Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2016/ШЦТ/247

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу,

Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,

Шүүгдэгч Г.А****** , Ж.Б****** ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Б******** , Ч.Будхүү нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г***** ийн А***** , Ж***** ийн Б******** нарт холбогдох *********** дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б******  Г***** ийн А***** , 1970 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ********* тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд 2010 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 2 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай регистрийн РЭ******* дугаартай,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б**** Ж***** ийн Б******** , 1972 оны 12 дугаар сарын 21 -ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн 4-10 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд 1993 онд Эрүүгийн хуулийн 131.2-д зааснаар 40.000 төгрөгөөр торгох ялаар, 1996 онд Эрүүгийн хуулийн 124.1-д зааснаар 10 сарын хугацаагаар хорих ялаар, 2003 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1 жилээр тэнссэн харгалзаж байсан, хэрэг хариуцах чадвартай регистрийн РЭ******* дугаартай,

 

Шүүгдэгч Г.А****** , Ж.Б****** нар нь бүлэглэн 2016 оны 08 дугаар сарын 21- ний орой Хөвсгөл аймгийн М***** тоотод оршин суух иргэн Г.О****** ын зуны байшинд нэвтэрч эд зүйл хулгайлж 2.090.500 төгрөгний хохирол учруулсан,

2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ********** тоотод оршин суух иргэн Г.С****** гийн өмчлөлийн байшинд нэвтэрч 3 шуудай буюу 120 килограмм самар хулгайлж 480.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжпэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.А****** , Ж.Б****** нар нь бүлэглэн 2016 оны 08 дугаар сарын 21- ний орой Хөвсгөл аймгийн М***** тоотод оршин суух иргэн Г.О****** ын зуны байшинд нэвтэрч эд зүйл хулгайлж 2.090.500 төгрөгний хохирол учруулсан,

2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ********** тоотод оршин суух иргэн Г.С****** гийн өмчлөлийн байшинд нэвтэрч 3 шуудай буюу 120 килограмм самар хулгайлж 480.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч Г.А****** ы мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: "...Би уул нь эгчийнхээс архины мөнгө авах гээд очсон юм. Архины халуунд амбаараас нь бэлэн хувцас, гутлуудыг нь авч гараад зарсан...Хашаанд байсан гэр цоожтой байсан. Тэгсэн гэрийн хажууд байсан зуны амбаарны хаалганы цоожийг хөшөөд онгойлгосон байсан. Тэгээд дотор нь ортол нилээн хэдэн шуудай самар байсан. Бид хоёр нэг, нэг шуудай самар аваад хашаа давуулсан. Б***** яваад өгсөн, удалгүй такси бариад ирсэн. Таксинд ачаад урд захруу ороод самар авч байсан Истана машинд Б***** яриад өгсөн...Би хийсэн хэрэгтээ их гэмшиж байна..." гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Ж.Б****** ы мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн:                         "... А***** ы эгчийнхээс хоёр том цүнхтэй бэлэн хувцас

авсан...Байшингийн цонхоор харсан чинь шуудайтай зүйлүүд харагдахаар нь юу юм бол авая л гэж бодоод таампарын цоожны тавыг хөшиж нугалаад хаалгыг нь онгойлгочихсон юм. Тэгээд ороод нөгөө шуудайтай зүйлүүдийг үзтэл самарнууд шуудайлаад тавьчихсан байсан. Бид хоёр нэг, нэг шуудайг үүрээд гарсан. Тэгээд би гудамжны үзүүрээс такси олж ирээд тэр 3 шуудай самраа ачаад зах дээр самар авч байна гэсэн Истана маркын авто машинтай залууд 120.000 төгрөгөнд өгчихсөн...Би хийсэн хэрэгтээ их гэмшиж байна..." гэх мэдүүлэг,

Хохирогч Г.О****** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "... 2016 оны 08 дугаар сарын 21-ний орой манай зуны сууцанд хулгай орсон талаар Мөнгөн-Ундраагаас сонссон.

 

Манай зуны сууцнаас эмэгтэй хүүхдийн биеийн тамирын улаан, ягаан өнгийн хослол, хүүхдийн түрийтэй гутал, эрэгтэй Тимберлайк гутал, эрэгтэй зузаан дотортой хар өмд, эмэгтэй зузаан дотортой хар өмд, эрэгтэй зузаан цоохор ноосон өмд, хүүхдийн зузаан ноосон өмд, эмэгтэй куртик, эрэгтэй зузаан куртик, охидын ноосон малгай, эрэгтэй эмэгтэй бээлий, охидын пальто, тэмээний ноосон оймс, том хүнийх, хүүхдийн үдээстэй хар, бор гутал, хүүхдийн үдээстэй өвлийн куртик зэрэг зүйл хулгайд алдсан. Нийт 2.090.500 төгрөгний эд зүйл хулгайд алдсан..." гэх мэдүүлэг/1-р ХХ-ийн 9-12 дугаар хуудас/,

Хохирогч Г.С****** гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "... 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр би 10 цагийн үед гэрээсээ гарсан. Тэгээд 13 цагийн үед гэртээ ирж унд цайгаа уугаад буцаад гэрээсээ айлруу очих гээд гарсан. Тэгээд 16 цагийн үед намайг гэртээ ирэхэд манай зуны сууцны хаалгыг эвдчихсэн хаалга нь онгорхой байсан. Зуны сууцандаа орсон чинь дотор нь байсан 3 шуудай самар байхгүй болчихсон байсан. 2 жижиг, 1 том шуудайтай самархулгайд алдагдсан..." гэх мэдүүлэг/2-рХХ-ийн 13-15дугаар хуудас/,

Гэрч Г.М****** гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2016 оны 08 дугаар сарын 22-ны өглөө 8 цагийн үед жорлонд бие засаж байсан чинь хашааны хаалгаар орж ирээд манай хашаанд байх зуны сууц руу чиглэж явж байсан. Тэгэхэд нь би жорлон дотроос хөөе чи хэн бэ гээд дуудсан чинь Аамаа ахыг асуугаад надруу дөхөөд ирсэн. Тэгээд би Аамаа ах байхгүй байна гэж хэлсэн чинь хашаанаас гараад явсан. Тэгээд би жорлонгоос гараад зуны сууц орсон чинь хаалганы цүү хөшигдсөн, сууцанд хийсэн байсан бараануудын тал нь байхгүй болчихсон байсан. Тэгээд түрүүнд хашаанд орж ирсэн хүнийг гарч олох гээд гарахад алга болчихсон байсан..." гэх мэдүүлэг/1-р ХХ-ийн 13-14 дүгээр хуудас/,

Гэрч М.Э****** гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "... 2016 оны 08 дугаар сарын 21-ний орой 22-23 цагийн орчимд 6 дугаар хорооны Буманз гэх бүжгийн газрын гадаа Б***** , Аамаа ах хоёртой тааралдсан. Тэр хоёртой уулзахад Аамаа ах том ууттай юм барьчихсан эгчийнхээс авсан гээд таарсан. Тэгээд гэрэлтэй цонх дээр очоод Аамаа ах ууттай юмаа задалсан. Тэр дотор гуталнууд байсан. Аамаа ах, Б***** ах 2 тэр гуталнаас хүмүүст зараад гэрэлтэй цонхноос 2 шил архи аваад бид гурав хувааж уусан. Тэгээд дахиад нэг шил архи авч бид гурав манай дүүгийнд очиж хувааж уусан. Тэгээд өглөө эрт намайг унтаж байхад тэр хоёр явлаа шүү гээд гараад явсан. Би хулгайн эд зүйл гэж мэдээгүй, маргааш нь цагдаа дээр очоод мэдсэн..." гэх мэдүүлэг/1-р ХХ-ийн 15-16 дугаар хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р ХХ-ийн 3-5 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтын туршилтын ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р ХХ-ийн 9-10 дугаар хуудас/,

Эд зүйл үнэлсэн тайлан /1-р ХХ-ийн 18, 2-р ХХ-ийн 17 дугаар хуудас/,

 

Хохирогч Г.О****** , Г.С****** нар нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр, 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр, 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээнүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.А****** , Ж.Б****** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн *********** дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой байна гэж шүүх үнэллээ.

Хохирогч Г.О****** , Г.С****** нар нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Г.А****** нь урьд 2010 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 2 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдэж байсан,

Шүүгдэгч Ж.Б****** нь урьд 1993 онд Эрүүгийн хуулийн 131.2 -д зааснаар 40.000 төгрөгөөр торгох ялаар, 1996 онд Эрүүгийн хуулийн 124.1-д зааснаар 10 сарын хугацаагаар хорих ялаар, 2003 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж 1 жилээр тэнссэн харгалзах ялаар шийтгүүлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /1-ХХ-ийн 45- 47, 52, 2-р ХХ-ийн 39-40 дүгээр хуудас/-аар тогтоогдож байх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.2, 78.2.3-д зааснаар тус тус ялгүй болсон байх тул Г.А****** , Ж.Б****** нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцон үзлээ.

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгч Г.А****** нь 46 настай, ам бүл 1, ганцаараа амьдардаг, шүүгдэгч Ж.Б****** нь 44 настай, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, эхийгээ асран халамжилдаг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, тэдгээрт оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан Г.А****** , Ж.Б****** нарт эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.

Эрүүгийн *********** дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь 5 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1.  Шүүгдэгч Б******  Г******* гийн А***** , Бөөчүүд Ж***** ийн Б******** нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Г******* гийн А***** ыг эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ж***** ийн Б******** ыг эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
  3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Г.А****** оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Ж.Б****** оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.
  4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Г.А****** д оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Ж.Б****** д оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тус тус тэнсэж, тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.
  5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар Г.А****** , Ж.Б****** нарын тэнсэж хянан харгалзах хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа Цагдаагийн газарт даалгасугай.
  6.  Эрүүгийн *********** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь 5 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  7.  Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.А****** , Ж.Б****** нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
  8.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын