Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2023/00462

 

 

 

 

 

2023 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2023/00462

Улаанбаатар хот

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******** дүүрэг, ******** хороо, ******** тоотод байрлах, регистрийн ******** дугаартай, С ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, ******** дүүрэг, ******** хороо, ******** тоотод оршин суух, регистрийн дугаар ********, ******** овогтой О.Д-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 4.391.180,9 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.А, хариуцагч О.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч С ББСБ ХХК нь хариуцагч О.Д-д холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 4.391.180,9 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Иргэн О.Д нь С ББСБ ХХК-тай 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр ******** тоот зээлийн гэрээ байгуулж 4.499.000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 34,8 хувийн хүүтэй зээлж авсан ба мөн өдрийн ******** дугаартай эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, гар утсаа барьцаалсан. Зээлдэгч О.Д зээл авсан хугацаанаас хойш 4 удаагийн гүйлгээгээр 1.084.510 төгрөгийг төлсөн ба 2022 оны 6 дугаар сараас хойш ямар нэгэн төлбөр төлөхгүй байна. Энэхүү үйлдэл нь гэрээнд заасан үүргээ зөрчсөн хэлбэр бөгөөд бид нэг талын санаачилгаар гэрээг цуцалж, 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаарх үндсэн зээлийн үлдэгдэл 3.968.244,32 төгрөг, зээлийн хүү 414.885,8 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8.050,78 төгрөг, нийт 4.391.180,9 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.А-д, хариуцагч О.Д нарын хооронд 2023 оны 2 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан эвлэрлийн гэрээнд: С ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч бид нар дараах байдлаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулав. Үүнд 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 1.097.795,2 төгрөг, 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 1.097.795,2 төгрөг, 2023 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 1.097.795,2 төгрөг, 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 1.097.795,2 төгрөг, нийт 4.391.180,9 төгрөгийг тус тус нэхэмжлэгч С ББСБ ХХК-д төлж барагдуулахаар тохиролцов гэжээ.

 

3. Нэхэмжлэгч С ББСБ ХХК нь нэхэмжлэлдээ улсын тэмдэгтийн хураамж 85.209 төгрөг төлсөн баримт, Б.Г-д олгосон итгэмжлэл, зээлийн дансны хуулга, 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн ******** дүгээр зээлийн гэрээ, мөн өдрийн ******** тоот хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ, зээл, хүүгийн төлбөр төлөх хуваарь, О.Д-ийн иргэний үнэмлэхний лавлагаа, түүний оршин суугаа хаягийн лавлагаа, зээл хүсэгчийн анкет, С ББСБ ХХК-ийн улсын бүртгэлийн болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, Ү.А-д олгосон итгэмжлэл зэргийг ирүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч О.Д нь нэхэмжлэгч С ББСБ ХХК-тай 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн ******** тоот зээлийн гэрээ байгуулж, 4.499.000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 34,8 хувийн хүүтэй авсан байх боловч үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас нэхэмжлэгч нь шүүхэд хандсан байна.

3. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үүрэг шаардах эрхтэй байна.

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч нар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 4.391.180,9 төгрөгийг нэхэмжлэгч С ББСБ ХХК-д бүрэн төлөх, ингэхдээ тухайн төлбөрийг хувааж буюу 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 1.097.795,2 төгрөг, 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 1.097.795,2 төгрөг, 2023 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 1.097.795,2 төгрөг, 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 1.097.795,2 төгрөгийг тус тус С ББСБ ХХК-д төлөхөө илэрхийлсэн байна.

5. Энэхүү эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч С ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85.209 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Д-ээс 85.209 төгрөгийг гаргуулж С ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.

7. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч О.Д нь нэхэмжлэлийн шаардлага болох 4.391.180,9 төгрөгийг нэхэмжлэгч С ББСБ ХХК-д бүрэн төлөх, ингэхдээ тухайн төлбөрийг хувааж буюу 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 1.097.795,2 төгрөг, 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 1.097.795,2 төгрөг, 2023 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 1.097.795,2 төгрөг, 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 1.097.795,2 төгрөгийг тус тус С ББСБ ХХК-д төлөхөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч С ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85.209 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Д-ээс 85.209 төгрөгийг гаргуулж С ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА