| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 179/2016/0150/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/251 |
| Огноо | 2016-12-16 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 2016/ШЦТ/251
| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж шүүгчид Н.Нямсүрэн, М.Эрдэнэ-Очир нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Нарийн бичгийн даргаар Б.Оюунчимэг Улсын яллагч Ц.Мөнхжаргал Иргэдийн төлөөлөгч Ж.О***** Хохирогч А.А**** Хохирогч А.А**** , шүүгдэгч А.Д***** гийн өмгөөлөгч В.Энхболд Шүүгдэгч Ч.Х******* ын өмгөөлөгч Б.Батдорж Шүүгдэгч А.Д***** , Ч.Х******* нарыг оролцуулан аймгийн Прокурорын * газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч****** ын Х******** , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А**** ын Д******** нарт холбогдох эрүүгийн 201622000291 тоот хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгч нарын биеийн байцаалт Монгол улсын иргэн, Б**** овогт Ч****** ын Х******** , 1977 оны 4 дүгээр сарын 08-нд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ****** тоотод оршин суух бүртгэлтэй боловч Мөрөн сумын ****** тоотод түр оршин суух, гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Регистрийн РЛ****** дугаартай . Монгол улсын иргэн, Б**** овогт А**** ын Д******** , 1968 оны 11 дүгээр сарын 02-нд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ********* тоотод оршин суух, гавъяа шагналгуй, Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхээр 1993 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг ж тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхээр 1995 онд Эрүүгийн хуулийн 137 дугаар зүйлийн 1, 138 дугаар зүйлийн 1,117 дугаар зүйлийн 3-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, |
| Хөвсгөл аймагдахь Сумдундын шүүхийн 2009 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, Регистрийн РГ******* дугаартай . Шүүгдэгч Ч.Х******* нь 2016 оны 5 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ****** тоотод хамтран амьдрагч А.А**** тэй маргалдсаны улмаас бие махбодид нь цээжний баруун 2,3,4 дүгээр хавирга, зүүн 2,3,4,5 дугаар хавиргануудын өвчүүтэй үелэх хэсгийн салсан далд хугарал, цээжний зүүн хөндийн шингэн хуралт бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан, Шүүгдэгч А.Д***** нь 2016 оны 5 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ****** тоотод Ч.Х******* тай маргалдсаны улмаас бие махбодид нь зүүн нүдний торлогийн ховхрол, алимны цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд тус тус холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтыг шинжпэн судлаад ТОДОРХОЙЛОХ НЬ Шүүгдэгч Ч.Х******* нь 2016 оны 5 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ****** тоотод хамтран амьдрагч А.А****** тэй маргалдсаны улмаас бие махбодид нь цээжний баруун 2,3,4 дүгээр хавирга, зүүн 2,3,4,5 дугаар хавиргануудын өвчүүтэй үелэх хэсгийн салсан далд хугарал, цээжний зүүн хөндийн шингэн хуралт бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан, Шүүгдэгч А.Д***** нь 2016 оны 5 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ****** тоотод Ч.Х******* тай маргалдсаны улмаас нүүрэн тус газар нь цохиж бие махбодид нь зүүн нүдний торлогийн ховхрол, алимны цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэм буруутай болох нь Хохирогч А.А****** ийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: ...2016 оны 5 дугаар сарын 10-ны орой 10 цагийн орчим би ажлаасаа тараад гэртээ ирсэн. Х******** бид хоёр 3-р багт айлын байшин хөлсөлж амьдарч байгаа юм. Намайг гэртээ очиход Х******** гэртээ байхгүй байсан...Шөнийн 00 цагийн орчим машин ирээд Х******** гэрт орж ирсэн. Орж ирэнгүүтээ Х******** “хоёулаа явъя, хашаагаа сахиж хонъё, банзаа хураах хэрэгтэй байна, угаасаа чацарганы мод байсныг хулгай аваад явсан байсан, манаж хонохгүй бол болохгүй нь” гэж хэлээд суух ч үгүй босоогоороо ийм зүйл яриад хөнжил гудас аваад гарсан....Хашааны хаалгаар гартал хоёр машин хашааны хаалганы урд зэрэгцээд зогсож байтал арын нь машин ойрын гэрлээ татаад кабины гэрлээ асаачихсан дотор нь Х******** хуучин эхнэртэйгээ машинд сууж байсан. Би Х******** ын хуучин эхнэрийг огт таньдаггүй байсан. ...Х******** ыг машин дотор эхнэртэйгээ байхыг нь би хараад буцаад хашаа руугаа орсон. Би гэртээ ороод лав 30-аад минут болсон болов уу Х******** буцаад ороод ирсэн. Х******** аас “яасан бэ, хэн ирсэн юм бэ” гэхэд “харин Б*** хөөцөлдөөд байх юм, 11 дүгээр хорооны хашаан дээр байхад л хүрээд ирсэн, араас бас дагаад хүрээд ирлээ" гэсэн...Тэгээд Х******** “хөнжил гудсаа таксинд хийчихсэн, хоёулаа таксидаад явъя” гэхээр нь “чи тэр Баскатайгаа эхлээд учраа ол, дараа нь болъё” гэхэд Х******** гараад явсан. Гэтэл үүдэн дээрээс нэг машин хөдлөөд |
| явсан. Би хашааны уудээр гарахад Х******** , түүний эхнэр хоёр байхгүй таксины жолооч байсан...Би таксины жолоочтой хамт хүлээж байтал 20 орчим минутын дараа Х******** явган ирэхээр нь би юу ч асуугаагуй “явах юм уу” гээд юмаа авах гэхэд “тэгье тэгье” гэхээр нь гэртээ орж авч явахаар бэлдсэн юмнуудаа аваад хоёулаа таксинд суугаад явтал 9-р хороо руу явахаар нь би “ийшээ хаашаа явах гэж байгаа юм бэ” гэтэл “Д***** ахыг очоод авчихъя” гэж Х******** хэлсэн...Тэгээд Х******** архи гаргаж ирээд цай ууж байсан шилэн аягандаа хундагалаж харагдсан. Тэгэхээр нь би халуун савтай цай, хутга хоёроо аваад тэр хоёроос жаахан холдоод Х******** ын тушаа урд нь суусан юм. Тэгээд би “Д***** ахаа, би одоо яаж амьдраад байгаагаа мэдэхгүй байна, Х******** ын хуучин эхнэр нь хоёр хоногийн өмнө ирж агсам тавьсан, сая бас л байж байх юм, би салсан байхад нь л суусан юм, сүйрсэн дээрээ би сүйрээд байх юм” гэж хэлсэн. Тэгсэн чинь Х******** “чи битгий илүү юм яриад бай, тэр чинь чи бид хоёрын амьдрал” гэхээр нь би “тиймээ тийм, би их юмыг тэвчиж чаддаг хүн шүү” гэхэд манай ах Д******** “ах нь салсан тийм амьдралыг мэднэ, та хоёр битгий тийм юм яриад бай” гэсэн. Тэгээд тэр хоёр ойр зуурын юм яриад архи уугаад байсан...Х******** согтоод нүд нь их хурц болчихсон. Тэгээд “муусайн хүүхнүүд тэгж л байдаг юм, арьсыг нь өвчинө шүү дээ” гэж ярьж харагдсанаа л над руу хундагаа шидчихсэн. Би доошоо бултаад тонгойсон. Тэгтэл “пас” гээд л юм хагарч дуулдсан. Би цонх хагарав уу гэж тухайн үед бодсон. Тас гээд л юм хагарч дуулдсан. Хагарчихлаа даа гээд бодтол Х******** урдаас шууд үсэрч ирээд үсдэж дараад халуун саван дээр унагаасан. Халуун сав үйрч дуугарч байгаа нь мэдэгдэж байсан. Тэгээд миний цээжин дээр өвдөглөөд суучихсан. Би дуугарч амжаагүй. Гэтэл хойноос нь ах “чи эмэгтэй хүнийг яаж байгаа пизда вэ” гээд нэг цохисон. Ингэж нэг цохиход Х******** холдсон. Угаасаа ах надаас татаж аваад нэг цохисон. ...Д***** ах Х******** ыг дахиад цохих гэхээр нь Д***** ахыг “хэрэггүй” гэхэд “чи гай боллоо унтаж байхад авчирч гай боллоо, энэ муу эмэгтэй хүнийг ингэж байхдаа яадаг юм бэ” гээд нэг цохиход нь би “хэрэггүй” гэж Х******** ын шанаан тушаа гараараа хааж байгаад давхар цохигдсон. Миний зүүн гартай хавсраад Д***** ах Х******** ын шанаа руу цохисон юм...Д***** ахыг гарангуут нь би эгцээрээ босож ирэх гэтэл өндийж босоход их өвдсөн. Босоод ирсэн чинь арай гайгүй болсон. Би Х******** ыг өндийгөөд ирэнгүүт нь араар нь тойрч гараад хогийн поошигний ард нуугдсан...Би ээжийндээ ороод бүр цээж өвдөөд байсан. Ээж ямар ч эм юм мэдэхгүй хоёр эм өгөөд унтсан. Өглөө нь босож чадахгүй байж байгаад ээжийг айл руу орохоор нь хүүхдээр татуулж босоод дээлээ өмсөөд гараад такси аваад гэртээ харьж арай гэж өмд сольж өмсөөд эмнэлэг рүү ганцаараа бараг мөлхөж ирсэн ..Миний бүх хавирга өвчүүнээсээ салсан гэсэн...Уушиг мөн элэг гэмтсэн гэсэн...Хөдөлж явахад бэрхшээлтэй, амьсгаа авахад бэрхшээлтэй, бороолж эдгэрч байгаа нь тэр юм уу хаашаа юм баруун хөхний доод хэсгээр ёрдойж гараад байна. Хэвэндээ бага, багаар орж л байх шиг байна. Гэхдээ “их удаан явцтай байна” гэж хэлсэн. “Олон сар хэвтсэн болохоор булчингийн сулрал үүссэн байна “гэсэн. “Физик эмчилгээ хийлгэх шаардлагатай” гэсэн. Црчирлоос болоод булчингууд нь татаад байгаа гэсэн, байнга л чичирж байгаа юм шиг байдалтай байна. Онгоцны тийз болон эмчилгээнд зарцуулсан бодит зардал хөдөлмөрийн чадвар алдсантай холбоотой олох ёстой байсан орлого 4.320.000 төгрөг /108x40.000 төгрөг/, гэмтсэн хугацаанд төлж байгаа түрээс 864.000 төгрөг, бусад зардал 1.158.700 төгрөгийг нэхэмжилж байна. Нийт нэхэмжлэлийг эмчилгээний үр дүнгийн дараа тооцож нэхэмжлэх болно...Би үлгэн салган болсноо |
| бодохоор үнэхээр их гомдолтой байна...Х******** бид хоёр учир зүйгээ олж эвлэрлийн гэрээ байгуулсан гэх мэдүүлэг, /хх-ийн 28-47-р хуудас/ Хохирогч Ч.Х******* ын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: Тухайн үед хамт байсан А****** ийн ах Д***** нь намайг А****** тэй маргаж байхад миний толгойн ар хэсэг рүү буюу баруун чихний хойд хэсэг рүү хатуу зүйлээр цохисон. Би ухаан алдаад унасан. Цохиулаад унаснаа мэдэж байгаа юм. Нэг мэдсэн чинь би хэвтээгээрээ байсан. Намайг Д***** ах нь нүүр нүдгүй өшиглөж байсан. Тэр үедээ би больчихдоггүй юм байх даа гэж бодож байсан. Тэгээд намайг нүдэхээ больсон. Тэр үед шөнийн 12 цаг болж байсан. Тэгээд би ухаан алдсан байсан. Би босож ирээд төрлийнхөө айл руу явсан. Тэгэхэд тэр айлд очиход шөнийн 02 цагөнгөрч байхад очсон байсан. Тэндээс дүүгээ аваад дүү маань такситай байсан юмуу нэг залуутай хоёулаа А****** ийн ахынх нь гэрт очсон. Хаалга нь цоожтой байхаар нь би Д***** д орсон. Цаашаа хашаан дотор нь буусан чинь Д***** ах нь гарч ирээд шууд барьж аваад боогоод унагасан. ... Тухайн үед миний нүүр тэр чигтээ хамартайгаа тэгширсэн байсан. Нүүр цээж тэр чигтээ өвчин байсан. Миний нүд таллаад хөшигтэй юм шиг юм харахдаа бүрсийгээд байгаа. Торлогийн хагалгаанд орох шаардлагатай гэсэн...Торлогийн хагалгаанд ороход 3.500.000 төгрөг гэсэн. Үүнийг А****** ийн ах Д***** гаас нэхэмжлэнэ. А****** “наадах чинь ах дүү нартайгаа нийлж байгаад намайг гэр оронгүй болгосон, наадахыгаа алаад өг” гэж сүүлд хашаан дотор ах нь намайг унагасан байхад хашхираад байсан. Гомдолтой байна гэсэн боловч Д******** нь надаас уучлалт гуйж эвлэрлийн гэрээ байгуулсан тул цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг, /хх- ийн 49-50-р хуудас/ Гэрч А.Н******** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: .А****** нь миний төрсөн эгч байгаа юм. 3 жил орчим Х******** гэж хүнтэй хамтран амьдарч байгаа юм. 2016 оны 5 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө 00 цагийн орчим том ахыг маань Х******** “банз хураана” гээд аваад явчихлаа гээд хүүхэд маань хэлсэн... Шөнө 02 цагийн орчим унтаж байхад гадаа хаалганы түн, тан гэсэн чимээ гараад эрэгтэй эмэгтэй хүний дуу гарахаар нь би хувцсаа өмсөөд гарсан. Эгч А******* ийн дуу л гарах шиг болсон. Гараад ирсэн чинь хашааны хаалганы тэнд Х******** нэг залуутай том ах Д******** гийн цамцыг нь ураад өрөөсөн ханцуйг нь урд хэсэгтэй нь тасдаад хаячихсан том, том дуугарчихсан зогсож байсан. “Яасан бэ, юу болсон” гэсэн чинь Х******** хүмүүстэй ирж ахыг маань “ална барина” гээд цамцыг нь урсан байсан. Намайг гарч ирэхэд Х******** хашаан дотор, нэг залуу Х******** ыг бариад зогсчихсон байсан. Бид нар тэнд хэрүүл маргаан болсон. Х******** ыг “юу болсон бэ” гээд утасныхаа гэрлийг нүүрэн дээр нь тусгатал “энэ хүнийг ийм болтол нь цохисон байна” гэж хамт яваа залуу нь хэлэхээр нь хартал шанааныхаа хавьцаа томбойсон байсан. Тэгэхэд манай А******* эгч цээжээ дараад сөхрөөд хашааны хаалганы дотор суугаад байхаар нь “яасан” гэхэд “эгэм л хугарчих шиг боллоо” гэж хэлсэн...Одоо манай эгчийн биеийн байдал нь маш хүнд байгаа. Х******** т маш их гомдолтой байгаа. Зүгээр гэртээ амрах гэж байсан хүнийг “банз янзлуулна” гэж худлаа хэлж авч явсан байсан. Энэ нь одоо бодоход ямар нэгэн зорилготой л байсан байгаа юм. Мөн үл тоомсорлон ахынх нь хажууд дүүг нь зэрлэг балмадаар зодсон байсан. Ах маань мэдээж дүүгээ өмөөрөөд тухайн үед яахаа ч мэдэхгүй хэцүү байдалд орсон шүү дээ...гэх мэдүүлэг/хх-ийн 51- 53-р хуудас/ Гэрч Ц.Д**** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Тэгтэл нэг шөнө 02 цагийн орчим Х******** ах шууд манай гэрт ороод ирсэн юм. Нялх хүүхэд маань |
| унтаагуй учир бид унтаагүй, ууд онгорхой байсан юм. Х******** ах үүдэн дээр буруу харж зогсож байснаа намайг “миний дүү гараад ир” гэхээр нь би дагаж гэрээсээ гарсан. Х******** ах “ах нь хүнд зодуулчихлаа” гэсэн. Би “хаана ямар хүнд зодуулсан юм бэ” гэхэд “ах нь энүүхэн энд хэдэн хүнд зодуулчихлаа” гэсээр ирсэн юм. Тэгээд машинаа асаагаад гарах гэсэн чинь машин маань доголдоод явахгүй байсан. Тэгэхээр нь би найзыгаа дуудаад “манай ах хүнд зодуулчихсан байна, хүрээд ирээч” гэж дуудсан. Манай найз Сүмбэр таксинд явдаг юм. Ганцаараа машинтай манай найз ирсэн. Иртэл нь Х******** ах бид хоёр гудамжныхаа үзүүрт сууж байсан. Ах нь энд хүнд зодуулсан. Манай яг арын гудамжны урагшаа харсан 3 дахь хаалгыг зааж уг хаалган дээр бид гурав очсон.... Тэгээд Х******** ах хашааны хаалгыг нүдсэн юм. Дотроос нь А******* эгч гарч ирж хаалга онгойлгож өгсөн...Би хэсэг байж байгаад хашааны хаалгаар нь ортол А****** эгчийн ах нь боогоод унагаачихсан байсан. Хажууд нь нэг хүүхэн зогсож байсан. Тэгэхээр нь би “та бие муутай хүнийг ингэтэл зодоод байхдаа яадаг юм бэ” гэхэд “яадаг юм, өшөөгөө авч байгаа юм” гэж хэлсэн...Тухайн үед Х******** ахын нүүр нь хүн танихын аргагүй хавдчихсан, нүд энэ тэр нь харагдахгүй тагларчихсан орж ирсэн...Х******** ах нэлээд согтуу байсан шүү дээ. Д***** ах нэг их архи уугаагүй эрүүл маягтай байсан. А****** эгч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан эсэхийг мэдэхгүй байна гэх мэдүүлэг, /хх-ийн 54-56, 199-200-р хуудас/ Гэрч Л.Б****** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Манай найз Д******* над руу утсаар шөнийн 01-02 цагийн орчим залгаад “хүрээд ирээч манай ах зодуулчихсан байна, миний машин явдаггүй" гэсэн. Би ойрхон Гурван Эрдэнийн тэнд таксинд явах гээд зогсож байсан. Д******* ын гудамж руу ортол үзүүртээ зогсож байсан. Тэднийх угаасаа үзүүрээсээ 2 дахь хаалганд байдаг юм. Д******* ахтайгаа зогсож байсан...Тэр хүний нүүр ам нь айхавтар хавдаж барьсан нүд нь хавдчихсан домбойсон цустайгаа холилдсон хүн байсан. Уруул ам нь домбойсон хүн байсан. Д******* “зодолдсон газар нь очьё” гэсэн чинь тэдний хойд талд нь 9-р хороонд нэг айлд очсон. Д******* тэр айлын хаалган дээр буусан. Би гадаа машин дотроо сууж байсан. Тэр айлын хашааны хаалгыг нүдээд онгойлгохгүй байсан чинь нөгөө ах Д***** д орсон. Ороод л жаахан шуугиан гараад хэрэлдэцгээгээд байх шиг байсан. Тэгээд хэсэг байж байтал Д******* ахтайгаа гарч ирээд машинд суусан...Тэгсэн чинь нэг хүүхэн хашааны хаалгаар гарч ирээд “согтуу юм уу хаашаа юм, чиний найзуудын машины дугаарыг бичээд авлаа” гээд л шороо цацаад орилж бариад байсан. Бид тэгээд л яваад өгсөн гэх мэдүүлэг, /хх-ийн 57-58-р хуудас/ Гэрч А.Б******** гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Ч.Х******* тай би гэр бүлийн харьцаатай юм...2012 онд шүүхээр бид гэр бүлээ цуцлуулсан юм....Хэд хоногийн дараа Х******** над руу яриад би хойно байшин дээр юм хийж байна тамхины мөнгө байна уу гэж утсаар ярихаар нь би машинтайгаа явж очтол хоёр хүнтэй байшингийн юм янзлаад байж байсан. Тэгээд би Х******** т мөнгө өгчихөөд би “хүүхдүүд дээрээ очих юм уу” гэхэд “үгүй” гээд мотоцикп дээр суугаад явчихсан. Тэгэхээр нь би энэ нөгөө хүүхнийхээ тэнд л очно биз гэж бодоод нөгөө хөлсөлж байсан хашааных нь гадаа очоод зогсож байтал Х******** удалгүй машинтай ирсэн. Тэгээд Х******** машинаасаа буунгуутаа гэртээ орчихоод эргэж гарч ирээд намайг харчихаад хүрч ирээд чи юунд ингэж явдаг юм бэ гэртээ хариач айл амьтны гадаа ирчихээд байгаа юм бэ гээд намайг яваач гэсэн. Тэгээд л би Х******** т чи үр хүүхэд дээрээ оч энэ тэр гэж хэдэн үг хэлээд л гэр лүүгээ явсан гэх мэдүүлэг, /хх- ийн 60-62-р хуудас/ |
| Гэрч Н.Б******* ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Ч.Х******* гэдэг хүн 2016 оны 06 сарын 13- ны өдөр нүдний угийнхаа зургийг авахуулж байсан. Үүнээс хойш алга болж байгаад 8 дугаар сарын 05-ны өдөр эмнэлэг дээр маань ирж торлогийн мэс заслын ажиллагааг хийлгэж байсан. Ч.Х******* ын зүүн нүд нь гэмтлийн дараах торлогийн ховхрол гэсэн оноштой байсан гэх мэдүүлэг, /хх-ийн 63- 64-р хуудас/ Гэрч Ц.А**** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2016 оны 05 сарын 11- ний өдрийн 16 цаг 55 минутын үед А**** ын А******* мэс заслын тасагт хэвтсэн. Тухайн өвчтөн ирсэн өдрөө хэвтсэн. Тухайн өвчтөн өнгөрсөн шөнө зодуулсан гэж байсан, өглөөгүүр нь шинжилгээ юмнуудаа өгөөд үдээс хойш эмнэлэгт хэвтсэн. Тухайн үед өвчтөний биеийн байдал хүндэвтэр, өөрөө алхаж гишгээд явж байсан гэхдээ хүний тусламжтайгаар босож сууна, хагас албадмал байдалтай байсан. Өөрөө дураараа явж чадахгүй өвдөлтийн улмаас хязгаарлагдмал хөдөлгөөнтэй гэсэн үг. Би 2016 оны 05 сарын 13-ны өдрийн үдээс хойш цагдаагийн байгууллагад эмнэлэгт зодуулсан хүн ирсэн талаар мэдэгдсэн. А.А**** тухайн үед биеийн байдал нь хүндэвтэр байсан тэгээд ар гэрийнх нь сахиур хэрэгтэй байсан учраас А******* ийг “ар гэрийнхнийгээ уулзуул” гэхэд шийдтэй хариу өгөөгүй тэгэхээр нь цагдаад мэдэгдсэн. А****** ийн өвчүү хавирганы үелэмж хоёр талдаа бүрэн салсан, цээжний дарагдал уушигны няцрал оноштой. Энэ гэмтэл нь гадны нелөөгөөр үүснэ. Шинэ гэмтэл байсан гэх мэдүүлэг, /хх-ийн 194-195-р хуудас/ Гэрч Д.АлтанД***** гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2016 огы 05 сарын 10-11-нд шилжих шөнийн 00 цагийн үед би хашаандаа байх хүргэн дүү Төгсбаярын гэрээс гараад иртэл хашааны үүдэн дээрээс машин хөдлөөд яваад өгсөн. Тэгээд гэр лүүгээ ортол манай нөхөр байхгүй байсан. Охиноосоо аав чинь хаачсан юм бэ гэхэд Хатнаа ах “банз хураалцаад өгөөч” гээд аваад явсан гэсэн. Тэгээд би нөхөр лүүгээ утсаар залгахад “Хатнаа банз хураалцаад өгөөч гэнээ А****** бид 3 явж байна банзыг нь хураалцаад яваад очьё” гэсэн. Тэгээд удаагүй 30-40 минутын дараа яг хэдэн цагийн үед гэдгийг мэдэхгүй байна, барагцаагаар 01 цаг өнгөрч байхад манай нөхөр гаднаас орж ирсэн, ирэхдээ куртикнийх нь ханцуй урагдаад бараг салчихсан, нүүрний хэсэгт нь шалбарсан байдалтай орж ирсэн. Тэгээд “яасан бэ” гэхэд “Х******** А****** ийг зодоод арай хийж дундуур нь салгаад би түрүүлээд гараад ирлээ, тэр хоёр учраа олно биз” гэж байсан. Тэгээд манай нөхөр ирээд байж байтал А****** манайхаар хальт шагайснаа “Хатнаа ирлээ шүү” гэсэн. Тэгээд би хальт шагайтал А****** жижиг хаалганы зүүн талд нь тонгойгоод зогссон байсан. Тэгээд Х******** хашаагаар орж ирээд та нарыг бүгдийг чинь буудаж ална, энэ тэр гээд орилоод байхаар нь би бушуухан цагдаа дуудсан. Тэгтэл Намуунбайгаль надад “Д***** эгчээ, цагдаа дуудаарай” гэхэд “дуудчихлаа” гэсэн чинь Х******** машиндаа суугаад яваад өгсөн. Х******** манай хашаанд орж ирээд 5-6 минут болсон. Би гэрээс тэд нарыг явсан хойно нь гарч ирсэн би болсон үйл явдлыг хаалгаар шагайж харсан. А******* хашааны жижиг хаалганы зүүн талд хөдөлж чадахгүй болчихсон тонгойгоод зогсож байсан. А******* ийг Намуунбайгаль бид хоёр хоёр талаас нь түшээд ээжийн гэрт оруулаад ор засаад хэвтүүлсэн гэх мэдүүлэг, /хх-ийн 203-205-р хуудас/ Гэрч Б.Д****** , Т.М*** нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг/хх-ийн 68-70, 196-197-р хуудас/ Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 261 тоот: А.А****** ийн биед гэмтэл тогтоогдлоо. А.А**** ийн биед цээжний баруун 2,3,4-р хавирга, зүүн 2.3.4.5-р хавиргануудын өвчүүтэй үелэх хэсгийн салсан |
| далд хугарал, цээжний зуун хөндийн шингэн хуралт, зүүн бугалга, баруун сарзуу, зүүн гуянд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдоо. Дээрхи гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх баруун 2.3,4-р хавирга, зүүн 2,3,4,5-р хавиргануудын өвчүүтэй үелэх хэсгийн салсан далд хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэгтогтоох журмын 3.1.10-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгтхамаарна. Цээжний зүүн хөндийн шингэн хуралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн бугалга, баруун сарвуу, зүүн гуянд цус хуралт гэмтэл нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно. Дээрхи гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт, /хх-ийн 72-73--р хуудас/ Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 455 тоот: Ч.Х******* ын биед зүүн нүдний торлогийн ховхрол алимны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Ч.Х******* нь зүүн нүдний торлогын ховхрол гэмтлийн улмаас 2016 оны 08 сарын 05-нд нүдний лазер эмчилгээнд орсон гэж эмнэлгээс өвчтөн илгээх хуудсанд дурьджээ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Хатуу мохоо зүйлийн үйлчллээр үүсгэгдэнэ. Дээрх зүүн нүдний торлогийн ховхрол гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хх- ийн 79-р хуудас/ Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 275 тоот дүгнэлт /хх-ийн 84-85-р тал/ Шинжээч Ц.Н********* ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэдэн удаагийн үйлдлээр гэдгийг нарийвчлан тогтоох боломжгүй. Хүн биеийн жингээр өвдөглөн дарах үед үүсэх боломжтой.... Гэмтэл авсанаас хойш зовиур шаналгаа эхлэх ба үүний дараа ямар нэгэн зовиургүй шаналгаагүй алхах гишгэхийг нарийн тогтоох боломжгүй. А.А**** ийн биед учирсан цээжний баруун 2,3,4-р хавирга, зүүн 2.3.4,5- р хавиргануудын өвчүүтэй үелэх хэсгийн салсан далд хугарал гэмтэл нь шинэ гэмтэл байсан. Урд өмнө зам тээврийн осолд орсон бол хавирга ясанд бороололт үүсэж компьютер болон бусад шинжилгээнүүдэд харагдах ёстой гэтэл хуучин гэмтэл байгаагүй гэх мэдүүлэг, /хх-ийн 94-95, 206-207-р хуудас/ Шүүгдэгч Ч.Х******* ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би яг тэр хэрэг болсны урд өдөр 11-9-03 тоот хашаанд байгаа байшинг янзалж байсан. Тэр байшин бид хоёрын байшин бид хоёр урд өмнө нь амьдарч байсан банкинд барьцаанд тавьсан байсан байшин юм. Орой 17 цагаас хойш би хөлсөөр хүн аваачиж хамжиж янзалсан. Тэгээд шөнө болоод модоо буцааж хураагаад гэртээ харьсан. Гэртээ хариад янзалж байсан хашаа байшингаа янзалж хонох гэж хөнжил пүүгээгээ авах гэж хөлсөлж байгаа гэртээ таксидаж очсон. Манай эхнэр гэртээ байсан. Хөнжил пүүгээгээ аваад гараад иртэл манай хүүхдүүдийн ээж болох миний хуучин сууж байсан эхнэр гадаа ирчихсэн байж байсан. Би гарч ирээд “яах гэж байгаа юм бэ, юу хийж байгаа юм бэ “гэж хүүхдүүдийнхээ ээжтэй уулзаад явуулсан.Тэгээд эхнэр бид хоёр таксиндаа суугаад Есөн-Эрдэнэ дэлгүүр дээр очсон.Тэндээс нэг шил архи аваад Д***** ахтай хууч хөөрөнгөө ганц шил юм уучихаад унтаж амръя гэж эхнэр |
| бид хоёр хоорондоо ярьсан. Д***** гэдэг нь манай эхнэрийн төрсөн ах нь юм...Гурвуулаа гэртээ ороод цай хоолоо цэлгэж тавиад нэг шил архийг Д***** ах бид хоёр хувааж ууж байтал “танай хуучин эхнэр чинь ирээд байна, явж ч болохгүй ирж ч болохгүй хаашаа юм бэ” гэж А****** хэлэхээр нь би ч гэсэн А****** ийг “чи ч гэсэн нэг сарын өмнө хуучин нөхөртэйгээ охинтойгоо амьдарч байсан биз дээ” гээд л бид хоёр бие биенийгээ “хуц” энэ тэр гэж дуудаад маргаан болсон. Үүнийг Д***** гэж ах нь ч сонсож л байсан...Ингэж хэрүүл болж байхад Д***** ах нь араас баруун чихний ар тал руу юмаар цохисон. Ингэж цохиход нь би урагшаа унасан...Миний ухаан санаа түр зуур самуурсан байсан...Би бол гайхаж байна. Би А****** ийг тэгж зодоогүй. А******* надад ярихдаа “миний өвчүүний бүдэрхийнүүд салчихсан байдаг юм. Хот хооронд явж байгаад машины осолд ороод 3 сар хэртэй хэвтэж байсан. Мөн Хөх хөтлийн Д***** нд ахтайгаа явж байгаад осолд орж эмнэлэгт хэвтэж бас өвчүү нь гэмтсэн" гэж хэлж байсан.Эмнэлэгт хэвтэж байхад нь би А******* ийн гарыг хараад “гар чинь яасан юм бэ” гэхэд “ах чамайг өшиглөөд байхаар нь хааж байгаад өшиглүүлчихсэн юм” гэж байсан. А******* ийн гарын ар нь хөхөрчихсөн байсан...Би А****** тэй 2 жил амьдарсан. А******* худлаа яриад байдаг юм. А****** ийг мэдрэлийн эмнэлэгт хэвтэж байсан гэдгийг би сүүлд мэдсэн...Бид хоёр харилцан бие биенээсээ уучлалт гуйж, цаашид хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэжэвлэрлийн гэрээ байгуулсан гэх мэдүүлэг/хх-ийн 114-116- р тал/ Шүүгдэгч А.Д***** гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны 5 дугаар сарын 11-ний орой 23 цаг өнгөрч байхад би гэртээ унтаж байсан юм... Тэгтэл нэгхүн намайг татаад байхаар нь сэрсэн чинь Х******** байсан. Би сэрж ирээд “хүүе яасан орой явж байгаа юм бэ” гэж асуусан чинь “манайх хойд хашаандаа засвар хийгээд банз буулгасан, урд шөнө жимсний мод байсныг хулгайлаад аваад явсан байна, одоо буулгасан мод банзыг минь авчихвал хэцүү болно, хоёулаа хураачихъя та надтай хураалцаад өгөөч” гэсэн юм...Тэгээд ортол надаар хураалгах гэж байсан банзаа тамборт хураагаад тавьчихсан байсан. Би юм дуугараагүй...Тэгснээ "ах хоёулаа ганц шил юм уучихъя” гээд Х******** задлаад аяганд хийсэн.Тэр хугацаанд Х******** , манай дүү Алтанцэц: г хоёр нөгөө хэрүүлийн чанартай юмаа яриад манай дүү “ахаа угаасаа нэгталдаа баггсан нь дээр биз дээ” гэж надад хандтал...Х******** надаас авсан стакантай архиараа манай дүү рүү шидсэн...Дүү маань ингэнгүүт ухас хийгээд цаашаз болтол нь Х******** босож хойноос нь очоод өшиглөөд унагаачихсан. Тэгээд дүүгийн маань үсийг ороогоод шалан дээр гараараа дарчихсан цээжин дээр нь өвдөглөж дараад өвдгөөрөө доошоо юм чихэж байгаа юм шиг хөдөлгөөд байсач...Би ингэхээр нь юм ч бодох сөхөөгүй дүүгээ салгах гээд...Х******** ын араас нь очиж юүдэнтэй цамцных нь араас хойш унагаад хоёр удаа цохисон. Нэг цохихдоо би би Х******** ын хацар хавьцаа цохисон...Энэ Х******** ын нүдний гэмтэл миний нэг удаагийн цохисноос үүссэн гэдэгт би эргэлзэж байна...Э: эгтэй дүүг минь зэрлэг балмадаар зодож байхад би гэнэт уур хүрээд нэг удаа цохисон...Миний бие Х******** аас уучлалт гуйж, харилцан тохиролцож түүнд 3.500.000 төгрөг өгч эвлэрлийн гэрээ байгуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 120-124-р тал/ гэх мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох барим^ /удаар нотлогдон топгоогдож байх тул шүүгдэгч Ч.Х******* ыг Эрүүгийн хуули н тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар бусдын бие махбодид хүнд гэ; тэл санаатай учруулсан, шүүгдэгч А.Д***** г бусдын бие махбодид хүндэв-гэр гэмтэл санаатай учруулсан гэмт |
| хэргийг уйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эруугийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна. Эрүүгийн 201622000291 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой байна гэж шүүх үнэллээ. Шүүгдэгч Ч.Х******* , А.Д***** нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдснийг ял хүндрүүлэх нөхцел байдалд тооцлоо. Шүүгдэгч Ч.Х******* нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 168-р хуудас/-аар, шүүгдэгч А.Д***** нь урьд ял шийтгэгдэж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, шүүгчийн захноамж /хх-ийн 239-242-р хуудас/-аар, тогтоогдож байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагда ирсэн халуун савны дээд хэсэгтээ эрхий хурууг гозойлгосон зураг бүхий наалтта ^икел төмөр зүйл, хавтгай хэлбэртэй болсон, ёроол хэсэг болон толгойн хэсгийн хуванцар ягаан саарал өнгийн зүйлүүд нь хагарч салсан, халуун савны жийргэвч резинүүд, халуун савны доторх шилний гялгар хэсгүүд, хагарч бутарсан сэнжтэй шилэн аяганы хэсгүүд, цагаан өнгийн шаазан аяганы хагарсан хэсгүүд, Улаанбаатац нэртэй 0.75 литрийн архины шил, улаан өнгийн иштэй хутга зэргийг шийтгэх топ , л хуулийн хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна. Хохирогч А.А****** нь мөрдөн байцаалтын шатанд “...Онгоцны тийз болон эмчилгээнд зарцуулсан бодит зардал хөдөг ийн чадвар алдсантай холбоотой олох ёстой байсан орлого 4.320.000 төгрөг /108x40.000 төгрөг/, гэмтсэн хугацаанд төлж байгаа түрээс 864.000 төгрөг, бусад : л 1.158.700 төгрөгийг нэхэмжилж байна...” гэж мэдүүлсэн байх болов^ /үгдэгч Ч.Х******* .хохирогч А.А**** нар нь харилцан тохиролцож 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр сайн дураараа эвлэрлийн гэрээ байгуулса' а.йх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Эрүүгийн 201622000291 дугаартай хэр: - хураагдан ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч нар > гомдол саналгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьда; :үүгдэгч Ч.Х******* ын цагдан хоригдсон 25 хоногийг ял эдэлсэн хугац шнд нь оруулан тооцож, шүүгдэгч Ч.Х******* ыг анх удаа гэмт хэрэг үй: ~сэн болон хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай д зааснаас хөнгөрүүлж хорих ял оногдуулан, уг хорих ялыг жирийн дэглэмтэй их ангид эдлүүлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 д гаар зүйлийн 246.1, 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удир гэга болгом ТОГТООХ НЬ:
Ч.Х******* т 3 /гурав/ жил 6 /зургаа/ !Н хуг загаар, Эрүүгийн хуулийн |
| тусгай ангийн 98 дугаар зуйлийн 98.1-д зааснаар А.Д***** хууд 1 /нэг/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
журамлан тус хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Ч.Х******* т оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар А.Д***** д оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
А.Д***** д оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.
А.Д***** гийн ял эдлэх засрал хүмүүжилд хяналт тавихыг Цагдаагийн газарт даалгасугай.
|