Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 128/ШШ2023/0317

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар би, Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн прокурор *******ийн дүгнэлттэй, Нийслэлийн мал эмнэлгийн хорио цээрийн хяналтын цэгийн улсын байцаагч *******т холбогдох захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн прокурор ******* шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “...Нийслэлийн мал эмнэлгийн хорио цээрийн хяналтын цэгийн улсын байцаагч *******ийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 0039241 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох.. гэжээ. 

Хариуцагч Нийслэлийн мал эмнэлгийн хорио цээрийн хяналтын цэгийн улсын байцаагч ******* шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “...Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн прокурор *******ийн үйлдсэн  2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 17 дугаар “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох тухай” дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч Нийслэлийн мал эмнэлгийн хорио цээрийн хяналтын цэгийн улсын байцаагч ******* нь Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн прокурор *******ийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 17 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр илэрхийлжээ.

Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн прокурор *******ийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 17 дугаар дүгнэлтийг хариуцагч Нийслэлийн мал эмнэлгийн хорио цээрийн хяналтын цэгийн улсын байцаагч ******* хүлээн зөвшөөрсөн нь өөр бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Мөн хариуцагч Нийслэлийн мал эмнэлгийн хорио цээрийн хяналтын цэгийн улсын байцаагч *******т Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар ...хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж буюу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг баримтлан Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор *******аас Нийслэлийн мал эмнэлгийн хорио цээрийн хяналтын цэгийн улсын байцаагч *******т холбогдуулан гаргасан Нийслэлийн мал эмнэлгийн хорио цээрийн хяналтын цэгийн улсын байцаагч *******ийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 0039241 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай дүгнэлттэй захиргааны хэрэгт хариуцагч прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар прокурор дүгнэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

3. Шүүгчийн захирамжийг хэргийн оролцогчдод танилцуулахыг шүүгчийн туслах Б.Болормаад даалгасугай.

4. Шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн энэхүү захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.

 

 

   ШҮҮГЧ                              Л.БАТБААТАР