Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2023/02126

 

 

 

 

 

2023 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2023/02126

Улаанбаатар хот

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******** дүүрэг, ******** хороо, ******** тоот хаягт оршин суух, регистрийн дугаар ********, ******** овогтой Э.О-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, ******** дүүрэг, ******** хороо, ******** тоот хаягт байрлах, регистрийн ******** дугаартай, Ш ХХК-д холбогдох

******** дүүргийн ******** тоотод байрлах, 49,16 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгийг гаргаж өгөхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвсүрэн оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Э.О нь хариуцагч Ш ХХК-д холбогдуулан ******** тоотод байрлах, 49,16 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгийг гаргаж өгөхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Иргэн Э.О нь Ш ХХК-тай 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр ******** дугаартай Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээг-г байгуулж, уг гэрээгээр Ш ХХК-ийн барьж байсан  ******** тоот 49,16 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 81.114.000 төгрөгөөр захиалан бариулахаар харилцан тохиролцсон. Ингээд гэрээний 3.2-д заасны дагуу 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр орон сууцны урьдчилгаа төлбөрт 50.000.000 төгрөгийг төлж, дараагийн төлбөрийг хугацаанд нь төлөхөд санхүүгийн хүндрэл үүссэн тул 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 31.114.000 төгрөгийг төлж, орон сууцны төлбөрийг бүрэн барагдуулж дууссан. Ийнхүү төлбөр тооцоог бүрэн барагдуулсан учир орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж өгөхийг Ш ХХК-иас шаардсан боловч төлбөр төлөгдсөнөөс хойш сар гаруйн хугацаа өнгөрөөд байхад үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй хууль ёсны өмчлөгчийн эрх ашгийг хохироож байна. Иймд иргэн Э.О-г ******** тоот 49,16 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, иргэн Э.О болон Ш ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн ******** дугаартай Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулж орон сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг иргэн Э.О-д гаргаж өгөхийг Ш ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

2. Гуравдагч этгээд Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие иргэн Э.О-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Ш ХХК-д холбогдох Э.О-дыг ******** тоот 49,16 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, иргэн Э.О-д болон Ш ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн ******** дугаартай орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, орон сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг иргэн Э.О-д гаргаж өгөхийг Ш ХХК-д даалгах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож байна. Иргэн Э.О нэхэмжлэлийн үндэслэлдээ Ш ХХК-тай 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн ******** дугаартай Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, тус гэрээгээр Ш ХХК-ийн барьж байсан ******** тоот, 49,16 м.кв талбайтай орон сууцыг 81.114.000 төгрөгөөр захиалан бариулахаар харилцан тохиролцож, орон сууцныхаа үнийг 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр, 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр тус тус төлж барагдуулснаа дурьдаж, шаардлагаа тодорхойлжээ. Миний бие Ш ХХК-тай 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр ******** дугаартай Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, тус гэрээний 2.1-т ******** тоот 49,16 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг, 1 м.кв талбайн үнийг 1.050.000 төгрөгөөр, нийт үнэ нь 51.618.000 төгрөгөөр тохиролцож, гэрээний 3.2-т орон сууцны төлбөр төлөх графикийг гэрээ байгуулсан өдрөө буюу 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 13.450.500 төгрөгийг бэлнээр төлж, үлдэгдэл 38.167.500 төгрөгийг өмнө нь Ш ХХК-тай 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан ******** дугаартай Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээний орон сууцыг Ш ХХК-д худалдсан үнэ 67.280.000 төгрөгөөс тооцохоор тус гэрээний 3.2-т тохиролцож, гэрээний дагуу орон сууцны төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлсэн юм. 2019 оны 10 дугаар сард тус орон сууцны барилгыг ашиглалтанд оруулахыг Улсын комисс зөвшөөрсөн тул миний бие хүчин төгөлдөр гэрээний дагуу орон сууцаа өмчлөлдөө авахыг хүсэхэд Ш ХХК-ийн захирал Д.Э татгалзсан хариуг удаа дараа өгсөн тул миний бие 2019 оны 12 дугаар сард ******** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж хэргийг шийдвэрлэсэн юм. Б.Б намайг ******** тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт материалыг гаргаж өгөхийг Ш ХХК-д даалгаж шийдвэрлэсэн. Энэ талаар гарсан ******** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн ******** дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн ******** дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн ******** дугаар тогтоол гарч, хуулийн хүчин төгөлдөр болсон. Иргэн Э.О өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь Б.Б би бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 65 дугаар зүйлийн 65.1.6, 120 дугаар зүйлийн 120.4-т тус тус зааснаар нэхэмжлэгч Э.О шүүхээр нэгэнт хэлэлцэгдсэн асуудлаар маргаж, нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байгаа болно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан нэхэмжлэлд дурьдсан үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа нь тогтоогдож байгаа тул мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгч Э.О 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Тус Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа иргэн Э.О-ын нэхэмжлэлтэй, Ш ХХК-д холбогдох ******** тоот, 49,16 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, иргэн Э.О болон Ш ХХК-ийн хооронд байгуулсан 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн ******** дугаартай Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулж орон сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг иргэн Э.О-д гаргаж өгөхийг Ш ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт нэхэмжлэгч Э.О миний бие шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд заасныг үндэслэн нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж байгааг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Э.О нь хариуцагч Ш ХХК-д холбогдуулан ******** тоотод байрлах, 49,16 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгийг гаргаж өгөхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан.

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Э.О нь тус нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаагаа 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр бичгээр илэрхийлсэн байна.

4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Ш ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Э.О татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 633.720 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

6. Энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

7. Мөн талуудад шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан үндэслэлээр ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2, 100.3-т зааснаар зохигчийн эзгүйд хэргийг хэрэгт авагдсан баримтын хэмжээнд хянан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Ш ХХК-д холбогдуулан гаргасан ******** тоотод байрлах, 49,16 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгийг гаргаж өгөхийг даалгуулах тухай нэхэмжлэлээс нэхэмжлэгч Э.О татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Э.О-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 633.720 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА