Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/601

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 307/2025/0538/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Оюунцэцэг,

Улсын яллагч Ч.Мядагбадам,

Шүүгдэгч*******ын өмгөөлөгч Б.Агар-Эрдэнэ,

Шүүгдэгч*******ын өмгөөлөгч Л.Оюунсувд,

Шүүгдэгч*******н өмгөөлөгч Д.Наранцэцэг,

Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг,

Шүүгдэгч *******,*******,*******,******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар*******,*******,*******,******* нарт холбогдох эрүүгийн 2518001990317 дугаартай хэргийг 2025 оны 10 сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

          Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн,******* (РД:******* ), 2000 оны 12 сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, замын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 04 дүгээр хороо, 15 дугаар хороолол,, тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй,

2. Монгол Улсын иргэн,******* (РД: ), 2002 оны 10 сарын 12-ны өдөр Төв аймгийн Цээл суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ганцаараа Төв аймаг, Цээл сум, Оргил 01 дүгээр баг,, тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй,

3. Монгол Улсын иргэн,******* (РД: ), 1998 оны 08 сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 04 дүгээр хороолол,,, тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй,

4. Монгол Улсын иргэн,******* (РД: ), 2002 оны 06 сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хэвлэлийн график дизайнер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо,, тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авхуулсан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, өмнөх Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоолоор жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар 600,000 төгрөгөөр торгох ялыг 01 сар 10 хоногийн хорих ялаар сольж, оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 01 жил 01 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосон.

          Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч*******,*******,*******, ******* нарыг үйлдлээрээ санаатай нэгдэж 2025 оны 03 сарын 20-нд Дархан-Уул аймгийн Дархан сумын 09 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Морин хуур” цогцолбор гэх газраас дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт үйлчилгээ бүхий олсны ургамлыг хууль бусаар олж авсан гэж,

         *******г 2025 оны 03 сарын 20-ны 17:00 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 09 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Морин хуур” цогцолбор гэх газраас дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт үйлчилгээ бүхий олсны ургамлыг хэрэглэж мансуурах зорилгоор өөрийн өмсөж явсан куртикний халаасанд авч явсан буюу хууль бусаар хадгалсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч*******н: Эд мөрийн баримтаар хураагдсан зүйл миний хэрэглэсэн зүйл мөн. Бид нарын гарсан уулын зогсоол дээр ууттай өвс байсан. Тухайн өвсний уут нь онгорхой байсан. Тэгээд очоод хар тамхи мөн эсэхийг НӨАТ-ын баримтын цаасанд ороож татаж үзсэн. Тухайн газраас хөдлөхөд ******* намайг “наадхаа хаяарай” гэж хэлэхээр нь би “за” гэж хэлчхээд мартаад явсан гэх мэдүүлэг,

Шүүгдэгч*******ын: Би тухайн үед согтуу байсан бөгөөд тамхины цаасандаа хийгээд 1-2 удаа сорж үзсэн. Хураагдсан өвс*******н халааснаас гарсан гэх мэдүүлэг,

Шүүгдэгч*******ын: Хориотой бодисыг хэрэглээд хууль бусаар олж авсан гэх үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

Шүүгдэгч *******ийн: Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:

          Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 3/,

          “...үзлэг хийх газар урдаас хойш чиглэлдээ налуу байдалтай, өвс ургамал тээвэрлэсэн гэх автомашин нь улсын дугаартай хар өнгийн Toyota crown-204 маркийн машин байв...” гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 4-8/,

          “...өнгөгүй уутанд хийсэн бор шаргал өнгийн хатсан өвс, ургамал мэт зүйлийг олж авсан гэх газрыг зааж харуулав” гэх шүүгдэгч*******н сэжигтнээр өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1-р хх-ийн 20-21/,

          Шүүгдэгч*******ын бие болон гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 22-26/,

          Шүүгдэгч *******,******* нарын биед үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 27-29/,

          “...өмсөж явсан хувцсанд үзлэг хийхэд куртикний баруун талын гадна халаасанд өнгөгүй уутанд бор шаргал өнгөтэй, хатсан өвс, ургамал мэт зүйл байсныг хураан авав...” гэх шүүгдэгч*******н биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 30, 42/,

          Шүүгдэгч ********,*******,*******, ******* нарын шээсний дээжээс тус тус ТНС хэсгийн Т С түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/ гэх хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 31-40/,

          Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 сарын 01-ний өдрийн ЕГ0325/ дугаартай: Шинжилгээнд ирүүлсэн “ ” гэж хаягласан хуванцар савтай шээс нь шинжилгээнд тэнцэнэ, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 56-58/,

          Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 сарын 01-ний өдрийн ЕГ0325/ дугаартай: Шинжилгээнд ирүүлсэн “ ” гэж хаягласан хуванцар савтай шээс нь шинжилгээнд тэнцэнэ, шээснээс тетрагидроканнабинол болон метамфетамин илэрч байна. Илэрсэн тетрагидроканнабинол болон метамфетамин нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг болно гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 62-64/,

          Насанд хүрээгүй гэрчын: ...Морин хуур цогцолборын арын ууланд бид тав очсон. Тэгтэл тэр залуучууд шар айраг ууж байсан бөгөөд жолоо барьж байсан нүдний шилтэй, урт үстэй залуу нь жижиг ууттай хатсан өвс ургамал мэт зүйлийг цаасанд ороож тамхи шиг татаад байсан. Тухайн тамхи шиг татаад байсан зүйл нь их хурц муухай үнэртэй байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 67-68/,

          Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 сарын 09-ний өдрийн ЕГ0325/ дугаартай: Шинжилгээнд ирүүлсэн биологийн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “******* ” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол илэрч байна. Илэрсэн тетрагидроканнабинол нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг болно гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 71-73/,

          Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 сарын 09-ний өдрийн ЕГ0325/ дугаартай: Шинжилгээнд ирүүлсэн биологийн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “ ” гэж хаягласан шээснээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агуулга илрээгүй гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 77-79/,

          Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 сарын 10-ны ЕГ0325/ дугаартай: Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Ирүүлсэн “ ” гэж хаягласан ургамал мэт зүйлээс делта-9 тетрагидроканнабинол илэрч байна. Делта-9 тетрагидроканнабинол нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг болно. Ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 25.7 грамм болов гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 83-85/,

          Хэргийн газрын үзлэгээр хураан авсан өнгөгүй уутанд хийсэн 30 грамм хатсан өвс, ургамал мэт зүйлийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 197/ зэрэг бичгийн нотлох баримтууд, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 30 грамм өвс мэт зүйл болон шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бичгийн баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

          Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч*******,*******,*******, ******* нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж 2025 оны 03 сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 09 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Морин хуур” цогцолбор гэх газраас дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт үйлчилгээ бүхий олсны ургамлыг хууль бусаар олж авсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн нь шинжлэн судлуулсан баримт болох шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг, хэргийн газрын үзлэгээр хүний биеэс хурааж авсан эд зүйлийг эд мөрийн баримтаар хурааж авсан тогтоол, насанд хүрээгүй гэрчийн мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж, цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч*******,*******,*******, ******* нарыг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна гэв.

          Шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгчдөөс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, улсын яллагчаас гаргасан хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

          Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч*******,*******,*******, ******* нар нь 2025 оны 3 сарын 20-нд Дархан-Уул аймгийн Дархан сумын 09 дүгээр багийн нутаг дэвсгэр “Морин хуур” цогцолбор орчмоос Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинол бодисын агууламжтай 30 грамм ургамал мэт зүйлийг олж, и-баримтын цаасанд ороон хэрэглэсэн, шүүгдэгч******* нь тухайн ургамлыг куртикнийхээ халаасанд хийж яваад цагдаагийн албан хаагчид саатуулагдсан гэх үйл баримт тогтоогдож байна.

          Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан үйлдлийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.

          Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч*******,*******,*******, ******* нарын дээрх үйлдэл нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинол сэтгэцэд нөлөөт бодисын агууламж бүхий ургамлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөл, хяналтгүйгээр буюу хууль бусаар, худалдаалах зорилгогүйгээр олж авсан,******* нь куртикнийхээ халаасанд хадгалж явсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3 дугаар бүлэгт гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэр болон хамтран оролцогчдыг нэрлэн заасан. Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх ба гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцдог.

Гэмт хэрэгт хамтран оролцогчдыг гүйцэтгэгч, зохион байгуулагч, хатгагч, хамжигч гэж ангилдаг ба бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг хэргийг зүйлчлэхдээ  үйлдэл, оролцоогоор нь ялгах зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3 дугаар бүлгийн зохих зүйл заалтыг журамладаг.

          Шүүгдэгч*******,*******,*******, ******* нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж гэмт хэрэг үйлдсэн, бүгд гүйцэтгэгчээр оролцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамласан нь үндэслэлтэй байна.

          Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч*******,*******,*******, ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

          2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

          Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас бусдад материаллаг хохирол учраагүй тул шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

          3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

          Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

          Шүүгдэгч*******,*******,*******, ******* нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, шүүгдэгч*******,*******,******* нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч ******* нь урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, шүүгдэгч******* нь ам бүл 2, эхийн хамт амьдардаг, шүүгдэгч******* нь ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, шүүгдэгч******* нь ганцаараа амьдардаг зэрэг хувийн байдлууд нь тэдний хувийн байдлыг тогтоосон нотлох баримтаар нотлогдож байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

          Шүүгдэгч нар нь гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

          Улсын яллагчаас шүүгдэгч*******д 04 жилийн хугацаагаар хорих ял,*******т 03 жилийн хугацаагаар хорих ял, *******,******* нарт тус бүр жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч *******т оногдуулсан хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн хорих ялыг нэмж нэгтгэх санал гаргав.

          Шүүгдэгч*******ын өмгөөлөгч Б.Агар-Эрдэнэ: ...Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ гэмт хэрэг нь хөнгөн ангилалд хамаарч байгаа. Мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт зааснаар нөхцөл байдлыг буруугаар төсөөлж, андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ төрлийн гэмт хэрэг нь болгоомжгүй үйлдлээр илэрдэг. Зарим тохиолдолд тухайн нөхцөл байдлыг буруугаар ойлгож тухайн ургамлыг хориотой гэдгийг мэдсэн эсвэл мэдээгүй байх боломжтой. Тэгэхээр энэ нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамрагдаж болно. Яллах дүгнэлт дээр үүнийг тусгаагүй байсан. Хоёрдугаарт миний үйлчлүүлэгчийн хувьд делта-9 тетрагидроканнабинолыг бид нар олж авсан бөгөөд тухайн  үйлдэлдээ гэмшиж байна гээд засан сайжруулах зан үйлийн сургалтуудыг удаа дараа авсан. Түүний нэгийг өнөөдөр нотлох баримтаар гаргаж өгсөн. Мөн нийгмийн амьдралд идэвхтэй оролцох, цаашид гэр бүлээ авч явах, эрэгтэй хүнийхээ үүргийг ухамсарлах, мөн сэтгэл судлалын хүрээлэнгийн зүгээс эмнэл зүйн үйлчилгээ авч байгаа. Сэтгэл зүйн үйлчилгээнээс гарсан үр дүнгийн хувьд нийгмийн амьдралд эерэг харилцааг бий болгох боломжтой гэдэг дүгнэлтийг гаргасан. Мөн дээрээс нь ажил хөдөлмөр эрхэлж байгаа эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэх юм бол хорих ял оногдуулах зайлшгүй шаардлага үүсэхгүй байна. Анх удаа гэмт хэрэг үйлдэж байгаа, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, нөхцөл байдлыг буруугаар төсөөлж, андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн, тухайн бодисыг хэрэглэсэн хэмжээ хязгаарын хувьд эд мөрийн баримтаар харууллаа. Делта-9 тетрагидроканнабинол бодисыг олон улсын түвшинд 33-75 хувийг эмийн шаардлагатай хүмүүс хэрэглэж болохоор заасан байдаг. Монгол Улсын хэмжээнд ямар нэгэн байдлаар хэмжээ, бодисын ангилал заагаагүй.*******,******* нарын хувьд анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн байхад хорих ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын гол зорилго буюу гэмт хэрэг үйлдсэн байгаа этгээдийг нийгэмшүүлэх гэдэг зүйлээсээ зөрж байна. Эцэст нь дүгнээд хэлэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1, 1.3 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэх байр суурийг илэрхийлж байна гэв.

          Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг: Миний үйлчлүүлэгч өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт тэнсэн харгалзах ял авсан байсан. Өнөөдрийн нөхцөл байдлын хувьд хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж, нэгтгэх асуудал яригдаж байна. Өөрийн болчимгүй үйлдлийн улмаас дахин энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон нь туйлын харамсалтай байна. Тус гаргасан үйлдэлдээ маш их гэмшиж байгаа. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад саад учруулахгүй дэмжлэг үзүүлж байсан зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд оруулан тооцож өгнө үү. Хэдийгээр миний үйлчлүүлэгчид хүндрүүлэх нөхцөл байдал байгаа ч гэсэн ар, гэрийнх нь байдлыг харгалзаж үзнэ үү. Мөн хэрэгт авагдсан баримтаар шүүх шинжилгээний хүрээлэнгээс мансууруулах бодис илрээгүй байгаа нь миний үйлчлүүлэгч энэ хэрэгт холбогдох хүртлээ хэрэглээгүй байсныг илтгэж байна. Миний үйлүүлэгч гэмт хэрэгт үйлдэхэд оролцсон оролцооны хувьд тухайн зүйлийг хууль бус болохыг анхааруулаад “хаяарай” гэж хэлсэн мэдүүлэг байдаг. Нэгэнт л Эрүүгийн хуулиар хориглосон бодисыг хэрэглэх ёсгүй. Энэ гэмт хэргийн тухайд олж авах, хадгалах, бэлтгэх гэх шинжүүд байдаг. Иймд миний үйлчлүүлэгчид оногдуулсан хоёр жилийн хорих ялыг нэг жил болгон хөнгөрүүлж өгнө үү. Мөн миний үйлчлүүлэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж хорих ялын хамгийн доод хэмжээгээр оногдуулахыг шүүхээс хүсэж байна гэв.

          Шүүгдэгч*******н өмгөөлөгч Д.Наранцэцэг: Миний үйлчлүүлэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь хөнгөрүүлэх зүйл ангитай байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар миний үйлчлүүлэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Энэ нь өөрийнх нь мэдүүлэг болон бусад хамтран оролцсон шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдож байдаг.******* нь тэтгэвэрт байдаг эхийгээ асарч тойглодог. Сэтгэцэд нөлөөт бодисоос хамааралтай болсон шинж тэмдэг байхгүй. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хөнгөрүүлэх нөхцөл байдалд гэм бурууг хүлээн зөвшөөрсөн, ар гэрийн нөхцөл байдал харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан зорчих эрх хязгаарлах ялыг доод хэмжээг оногдуулж өгнө үү гэв.

          Шүүгдэгч*******ын өмгөөлөгч Л.Оюунсувд: ...миний үйлчлүүлэгч нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, өмнө нь энэ төрлийн сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэж байгаагүй, энэ нь хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр нотлогддог. Тус өвсийг сонирхож хэрэглэсэн бөгөөд тухайн үйлдэлдээ шунаад уг өвсийг хадгалчих, авчих гэх байдлаар хандаагүй, хэрэглэчхээд “хая” гэж хэлж байгаа нөхцөл байдал нь цаашид хэрэглэхгүй талаарх байр сууриа илэрхийлсэн байна. Улсын яллагчийн зүгээс гаргасан ялын санал хэтэрхий хүндэдсэн ял байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэв.

          Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь шүүгдэгч нарын гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

          Шүүгдэгч*******,******* нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, шүүгдэгч*******т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг Төв аймгийн Цээл сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглохоор тус тус тогтоож шийдвэрлэлээ.

          Шүүгдэгч *******т Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 жил 01 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаас 2025 оны 9 сарын 19-нд цагдан хорих цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдах хүртэл 04 сар 29 хоногийн хорих ял эдэлсэн, эдлээгүй үлдсэн 8 сар 11 хоногийн хорих ялтай байна.

          Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, 01 жилийн хугацаагаар хорих ялаар сольж өмнөх Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 08 сар 11 хоногийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 01 жил 08 сар 11 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт 2025 оны 09 сарын 19-ний өдрөөс 2025 оны 11 сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 62 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

          Шүүгдэгч*******,*******,******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдвал зохино.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан өнгөгүй уутанд хийсэн 30 грамм хатсан өвс, ургамал мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ.

          Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********,*******,******* нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч*******,*******,*******,******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутай тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч*******,*******,*******, ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 01 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******,******* нарт оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, шүүгдэгч*******т оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг Төв аймгийн Цээл сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглохоор тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******,*******,******* нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар сольж өмнөх Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 08 /найм/ сар 11 /арван нэг/ хоногийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 01 /нэг/ жил 08 /найм/ сар 11 /арван нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 01 /нэг/ жил 08 /найм/ сар 11 /арван нэг/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон 62 /жаран хоёр/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

8. Шүүгдэгч*******,*******,******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хураагдсан өнгөгүй уутанд хийсэн 30 грамм хатсан өвс, ургамал мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

10. Шүүгдэгч*******,*******,******* нар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 173, 174 дүгээр зүйлд заасан үндэслэлээр зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх нөхцөл журмыг өөрчлүүлэх хүсэлтээ эрх бүхий байгууллагад гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******,*******,******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч *******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

12. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч*******,*******,******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР