Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2023/00603

 

 

 

 

 

2023 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2023/00603

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн худалдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******** дүүрэг, ******** хороо,******** тоот хагят оршин суух, регистрийн дугаар********, ******** овогтой А.Т-ын,

Баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Пүрэвсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч А.Т нь Баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

1.1. Миний бие 1953 оны 6 дугаар сарын 15-ны өдөр ******** аймгийн ******** суманд төрсөн бөгөөд 1957 онд Улаанбаатар хотод шилжин сууршиж, улсдаа хөдөлмөр эрхэлж байгаад өндөр насны тэтгэвэртээ гарсан. Би 1977 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Г.О-той гэр бүл болж, 1978 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж ******** тоот гэрлэлтийн гэрчилгээ авсан. Миний том охин Т.Б Бүгд Найрамдах Солонгос Улсад суралцаж байгаа ба сургуулиа төгсөх болж, охин болон зээ хүүхдүүд дээрээ очиж уулзах зорилгоор Бүгд Найрамдах Солонгос Улсын Элчин сайдын яаманд мэдүүлэг өгсөн боловч гэрлэгсдийн баталгаан дээрх миний төрсөн оныг 1955 он гэж буруу бичсэнээс болоод төрсөн оноо зөвтгүүлэх шаардлагатай боллоо. Миний бие 1953 оны 6 дугаар сарын 15-ны өдөр төрсөн. Би тухайн үед буруу бичсэнийг анзаараагүй. Тухайн албан хаагч нь ч хариуцлагагүй хандсан байна. Миний охин 2023 оны 3 дугаар сард сургуулиа төгсөх бөгөөд өнөөдөр дахин виз мэдүүлэхээр хандах шаардлагатай байх тул хэргийг яаралтай шийдвэрлэж, энэхүү зөрчлийг засаж өгнө үү гэж хүсэж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч А.Т нь 1953 оны 6 дугаар сарын 15-ны өдөр төрсөн болох нь түүний төрсний гэрчилгээ, төрсний бүртгэлийн лавлагаа, БНМАУ-ын иргэний паспорт, иргэний үнэмлэх зэргээр тогтоогдож байгаа бөгөөд эдгээр баримтуудад түүний төрсөн он 1953 гэдгээр бүртгэлтэй байна.

Гэтэл эхнэр ******** овогтой Г.О-той 1978 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр бүртгүүлсэн гэрлэлтийн гэрчилгээнд нэхэмжлэгч А.Т-ын төрсөн оныг 1955 хэмээн алдаатай, буруу бичигдсэнээс үүдэн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгджээ.

3. Хэрэгт авагдсан гэрлэсний бүртгэлийн лавлагаанд дурдсан бусад мэдээлэл нь нэхэмжлэгчийн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээн дээрх бичилттэй тохирч байх ба гагцхүү ******** дугаар бүхий гэрлэлтийн гэрчилгээнд нэхэмжлэгч А.Т-ын төрсөн оныг 1955 он хэмээн буруу бичигдсэнийг шүүх залруулах, зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч А.Т-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар 1955 он хэмээн бичигдсэн ******** бүртгэлийн дугаартай БНМАУ-ын гэрлэлтийн гэрчилгээний жинхэнэ эзэмшигч нь регистрийн дугаар ********, ******** овогтой А.Т мөн болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч А.Т-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА