэвхтэй ашигласан 60 хоногийг нэмж нийт 377 хоног хугацаа хэтэрсэн бөгөөд зээлийн эргэн төлөлтийг хийхгүй, утсаар холбогдож гэрээ цуцлах талаар албан ёсны хариуг мэдэгдэхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсан. Иймээс 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар ******** дугаартай 140.000 төгрөгийн үндсэн зээл, хугацаа хэтэрсэн хүү 142.128 төгрөг, ******** дугаартай 335.000 төгрөгийн үндсэн зээл, хугацаа хэтэрсэн хүү 385.198 төгрөгг, нийт 1.002.326 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Б.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие О ББСБ ХХК-ийн нэхэмжилж буй 1.002.326 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 3 сарын хугацаанд бүрэн төлж барагдуулна. Үүнд 2023 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 350.000 төгрөг, 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 350.000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 302.326 төгрөг төлж барагдуулна гэжээ.
3.Нэхэмжлэгчээс Д.Э, Б.Д, Т.И, М.М нарт олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж 28.606 төгрөг төлсөн баримт, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн тусгай зөвшөөрлийн хуулбар, талуудын хооронд 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр байгуулагдсан ******** дугаартай гэрээний хуулбар, хүү тооцооллын хүснэгт зэргийг ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд нэхэмжлэгч О ББСБ ХХК болон иргэн Б.О нарын хооронд 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн ******** дугаартай гэрээ байгуулагдаж, хариуцагч нь 2022 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр 140.000 төгрөгийн ******** тоот дугаартай зээлийг 60 хоногт 9,4 хувийн хүүтэй, 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 335.000 төгрөгийн ******** тоот дугаартай зээлийг 60 хоногт 9,15 хувийн хүүтэйгээр тус тус авсан байх боловч гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байна.
Ингээд хариуцагч Б.О-аас зээлийн гэрээний үүрэгт 1.002.326 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг О ББСБ ХХК нь гаргажээ.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.О нэхэмжлэлийн шаардлага болох 1.002.326 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, тус төлбөрийг хувааж буюу 2023 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 350.000 төгрөг, 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 350.000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 302.326 төгрөг тус тус нэхэмжлэгч О ББСБ ХХК-д төлөхөө илэрхийлсэн байна.
4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч О ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28.606 төгрөгөөс 14.303 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн Төрийн сангийн 100200100941 тоот данснаас 14.303 төгрөг, хариуцагч Б.О 14.303 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч О ББСБ ХХК-д олгоно.
6. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Б.О нэхэмжлэлийн шаардлага болох 1.002.326 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, тус төлбөрийг хувааж буюу 2023 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 350.000 төгрөг, 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 350.000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 302.326 төгрөг тус тус нэхэмжлэгч О ББСБ ХХК-д төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч О ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28.606 төгрөгөөс 14.303 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн Төрийн сангийн 100200100941 тоот данснаас 14.303 төгрөг, хариуцагч Б.О 14.303 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч О ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА