| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 195/2025/2218/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2560 |
| Огноо | 2025-11-14 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2560
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн ****** хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Энхзул,
улсын яллагч Б.Сүрмандах, /ХУД, томилолт/
хохирогч ******,түүний өмгөөлөгч С.Гүлдарь,
шүүгдэгч ******, түүний өмгөөлөгч Ш.Маам нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** оны 10 дугаар сарын 22-ны өдөр ********** төрсөн, ****** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, нярав мэргэжилтэй, худалдагч хийдэг, ам бүл-4, нөхөр 2 хүүхдийн хамт ********** тоотод оршин сууж байгаа, урд ял шийтгүүлж байгаагүй, ****** ургийн овогт ******ын ****** /РД:********/,
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ****** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн үед би санхүүгийн хүнд байдалд орсон. Тэгээд би зээлээ хаах гэж ****** эгчээс мөнгө зээлсэн юм. Нөхөр маань зээл аваад ****** эгчийн мөнгийг өгөх гэж байсан боловч зээл нь бүтээгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ надад ****** эгчийг залилах гэсэн санаа зорилго байгаагүй” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),
Хохирогч ****** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр ****** гэх хүн надтай ирж уулзаад “...над дээр 50.000.000 төгрөгийн зээл батлагдчихсан байгаа, би одоо 26.000.000 төгрөгийн зээлээ хаачихвал маргааш өглөө гэхэд таны мөнгийг гаргаад өгнө...” гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнд “...надад яг одоо мөнгө алга, би чамд хүнээс мөнгө зээлж өгөх нь байна шүү, чи найдвартай байж чадах уу, чамд өөр зээл байхгүй биз дээ...” гэж хэлэхэд тэр надад “...найдвартай эгч ээ, би худлаа ярьдаг хүн биш, надад ямар ч зээл байхгүй...” гэж хэлсэн. Тэгээд би түүний хажууд хүнээс мөнгө зээлээд зээлийг нь хааж өгсөн. Түүнээс хойш энэ хүн утсаа салгаад алга болчихсон. Тэгээд нэг холбогдохдоо “...болохгүй байна эгч ээ, миний е монголиа дээрх зээл тэглэгдээгүй, би зээлээ авч чадаагүй байна...” гэж хэлсэн. Гэхдээ одоо хараад байхад надаас мөнгө авсныхаа маргааш нь зээлээ авчхаад өөр хүнд өгчихсөн юм байна лээ. Тэгсэн хэр нь надад зээл аваагүй гэж хэлээд байсан. Би маш их гомдолтой байна. Би ******т өөрийнхөө мөнгийг өгөөгүй, хүнээс мөнгө зээлж өгсөн. Түүнчлэн би жил гарангын хугацаанд зовж байж тэр хүний мөнгийг төлж дуусгасан. Одоо би 26.888.867 төгрөг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),
Нэг: Гэм буруугийн талаар:
Улсын яллагч нь “...шүүгдэгч ******ийг ****** хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлтийг,
Хохирогч ******, түүний өмгөөлөгч С.Гүлдарь “...шүүгдэгчээс даруй хохирол төлбөрийг барагдуулах арга хэмжээ авхуулах” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч ******ийн өмгөөлөгч Ш.Маам: “...шүүгдэгчийг цагаатгах тухай” дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Шүүхэд шилжүүлсэн ****** хэргийн хүрээнд, шүүгдэгч ******т холбогдох хэргийг хянан хэлэлцээд хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан үзэхэд:
Шүүгдэгч ****** нь 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр ******* дүүргийн ******** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* хотхоны ****** дугаар байрны гадна “зээлээ хаачхаад мөнгийг чинь өгнө” гэж иргэн ******д худал хэлэн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өөрийн эзэмшлийн ******тоот данс руу 26,886,867 төгрөгийг шилжүүлэн авч залилсан үйл баримт нь:
1. Иргэн ******гаас цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл: “...****** нь 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр ... манай гэрийн хаягаар ирж цалингийн зээлээ чөлөөлүүлэх шаардлагатай байна, тэгээд эргээд цалингийн зээл аваад таны мөнгийг дор нь буюу маргааш нь буцаагаад өгнө гэж хэлээд 26.890.000 төгрөгийг надаас зээлж аваад өгөөгүй” гэх (хавтаст хэргийн 14 дэх тал),
2. Хохирогч ******гийн: “...******ын ****** гэдэг хүн 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр ******н аймгийн ****** сумаас намайг зорьж Улаанбаатар хотод манай гэр буюу ****** дүүргийн ******** дугаар хороо ******* хотхоны ************ байрны ******* тоотод ирээд “би банкнаас 50,000,000 /тавин сая/ төгрөгийн зээл авахаар бэлэн болсон байна, энэхүү зээлийг авахын тулд одоо над дээр байгаа бүх зээлийг дарж хаах хэрэгтэй байна, одоо над дээр байгаа зээлүүдийг бүгдийг нь бүрэн хаачих юм бол маргааш буюу 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 50,000,000 төгрөгийн зээл гарах нь баталгаатай” гэж хэлсэн. Үүний дагуу би ******ын ******ээс гаргаж өгсөн зээлийн мэдээллийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтууд, иргэний үнэмлэх, ажлын газар зэргийг харгалзан үзээд 50,000,000 төгрөг хангалттай гарах юм байна гэж дүгнээд надаас зээлэхээр хүссэн дүн болох 26,886,867 төгрөгийг би ******ийн Хаан банкны ******дугаартай данс руу 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 12 цаг 04 минутад ******* дүүргийн ******* дугаар хороо ******* хотхоны 26Д байрны ********* тоотод байхдаа шилжүүлсэн. ****** нь надаас 26,886,867 төгрөгийг хүлээн аваад миний нүдэн дээр буюу хажууд байхдаа өөрийн зээлүүдийг бүгдийг нь бүрэн хаасан. Маргааш нь буюу 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр би ******ээс зээлсэн мөнгө буюу 26,886,867 төгрөгийг нэхэхэд ****** нь надад “зээл жаахан хойшилчихлоо, болонгуут нь таны данс руу шууд хийнэ” гэж хэлсэн. Үүний дараа 3-4 хоногийн дараа би дахин ******тэй холбогдоход надад "манай нөхөр миний банкнуудын бүх интернэт банкны эрхийг мэддэг учраас бүх банкнуудаас нийт 50,000,000 төгрөгийн зээл босгоод өөрийнхөө өрийг дарчихлаа, танд одоо мөнгө өгөх боломжгүй байна, манай нөхрийн ах буюу ****** нь танаас зээлсэн мөнгийг хариуцаж 42,500,000 төгрөг болгож төлөхөөр болсон, ах ******ыг би тань дээр дагуулаад очъё" гэж хэлсэн. Үүний дагуу ******ын ****** нь ******тай хамт 2024 оны 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр манай гэрийн гадаа ирж, тус зээлсэн 26,886,867 төгрөгийг 42,500,000 /дөчин хоёр сая таван зуун мянган/ төгрөг болгож 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор надад төлнө гэж бичиг хийж өгсөн. Тэгээд би 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ******ын ******ийн хадам ах ******тай холбогдоход ****** нь надад “нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2024 оны 09 дүгээр сарын бичилт нь бичигдээгүй байна, энэ бичиглэл нь хийгдчихвэл би цалингийн зээл аваад өгье” гэж хэлсэн. Харин дараа дахин холбогдоход надад “нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн бичиглэл хийгдсэн байна, харин одоо иргэний үнэмлэх алга байна, иргэний үнэмлэх захиалсан байна, одоо гарах болчихсон, ирэхгүй байна” гэж хэлсэн. Тэгээд одоог хүртэл утсаа авдаггүй, өөр утаснаас залгахаар ****** нь “би одоо цагдаагийн байгууллагад өөр асуудалтай, шалгагдаж байна, хоригдож ч магадгүй байна” гэдэг зүйлсийг ярьдаг болно. Ингээд би Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж хандсан. ****** нь 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр надаас зээл авахдаа “Хас банк, Хаан банк, Худалдаа хөгжлийн Банк, М банкнуудаас зээл авна” гэж хэлж байсан. Гэрээ хэлэлцээр хийгээгүй, ****** надад гараар мөнгө зээлдүүлэх тухай хүсэлт бичиж өгч байсан. ....Тэгээд би түүний хажууд хүнээс мөнгө зээлээд зээлийг нь хааж өгсөн. Түүнээс хойш энэ хүн утсаа салгаад алга болчихсон. Тэгээд нэг холбогдохдоо “...болохгүй байна эгч ээ, миний е монголиа дээрх зээл тэглэгдээгүй, би зээлээ авч чадаагүй байна...” гэж хэлсэн. Гэхдээ одоо хараад байхад надаас мөнгө авсныхаа маргааш нь зээлээ авчхаад өөр хүнд өгчихсөн юм байна лээ. Тэгсэн хэр нь надад зээл аваагүй гэж хэлээд байсан. Би маш их гомдолтой байна.. ****** надаас мөнгө зээлж аваад 1 жил өнгөрсөн байна, энэ хугацаанд төлсөн зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 28-30, 33-34 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл),
3. ******ын ******ийн эзэмшлийн хаан банкны ******, ******тоот данс, Голомт банкны ******, ******тоот данс, Хас банкны ******тоот дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэлд:
-2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр ******гийн эзэмшлийн хаан банкны ******дугаарын данснаас ******ын ******ийн эзэмшлийн хаан банкны ******тоот данс руу 26.886.867 төгрөгийн орлого орсноос 16 удаагийн гүйлгээгээр зарлагдсан,
- Хаан банкнаас 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр ******ийн эзэмшлийн ******тоот дансанд 12.840.000 төгрөгийн зээл олгосон,
- Голомт банкнаас 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр ******ын ******ийн эзэмшлийн ******, ******тоот данс руу тус бүр 10.000.000 төгрөгийн зээл олгосон,
- Хас банкнаас 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр ******ын ******ийн эзэмшлийн ******тоот данс руу 10.160.000 төгрөгийн зээл олгосон.
******ын ****** нь дээрх авсан зээл болох 33.000.000 төгрөгөөс 9900.000 төгрөгөөр, 10.100.000 төгрөгөөр буюу нийт 20.000.000 төгрөгийг иргэн Цэрэндорж Эрдэнэсувд эзэмшигчтэй хаан банкны данс руу шилжүүлсэн нь тусгагдсан байна. (хавтаст хэргийн 63-69, 71-76, 77-78 дахь тал),
4. Шүүгдэгч ******ийн: “...Би өөрийн хийсэн үйлдлийг хүлээн зөвшөөрч, өөрийн гэм бурууг ойлгож байна. Миний бие 2024 оны 07 дугаар сард мөнгөний хэрэгцээ гарсан байсан. Тэгээд тухайн үед буюу 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод ирэхдээ зээл хааж өгөөд, буцаагаад мөнгө авч ашиг олдог ****** гэх эгчийн талаар олж мэдсэн. Ингээд би ****** эгчтэй холбогдож гэрийнх нь гадаа буюу ****** дүүргийн ****** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ***** хотхоны гадаа сааданд анх 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр уулзсан. Би тухайн үед ****** эгчид "та миний цалингийн зээлийг хаагаад зээл гаргаж өгөх үү, хэрэв зээл гаргаад өгвөл өдрийн хүүгээс гадна нэмж мөнгө өгнө, би зээлээ хаачихвал 50 сая төгрөгийн зээл аваад таны бодсон мөнгийг өгөх болно" гэж хэлсэн. Тэр үед ****** эгч миний зээлүүдийг Е-монголиа дээр харж шалгасан. Ингээд ****** эгч надад зээлийг чинь хааж өгөөд мөнгө авч болох юм байна гэж хэлээд миний Хаан банкны ******дугаартай данс руу 26.886 867 төгрөгийг 1 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн байдаг. Ингээд зээл аваад ****** эгчээс зээлсэн мөнгийг, зээлийн хүүтэй нь эргүүлэн өгөхөөр тохиролцон салсан юм. Гэвч би тухайн үед өөрөө банкнуудад данс нээгээд тухайн дансаараа зээл авбал надад илүү ашигтай гэдгийг ойлгосон. Тэгээд би маргааш нь Хаан банкнаас 12.840.000 төгрөгийн зээл, Голомт банкнаас 10.000.000 төгрөгийн зээл, Хас банкнаас 10.160.000 төгрөгийн, нийт 33.000.000 төгрөгийн зээл аваад ****** эгчид өгөхгүйгээр өөр өртэй, асуудалтай хүндээ буюу ******д өрөө төлчихсөн юм. Тухайн үед ******д 31.860.000 төгрөгийн өртэй байсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 53-55 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
****** хуулийн 17 дугаар бүлэг “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”-ийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг хуульчилж өгсөн байна.
Залилах гэмт хэргийн объект нь өмчлөх эрх байна. Харин халдлагын зүйл нь мөнгө, бараа, материаллаг үнэт зүйлс ... байна.
“Өмчлөх эрх” гэдэг нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар “өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” байхыг ойлгоно.
Залилах гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд хохирогчийн эд хөрөнгийг болон эд хөрөнгийн эрхийг өөртөө шилжүүлэн авахын тулд аливаа арга хэрэгслээр буюу худал үг яриа болон үйлдлээрээ хуурах, итгүүлэх зэрэг үйлдлийг итгэл үнэмшилтэй хийснээр хохирогч нь залилагч этгээдэд өөрийн эд хөрөнгө, түүний өмчлөх эрхийг сайн дураараа шилжүүлэн өгснөөр хэргийн бүрдэл төгсдөг онцлогтой юм.
Энэхүү хэргийн үйл баримтыг дүгнэвэл, шүүгдэгч ****** нь зээлээ чөлөөлүүлж, дахин зээл авч уг мөнгийг хүүтэй нь буцааж өгнө хэмээн иргэн ******д хандаж өөрийн зээлээ чөлөөлүүлсэн байх боловч тэрээр Хаан, Хас, Голомт банкнаас авсан зээлээсээ хохирогчид буцаан өгөлгүйгээр харин өөр хүний өр төлбөрийг барагдуулсан байна. Тодруулбал, шүүгдэгч нь банк, ББСБ, хувь хүмүүсээс авсан зээлээ төлж чадахгүй хэмжээнд хүрмэгц өмнөх зээлээ хаах зорилгоор хохирогч ******гийн бусдад зээл олгож, ашиг хонжоо олдог байдлыг ашиглан худал хэлж өөрийн зээлээ чөлөөлүүлэнгүүт дахин банкнаас зээл авсан атлаа хохирогчтой ярьж тохирсноор буцаан өгөлгүйгээр тэрээр өмнөх удсан, асуудалтай хүнийхээ зээлийг барагдуулсан болох нь дээрх шинжлэн судлагдсан, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэлд зэргээр тогтоогдсон.
Эндээс үзвэл, шүүгдэгч нь хохирогчоос мөнгө зээлэхдээ буцаан өгөх санаа зорилгогүйгээр, өөр удсан бусад нэхэгдэж буй зээлээ хаахаар “маргааш буцаагаад өгнө” хэмээн худал хэлж мөнгө авсан уг үйлдлийг “бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзлээ.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь амар хялбар аргаар мөнгө олох гэсэн зорилготой, шууд санаатай, шунахай сэдэлттэй байх ба өөрийн үйлдэл хууль бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Иймээс шүүгдэгч ******ийг ****** хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” хэргийн зүйлчлэл нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон гэж дүгнэн шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болохыг тэмдэглэв.
Шүүгдэгч ****** Залилах гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн үйл баримтаар тогтоогдсон тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах тухай шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй болгохыг дурдах нь зүйтэй.
Хохирол, хор уршгийн тухайд:
****** хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж ****** хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ******д 26,886,867 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогч ******гийн мэдүүлэг, дансны хуулгаар тогтоогдсон байх ба шүүгдэгч нь хохирлыг төлж барагдуулсан зүйлгүй байна.
Иймд шүүгдэгч ******ээс 26,886,867 төгрөгийг гаргуулж хохирогч ******д олгохоор шийдвэрлэлээ.
Хоёр: ****** хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч нь “...шүүгдэгч ******т ****** хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” тухай дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгч С.Гүлдарь: “...шүүгдэгч ****** нь хохирлоо төлөөгүй, төлөхгүй болох нь тодорхой байх тул түүнд 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Маам: “...Миний үйлчлүүлэгч ****** нь 26 сая гаран төгрөг авчхаад төлөөгүй асуудал байгаа. Шүүгдэгч нь өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул энэ байдлыг харгалзан үзэж улсын яллагчийн санал болгосон ялыг оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч ******т ****** хариуцлага оногдуулахдаа ****** хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, амар хялбар байдлаар мөнгө олох гэсэн түүний үйлдлийн арга, сэдэлт, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирлын хэмжээ, хохирлыг төлж барагдуулаагүй, цаашид ажил хийж хохирлоо төлөхөө илэрхийлсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал /...ажил хөдөлмөр эрхэлдэг, бага насны хүүхэдтэй/ зэргийг тус тус харгалзан шүүгдэгч ******т ****** хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар Дорноговь аймгийн Айраг сумаас гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч ****** нь өмнө гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, тэрээр хохирлоо төлөхөө илэрхийлсэн байдал, бага насны хүүхэдтэй зэрэг нөхцөл байдлыг нь харгалзан прокурорын санал болгосон зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж шийдвэрлэсэн тул “хорих ял оногдуулах тухай” хохирогчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн аваагүй болгохыг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч ****** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.
****** хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СD 2 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
****** хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ****** овогт ******ын ******ийг ****** хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. ****** хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******т 1 (нэг) жил 6 (зургаан) сарын хугацаагаар ******** аймгийн ****** сумаас гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. ****** хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******ээс 26,886,867 (хорин зургаан сая найман зуун наян зургаан мянга, найман зуун жаран долоон) төгрөгийг гаргуулж, хохирогч ******д олгосугай.
5. ****** хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СD 2 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. ****** хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. ****** хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн ****** хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. ****** хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ