Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2023/02139

 

 

 

 

 

2023 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2023/02139

Улаанбаатар хот

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******** дүүрэг, ******** хороо, ******** тоотод байрлах, регистрийн ******** дугаартай, Ц ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, ******** дүүрэг, ******** хороо, ******** тоотод оршин суух, регистрийн дугаар ********, ******** овогт М.У-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 207.118 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ц ББСБ ХХК нь хариуцагч М.У-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 207.118 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Зээлдэгч М.У нь 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр манай банк бус санхүүгийн байгууллагын KMOBIMN цахим зээлийн үйлчилгээнд ******** дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, 110.000 төгрөгийг 45 хоногийн хугацаатай 11.900 төгрөгийн шимтгэлтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд сарын 4 хувийн хүүтэй тохиролцож зээлсэн. Бидний хооронд байгуулагдсан зээлийн эрх нээх гэрээний 4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт "Зээл тус бүрийн эргэн төлөх хугацаанд тухайн ашигласан зээлийн дүнг, түүнд ноогдох шитгэлийн хамт үл маргах журмаар төлөх", 4 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт "Зээл, зээлийн шимтгэлийг тухайн зээлийн эргэн төлөх хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд хүү төлөх" гэж заасан. Мөн Банк бус санхүүгийн байгууллага нь зээлийн эрх нээх гэрээний 5 дугаар зүйлийн 1.5 дэх хэсэгт зааснаар "Зээл болон зээлийн шимтгэлийг эргэн төлөх хугацаанд төлөөгүй тохиолдолд хүү тооцож эхлэх бөгөөд эдгээр төлбөрийг нийтэд нь төлүүлэх эрхтэй" гэж заасан. Гэтэл зээлдэгч М.У нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулалгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болно. Бид зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдэж, зээл хүүгийн төлбөрөө төлөх боломж олгосон боловч тодорхой үр дүн гараагүй тул шүүхэд хандаж байна. 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар зээлдэгч нь дараах зээлийн өр төлбөртэй байна. Үүнд: Үндсэн зээлийн үлдэгдэл: 110.000 төгрөг, шимтгэл үлдэгдэл: 11.900 төгрөг, хүүгийн үлдэгдэл: 85.218 төгрөг, нийт 207.118 төгрөг. Хариуцагч М.У-аас 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн ******** дугаартай зээлийн эрх нээх гэрээний өр төлбөрт зээлийн үндсэн төлбөр 110.000 төгрөг, шимтгэл 11.900 төгрөг, хүү 85.218 төгрөг, нийт 207.118 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6.863 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч М.У шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Ц ББСБ ХХК-ийн нэхэмжилж байгаа 207.118 төгрөгийг 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдөр бүрэн төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үүгэжээ.

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 6.863 төгрөг төлсөн баримт, иргэн Б.Ц, Г.Ж нарт олгосон итгэмжлэл, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, талуудын хооронд 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан ******** дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, зээлийн хүүний тооцоолол, мөнгөн шилжүүлгийн мэдээлэл зэргийг ирүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Ц ББСБ ХХК болон иргэн М.У нарын хооронд 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн ******** дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулагдаж, хариуцагч нь 110.000 төгрөгийг 45 хоногийн хугацаатай 11.900 төгрөгийн шимтгэлтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд сарын 4 хувийн хүүтэй зээлсэн байх боловч гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байна.

Ингээд хариуцагч М.У-аас зээлийн гэрээний үүрэгт 207.118 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.У нэхэмжлэгч Ц ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 207.118 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, тус төлбөрийг 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн дотор нэхэмжлэгч Ц ББСБ ХХК-д төлөхөө илэрхийлсэн байна.

4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Ц ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6.863 төгрөгөөс 3.431 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн Төрийн сангийн 100200100941 тоот данснаас 3.431 төгрөг, хариуцагч М.У-аас 3.431 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц ББСБ ХХК-д олгоно.

6. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч М.У нэхэмжлэлийн шаардлага болох 207.118 төгрөгийг 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн дотор нэхэмжлэгч Ц ББСБ ХХК-д төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Ц ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6.863 төгрөгөөс 3.431 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн Төрийн сангийн 100200100941 тоот данснаас 3.431 төгрөг, хариуцагч М.У-аас 3.431 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц ББСБ ХХКолгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА