| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 1804000300021 |
| Дугаар | 2021/ДШМ/775 |
| Огноо | 2021-08-31 |
| Зүйл хэсэг | 17.1.3.1., 18.6.1., |
| Улсын яллагч | А.Нямсүрэн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 2021/ДШМ/775
Н.Н, Б.Б, Ш.Б
нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Ариунхишиг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор А.Нямсүрэн,
шүүгдэгч Н.Н,
шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг,
шүүгдэгч Ш.Б-н өмгөөлөгч Д.Ганбат, Ц.Дэлгэрням,
нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүгч Н.Баярмаа, П.Ариунболд нарын бүрэлдэхүүнтэйгээр хийсэн шүүх хуралдааны 2021 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 2021/ШЦТ/225 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ш.Б-н өмгөөлөгч Д.Ганбат, шүүгдэгч Н.Н нарын гаргасан давж заалдсан гомдлуудад үндэслэн Н.Н, Б.Б, Ш.Б нарт холбогдох эрүүгийн 1804 00030 0021 дугаартай хэргийг 2021 оны 8 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2003 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 206 дугаартай шийтгэх тогтоолоор Баярсайханы Энхбаяр нэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 204 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял,
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 843 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 234 дүгээр зүйлийн 234.2, 261 дүгээр зүйлийн 261.1, 145 дугаар зүйлийн 145.4, 111 дүгээр зүйлийн 111.3 дахь хэсэгт тус тус зааснаар нийт 200.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 56 дугаартай шүүгчийн захирамжаар шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тэгшитгэлээр ял эдэлж дууссанд тооцож суллагдсан.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 464 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял,
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 60 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийт 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, энэ ял дээр өмнөх 464 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан ялын зарим 10 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 2 жил 10 сарын хугацаагаар хорих ял,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 464 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ял,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 282 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь заалт, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар нийт 5 жил 1 сар хорих ял,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 377 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар нийт эд хөрөнгө хураахгүйгээр 6 жил 8 сарын хугацаагаар хорих ял, өмнөх тогтоолоор оногдуулсан хорих ялын зарим 1 жилийг нэмж нэгтгэн, нийт 7 жил 8 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлсэн,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 127 дугаартай шүүгчийн захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг хасч биечлэн эдлэх ялыг 4 хоногоор тогтоосон.
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1998 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 211 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял шийтгэж, уг ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 187 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ял,
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 703 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж суллагдсан.
Б.Б нь ганцаараа 6 удаагийн үйлдлээр:
Б.Б, Ш.Б нар бүлэглэн 1 удаагийн үйлдлээр:
Б.Б нь Г.Б, Д.Л нартай бүлэглэн 3 удаагийн үйлдлээр:
Б.Б, Н.Н нар бүлэглэн, 7 удаагийн үйлдлээр:
Н.Н нь ганцаараа 2 удаагийн үйлдлээр:
Ш.Б нь:
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Ш.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Н.Н, Б.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос шүүгдэгч Ш.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т тус тус заасныг баримтлан гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Боржигон овгийн Б-ны Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг ганцаараа болон бусадтай бүлэглэн үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Боржигон овгийн Н-н Н-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг ганцаараа болон бусадтай бүлэглэн үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Харчу овгийн Ш-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж худалдан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар шүүгдэгч Б.Б-д 8 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Н.Н-д 7 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, шүүгдэгч Ш.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар /Сэлэнгэ аймаг, Хүдэр сум, Тарвагатай 1 баг, Горбушкин 1-104 тоотод оршин суух хаягтай Ш.Б-г уг оршин суух гэрийн хаяг, фермерийн үйл ажиллагааны орчим /Хүдэр сум/-ын нутаг дэвсгэрээс гарах/ зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Н.Н нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан Ш.Б-г эрх бүхий байгууллагын хяналтан дор өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очих, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар/ оршин суух газраа өөрчлөхийг даалгаж, шүүгдэгч Ш.Б нь шүүхээс тогтоосон чиглэлийн дагуу оршин суух хаягаа өөрчлөхгүй байх, тухайн хаягтаа тогтмол амьдрах, зайлшгүй шаардлагаар хаягаа өөрчлөх бол заавал хяналт тавьж буй байгууллагаас зөвшөөрөл авах, түүнчлэн хийх гэж буй бусад ажил, хөдөлмөрөө тодорхой болгон ажил, оршин суух газрынхаа хооронд явах маршрут тогтоолгож болохыг дурдаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Б-н цагдан хоригдсон 1067 хоног, Н.Н-н цагдан хоригдсон 1037 хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Ш.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг сануулж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ногоон өнгийн иштэй отвертка, отвертканы иш, эвдэрсэн бахь, 25 см урттай төмөр тус бүр 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 1 ширхэг саарал чулуутай, дээрээ толботой хөөргийг хохирогч С.Соёлбадрахад, 1 ширхэг улаан толгойтой, цагаан өнгийн чулуутай хөөргийг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газарт хүргүүлж, “Ролекс” цагны брендийг тодорхойлсон бичиг баримтыг хохирогч Ц.А-д тус тус буцаан олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.2, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Б-с нийт 105.783.148 төгрөгийг гаргуулан хохирогч З.О-д 3.303.149 төгрөг, хохирогч Ц.Э-т 2.599.333 төгрөг, Б.Б-д 160.000 төгрөг, Т.Б-д 140.000 төгрөг, Л.Б-д 820.000 төгрөг, Ц.А-д 170.000 төгрөг, Д.Ш-д 55.000 төгрөг, Я.С-д 1.076.000 төгрөг, Ц.Б, С.С нарт 7.583.070 төгрөг, Г.С-д 5.261.500 төгрөг, Д.Н-д 180.000 төгрөг, Б.С-д 1.410.000 төгрөг, Б.Б-д 1.105.000 төгрөг, С.Х-т 125.000 төгрөг, А.М-т 731.000 төгрөг, А.Г-д 1.980.000 төгрөг, Т.Х-д 5.655.000 төгрөг, Д.О-д 1.450.000 төгрөг, Ц.А-д 71.979.096 төгрөг,
шүүгдэгч Н.Н-с нийт 16.758.770 төгрөгийг гаргуулан хохирогч Т.Б-д 140.000 төгрөг, Л.Б-д 820.000 төгрөг, Ц.А-д 170.000 төгрөг, Д.Ш-д 55.000 төгрөг, Я.С-д 1.076.000 төгрөг, Ц.Б, С.С нарт 7.583.070 төгрөг, Г.С-д 5.261.500 төгрөг, Д.Н-д 180.000 төгрөг, Ш.Э-д 599.000 төгрөг, Н.С-т 296.000 төгрөг, Б.У-д 578.200 төгрөгийг тус тус олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б-с 17.839.140 төгрөгийг гаргуулан Улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Н.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын их үүсвэр болгосон гэх зүйл, хэсгээр 7 жилийн хорих ялаар шийтгүүлсэн.
Н.Н надаас ямар ч эсэргүүцэл гомдол гаргаагүй байхад миний хорих ял улам нэмэгдээд байна. Би анхнаасаа 9-н үйлдэлтэй байсан, одоо ч хэвээрээ байгаа. Гэм буруугаа ойлгож ухамсарлаж байна. Гэтэл Ш.Б нь намайг хилс хэрэгт унагаж байна гэнэ. Би хэн нэгэн гудамжинд яваа хүнийг гүжирдэж хэрэгт татаагүй, би Ш.Б-т 2018 оны 5 дугаар сарын 18-нд Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Б.Б-тэй хулгайлсан эд зүйлсээ Ш.Б-н гэрийнх нь гадаа аваачиж өгсөн. Угаасаа Ш.Б нь Б.Б-н ченж буюу захиалагч нь учраас бид аваачиж өгсөн. Мөн урьд нь Ш.Б, Б.Б- нар 2017 оны 10 дугаар сарын дундуур эд зүйл өгч, авалцсан юм байдаг. Энэ нь гэрчтэй, гэрч нь Батжаргал гэж хүн энэ хэргийн хөөрөг одоо ч нотлох баримт болоод байж байна. Цагаан өнгийн хөөрөг, гэтэл энэ хэргээ Б.Б, Ш.Б хоёр 2018 оны 5 дугаар сарын 18-ны хэрэгтэй хольж хутгаж яриад байна. Ш.Б нь Б.Б-тэй шүүх хурал болохоос хэдхэн хоногийн өмнө анхан шатны шүүхээс эргэлтийн бичиг авч хоорондоо уулзсан. Ямар зорилгоор уулзаж, юу ярьж тохирдог болохыг мэдэхгүй байна. Уг нь хам хэрэгтнүүдийг хорих газарт уулзуулдаггүй. Гэтэл энэ хоёроос болж би хорих ялаа нэмэгдүүлээд байна. Эхлээд 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 3 жил авсан, гэтэл Ш.Б Б.Б нарын хулгайн үйлдлээс болж би ялаа нэмүүлж 2020 оны 6 дугаар сарын 9-ний өдөр 6 жил хорих ялаар шийтгүүлсэн. Гэтэл Ш.Б нь хулгайн хэргээсээ цагаатгагдсан. Ш.Б нь “хулгайн эд зүйлийг Б.Б бид хоёроос худалдаж аваагүй, цагаатгаж өгнө үү” гэж давж заалдаж, хэрэг анхан шатны шүүхэд буцсан. 2021 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр болсон шүүх хурлаар миний хорих ял 7 жил болсон. Иймд эрхэм шүүгч нар дээрх бүх байдлыг харгалзан үзэж, энэ хэргийг нэг мөсөн үнэн зөвөөр нь шийдэж өгнө үү. Мөн би хийсэн хэрэгтээ гэмшиж, хэргээ хүлээн зөвшөөрч бусдад учруулсан хохирлоо биеийн хүч хөдөлмөрөөрөө богино хугацаанд заавал төлөх болно. Иймд хорих ялаас бага ч болов хасаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Ш.Б-н өмгөөлөгч Д.Ганбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие өөрийн үйлчлүүлэгч Ш.Б-г анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тухайн зүйлд заасан 1 жилийн хугацаатайгаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Миний үйлчлүүлэгчийг 2018 оны 5 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Өмнөговь аймаг Цогтцэций сумын төвд хохирогч С.С-н /Жаргалант/ дэлгүүрээс 146 ширхэг монетон болон мөнгөн үнэт эдлэл, мөнгөн аяга, хөөрөг, бэлэн мөнгө зэрэг нийт 18.689.140 төгрөгийн хохиролтой эд зүйл хулгайлагдсанаас 17.839.140 төгрөгийн /бэлэн 850.000 төгрөгнөөс бусад/ эд зүйлийг гэмт хэргийн улмаас олсон гэдгийг мэдсээр байж худалдан авч мөнгө угаах гэмт хэргийг нэг удаагийн үйлдлээр үйлдсэн гэж үзэж гэм буруутайд тооцож ял оногдуулан улмаар хууль бусаар олсон орлого болох 17.839.140 төгрөгийг Ш.Б-с гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримт болон цаг, хугацаа үйл баримтуудтай огт нийцээгүй гэж гомдол гаргасан. Энэ нь дараах баримтуудаар нотлогдоно.
1. Ш.Б-г шүүх 2018 оны 5 дугаар сарын 18-нд хулгайн гэмт хэрэг үйлдсэн Б.Б, Н.Н нараас 17.839.140 төгрөгийн эд баримтыг ямар баримтанд үндэслэж худалдаж авсныг, хариу төлбөрөө бэлэн болон дансаар хэрхэн яаж төлснийг огт тогтоогоогүй, зөвхөн 2 шүүгдэгч Б.Б, Н.Н нарын Ш.Б-н гэрийн хаягийг зааж, Ш.Б-т өгсөн гэж мэдүүлснээр яллаж байгаа нь бодит байдалд нийцээгүй.
2. 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Ш.Б-н 98118555 тоот утас руу Б.Б, Н.Н нар нь 88571234 тоот утсаар огт яриагүй, харин 2018 оны 5 дугаар сарын 23, 24-ний өдөр ярьсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоно.
3. Өмнөх шүүх хуралдаан дээр шүүгдэгч Н.Н, Б.Б мэдүүлэхдээ, мөн улсын яллагч мэтгэлцэхдээ 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Ш.Б-тай уулзаж хулгайлсан 17.839.140 төгрөгийн эд зүйлээ өгөөд маргааш нь мөнгөө авч чадалгүй баригдаад хоригдсон тухайгаа мэдүүлсэн. Гэтэл 5 дугаар сарын 30-нд Улаанбаатар хотод Эрүүгийн Цагдаагийн газарт баригдаж 5 дугаар сарын 31-ний өдөр Өмнөговь аймгийн шүүхийн шүүгчийн захирамжаар цагдан хоригдсон болох нь тогтоогдсон. Эндээс үзэхэд хулгай хийснээс хойш 10 гаруй хоног сул чөлөөтэй явж хулгайлсан эд зүйлээ зарж борлуулсан байх бүрэн боломжтой нь харагдаж байна.
4. Б.Б, Н.Н нар нь хулгайлсан эд зүйлсээ өөрсдөө бусдад худалдан мөнгө болгон, олсон мөнгөө хувааж авч, өөрийн гэр бүл эгчдээ, Өмнөговь явахдаа бусдаас замын зардлын мөнгө зээлсэн өрөндөө үнэт эдлэлийн тодорхой хэсгийг өгсөн тухайгаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн. Нийт хулгайлсан 10 хөөрөгний 9-г биедээ авч явсан нь баригдах үедээ хураалгасан зэрэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдоно.
5. Б.Б, Н.Н нарын хэргийн яллах дүгнэлттэй уншиж танилцахад удаа дараа хулгай хийхдээ байнга ломбард, алт мөнгөний дарханы газар, дэлгүүр зэрэгт нэвтрэн орж эд зүйл хулгайлж, хулгайлсан эл зүйлээ борлуулахдаа мэргэшсэн /сүлжээтэй/ гэж ойлгогдож байна. Энэ байдлаас хулгайлсан эд зүйлээ өөрсдөө зарж үрж мэдэхгүй Ш.Б-т өгсөн гэдэг нь эргэлзээтэй байна.
6. Шүүгдэгч Ш.Б нь Б.Б-г 2017 оны хавар нэг удаа 6 ширхэг мөнгөн аяга зарах гэж явсныг Хан-Уул дүүргийн 3 дугаар цахилгаан станцын хойно хашаанд байрлах Хятад улсын иргэн Өвөр Монгол хүнд зарж өгсөн тухай аль аль нь мэдүүлдэг. Гэтэл шүүхийн Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хулгайлагдсан мөнгөн аягатай хольж хутгаж байгааг анхаарах хэрэгтэй. Уг асуудлыг Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хэрэг үүсгэн шалгаад Ш.Б худалдаж аваагүйг тогтоогоод хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн прокурорын тогтоол хавтаст хэрэгт авагдсан байгаа болно.
7. Б.Б нь өмнө шоронд ял эдэлж байхдаа чулуугаар хөөрөг хийж сурсан тухайгаа мэдүүлж улмаар Ш.Б-т нэг ширхэг хийсэн хөөргөө бэлэглэсэн. Мөн мөнгөний хэрэгцээтэй байна гэж 1 ширхэг хөөрөг зарсан тухайгаа хэн хэн нь мэдүүлдэг. Уг 2 хөөргийг Ш.Б нь хэрэг шалгах явцад мөрдөгчид хураалгасан байдаг. Хураасан хөөргийг хохирогч С.С-д мөрдөгч харуулахад нэг нь миний алдагдсан хөөрөг мөн байна гээд буцааж авсан баримт хэрэгт байна.
Дээрх баримтуудаас дүгнэн үзэхэд Ш.Б нь гэмт хэрэг үйлдэж олсон гэдгийг мэдсээр байж Н.Н, Б.Б нараас 17.839.140 төгрөгийн эд зүйл худалдан авч, мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай үндэслэл байхгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зарим хэсэгт өөрчлөлт оруулж, Ш.Б-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Ш.Б-н өмгөөлөгч Ц.Дэлгэрням тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Ганбатын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Мөнгө угаах гэмт хэрэгт гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах, мөн гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн зэрэг үйлдлүүдийг ойлгодог. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Ш.Б нь 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр шүүгдэгч Б.Б, Н.Н нараас гэмт хэрэг үйлдэж олсон гэх эд зүйлийг бодитойгоор хүлээн авсан гэх үйл баримт нотлогдог тогтоогдоогүй. Хэрэв Ш.Б-г гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг авсан гэж үзэж байгаа бол тухайн эд зүйлсийг ямар байдлаар, хэдэн төгрөгөөр авсан талаарх үйл баримтыг хөдөлбөргүй тогтоох ёстой байсан. Хохирогч Буянхүүгийн таньж олсон хулгайд алдагдсан эд зүйл нь Б.Б, Н.Н нараас хураагдсан байдаг. Хэрэв Ш.Б мөнгө угаах зорилгоор авсан байсан бол тухайн эд зүйл түүнд хадгалагдаж байх ёстой. Ямар учраас шүүгдэгч Б.Б, Н.Н нараас тухайн эд зүйл хураагдсан талаар анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо бодитойгоор дүгнэлт хийгээгүй. Энэ хэрэгт Б.Б, Н.Н нар ижил сонирхолтой буюу Ш.Б-с эсрэг ашиг сонирхолтой болох нь харагддаг. Тэдний мэдүүлэгт үндэслэн өөр ямар нэг нотлох баримтгүйгээр Ш.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт буруутгасныг үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн хэрэгт авагдсан мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа нь хэргийн сэжигтэн, яллагдагч нарыг цагдан хорьсноос хойш 7 сарын дараа буюу 210 хоногийн дараа явагдсан. Үүнийг хэргийн бодит байдалтай нийцсэн гэж үзэх үндэслэлгүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар миний үйлчлүүлэгчид ашигтайгаар шийдвэрлэн Ш.Б-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэрэв шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд Ш.Б-г гэм буруутай гэж үзвэл 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэх хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Ш.Б надтай хамт ямар ч хулгай хийгээгүй гээд хэрэг нь хэрэгсэхгүй болж, хохирлыг надтай хамт барагдуулах болсонд гомдолтой байна. Өмнө нь мөрдөн байцаалтын шатанд хамт хулгай хийсэн гэдгээ мэдүүлсээр байхад нь шалгасан бол тогтоогдох байсан. Ш.Б-н өмгөөлөгч Д.Ганбат намайг 5 дугаар сарын 18-ны өдөр Ш.Б руу утсаар ярьсан гэж байна. Гэтэл 10 дугаар хавтаст хэргийн 103 дахь талд ярьсан утасны дугаар авагдсан байдаг. Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилсан зураг нь надаас огт өөр хүн байсан. Миний биеийн байдал муу байгаа тул хэргээ хурдан шийдвэрлүүлмээр байна. ...” гэв.
Шүүгдэгч Б.Б-н өмгөөлөгч Ш.Бадмаараг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, шүүгдэгч Б.Б-г хулгайлах гэмт хэрэг үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэх үндэслэлээр буруутгасан. Б.Б нь тодорхой хаяггүй, амьдрах гэр оронгүй, унтах ч оргүй бөгөөд хулгайлсан эд зүйлсийг амьдралын эх үүсвэр болгосон бол ядаж гэр орон, татах тамхитай байх байсан. Тийм учраас энэ зүйл, хэсгийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж өгнө үү. Мөн Сэлэнгэ аймгаас 3 хүний эд зүйлийг хулгайлсан гэж буруутгадаг. Гэтэл энэ нь цаг хугацааны хувьд нотлогддоггүй. Хохирогч Я.Сээсрэгжав “би 5 дугаар сарын 16-ны шөнө дэлгүүрээ цоожлоод 17-ны өдөр ирэхэд хулгай орсон байсан” гэж мэдүүлдэг. Яллах дүгнэлтэд 2018 оны 5 дугаар сарын 17-ны шөнө хулгайлсан гэдэг бол шүүхийн тогтоолд 2018 оны 5 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө гэж дүгнэсэн. Гэтэл Б.Б нь 2018 оны 5 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций суманд хулгай хийсэн байдаг тул хугацааны хувьд огт тохирдоггүй. Учир нь, Сэлэнгэ аймгаас Өмнөговь аймгийн Цогтцэций сум хүртэл 1060 км зайтай тул тэр хугацаанд хүрэх боломжгүй. Мөн хэргээ хүлээн мэдүүлсэн гэж буруутгадаг. Гэтэл эрүүгийн төлөөлөгч “би чамайг бичиг баримттай болгож өгнө, чи хохиролгүй 3 хэргийг хүлээчих” гэсэн. Б.Б нь ямар ч бичиг баримт байхгүй, сонгуульд нэг ч удаа санал өгч байгаагүй учраас эрүүгийн төлөөлөгч бичиг баримттай болгож өгнө гэсний улмаас хэрэг хүлээсэн гэсэн нь үндэслэлтэй байна. Ийм учраас Б.Б-н үйлдсэн гэх Сэлэнгэ аймгийн 3 хэргийг түүний үйлдлээс хасаж өгнө үү. Б.Б-д ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугийн талаар маргасан гэж 8 жилийн хорих ял оногдуулсан. Үйлдээгүй хэрэг хүлээсний төлөө ял шийтгэл хүндэрсэн. Б.Б-д аль болох богино хугацааны ял шийтгэл оногдуулснаар хохирол барагдах гол үндэслэл бүрдэх юм. Иймд давж заалдах шатны шүүх энэ хэрэгт маш хариуцлагатай хандаж, хэргийг шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Прокурор А.Нямсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Б.Б, Н.Н, Ш.Б нарт ял шийтгэл оногдуулсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Н.Н нь 2017 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд ганцаараа болон бусадтай бүлэглэн нийт 9 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан буюу хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож, бусдад хохирол учруулсан нь нотлогдон тогтоогдсон. Түүнд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, түүний хувийн байдалд тохируулан эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Ш.Б-н үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан мөнгө угаах гэмт хэрэг нь шүүгдэгч Б.Б-н өгсөн мэдүүлгээр хангалттай нотлогдсон. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээх үүрэггүй, шүүгдэгчийн байр сууринаас хандсан болох нь Ш.Б-н өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол болон тайлбараас харагдаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Б.Б нь ганцаараа 7 удаагийн үйлдлээр 2017 оны 9 дүгээр сарын 5-наас 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Чингэлтэй, Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргүүдийн нутаг дэвсгэрт байрлах хүн байнга амьдрах болон үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Б.С-д 1.410.000 төгрөгийн, С.Х-т 1.330.000 төгрөгийн, Д.О-д 1.450.000 төгрөгийн, Т.Х-д 5.655.000 төгрөгийн, А.М-т 731.000 төгрөгийн, А.Г-д 1.980.000 төгрөгийн, Ц.А-д 71.979.096 төгрөгийн хохирол учруулан,
мөн Г.Б, Д.Л нартай бүлэглэн 3 удаагийн үйлдлээр учрах саадыг арилгах зорилгоор 05-26 УБГ улсын дугаартай, “Соната-6” загварын тээврийн хэрэгсэл ашиглан, 2018 оны 1 дүгээр сарын 24-нөөс 2018 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд Багануур дүүрэг, Дорноговь аймгийн Замын-Үүд, Сайншанд сумын нутаг дэвсгэрт байрлах хүн байнга амьдрах болон үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, З.О-д /“Н с-А” ХХК/ 11.609.450 төгрөгийн, Б.Б-д 480.000 төгрөгийн, Б.Э-т 14.058.000 төгрөгийн хохирол учруулан, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг,
Б.Б, Н.Н нар бүлэглэн 7 удаагийн үйлдлээр 2018 оны 4 дүгээр сарын 30-наас 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд Дархан-Уул аймгийн Дархан сум, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, Өмнөговь аймгийн Цогтцэций сумдуудын нутаг дэвсгэрт байрлах хүн байнга амьдрах болон үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Т.Б-д 280.000 төгрөгийн, Л.Баасанхүүд 1.640.000 төгрөгийн, Г.С-д /”Хүрд Сүт” ХХК/ 10.523.000 төгрөгийн, Д.Н-д 360.000 төгрөгийн, Ц.А-д 320.000 төгрөгийн, Д.Ш-д 110.000 төгрөгийн, Я.С-д 2.152.000 төгрөгийн, С.С, Ц.Б нарт 18.016.140 төгрөгийн хохирол учруулан, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг,
Н.Н нь ганцаараа 2 удаагийн үйлдлээр 2017 оны 8 дугаар сарын 13-наас 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэрт байрлах хүн байнга амьдрах болон үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Ш.Э-д 599.000 төгрөгийн, Н.С-т 296.000 төгрөгийн, Б.У-д 578.200 төгрөгийн хохирол учруулан, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг,
Ш.Б нь Н.Н, Б.Б нарын бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд үйл ажиллагаа явуулах зориулалттай “Жаргалан” дэлгүүрт нэвтэрч, мөнгөн аяга, монетон гинж, хөөрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад нийт 17.839.140 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдийг мэдсээр байж түүнийг 2019 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутагт худалдан авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:
хохирогч Д.О-н “... “Н с а” ХХК-ийн ломбардад эрэгтэй хүний мөнгөн бүсээ 70.000 төгрөгийн барьцаанд тавьсан. 2018 оны 1 сарын сүүлээр эд зүйлээ авах гээд очтол ломбардад хулгай орсон гэж хэлж байсан ба миний бүс алга болсон байсан. ...” /1 хх 58/,
хохирогч Ш.Л-н “... Би “Н с а” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газарт 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өөрийн 3 ширхэг мөнгөн аягыг 100.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Сунгалтаа хийлгээд явж байгаад цагаан сарын өмнө аягаа авах гээд очиход уг ломбардад хулгай орж аяганууд маань алга болсон байсан. ...” /1 хх 65/,
хохирогч М.Б-н “... Би “Н с а” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газарт их гарын мөнгөн аягаа 100.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Тэгээд 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдөр очиж аягаа авахаар очтол уг ломбардад хулгай орсон гэсэн ба миний мөнгөн аяга алга болсон байсан. ...” /1 хх 71/,
хохирогч Б.Д-н “... Би ломбардад “Никон” загварын зургийн аппаратаа 100.000 төгрөгийн барьцаанд тавьсан байсан. Аппаратаа авах гээд очтол уг ломбардад хулгай орж миний аппарат алга болсон байсан.
хохирогч Ж.Э-н “... Би өөрийн их гарын мөнгөн аягыг “Н с а” ХХК-ийн ломбардад 100.000 төгрөгөөр барьцаалсан. Тэгээд аягаа авах гээд очтол хулгай ороод алдагдсан гэж хэлсэн. ...” /1 хх 83/,
хохирогч З.О-н “... Би 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр ломбарднаасаа 18 цаг 45 минутын орчим хаалгаа цоожлоод гарсан. Маргааш өглөө ломбард дээрээ иртэл хаалга нь онгорхой хулгай%8