Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2023/0340

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг          

                                        баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ренчинмядаг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг оролцуулан , , , , , , , , , , , *******, *******, *******, *******, ******* нарын нэхэмжлэлтэй, *******т холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргана. Хүсэлт гаргахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн, 66.1, 68 дугаар зүйлийн 68.1-ийг баримтална. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-ээр хүсэлт гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагаас татгалзана. Нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа үндэслэл нь тухайн хэрэг маргааныг хянан шийдвэрлэгдэж байх явцад хэргийн нөхцөл байдал өөрчлөгдсөн. Мөн *******ын дарга шинээр томилогдсон. Монголын ардчилсан холбоо төрийн бус байгууллага нь Монгол *******ын үйл ажиллагааг дэмжиж үйл ажиллагаа явуулдаг Монгол *******ын гишүүн дэмжигчдээр хүрээлүүлсэн байгууллага байгаа. Тийм учраас *******ын эрх зүйн байдалтай салшгүй холбоотойгоор түүний үйл ажиллагаа тодорхойлогдож байдаг. Ийм учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах эрхээ хэрэгжүүлж байна. ... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т заасан үйл баримтаар олон нийтэд нэгэнт илэрхий болсон, шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор хэрэгжиж байгаа үйл баримтаар шүүхэд нэхэмжлэл гаргасан этгээд маань өөрөө оролцож чадахгүй, ийм нөхцөл байдал үүссэн. гийн зорчих эрхийг хязгаарласан ял нь хорих ялаар солигдсон байгаа. Ийм учраас өөрөө надад ер нь бол татгалзъя, нам өөрөө эвлэрээд дуусч байгаа, Улсын дээд шүүхийн тогтоол гараад шийдчихэж байгаа учраас энэ дээр миний хувьд татгалзаж байгаа гэдэг байдлаар хэлсэн. Тухайн этгээдтэй уулзах боломж байгаагүй. Учир нь нэг дэх өдөр буюу 2023 оны 04 сарын 03-ны өдөр шүүхийн шийдвэр гараад шууд ачаад явчихсан. Аль хорих анги руу явсан нь тодорхойгүй. Тийм учраас өөрийнх нь эрх зүйн байдал дордсон. Бусад этгээдүүдийн эрх зүйн байдалтай маргалдах сэтгэл зүйн чадамжгүй болсон учраас үүнийгээ төлөөлөгчөөрөө дамжуулан татгалзах эрхээ хэрэгжүүлье гэдэг байдлаар надад хэлсэн байгаа. Тийм учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсгийг баримтлан шүүхэд зөвхөн бодит үнэнийг нотлох баримт дээр тулгуурлан мэтгэлцэнэ гэдэг үндэслэлийн хүрээнд өөрийн биеэр илэрхийлж байна... гэв.

            Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа тул нэхэмжлэгчийн гаргасан үндэслэлийг хүлээн зөвшөөрч, хүлээн авч байна. *******ын дотоод нөхцөл байдалд өөрчлөлт орсон. Мөн нэхэмжлэгч буюу төлөөлүүлж байгаа этгээд маань өөрөө эрх зүйн байдлын хувьд дордсон нь үнэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.5-д заасан эрхээ эдлэхийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийг бүхэлд нь зааж өгсөн байгаа учраас эрх эдлэх бололцоо нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид бүрдсэн байна гэж үзэж байна...” гэв.

                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах...”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2-т “нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж заажээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь *******т холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлж, түүнээс гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаар уг асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алддаг болох; мөн хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болох тухай үр дагаврыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид тайлбарлан, холбогдох баримтад гарын зуруулсан болно.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч , , , , , , , , , , , *******, *******, *******, *******, ******* нараас “*******-ын хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирлаар *******ыг бүртгэсэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 12411 тоот захирамжийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасны дагуу хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, *******т холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Нэхэмжлэгч нар нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Л.БАТБААТАР