Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2023/02136

 

 

 

 

 

2023 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2023/02136

Улаанбаатар хот

 

                       Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******** дүүрэг, ******** хороо, ******** байрлах, регистрийн ******** дугаартай, Г ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, ******** дүүрэг, ******** хороо, ******** тоотод оршин суух, регистрийн дугаар ********, ******** овогтой Н.Б-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 23.095.225,37 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ******** тоот барьцааны гэрээгээр барьцаалсан тээврийн хэрэгслийн ******** дугаартай, ******** аралын дугаартай, ******** онд үйлдвэрлэсэн сувдан цагаан өнгөтэй, Тоёота Кроун (Toyota crown) маркийн автомашинаас хангуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г ХК нь хариуцагч Н.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 23.095.225,37 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ******** тоот барьцааны гэрээгээр барьцаалсан тээврийн хэрэгслийн ******** дугаартай, ******** аралын дугаартай, ******** онд үйлдвэрлэсэн сувдан цагаан өнгөтэй, Тоёота Кроун (Toyota crown) маркийн автомашинаас хангуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Голомт банк нь Н.Б 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ******** тоот зээлийн гэрээгээр 14.400.000 төгрөгийг жилийн 2.2 хувин хүүтэй, 48 сарын хугацаатай, зээлийг хугацаандаа төлөөгүй бол нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү 20 хувь байхаар гэрээг байгуулж зээлдүүлсэн. Уг зээлийн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож талууд 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ******** тоот барьцааны гэрээгээр тээврийн хэрэгслийн ******** дугаартай ******** аралын дугаартай, ******** онд үйлдвэрлэсэн Тоёота Кроун (Toyota crown) маркийн авто машин барьцаалсан. Гэрээний хугацаа 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр дууссан боловч Н.Б нь гэрээний дагуу зээл төлөх үүргээ зөрчин банкийг хохироосоор байна. Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 12.184.828,44 төгрөг, хүү 10.155.087,56 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 755.309,37 төгрөг, нийт 23.095.225,37 төгрөг байна. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 23.095.225,37 төгрөг гаргуулж Г ХК-д олгож өгнө үү. Үүргийн гүйцэтгэлийг ******** тоот барьцааны гэрээгээр барьцаалсан тээврийн хэрэгсэлийн ******** дугаартай, ******** аралын дугаартай, ******** онд үйлдвэрлэсэн Тоёота Кроун (Toyota crown) маркийн автомашинаас хангуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Н.Б нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Н.Б миний бие Г ХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 23.095.225,37 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгөн дүнг гэрээ хэлцэл хийж хуваан төлж болно. 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр эхний 10.000.000 төгрөг төлж, үлдсэн 13.095.225,37 төгрөгийг 6 сарын хугацаанд хуваан төлнө. Үүнд: 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 2.200.000 төгрөг, 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 2.200.000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 2.200.000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 2.200.000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 2.200.000 төгрөг, 2024 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр 2.095.225 төгрөгийг төлж барагдуулах болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 343.627 төгрөг төлсөн баримт, Г ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн ******** дугаар болон 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн ******** тоот итгэмжлэлүүд, талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ******** дугаар автомашины зээлийн гэрээ, 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ******** дугаартай барьцааны гэрээний хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн ******** дугаартай захирамжийн хуулбар, ******** дүүргийн Цагдаагийн хэлтсийн 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн ******** тоот албан бичгийн хуулбар, ******** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн ******** дугаартай шийдвэрийн хуулбар, хүү тооцооллын хүснэгт зэргийг тус тус ирүүлсэн.

4. Хариуцагчаас иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг ирүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Г ХК болон иргэн Н.Б нарын хооронд 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ******** тоот зээлийн гэрээ, мөн өдрийн ******** тоот барьцааны гэрээ тус тус байгуулагдсан байх ба уг гэрээний дагуу хариуцагч нь тус банкнаас 14.400.000 төгрөгийг жилийн 22,20 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлж авсан боловч зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй байна.

Ингээд нэхэмжлэгч нь хариуцагчаас Зээлийн гэрээний үүрэгт 23.095.225,37 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ******** тоот барьцааны гэрээгээр барьцаалсан тээврийн хэрэгслийн ******** дугаартай, ******** аралын дугаартай, ******** онд үйлдвэрлэсэн сувдан цагаан өнгөтэй, Тоёота Кроун (Toyota crown) маркийн автомашинаас хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 23.095.225,37 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг хувааж буюу 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 10.000.000 төгрөг, үлдсэн 13.095.225,37 төгрөгийг 6 сарын хугацаанд хувааж буюу 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 2.200.000 төгрөг, 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 2.200.000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 2.200.000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 2.200.000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 2.200.000 төгрөг, 2024 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр 2.095.225 төгрөгийг нэхэмжлэгч Г ХК-д төлөхөө илэрхийлжээ.

4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэрэв хариуцагч энэхүү мөнгөн төлбөрийн үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 159 дүгээр зүйлийн 159.1-д зааснаар 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ******** тоот барьцааны гэрээгээр барьцаалсан Тоёота Кроун (Toyota crown) маркийн ******** дугаартай, ******** аралын дугаартай, ******** онд үйлдвэрлэсэн, сувдан цагаан өнгөтэй автомашинаас үүргийн гүйцэтгэл хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Г ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 343.627 төгрөгөөс 172.813,5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн Төрийн сангийн 100200100941 тоот данснаас 172.813,5 төгрөгийг, хариуцагч Н.Б-ээс 172.813,5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г ХК-д олгоно.

6. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Н.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 23.095.225,37 төгрөгийг хувааж буюу 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 10.000.000 төгрөг, 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 2.200.000 төгрөг, 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 2.200.000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 2.200.000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 2.200.000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 2.200.000 төгрөг, 2024 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр 2.095.225 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Г ХК-д төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 159 дүгээр зүйлийн 159.1-д зааснаар хэрэв хариуцагч үүргийн гүйцэтгэлийг зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ******** тоот барьцааны гэрээгээр барьцаалсан Тоёота Кроун (Toyota crown) маркийн ******** дугаартай, ******** аралын дугаартай, ******** онд үйлдвэрлэсэн, сувдан цагаан өнгөтэй автомашинаас үүргийн гүйцэтгэл хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Г ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 343.627 төгрөгөөс 172.813,5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн Төрийн сангийн 100200100941 тоот данснаас 172.813,5 төгрөгийг, хариуцагч Н.Б-ээс 172.813,5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г ХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА