Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2016/ШЦТ/249

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Шүүгдэгч Б.Б**** нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Б**** ийн Б**** д холбогдох эрүүгийн 201622000698 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн Б*** Б**** ийн Б**** , 1977 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Ш**** суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, кобши операторчин мэргэжилтэй, Дулааны станцад тоног төхөөрөмжийн засварчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамтХөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн 20-11 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай регистрийн РЮ******** дугаартай,

Шүүгдэгч Б.Б**** нь 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төвд иргэн Д.Э****** г зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б**** нь 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төвд иргэн Д.Э****** г хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Баттулгын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Эрдэнэсүрэн бид хоёр

 

зууралдаад авсан байсан. Эрдэнэсүрэн чи намайг зодоод миний мөр даагдахгүй байна ГЭХЭЭр нь би уучлал гуйсан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдуулэг,

Хохирогч Д.Э****** гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...Б**** намайг газарт унагаагаад хөл болон хэвлий орчим хөлөөрөө дэвсэлж цохиод толгой тархи руу цохиод байсан...” гэх мэдүүлэг/ХХ-ийн 11-13 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Д.Б**** ий хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...Аав ээжийг цохиж нүднээс болж ээжийн мөр нь мултраад эмнэлэг орж гараа сойлгосон ирсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 15-16 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны эмч, шинжээч Ц.Нандинцэцэгийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 628 тоот

  1.  Д.Э****** гийн биед гэмтэл тогтоогдлоо.
  2.  Д.Э****** гийн биед баруун мөр, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
  3.  Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  4.  Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  5.  Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийгтүр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  6.  Цаашид хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 19 дүгээр хуудас/,

Хохирогч Д.Э****** нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 44 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Б**** нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, мөн хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн байх тул Б.Б**** д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хохирогч Д.Э****** нь гомдол саналгүй, нэхэмжпэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн 201622000698 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294- 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1.  Шуүгдэгч Б**** Б**** ийн Б****ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг уйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
  2.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар Б.Б**** д 1 холбогдох хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн

хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71,1-д зааснаар шүүгдэгч Б.Баттулгыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

  1.  Эрүүгийн 201622000698 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  2.  Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б**** д урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.