Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2023/01019

 

 

 

 

 

 

 

2023 оны 4 сарын 03 өдөр Дугаар 183/ШШ2023/01019 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чдүүрэг * дугаар хороо .... гудамж ** тоот хаягт оршин суух С овогт Б.Б /РД:...../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, .... хороо, .... гудамж ... тоот хаягт оршин суух Х.Т овогт У.Б /РД:.../-д холбогдох,

 

Орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай үндсэн, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б;

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэ-Очир нар оролцов.

Нэхэмжлэлийг 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б.Б орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Нийслэлийн Хан-Уул дүүргийн ... хорооны ..... гудамж, ....тоот хаягт орших 185 м.кв талбайтай, үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн ..... дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч юм. У.Б дээрх үл хөдлөх хөрөнгийг худалдан авахаар тохиролцож 2017 оны 08 сард уг үл хөдлөх хөрөнгийн түлхүүрийг хүлээн авч байранд орсон бөгөөд 2017 оны 12 сарын 30-ны дотор төлбөр тооцоог бүрэн төлж дуусгахаар тохиолцсон ч хугацаандаа төлөлгүй хугацаа сунгаж 2018 оны цагаан сарын өмнө буюу 2 сард багтаан тоолохоор харилцан тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл төлбөр тооцоог хийлгүй намайг хохироож байна. Үл хөдлөх хөрөнгийн төлбөр тооцоог бүрэн төлж дуусгаснаар худалдах худалдан авах гэрээг албан ёсоор хийж гэрчилгээг У.Б гийн нэр дээр гаргахаар тохиролцсон болов ч элдэв шалтаг шалтгаан хэлж хугацаа хойшлуулсаар 5 жилийн хугацаа өнгөрсөн бөгөөд У.Б нь анхнаасаа төлбөр тооцоо хийж байр орон сууц худалдан авах зорилгогүй намайг хуурч байр орон сууцыг ашигласаар ирлээ. У.Б нь манай үеэл эгч .....ны охин болох Ч.Д гийн нөхөр бөгөөд би хаяал дүү болон түүний нөхөр У.Бд итгэж найдан өөрийн байр сууцыг төлбөр мөнгөө бүрэн авалгүй хүлээлгэн өгсөн бөгөөд худалдаж авна гэх нэрээр ингэж удаан хугацаанд удаа дараа намайг хуурч мэхлэн цаг хожиж байр орон сууцанд сууж, байр сууцыг чөлөөлж өгөхгүй намайг хохирооно гэж бодоогүй бөгөөд У.Б миний хөрөнгийг хууль бусаар эзэмшиж ашигласаар байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-д заасан бөгөөд худалдан авах нэрээр итгэл эвдэн, хуурч мэхлэн иргэн Б.Б миний үл хөдлөх хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байгаа У.Бг тус орон сууцнаас албадан гаргуулах хүсэлтэй байна. гэжээ.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь улсын бүртгэлд бүртгэгдсэнээр өнөөдрийн байдлаар Б.Б байна. Энэ үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах хэлцлийг аман байдлаар, урьдчилсан байдлаар У.Б гэдэг хүн хийсэн байдаг. Энэ яриа 2017 оны 8 дугаар сард уг үл хөдлөх эд хөрөнгийг авна гэдэг аман байдлаар ярилцаад 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор буюу тухайн жилдээ багтааж төлбөрөө бүрэн төлж дуусгаад үл хөдлөх эд хөрөнгийг худалдах худалдан авах гэрээг улсын бүртгэлийн байгууллагад бүргүүлж гэрээг хийнэ гэж урьдчилсан байдлаар тохирсон байдаг. 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр болоход төлбөр төлөгдөөгүй, урьдчилж төлбөрийг төлөөд гэрээг байгуулах нөхцөл хангагдаагүй байдаг. Ингээд 2018 оны 2 сард багтааж мөнгийг хийх яриа ярьсан боловч мөнгө хийгдээгүй байдаг. Энэ үед Б.Бын охин Бийн дансанд 10 гаран сая төгрөгийг шилжүүлсэн байдаг. Үүнээс өөр төлбөр У.Бгийн зүгээс өгөөгүй байдаг. Талууд ийм байдлаар үл хөдлөх эд хөрөнгийг худалдана гэх байдлаар тохиролцоод У.Б байшинд орсон байдаг. Талууд төрөл садангийн хүмүүс учраас байшинд У.Бг оруулсан үйл явдал болсон. Энэ аман тохиролцооноос хойш 5 жил өнгөрч байна. Талууд төрөл садан гэдэг утгаараа нэхэмжлэгч байрнаасаа гар гэдэггүй, хариуцагч байрнаас гарна гэдэггүй явсаар ковидын нөхцөл байдлаас болж амьдарсаар байсан. У.Бгийн хувьд гэрээ хэлцэлгүйгээр хууль бусаар эзэмшиж байгаа учир нэхэмжлэгчийн хувьд Иргэний хуулийн 106.1-д заасны дагуу өөрийн өмчлөлийн зүйлийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй гэж заасны дагуу чөлөөлүүлж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б тухайн байрыг 550,000,000 төгрөгөөр авсан гэдэг бол 2012 оны тухайн үеийн ханшаар авсан үнэ 90 хувийн гүйцэтгэлтэй гэдэг бол дотоод засал хийгээгүй тухайлбал обой, шал, угаалтуур гэх дотор заслын зүйлүүд хийгдээгүй байсан. У.Бд төрөл садан тул 500,000,000 төгрөгөөр өгөхөөр тохиролцоод түлхүүрээ өгсөн байдаг. Гэвч 2017 онд ямар ч мөнгө өгөөгүй, 2018 онд гэрээгээ болъё гэхэд, Б.Бгийн зүгээс цагаан сар хүртэл хүлээгээч гээд таны хэлсэн 600,000,000 төгрөгөөр авна гээд огт мөнгөө өгөөгүй 5 жил болж байна. Байр суллаж өг гэхээр өгөхгүй байгаа тул хуулийн дагуу шүүхэд хандаж байна. гэв.

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь тухайн үл хөдлөх хөрөнгө буюу орон сууц нь зөвхөн баригдсан байсан бөгөөд хариуцагчийн хувьд засвар үйлчилгээ, засал чимэглэл хийж 150,000,000 төгрөг өөрөөсөө зарцуулсан бөгөөд нэхэмжлэгч Б.Б нь дансаар байрны 190,000,000 төгрөгийн төлбөрийг шилжүүлэх гэсэн боловч дансаар ямар нэгэн мөнгөн төгрөг авахгүй бэлэн өгөөрэй гэхээр нь манай эхнэрийн хамаатан, дээр нь хариуцлагатай ажил алба хашиж байсан гэж бодоод 190,000,000 төгрөгийг түүнд бэлнээр өгч байсан. Уг байранд засвар үйлчилгээ, засал чимэглэл хийсэн 150,000,000 төгрөг, байрны үнэнд өгсөн 190,000,0000 төгрөгийг нэхэмжилж сөрөг нэхэмжлэл гаргах болно. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд 2017 оны 8 дугаар сард тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авахаар амаар тохирсон тохиролцоо байдаг. Тухайн орон сууц нь 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгчийг 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоосон улсын бүртгэлийн гэрчилгээ байдаг. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж өгсөн. Тухайн орон сууцыг 500,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон. 500,000,000 төгрөгтөө 2 автомашины граш худалдан авахаар тохиролцсон. Нэхэмжлэгч Б.Бын хувьд улс төрийн албан тушаал эрхэлж байсан, эхнэр Н.Дтэй үеэлүүд, хамаатан садан гэдэг утгаараа Б.Бын хэлсэн үг, гаргасан үйлдэлд нь итгэж байсан. Ингээд 90 хувийн гүйцэтгэлтэй орон сууцыг худалдан авч засвар хийгээд, засвар хийсэн мөнгөө худалдан авах үнээсээ хасаж тооцъё гэдэг байр сууриар явсан. 2017 оноос хойш тодорхой хэмжээний мөнгө өгч байсан. Нэхэмжлэгчийн зүгээс би өөрийнхөө дансаар мөнгөө авахгүй, нэрлэсэн данс руу төлбөрийг хийгээд яваарай гээд тодорхой данснуудыг өгөөд явж байсан. Энэ төлбөрийг сөрөг нэхэмжлэлийн үнийн дүнтэй хамт тайлбарлаад явах нөхцөл үүсэж байна. Хариуцагчийн хувьд 90 хувийн гүйцэтгэлтэй орон сууцыг тансаг зэрэглэлийн засвар хийгээд өнөөдрийг хүртэл амьдарч байна. Худалдах худалдан авах гэрээгээ хиймээр байна 2 автомашины граж ....а байгаа вэ гэдэг саналыг хариуцагч болон түүний эхнэр Дгийн зүгээс тавьсан байдаг. 2 гражийг ямар нэгэн шалтаг шалтгаан хэлээд хариуцагчид эзэмшүүлээгүй байдаг. Өөрийнхөө зардлаар засвар хийсэн энэ үйл баримт нь сөрөг нэхэмжлэл гаргах үндэслэл болсон байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс тухайн орон сууцны өмчлөгч нь би учраас Иргэний хуулийн 106.1-д зааснаар хууль бус эзэмшлээс орон сууцаа чөлөөлүүлэх асуудал яригдаж байна. Улсын бүртгэлд бүртгүүлсэн улсын бүртгэлийн байгууллагын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр Б.Б гэдэг хүн өмчлөгч гэдэг нь харагдаж байгаатай маргах зүйл байхгүй байна. Гэсэн хэдий ч улсын бүртгэлд бүртгүүлэх эрх анхнаасаа У.Бгийн хувьд зөрчигдөөд явсан. Иргэний хуулийн 182 дугаар зүйлд зааснаар улсын бүртгэлд бүртгүүлэх эрх нь зөрчигдсөн. Амаар тохиролцсон хэлцэл тухайн үед биеллээ олоод Иргэний хуульд зааснаар нотариатаар батлуулаад улсын бүртгэлд бүртгүүлэх эрх нь зөрчигдсөн тохиолдол олон гарсан. Тэгээд хамаатан садан гэдэг утгаараа гэрээгээ байгуулаад улсын бүртгэлд бүртгүүлээд байраа өөрийнхөө нэр дээр авна гэж илэрхийлсэн байдаг. Гэвч хэрэгт Б.Б өөрийг нь залилж байна, мөнгө өгөхгүй байна гэж илэрхийлдэг. Хариуцагч У.Бгийн хувьд мөнгө өгөөд явж байсан, нэхэмжлэгчийн зүгээс миний харилцах данс руу битгий мөнгө шилжүүлээрэй өөр дансанд хий гэсэн байдаг. Сонгуулийн үеэр Б.Бын ах Б.Б 50,000,000 төгрөг авсан энийг байрны үнэд оруулж тооцуулъя, худалдах худалдан авах гэрээгээ хийе гэхээр хийхгүй бид хамаатан садан гэх байдлаар явж ирсэн байдаг. Энэ үйл явдал нэхэмжлэгч, хариуцагчийн аль алных нь тайлбараас тогтоогддог. Тиймээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хариуцагчийн зүгээс байрны төлбөрийг хийгээд тансаг зэрэглэлийн засвар хийсэн бөгөөд Б.Б гэдэг хүний хувьд маш их итгэсэн байдаг. Тиймээс байрнаас албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. гэв.  

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь Хан-Уул дүүргийн ... хороо, ..... гудамж, ..... хаягт байрлалтай 185 м.кв талбай бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлээ 2017 оны 8 дугаар сард Хан-Уул дүүргийн ... хороо, ..... гудамж, ..... хаягт байрлалтай 185 м.кв талбай бүхий 90 хувийн гүйцэтгэлтэй орон сууцыг 2 авто зогсоолын хамт Б.Баас 500,000,000 төгрөгт худалдан авахаар амаар тохиролцсон. Энэхүү үйлдэл нь Иргэний хуулийн 39.1 дэх хэсэгт заасан хэлцэл юм. Уг хэлцлийг бичгээр байгуулж нотариатаар батлуулж, улсын бүртгэлд бүртгүүлэх талаар У.Бгийн зүгээс удаа дараа шаардахад бид садан төрөл тул гэрээ байгуулаад байх шаардлага байхгүй гээд хойш тавиад, гэрээ хийхгүй яваад байсан. Миний эхнэр Ч.Д Б.Б нар нь үеэлүүд бөгөөд Б.Бын 90 хувийн гүйцэтгэлтэй орон сууцыг дээрх тохирсон үнээр худалдан авахад дотор засал огт хийгээгүй харин гадна заслыг нь 6 айлын орон сууцыг барьсан компани нь гүйцэтгэсэн байсан. Уг орон сууцанд эхнэр Ч.Д Т.А ХХК-тай 2017 оны 10 дугаар сарын 09-ны өдөр интерьерийн эскиз болон ажлын зураг төсөл боловсруулах гэрээ .... дугаар гэрээг 4,700,000 төгрөгөөр байгуулж интерьерийн эскиз зураг төслөө боловсруулж авсан. Энэхүү зураг төслийн дагуу 2017 оны 11 сарын 10-ны өдөр А.Атай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан 2017 оны 11 сарын 10-наас 2018 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн хугацаанд Т.А ХХК-ны интерьерийн эскиз болон ажлын зураг төслийн дагуу хийж гүйцэтгэх, ажлын хөлсийг энэхүү гэрээний 4.1.1-д зааснаар 65 сая төгрөг байхаар тохирч А.А нь зураг төслийн дагуу чанартай хийж гүйцэтгэн хугацаанд нь орон сууцыг бидэнд хүлээлгэн өгсөн. А.А нь зөвхөн засварын ажил дээрх 65 сая төгрөгийг авсан бөгөөд тухайн орон сууцны дотор засал барилгын материал болон бусад зардалд төгрөгийн зардал гарсан. Интерьерийн эскиз болон ажлын зураг төсөл боловсруулахад 4,7 сая төгрөг, засварын ажилд 65 сая төгрөг, барилгын материал болон бусад зардалд падаанаар 114,687,400 төгрөг, нийт 184,387,400 төгрөг тухайн орон сууцыг бүрэн болгож хүн амьдрах нөхцөл бүрдүүлэхэд зарцуулагдсан. Ж.Б Б.Б нарын тохиролцоо бол тухайн орон сууцанд дээрх 3 төрлийн зардал гаргаж нийт 500,000,000 төгрөгөөр худалдан авах хүсэл зоригийг аль аль нь илэрхийлсэн бөгөөд үлдэгдэл 315,....2,600 төгрөгийг У.Б нь Б.Бт төлөх үүрэг хүлээсэн. Б.Б нь урьд улс төрийн албан тушаал хашдаг байсан төдийгүй У.Бгийн Б.Г.Г ХХК-ны .... дүүргийн С ХХК-ны байранд байрлах оффист 2017 оны 10 сараас 2020 оныг дуустал ирж бэлнээр болон дансаар 190,000,000 төгрөг авсан. Үүнээс охин Б.Бийн дансаар 19,950,000 төгрөг, бэлнээр 170,050,000 төгрөг, уг 190,000,000 төгрөгийг увуулж, цувуулж өгөхөд У.Б нь С.Ч.Т ХХК-иас 2019 оны 01 сарын 11-ны өдөр ..... тоот зээлийн гэрээ байгуулан 25 сая төгрөгийг хувь хэрэгцээний зориулалтаар авч Б.Бт өгсөн бөгөөд энэхүү зээлийн талаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн .... дугаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамж гарч У.Бгийн зүгээс С.Ч.Т ХХК-д 32,016,667 төгрөг төлөхөөр болсон. Бэлнээр авсан мөнгөнд баримт шаардахад хийж өгдөггүй, тооцоо нийлэе гэхээр цааргалаад бид хамаатан садан тул бичиг хийх шаардлагагүй гээд мөнгө аваад явдаг байсан. Б.Б нь 2011 оны 08 дугаар сарын 04-ны өдөр тухайн нь хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан. 2012 оны Улсын их хурлын сонгуулийн үеэр Б.Бын төрсөн ах Б.Б нь У.Бгээс Б.Бын сонгуулийн ажилд мөнгө хэрэгтэй байна гээд 50,000,000 төгрөг авсан бөгөөд уг мөнгөө энэхүү орон сууцны төлбөрт оруулан тооцохоор болсон. Б.Бт компанийн байранд болон бусад газарт бэлнээр мөнгө өгч байсан үйлдлийг У.Бгийн эхнэр Ч.Д, бусад этгээдүүд болох Б.Г, О.Б, П.П нар гэрчилнэ. Тэдний тохиролцоо 500,000,000 төгрөгт тухайн орон сууц болон 2 автомашины зогсоол байсан боловч 2 зогсоолоо Б.Б нь өгөөгүй тул 2 зогсоолыг нийт 50,000,000 төгрөгт тооцож үл хөдлөх хөрөнгийн үндсэн үнээс хасаж тооцож У.Бгийн хувьд одоогийн байдлаар орон сууцны үлдэгдэл 25,....2,600 төгрөг өгөх ёстой бөгөөд энэ талаар ярилцаж тооцоогоо нийлэе, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ өөрийн нэр дээр шилжүүлж авах талаар ярилцъя гэж удаа дараа шаардахад У.Бгээс зугтаж уулздаггүй төдийгүй Иргэний хуулийн 182 дугаар зүйлд заасан улсын бүртгэлд бүртгүүлэх У.Бгийн эрх зөрчигдсөөр ирсэн. Тухайн 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгөнд их засвар хийж гэр бүлийн хамт өнөөдрийг хүртэл амьдарч байгаа бөгөөд улсын бүртгэлийн гэрчилгээ буюу өмчлөх эрх У.Бд шилжээгүй ч гэсэн тухайн үл хөдлөх хөрөнгийн 85 хувийн төлбөрийг төлсөн нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар өмчлөх эрхтэй бөгөөд мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар өмчлөх эрх нь ямар нэг байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй тул Хан-Уул дүүргийн ... хороо, ..... ..... хаягт байрлалтай 185 м.кв талбай бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр У.Бг тогтоож өгнө үү. гэж тайлбарласан.

4.Нэхэмжлэгч Б.Б сөрөг нэхэмжлэлд Тус шүүхэд У.Бд холбогдох орон сууцнаас албадан гаргах нэхэмжлэлд хариуцагч тал сөрөг нэхэмжлэл гаргасан байх бөгөөд У.Бгийн гаргасан сөрөг нэхэмжлэл түүний шаардлага нь бүхэлдээ илт худал хуурмаг, хууль зүйн үндэслэлгүй, нотлох баримтгүй байх тул дараахь үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй болно. Нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлага гаргаж ИХ-ийн 3.... зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар хэлцэл хийсэн гэж сөрөг нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч У.Бгийн хөрөнгө өмчлөх шаардлага болон хэлцэл хийсэн гэх нь илт үндэслэлгүй бөгөөд 2017 оны 12 сард байрны төлбөрийг бүрэн төлнө гэж худал хэлж байрны түлхүүрийг 2017 оны 8 сард хүлээн авсан нь үнэ төлбөргүй бусдын байранд амьдрах, ашиглах зорилготой байсан гэж бодож байна. 2017 оны 12 сард төлбөрөө төлөлгүй дахин хугацаа сунгахыг хүсч гуйсаар 2018 оны 2 сар хүртэл төлбөрийг хойшлуулсан ба 2 сард багтаан төлнө тэгээд гэрээ байгуулна гээд өнөөдрийг хүртэл байрны төлбөр ч төлөөгүй, гэрээ ч байгуулаагүй байна. Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь талууд төлбөр тооцоог бүрэн төлж, бичгээр үйлдэн, нотариатаар гэрчлүүлж, бүртгэх байгууллагад бүртгүүлснээр гэрээ хийсэн гэж үзэх ба гэрээ хүчин төгөлдөрт тооцогддог энэ тухай ИХ-ийн 43 дугаар зүйлийн 43.2.3-т хэлцэл хийсэн гэж үзэх хуулийн шаардлага нөхцөлийг 43.2.3.хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн, мөн хүчин төгөлдөр бус байх хэлцлийг ИХ-ийн 56 зүйлийн 56.1.8.хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл, гэдэг нь ИХ-ийн 42 дугаар зүйлийн 42.10-т ...Энэ хуулийн 42.1-д зааснаас бусад тохиолдолд бичгээр хийх хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хүчин төгөлдөр бус байх бөгөөд энэ тохиолдолд талууд хэлцлээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгнө... заасан шаардлагад хамааралтай ба энэхүү хэлбэрийн шаардлага нь бичгийн хэлбэрээс гадна нотариатаар болон эрх бүхий этгээдээр гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх хэлбэрийг мөн шаардаж байна. 2.Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ...У.Б Б.Б нарын тохиролцоо бол тухайн орон сууцанд гурван төрлийн зардал буюу 184,387,400 төгрөгийг Б гаргаж нийт 500,000,000 төгрөгөөр худалдан авахаар хүсэлт зоригийг аль аль нь илэрхийлсэн үлдэгдэл 315,....2,600 төгрөгийг У.Б нь Б.Бт төлөх үүрэг хүлээсэн ... гэх тухайд У.Б үл хөдлөх хөрөнгийн үнийг 2018 оны 7 сар хүртэл хугацаанд хуваан төлөх санал гаргасан бөгөөд миний бие хариуцагч У.Бд үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 2017 оны 12 сард багтаан бүрэн төлбөр 500 сая, харин 2018 оны 7 сар хүртэл хуваан төлбөл 600,00,000 төгрөгөөр л өгч болно гэхэд Б за тэгвэл 2017 ондоо багтаан тооцоогоо дуусгаад 500,000,000 төгрөгөөр авья гэж харилцан амаар тохиролцсон болно. Гэвч амласандаа хүрэлгүй удаа дараа хугацаа сунгасаар энэхүү гэрээ байгуулагдах боломжгүй болсон болно. Харин хариуцагч У.Б анхнаасаа огт мөнгө төлөхгүй байх, цаашлаад элдэв арга саам хийж хөрөнгийг хууль бусаар ашиглах санаа зорилготой байсан нь энэхүү сөрөг нэхэмжлэлээс маш тод харагдаж байна. Үүнд: 2.1.Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг засварын үнэ хасч 315,....2,600 төгрөгөөр зарах тухай нэг ч удаа ярилцаагүй, ийм нэг ч гэрээ амаар болон бичгээр хэзээ ч байгуулаагүй. Энэ тухайгаа хариуцагч тал өөрсдөө нотлох үүрэгтэй бөгөөд илт худалд хуурмаг нэхэмжлэл гаргасан нь дараахь тайлбараар няцаагдана. Миний бие 2013 онд П ХХК-иас барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан энэхүү үл хөдлөх хөрөнгийг 550,000,000 төгрөгөөр буюу 185 м.кв талбайн нэг м.кв-ыг нь 200 ам.доллароор буюу 370,000 ам доллароор авахаар тохиролцож тухайн үеийн валютын ханшид хөрвүүлэхэд 550,000,000 төгрөг болсон бөгөөд 2013 оны 07 дугаар сарын 15-нд 116,800,000, 2013 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 150,000,000, 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 130,000,000, 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 150,000,000 төгрөгийг тус тус төлж нийт 550,000,000 төгрөгөөр хулдан авсан билээ. Тухайн үед П ХХК орон сууцны угсралтын ажлыг хийж байсан бөгөөд нэг м.кв-ыг нь дотор засалгүй 2000 ам.доллароор зарж байсан. Байрны сүүлийн тооцоог 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдөр .... банкнаас өөрийн нэр дээр 150,000,000 төгрөгөөр орон сууцны зээл авч төлж дуусгасан болно. У.Бг хүнээс юм авчдаг өгдөггүй, өөрийн ажил бизнесээ түр ашиглачихдаг, аргаа барж эцэстээ тулахаар нэхэл дагуул болж байж өгдөг, шүүх хуулийн байгууллагаар явж худалд хуурмаг гомдол санал гаргадаг цаг хугацаа хожиж өөрийн ажлыг амжуулдаг тийм хүн байна гэж ойлгоогүй мөн энэхүү нэхэмжлэлийг гаргах үед ч тооцоогоо өгчих болов уу ахыгаа арай ч ингэж хуурч залилахгүй байх гэж итгэж байсан маань одоо бодооход энэ хүнийг танилгүй хол төөрч явснаа ойлгож сууна. Төлбөр тооцоог маань өгөхгүйгээс гадна бүүр эд хөрөнгийг маань бүрэн хуурч мэхлэн авахаар санаархаж явсныг энэхүү сөрөг нэхэмжлэлийг авснаар ойлголоо. Дээр үл хөдлөх хөрөнгийг 550,000,000 төгрөгөөр 2013 онд худалдан аваад 2017 онд 315,000,000 төгрөгөөр зарах ямар ч боломжгүй бөгөөд энэ хугацаанд харин ч орон сууцны үнэ өртөг байнга өссөөр ирсэн билээ. Тухайн үед яаралтай бэлэн мөнгөний хэрэгцээ гарсны улмаас садан төрлөө бодож бизнес хийдэг хөдөлмөрч залууд гэж итгэж авсан үнээрээ шахуу зарахаар ярилцсан билээ. 2.2. Худалдан аваагүй бусдын өмч хөрөнгөд өмчлөгчийн зөвшөөрөлгүй хийсэн аливаа засан сайжруулалт нь буцаан төлөх боломжгүй бөгөөд тэр тусмаа тэр засвар нь байрны үнийн тооцооноос суутгагдан хасагдах боломжгүй билээ. Уг орон сууцанд засвар хийх тэр тусмаа 65,000,000 төгрөгөөр засвар, 4,700,000 саяар эскиз зураг, 114,8 сая төгрөгөөр материал хийх ямар ч хүсэлт, мэдээ мэдээлэл надад ирээгүй, миний бие ямар ч зөвшөөрөл олгоогүй болно. Иймд Б нь ийм зардал мөнгө авах эрхгүй байна. Хавсаргасан баримтыг харахад 10 дахин өсгөн бичсэн 10 дахин нугалж тооцсон байгаа нь хэт үндэслэлгүй тооцоолол бөгөөд хариуцагч угаас өмчлөгчийн зөвшөөрөлгүй ийм зардал гаргаж, худалдан авах үнэд оруулж суутган тооцоолол хийж мөнгө авах эрх зүйн үндэсгүй гэж үзэж байна. 2.3.Хариуцагч У.Б сөрөг нэхэмжлэлийн ..... дүүргийн С ХХК-ийн байранд байрлах оффист 2017 оны 10 сараас 2020 оныг дуустал бэлнээр болон дансаар 190,000,000 төгрөг авсан.... 2011 оны 8 дугаар сарын 4-ний өдөр тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан. 2012 оны Улсын Их хурлын сонгуулийн үеэр төрсөн ах Б.Б У.Бгээс сонгуулийн ажил мөнгө хэрэгтэй байна хэмжээн 50,000,000 төгрөг авсан бөгөөд уг мөнгөө энэхүү орон сууцны төлбөрт оруулан тооцохоор болсон... гэх тухайд ИХШХШтХ-ийн 62 дугаар зүйлд нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн тухай заасан бөгөөд 62.1.4-т нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримтыг гаргаж өгөхөөр зохицуулсан байх тул хариуцагч У.Б дээр дурдсан илт худал шаардлагынхаа нотлох баримтыг гаргаж өгөөгүй байна. Энэ асуудлаар надтай ярилцсан, тохиролцсон зүйл огт байхгүй болохыг үүгээр мэдэгдэж байна. Иймд сөрөг нэхэмжлэл гаргасан У.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй болно. Хариуцаг Б нэхэмжлэгчтэй амаар санал солилцсон боловч тэрхүү саналаа огт биелүүлээгүйгээр барахгүй намайг өнөөдрийг хүртэл 5 жил хохироож байна. У.Б бид хоёр өнөөдрийг хүртэл ямар нэг гэрээ байгуулаагүй бөгөөд хуульд заасан эрх бүхийн байгууллагад ч бүртгүүлсэн, нотариатаар батлуулсан ямар ч гэрээ хэлцэл байхгүй болно. Намайг хуурч миний орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа У.Бгийн гаргасан сөрөг нэхэмжлэл нь ИХШХШтХ-ийн 62.1.4, 65.1.11-р зүйлд заасан шаардлагыг хангахгүй байгаа тул сөрөг нэхэмжлэлийг хангахаас татгалзан буцааж нэхэмжлэгчийн орон байрнаас албадан гаргах асуудлыг шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар /хх-4/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-5/, хариуцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-6/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-7/, итгэмжлэл /хх-174/,

Хариуцагчаас итгэмжлэл /хх-11/, хариу тайлбар /хх-16/, сөрөг нэхэмжлэл /хх-24/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт /хх-25/, иргэн Ч.Дгийн 189 м2 талбайтай орон сууцны интерьерийн эскиз болон ажлын зураг төсөл боловсруулах гэрээ /хх-26-76/, Ажил гүйцэтгэх гэрээ /хх-79/, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн .... дугаартай Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай захирамж /хх-80/, тухайн орон сууцны гэрэл зураг /хх-81-97/, зарлагын баримт /хх-97-145/, У.Бгийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-146-150/, итгэмжлэл /хх-157/, Барилгын ажил гүйцэтгэх гэрээний хуулбар /хх-166-169/, бэлэн мөнгөний орлогын баримт /хх-170-171/, гэрээний хавсралт /хх-172/, П ХХК-ийн 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн .... дугаартай тодорхойлолт /хх-173/ зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүхээс Б.Г, П.П, Ч.Д, О.Б нарыг гэрчээр асууж, С.Т ХХК-иас 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн .... дугаартай Зээлийн гэрээ /хх-202-206/, 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн .... дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ буюу фидуцийн гэрээ /хх-207-208/ зэргийг гаргуулсан.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч У.Бд холбогдуулан орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай үндсэн, хариуцагч У.Бгээс нэхэмжлэгч Б.Бт холбогдуулан орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

1.Шүүх нэхэмжлэгчийн гаргасан үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие Нийслэлийн Хан-Уул дүүргийн ... хорооны ..... гудамж, ....тоот хаягт орших 185 м.кв талбайтай, үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн ..... дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч юм. У.Б дээрх үл хөдлөх хөрөнгийг худалдан авахаар тохиролцож 2017 оны 08 сард уг үл хөдлөх хөрөнгийн түлхүүрийг хүлээн авч байранд орсон бөгөөд 2017 оны 12 сарын 30-ны дотор төлбөр тооцоог бүрэн төлж дуусгахаар тохиолцсон ч хугацаандаа төлөлгүй хугацаа сунгаж 2018 оны цагаан сарын өмнө буюу 2 сард багтаан тоолохоор харилцан тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл төлбөр тооцоог хийлгүй намайг хохироож байна. Үл хөдлөх хөрөнгийн төлбөр тооцоог бүрэн төлж дуусгаснаар худалдах худалдан авах гэрээг албан ёсоор хийж гэрчилгээг У.Бгийн нэр дээр гаргахаар тохиролцсон болов ч элдэв шалтаг шалтгаан хэлж хугацаа хойшлуулсаар 5 жилийн хугацаа өнгөрсөн бөгөөд У.Б нь анхнаасаа төлбөр тооцоо хийж байр орон сууц худалдан авах зорилгогүй намайг хуурч байр орон сууцыг ашигласаар ирлээ. У.Б нь манай үеэл эгч .....ны охин болох Ч.Дгийн нөхөр бөгөөд би хаяал дүү болон түүний нөхөр У.Бд итгэж найдан өөрийн байр сууцыг төлбөр мөнгөө бүрэн авалгүй хүлээлгэн өгсөн бөгөөд худалдаж авна гэх нэрээр ингэж удаан хугацаанд удаа дараа намайг хуурч мэхлэж байх тул хууль бусаар эзэмшиж байгаа У.Бг тус орон сууцнаас албадан гаргуулна. гэж тайлбарлажээ.

3.Хариуцагч У.Б нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь тухайн үл хөдлөх хөрөнгө буюу орон сууц нь зөвхөн баригдсан байсан бөгөөд хариуцагчийн хувьд засвар үйлчилгээ, засал чимэглэл хийж 150,000,000 төгрөг өөрөөсөө зарцуулсан бөгөөд нэхэмжлэгч Б.Б нь дансаар байрны 190,000,000 төгрөгийн төлбөрийг шилжүүлэх гэсэн боловч дансаар ямар нэгэн мөнгөн төгрөг авахгүй бэлэн өгөөрэй гэхээр нь манай эхнэрийн хамаатан, дээр нь хариуцлагатай ажил алба хашиж байсан гэж бодоод 190,000,000 төгрөгийг түүнд бэлнээр өгч байсан. Талуудын хооронд 2017 оны 8 дугаар сард тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авахаар амаар тохирсон тохиролцоо байдаг. Уг хэлцлийг бичгээр байгуулж нотариатаар батлуулж, улсын бүртгэлд бүртгүүлэх талаар У.Бгийн зүгээс удаа дараа шаардахад бид садан төрөл тул гэрээ байгуулаад байх шаардлага байхгүй гээд хойш тавиад, гэрээ хийхгүй яваад байсан. Тухайн орон сууц нь 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгчийг 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоосон улсын бүртгэлийн гэрчилгээ байдаг. Тухайн орон сууцыг 500,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон. 500,000,000 төгрөгтөө 2 автомашины граш худалдан авахаар тохиролцсон. 2 гражийг шалтгаангүйгээр хариуцагчид эзэмшүүлээгүй, байдаг Ингээд 90 хувийн гүйцэтгэлтэй орон сууцыг худалдан авч засвар хийгээд, засвар хийсэн мөнгөө худалдан авах үнээсээ хасаж тооцъё гэдэг байр сууриар явсан. У.Бгийн хувьд орон сууцыг өөрийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлэх эрх нь зөрчигдсөн. Гэвч хэрэгт Б.Б өөрийг нь залилж байна, мөнгө өгөхгүй байна гэж илэрхийлдэг. 2017 оноос хойш тодорхой хэмжээний мөнгө өгч байсан ба нэхэмжлэгч өөрийнхөө дансаар мөнгөө авахгүй, нэрлэсэн данс руу төлбөрийг хийгээд явсан. гэжээ.

4.Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ орон сууцыг 2 авто зогсоолын хамт Б.Баас 500 сая төгрөгөнд худалдан авахаар амаар тохиролцсон. Энэхүү үйлдэл нь Иргэний хуулийн 39.1 дэх хэсэгт заасан хэлцэл юм. Уг орон сууцанд эхнэр Ч.Д Т.А ХХК-тай 2017 оны 10 дугаар сарын 09-ны өдөр интерьерийн эскиз болон ажлын зураг төсөл боловсруулах гэрээ .... дугаар гэрээг 4,700,000 төгрөгөөр байгуулж, энэхүү зураг төслийн дагуу А.Атай ажил гүйцэтгэх гэрээний дагуу 65,000,000 төгрөгөөр засварын ажил хийлгэсэн, барилгын материал болон бусад зардалд падаанаар 114,687,400 төгрөг, нийт 184,387,400 төгрөг тухайн зардал гарсан. У.Б нь тухайн орон сууцанд 3 төрлийн зардал гаргаж нийт 315,....2,600 төлөх үндэслэлтэй. Бэлнээр болон дансаар 190,000,000 төгрөг төлсөн. Үүнээс охин Бийн дансаар 19,500,000 төгрөг, бэлнээр 170,000,000 төгрөг, С.Ч.Т ХХК-иас зээл авахуулахад 25,000,000 төгрөг, Сонгуулийн үеэр Б.Бын ах Бд 50,000,000 төгрөг өгсөн. 2 авто зогсоол тус бүрийг 25,000,000 төгрөг, нийлээд 50,000,000 төгрөг гэж үзвэл нийт 474,357,400 төгрөг өгсөн. Орон сууцны үлдэгдэл төлбөр 25,....2,600 төгрөг үлдсэн. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөх эрхтэй. Иймд тус орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг Хариуцагч У.Бгийн хөрөнгө өмчлөх шаардлага болон хэлцэл хийсэн гэх нь илт үндэслэлгүй бөгөөд 2017 оны 12 сард байрны төлбөрийг бүрэн төлнө гэж худал хэлж байрны түлхүүрийг 2017 оны 8 сард хүлээн авсан. Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь талууд төлбөр тооцоог бүрэн төлж, бичгээр үйлдэн, нотариатаар гэрчлүүлж, бүртгэх байгууллагад бүртгүүлснээр гэрээ хийсэн гэж үзэх ба орон сууц худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус болно. Талууд үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 2017 оны 12 сард багтаан бүрэн төлбөр 500 сая, харин 2018 оны 7 сар хүртэл хуваан төлбөл 600,00,000 төгрөгөөр байхаар ярилцсан бөгөөд У.Б 2017 ондоо багтаан 500.000.000 тооцоогоо дуусгаж авахаар тохиролцсон. Үл хөдлөх эд хөрөнгийг засварын үнэ хасч 315,....2,600 төгрөгөөр зарах тухай нэг ч удаа ярилцаагүй. Би тухайн орон сууцыг 550,000,000 төгрөгөөр авч байсан ба авсан үнээсээ хямд зарах үндэслэлгүй. Худалдан аваагүй бусдын өмч хөрөнгөд өмчлөгчийн зөвшөөрөлгүй хийсэн аливаа засан сайжруулалт нь буцаан төлөх боломжгүй бөгөөд тэр тусмаа тэр засвар нь байрны үнийн тооцооноос суутган хасах боломжгүй. Уг орон сууцанд засвар хийх тэр тусмаа 65,000,000 төгрөгөөр засвар, 4,700,000 саяар эскиз зураг, 114,8 сая төгрөгөөр материал хийх ямар ч хүсэлт, мэдээ мэдээлэл надад ирээгүй, зөвшөөрөл олгоогүй болно. Иймд Б нь ийм зардал мөнгө авах эрхгүй байна. Бэлнээр болон дансаар 190,000,000 төгрөг бүрэн өгөөгүй, өгсөн болох нь баримтаар нотлогдохгүй. гэх үндэслэлээр няцаасан.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Б.Б Хан-Уул дүүргийн ... хорооны ...., ....тоот хаягт орших 185 м.кв талбайтай, 90 хувийн гүйцэтгэлтэй орон сууцыг хариуцагч У.Бд худалдахаар харилцан тохиролцсон бөгөөд хариуцагч нь дээрх орон сууцанд засвар хийж, одоог хүртэл эзэмшиж байгаа талаар талууд маргаагүй.

Харин талуудын хооронд байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр эсэх, тус гэрээгээр орон сууцыг худалдахаар тохиролцсон үнийн дүн, хариуцагчаас нэхэмжлэгчид өгсөн орон сууцны төлбөрийн хэмжээний талаар маргаж байна.

Зохигч нэхэмжлэлд дурдагдсан орон сууцыг худалдах, худалдан авах тухай хэлцэлийг амаар байгуулсан талаар маргаагүй боловч тус гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй.

Учир нь Иргэний хуулийн 10.... зүйлийн 109.2 дахь хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх ... гэж, 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт Бичгээр хийх хэлцлийг дараахь тохиолдолд хийсэн гэж үзнэ: 43.2.3.хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн;, 56 дугаар зүйлийн 56.1-д Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна: 56.1.8.хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл;, 42.10-д Энэ хуулийн 42.1-д зааснаас бусад тохиолдолд бичгээр хийх хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хүчин төгөлдөр бус байх бөгөөд энэ тохиолдолд талууд хэлцлээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгнө. гэж тус тус заажээ.

Талуудын хооронд үл хөдлөх эд хөрөнгийг худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд тус гэрээг хуульд заасан шаардлага хангуулж бичгээр байгуулан нотариатаар батлуулаагүй байна. Иймд хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн байх тул худалдах худалдан авах гэрээ нь анхнаасаа хүчин төгөлдөр бус байх ба тус хэлцлийг хийсэн гэж үзэхгүй.

Дээрх гэрээг бичгээр байгуулаагүй, нотариатаар батлуулаагүй нь хариуцагчаас шалтгаалан хугацаа алдсан гэх тайлбарыг нэхэмжлэгч гаргаж байх боловч хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчиж хийсэн хэлцлийг зөвтгөх үндэслэл болохгүй.

Хан-Уул дүүргийн ... хорооны ...., ....тоот хаягт орших 185 м.кв талбайтай, 90 хувийн гүйцэтгэлтэй орон сууц нь Б.Бын өмчлөлийнх болох нь тус орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

Зохигчдын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдаагүй бөгөөд нэхэмжлэгч Б.Бын зүгээс орон сууцныг чөлөөлөхыг мэдэгдэж байсан гэх тайлбараас үзэхэд хариуцагч У.Бг тус орон сууцыг хууль бусаар эзэмшиж байсан гэж дүгнэлээ.

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. гэж зааснаар тус орон сууцыг хариуцагч У.Бгээс хууль бус эзэмшлээс албадан гаргуулах үндэслэлтэй байна.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд

Хариуцагч нь тус байрны төлбөрт 474,387,400 төгрөгийг нэхэмжлэгч Б.Бт төлсөн бөгөөд үл хөдлөх хөрөнгийн 85 хувийн төлбөрийг барагдуулсан тул Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар өмчлөх эрхтэй гэж үндэслэсэн.

Хариуцагч Б.Б нь тус орон сууцыг 500,000,000 төгрөгөөр худалдан авахаар Б.Бтай тохиролцсон гэж тайлбарлах боловч баримтаар тогтоогдохгүй байна.

Хариуцагчаас дотор заслын ажлыг гүйцэтгэхэд зураг төслийн зардалд 4,700,000 төгрөг, барилгын ажилд 65,000,000 төгрөг, барилгын материал худалдан авахад 114,687,400 төгрөг нийт 184,387,400 төгрөг зарцуулагдсан гэж тайлбарлах боловч хэрэгт авагдсан барилгын материал худалдан авсан зарлагын баримтаар /98-145/ 112,836,000 төгрөг зарцуулсан болох нь тогтоогдож байна.

Харин 4,700,000 төгрөгийн үнэ бүхий Интерьерийн эскиз болон ажлын зураг төсөл боловсруулах гэрээ /хх-26-29/, 65,000,000 төгрөгийн үнэ бүхий Барилгын ажил гүйцэтгэх гэрээ /хх-166-169/ хэрэгт авагдсан хэдий ч тус гэрээний дагуу төлбөрийг төлсөн эсэх нь баримтаар тогтоогдоогүй.

Түүнчлэн хариуцагчийн гаргасан дотор заслын ажлыг гүйцэтгэсэн зардлыг барилгын үнийн дүнгээс хасаж тооцохоор талууд тохиролцсон болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

Хариуцагч нь Б.Бын охин Б.Бийн дансаар дамжуулан 19,950,000 төгрөгийг шилжүүлсэн талаар маргаагүй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Б.Бын сонгуулийн ажилд зориулж 50,000,000 төгрөгийг түүний ах Б.Бд өгсөн бөгөөд тус төлбөрийг байрны төлбөрөөс хасаж тооцохоор талууд тохиролцсон гэж, хариуцагчийн зүгээс 50,000,000 төгрөг төлөөгүй, тийм тохиролцоо хийгээгүй гэж маргаж байна.

Хэрэгт авагдсан баримтаар Б.Б гэх хүнд 50,000,000 төгрөг өгсөн, тус төлбөрийг орон сууцны төлбөрт тооцохоор тохиролцсон болох нь тогтоогдохгүй байна.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2 автомашины грашыг 50,000,000 төгрөгөөр тооцож орон сууцны төлбөрөөс хассан гэж тайлбарлах боловч тухайн 2 автомашины грашын үнэ тодорхойгүй, талуудын хооронд 2 автомашины грашыг үнийн дүнгээс хасахаар тохиролцсон талаар баримт байхгүй байна.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 79,450,000 төгрөгийг нэхэмжлэгчид дансаар шилжүүлсэн гэх боловч баримтаар тогтоогдоогүй.

У.Б нь С.Ч.Т ХХК-иас 25,000,000 төгрөг зээлсэн талаар зээлийн гэрээ, Үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ буюу фидуцийн гэрээ хэрэгт авагджээ. Гэвч тус гэрээнүүд нь У.Бг тус компаниас зээл авсаныг нотлох ба харин тус мөнгийг нэхэмжлэгч Б.Бт өгсөн болохыг нотлоход хамааралгүй юм.

Гэрч П.П, Б.Г, О.Б нар Б.Б тухайн орон сууцыг 500,000,000 төгрөгөөр худалдан авсан, Б.Бт бэлэн мөнгө аваачиж өгсөн гэж мэдүүлж байх боловч орон сууц худалдах худалдан авах хэлцэлийг шууд гэрчлээгүй буюу хариуцагч Б.Бгийн ярьж байсныг санаж байна гэх байдлаар мэдүүлсэн, Б.Бт аваачиж өгсөн мөнгөний хэмжээ, зориулалтыг бүрэн мэдэхгүй байх тул гэрч нарын мэдүүлгийг үндэслэлтэй гэж үзэх боломжгүй байна.

Гэрч Ч.Д нь орон сууцны урьдчилгаа төлбөрт 190,000,000 төгрөг төлсөн гэх тайлбарыг гаргаж байх боловч баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд дээр дурдсанаар хариуцагч Б.Б нь нэхэмжлэгчид Б.Бт 474,387,400 төгрөг буюу үнийн дүнгийн 85 хувийг төлсөн гэх тайлбар үндэслэлгүй байх бөгөөд нэхэмжлэгчид 19,950,000 төгрөг төлсөн болох нь баримтаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй боловч өмнө дүгнэснээр маргаан бүхий орон сууцын өмчлөгч нь нэхэмжлэгч Б.Б байх тул хариуцагч Б.Бд Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан шаардах дээрх эрх үүсэхгүй.

Иймд хариуцагчийн гаргасан орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар хариуцагч У.Бгийн хууль бус эзэмшлээс Хан-Уул дүүргийн ... хорооны ..... гудамж, ....тоот хаягт байрлах 185 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ..... дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Бт олгож, хариуцагч Б.Бгийн гаргасан өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бгээс 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Бт олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.... зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА