| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
| Хэргийн индекс | 128/2023/0072/З |
| Дугаар | 128/ШШ2023/0377 |
| Огноо | 2023-04-20 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2023 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 128/ШШ2023/0377
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар би, “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох “Баянхонгор аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт ******* нэртэй ашигт малтмал ашиглалтын MV-*******, мөн сумын нутаг дэвсгэрт ******* нэртэй ашигт малтмал ашиглалтын MV-*******, мөн сумын нутаг дэвсгэрт ******* нэртэй ашигт малтмалын ашиглалтын MV-*******, MV-******* дугаартай тусгай зөвшөөрөл талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг 2023 оны 01 дүгээр улиралд багтаан зарлахыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах тухай” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: “...хариуцагч болох Ашигт малтмал газрын тосны газрын гаргасан хариу тайлбарт Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сонгон шалгаруулалт зарлах талаар тушаал гаргасан тохиолдолд манай зүгээс сонгон шалгаруулалтыг зарлах болно гэсэн тайлбар өгсөн. Улмаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/93 тоот сонгон шалгаруулалтын талбай батлах тухай тушаал гарч Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсэн байна. Иймд манай компани гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзах байна үү...”гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах...”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.”, 66.2-т “нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж заасны дагуу нэхэмжлэгч “*******” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлж, түүнээс гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаар уг асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алддаг болох; мөн хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болох тухай үр дагаврыг нэхэмжлэгчид тайлбарлан, холбогдох баримтад гарын зуруулсан болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК нь “Баянхонгор аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт ******* нэртэй ашигт малтмал ашиглалтын MV-*******, мөн сумын нутаг дэвсгэрт ******* нэртэй ашигт малтмал ашиглалтын MV-*******, мөн сумын нутаг дэвсгэрт ******* нэртэй ашигт малтмалын ашиглалтын MV-*******, MV-******* дугаартай тусгай зөвшөөрөл талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг 2023 оны 01 дүгээр улиралд багтаан зарлахыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах тухай” нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6, 50 дугаар зүйлийн 50.4 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Л.БАТБААТАР