Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 2025/ШЦТ/448

 

 2025      09          29                                           2025/ШЦТ/448

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,

улсын яллагч Т.Д,

гэрч Б.,

шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч М.М,

шүүгдэгч Б.А, Э.Б, Э.А, тэдний өмгөөлөгч А.Т нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн  шүүгдэгч Ц.Б,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн шүүгдэгч Б.А, Э.Б, Э.А нарт холбогдох эрүүгийн 2425000000575 дугаартай хэргийг тус шүүх 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, 1990 оны 7 дугаар сарын 30-ны өдөр ****** аймаг ******* суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, багш, дасгалжуулагч мэргэжилтэй, ***** фитнесс клубт дасгалжуулагч ажилтай, **** аймаг ****** сум ****** баг ***-**** тоотод суух, урьд,

Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж байсан,

Б овогт Б-ын А /РД; *********/,

Монгол Улсын иргэн, 1983 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймаг Мөрөн суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, ээжийн хамт ****** аймаг ******* сум ***** баг ****** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

В овогт Ц-ийн Б /РД; *********/, 

Монгол Улсын иргэн, 2002 оны 8 дугаар сарын 06-ны өдөр ****** аймаг ******* суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гал сөнөөгч мэргэжилтэй, “Софер” буудалд ресейпшин ажилтай, ам бүл 1, ****** аймаг ******* сум ***** баг *** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

У овогт Э-ийн А /РД; *********/,

Монгол Улсын иргэн, 1993 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Архангай аймаг Эрдэнэбулган суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ****** аймаг ******* сум ***** тоотод оршин сууж байгаа, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

Монгол овогт Энхбаярын Б /РД; *********/,

Шүүгдэгч Б.А, Э.Б, Э.А нар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж,

2024 оны 9 дүгээр сарын 21-ний шөнө 01.00 цагийн орчим Орхон аймаг Бая-Өндөр сум Дэнж багийн нутаг дэвсгэрт хохирогч Ц.Б-ийг зодож эрүүл мэндэд нь “нэг шүдний хугарал, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, нүүр, дээд, доод уруулын салст, хоёр нүдний алимны салст, хоёр гарын сарвуу, зүүн мөрөнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

шүүгдэгч Ц.Б нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 9 дүгээр сарын 21-ний шөнө 01.00 цагийн орчим ****** аймаг ******* сум Дэнж баг Дэнжийн 3 дугаар байрны хүнсний дэлгүүрийн хойд талд хохирогч Э.Б-гийн нүүр хэсэгт цохиж, эрүүл мэндэд нь “нэг шүдний хугарал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Б.А “...Тухайн өдөр Аыг авах гээд очиход А Ц.Б хоёр гарч ирсэн, Ц.Б-тэй огт маргалдаагүй, А-ыг машинд суулгаад явах гэхэд Ц.Б араас хэл, үгээр доромжлоод, “өнөөдөр эхнэрийг чинь аваад хоночихъё, юун сүртэй юм, салчихаа биз дээ” гэсэн утгатай зүйлүүд хэлж, араас орилж чарлаад байсан. Энэ хүн тэгж хэлсэн ч гэсэн би энэ хүнийг цохиогүй, уурлаагүй, харин “маргааш чамайг эрүүл байхад чинь учраа олно, чи яв” гэж хэлсэн, гэтэл яваагүй. Сүүлдээ шатны тэнд очиж зогсчихоод орилоод байхаар нь би гүйж очоод нэг өшиглөөд, алгадсан буруугаа хүлээж байна.” гэв. 

шүүгдэгч Ц.Б “...би хувиараа үсчин ажил хийдэг, манай хуучин ажлынхан 20.00 цагт болж байхад миний ажил дээр ирээд намайг авч гараад Дэнжийн 3 байрны цаад талын 1 дүгээр байрны 5 давхарт айлд ууж сууж байгаад Ц, Б, М нар гараад явсан, З-г гарч явах үед нь би “хамт гаръя, такси дуудаад явчихъя” гэж хэлсэн. Тэгэхэд З “та гарч болохгүй шүү дээ” гэсэн, би араас нь гарсан, ийм юм болно гэж бодоогүй, З орцны хаалгыг өшиглөж гараад надаас түрүүлээд машинд суугаад явсан, би явган хүний замаар явж байхад машин зогсоод А ирээд намайг гурав, дөрвөн удаа өшиглөж шатан дээр унагаад цохисон, би “камер” гэж хэлээд “та нар намайг цохичихлоо, камерын бичлэг байгаа шүү” гэж хэлээд шатнаас гүйгээд дэлгүүрийн тэнд зогсоход араас Анхаа, А хоёр гүйж ирээд намайг өшиглөж унагаад, дээрээс цохисон, би гүйгээд 3 дугаар байрны цаашаа гудамжны тэнд халуун, хүйтэн усны шугамын тэнд зогсоход энэ хэд тэр хавиар хайгаад орилоод байсан, би “явсан юм болов уу” гээд 3 байрны наад талын хашаа дагаад явган алхсан. Манай эгчийнх “Баян-Өндөр хотхон”-д байдаг, эгчийнх рүүгээ явж байхад араас энэ хэд гарч ирээд намайг “Петровис” клонкийн тэнд зогсоогоод машиныхаа баруун талын ар талын хаалганы тэндээс чирч машиндаа суулгаад “Баян-Өндөр хотхон”-оос буцаж эргээд дээшээ 100м цаана намайг чирч газар унагаад цохисон. Тэндээс ахыгаа дуудсан, би согтууруулах ундаа нэлээн хэрэглэсэн байсан, би Б гэдэг залууг хараагүй, надтай ойртоогүй, энэ залууг мэдэхгүй, энэ хэд араас хөөцөлдөөд орилоод байсан, би Б гэдэг залуугийн шүдийг цохиогүй тул цагаатгуулмаар байна.” гэв.

шүүгдэгч Э.А “...тухайн үед би “Prius-30” автомашины ар талын суудал дээр сууж явсан, миний талын цонх онгорхой байсан болохоор Б гэдэг хүн эмэгтэй хүнтэй зүй бусаар харьцаад, зүй бусаар дуудаад байгаа юм шиг санагдаад гараад цохисон нь үнэн, “тухайн үед дэлгүүрийн арагшаа хөөгөөд явсан” гэж байна, тэгэхэд Б “чи одоо яв” гэж хэлсэн, тэр үед Б дэлгүүрийн тэнд газар унасан байсан, босож ирэхдээ гартаа барьсан зүйлээрээ Б-г цохисон байсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

шүүгдэгч Э.Б “...тухайн үед А-ын эхнэр А-ыг Дэнжийн 1 дүгээр байрнаас авахаар очсон, А-ыг нэлээн хүлээж байгаад гарч ирэхээр нь машинд суулгаад явах гэхэд Б араас нь гарч ирсэн, машины цонх онгорхой байсан, араас хашгирч чарлаад, хоргоогоод, машины арын хаалга татсан. А бууж нэг удаа өшиглөж алгадсан, би машинаас буугаад Б-ийг  дэлгүүрийн тэнд байхад нь очиод “одоо чи боль, яв, хэрүүл үүсгээд байна” гэхэд энэ хүн гартаа утсаа барьсан байсан, намайг гараараа цохиод Дэнжийн 3 байрнаас доошоо уруудаад зугтаасан. Би буцаж машинд суугаад А-т “намайг цохиод зугтаачихлаа, араас нь очоод бариад авъя, цагдаад хэлье” гэсэн, тэгээд клонкийн тэнд алхаад явж байхад нь бид хэд машинтай очоод машиндаа суулгаад авч явсан, Б өөрөө “Баян-Өндөрийн тэнд зогсчих, ярилцъя” гэж хэлсэн, би машинаас буугаад Б-тэй хэсэг ярилцсан, тэгэхэд “маргааш эрүүл болоод энэ асуудлаа шийдье” гэж надаас гуйсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

гэрч Б.А “...би Төрөө ахтай гарах гэж гараагүй, өөрөө араас “явна” гэсээр байгаад хамт гарсан, дотор ч гэсэн өдөж хоргоогоод янз янз болоод байсан, би айсандаа орцны хаалгыг өшиглөж гарсныгаа, машинд сууснаа санаж байгаа. Клонкийн тийшээ алхаад нөхөр дээрээ очсон, намайг нөхөр маань “машиндаа сууж бай” гэсэн, өөр юм санахгүй байна. Энэ хэрэг жилийн өмнөх хэрэг болохоор тэр үед мэдүүлгээ юу гэж өгснөө сайн мэдэхгүй, машинд сууснаасаа хойшихыг сайн санахгүй байна, нэлээн муудсан байсан, нөхөр дээрээ ирээд тайвшраад, тасарсан юм байна гэж бодоод байгаа. Муудалцаад байсныг нь хальт санаж байна.” гэв.

Шүүх хуралдааны үед мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан;

хохирогч Ц.Б-ийн “...2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр...өөрийн хариуцан ажиллуулдаг үсчин дээрээ байхад 20.00 цагийн орчим гаднаас өмнө нь хамт ажилладаг байсан З, Б, Ц, З, М, нэрийг нь мэдэхгүй хоёр хүн буюу нийт долоон хүн намайг “шинээр салон нээсэн” гээд баяр хүргэх гэж ирсэн, намайг ажлаа дуусахыг хүлээж байгаад орой 20.30 цагийн орчим хаягийг нь мэдэхгүй, танихгүй айлд бөөндөө очсон. ...Миний санаж байгаагаар Дэнжийн нэг байрны 4 давхарт байсан. ...бид нар хамт архи, пиво ууж байгаад 22.00-23.00 цагийн үед М, Б, Ц нар ар, араасаа цуваад явсан, би тэр танихгүй айлд Заяа, З, нэрийг нь мэдэхгүй эрэгтэй, эмэгтэй нарын хамт үлдсэн. ...Миний санаж байгаагаар 01.00 цагийн орчим З “би гэртээ харилаа, явлаа” гэхээр нь би ч гэсэн босож “би бас харилаа” гэж хамт байсан хүмүүстээ хэлээд З-тай хамт байрны гадаа гарсан, З-тай хамт орцны үүдэнд гарсан чинь нэг залуу намайг хараад “чи юун хүн билээ, энд юу хийж яваа юм” гээд уурлаж, З-тай маргалдаад байсан, тэр залуу З-тай маргалдаад байхаар нь орхиод алхаж байтал машин дотроос шар үстэй танихгүй залуу гарч ирээд намайг заамдаж “чи хэний эхнэртэй юу хийж яваа юм” гэхээр нь би хэсэг зууралцаж байгаад салж, төв зам руу чиглээд алхсан. Удаагүй З-тай маргалдаад байсан эрэгтэй хажууд машинтай хүрч ирж зогссон, машин дотроос нөгөө шар үстэй эрэгтэй, өндөр биетэй эрэгтэй нар гарч ирээд миний хувцаснаас татаж, машины арын суудалд хүчээр суулгаж Дэнж баг “Баян-Өндөр хотхон”-ны урд уулын энгэрт аваачсан. ...Уулын энгэрт очиж машинаас буусны дараа шар үстэй эрэгтэй миний толгой руу хэд, хэдэн удаа цохиж, нүүр лүү өшиглөсөн, яг хэдэн удаа өшиглөж, цохисон гэдгийг санахгүй байна, өндөр биетэй эрэгтэй болон З-тай маргалдаад байсан эрэгтэй хоёр миний нүүр лүү өшиглөсөн.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 47 дахь тал/,

“...Тухайн хэрэг гардаг өдөр шар үстэй залуу буюу М гэх залуу миний толгой хэсэг рүү 3-4 удаа цохиж, тийрч унагаасан, уулан дээр А-ын нөхөр А машинаас чирч буулгаад нүүрэн тус газар нэг удаа, цээж хэсэг рүү нэг удаа өшиглөөд, М машинаас бууж ирээд газар хэвтэж байхад ар дагз руу хоёр удаа өшиглөсөн, Б гэх залуу нуруу болон хавирга руу маш хүчтэй өшиглөчихөөд бүгд машиндаа суугаад явцгаасан. ...хэн нэгэн Б-г цохиж, зодож байхыг хараагүй.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 49 дэх тал/,        

хохирогч Э.Б-ийн “...2024 оны 9 дүгээр сарын 21-ний шөнө 01.00 цагийн үед найз А эхнэрээ авах гээд ****** аймаг ******* сум Дэнж баг Дэнжийн 3 дугаар байрны гадаа зогсож байтал А гарч ирсэн, араас нь ажлынх нь залуу гээд нэг залуу хамт явах гээд гараад ирсэн, уг залуу машин явуулахгүй, хойд хаалга онгойлгоод зогсоод байсан. А-ын эхнэр З-г тэр залуу “хайраа хамт явъя” гэсэн чинь А-ын уур хүрээд машинаас буугаад нөгөө залуугийн нүүрэн тус газар нэг удаа алгадаад, хөлрүү нь нэг удаа өшиглөсөн. А бид хоёр машинаас буугаад тэр хоёрыг салгаад А-г машинд суулгачихаад, нөгөө залууг дагуулж яваад дэлгүүрийн араар орсон, би нөгөө залууд “чи гэрлүүгээ яв” гэж хэлсэн чинь гар утастай гараараа миний ам руу цохичихоод зугтаачихсан. Тухайн үед миний амнаас маш их цус гарсан, үүдэн шүд хугарчихсан байсан. Тэгээд А бид хоёр машиндаа суугаад, гэрлүүгээ харих гээд шатахуун түгээх станцын хажууд явж байтал нөгөө залуу явж байсан, А машинд чихэж суулгаад “Баян-Өндөр хотхон”-ы урд очоод зогссон. Би нөгөө залууг авч машинаас буугаад, “хоёулаа цагдаа дээр очиж учраа ольё” гэхэд нөгөө залуу “цагдаагаар яах юм, эндээ учраа ольё, манай ажил дээр хүрээд ир” гэсэн, бид хоёр ярилцаад зогсож байтал А машинаас бууж ирээд “одоо явъя” гэж хэлээд бид нар нөгөө залууг тэнд нь үлдээгээд явцгаасан. Дэнжийн 3 дугаар байранд байх хүнсний дэлгүүрийн хойд талд А-ын ажлын залуу гар утастай гараараа миний ам хэсэг рүү хүчтэй савж цохиж, үүдэн шүдийг унагаасан. Миний харснаар эхлээд А тэр залууг алгадаж, өшиглөөд байсан, ...гэмт хэргийн улмаас миний сэтгэцэд хор уршиг учраагүй, гомдол саналгүй, харин үүдэн нэг шүдний 2.500.000 төгрөг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 52 дахь тал/,

гэрч Б.А-ийн “...2024 оны 9 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө ****** аймаг ******* сум Дэнж баг “Сод Монгол” шатахуун түгээх станцын ажлын өрөөнийхөө цонхон дээр утсаа үзээд байж байтал гэрэл тусаад Prius загварын машин ирээд зогссон, тэр машинаас хоёр өндөр залуу бууж замаар явж байсан нэг хүнийг дэгээдэж зам дээр унагаагаад, хүчээр чирж машины хойд тал руу чихэж суулгаад ертөнцийн зүгээр баруун тийш эргэж явж байгаад дахин буцаж ирээд урт пальтотой хүүхнийг машиндаа суулгаад явсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 55 дахь тал/,

гэрч Б.А-ын “...Б машинаас буугаад Б-тэй уулзаж байсан чинь Б намайг “хайраа” гээд дуудахад нь манай нөхөр, М хоёр машинаас буусан. Тэгээд тэр хэд гадаа зодолдоод байсан. ...удалгүй манай нөхөр, Б, М гурав машиндаа суугаад Бийг үлдээгээд явсан. ...Б ахыг тухайн үед ямар нэгэн бэртэл гэмтэл авсан эсэхийг нь мэдэхгүй, би машин дотор сууж байсан, Бгийн амнаас цус гарсан байсан, ...Бийг хараагүй, ямар бэртэл гэмтэл хэн учруулсныг мэдэхгүй, ...Б ах манай нөхрийн автомашинд огт суугаагүй, ...Б ах тухайн үед их хэмжээний согтолттой байсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 62-63 дахь тал/,

гэрч Ц.Б-ын “...2024 оны 9 дүгээр сарын 21-ний шөнө...03.30 цагийн үед дүү Ц.Б залгаад “2-3 залуу намайг зодчихлоо, “Баян-Өндөр хотхон”-ы урдаас ирээд авчихаач” гэхээр нь “ахын дүү гар утсаа тасалж болохгүй шүү” гээд утсаар ярьсаар байгаад 03.40 цагийн үед наадмын талбайн хажуу талын “Баян-Өндөр хотхон”-ы урд уулан дээр очиход манай дүү наадмын талбайн хашааны хажууд хэвтэж байсан. Би автомашины гэрэлд дүүгийнхээ бие хааг тойруулж харсан чинь нүүр нь хавдчихсан, хамраас нь цус гарчихсан, бие нь ерөнхийдөө гайгүй байхаар нь босгоод түшээд машиныхаа урд суудал дээр суулгасан. ...Б эхлээд надтай утсаар ярихдаа “2-3 залууд зодуулсан” гэж хэлж байсан, маргааш нь өөрөөс нь асуухад “хуучин цуг ажиллаж байсан хүмүүс ажил дээр ирээд тэндээсээ гараад, Дэнжийн 3 дугаар байранд айлд очоод тэр айлаасаа гараад явж байсан чинь 2-3 залуу машиндаа суулгаж авч яваад зодсон” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 71 дэх тал/,

Б.А-ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2024 оны 9 дүгээр сарын 21-ний шөнө 01.00 цагийн үед ****** аймаг ******* сум Дэнж баг Дэнжийн 3 дугаар  байрнаас эхнэрээ авах гээд очсон, ...байрны гадаа нь очоод зогсож байтал манай эхнэр А ажлын залуу Ц.Б-ийн хамт гарч ирсэн, эхнэрээ авч явах гэсэн чинь Б манай эхнэрийг явуулахгүй, “та нартай хамт явна” гээд байсан, тэгэхээр нь би бууж очоод Бийг машинаас холдуулах гээд нүүр лүү нь нэг удаа алгадаад, хөл рүү нь нэг удаа өшиглөөд байж байтал А, Б хоёр машинаас гарч ирээд бид хоёрыг салгаад намайг машинд суулгачихаад, Б-ийг аваад дэлгүүрийн араар орсон, тэнд юу болсон талаар мэдэхгүй. Б, А хоёр эргэж ирээд “Б Б-ийн нүүр рүү цохичихоод зугтаачихлаа.” гэсэн, тухайн үед Б-ийн амнаас цус гарчихсан байсан. Бид машинтай шатахуун түгээх станц орох гээд явж байтал Б шатахуун түгээх станцын хажууд алхаад явж байсан, бид машинаа зогсоогоод Б-ийг машинд чихэж суулгаад, “Баян-Өндөр хотхон”-ы урд зогссон. ...Миний уур хүрээд Б-ийг нэг удаа алгадаж, нэг удаа өшиглөсөн нь үнэн, А, Б хоёр Б-ийг цохиж, зодож байхыг хараагүй, ...хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 73, 97 дахь тал/,

          Ц.Б-ийн яллагдагчаар өгсөн “...прокурорын тогтоолыг зөвшөөрөхгүй, би Бг цохиж, зодоогүй. Э.Б-ийн биед хэн гэмтэл учруулсан талаар огт  мэдэхгүй.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 102 дахь тал/,

Э.А-ийн яллагдагчаар өгсөн “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Тухайн өдөр Э.Б, Б.А нартай архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэчихээд Ц.Б-ийг цохиж зодсондоо харамсаж байна. Э.Б ахыг Ц.Б утастай гараараа нүүр рүү нь нэг удаа савж цохиод зугтсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 106 дахь тал/,

Э.Б-ийн яллагдагчаар өгсөн “...хохирогчоор мэдүүлэг өгөхдөө бүгдийг нь хэлсэн, нэмж ярих зүйлгүй.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 110 дахь тал/,

Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, эмч Ч.Буянзаяагийн 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 835 дугаартай; “...Э.Б-ийн биед нэг шүдний хугарал, нүүрэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Нэг шүдний хугарал нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Нүүрэнд цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдсонгүй. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн, нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байхаар шинэ гэмтлүүд байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 76-77 дахь тал/,

          Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, эмч Ч.Б-ийн 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 826 дугаартай; “...Ц.Б-ийн биед нэг шүдний хугарал, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, нүүр, дээд, доод уруулын салст, хоёр нүдний алимны салст, хоёр гарын сарвуу, зүүн мөрөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирол тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байхаар шинэ гэмтлүүд байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний ухархайн дотор ясны хугарал нь хуучин гэмтлүүд байна.” гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 81-83 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Ц.Д, Б.А нарын 2025 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 66 дугаартай; “...Магадлуулагч Ц.Б-ийн сэтгэцэд тухайн гэмт хэргээс шалтгаалан гэмтлийн дараах стрессийн хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршигийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. Цаашид сэтгэцийн болон сэтгэлзүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай.” гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 184-186 дахь тал/, 

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг Орхон аймгийн Цагдаагийн газар 2024 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 14.57 цагт хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 25 дахь тал/,

хохирогч Ц.Б-ийн гомдол /1 дэх хавтаст хэргийн 26 дахь тал/,

****** аймаг ******* сум Дэнж баг СӨХ-ны 3 байрны 1-р байр 1-р орцны “Denj 1 bair IPC” нэртэй хяналтын камерын 2024 оны 9 дүгээр сарын 21-ний  шөнийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийн хамт /1 дэх хавтаст хэргийн 27-30 дахь тал/,

****** аймаг ******* сум Дэнж баг СӨХ-ны 3 байрны 1-р байр 1-р орцны “Denj 1 bair PTZ” нэртэй хяналтын камерын 2024 оны 9 дүгээр сарын 21-ний  шөнийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийн хамт /1 дэх хавтаст хэргийн 31-37 дахь тал/,

****** аймаг ******* сум Дэнж баг СӨХ-ны 3 байрны 1-р байр 1-р орцны “Denj 3 bair BARUUN” нэртэй хяналтын камерын 2024 оны 9 дүгээр сарын 21-ний  шөнийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийн хамт /1 дэх хавтаст хэргийн 38-39 дэх тал/,

****** аймаг ******* сум Дэнж баг СӨХ-ны 3 байрны 1-р байр 1-р орцны “Denj 1 bair PTZ” нэртэй хяналтын камерын 2024 оны 9 дүгээр сарын 21-ний  шөнийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийн хамт /1 дэх хавтаст хэргийн 40-43 дахь тал/,

****** аймаг ******* сум Дэнж баг Баян-Өндөр хотхоны хажууд хохирогч Ц.Бийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт хуурцагийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /1 дэх хавтаст хэргийн 44 дэх тал/,

хохирогч Э.Бгийн хэрэгт хавсаргуулсан,

E-Happy” шүдний эмнэлгийн эмч Б.Х-ийн 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн “...Э.Б /************/, 31 настай, эрэгтэй, 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хийсэн бодит үзлэгээр 11-р шүдний хугарал, шүдний ёзоор дээр гол босгож ломбодсон.” гэсэн тодорхойлолт /1 дэх хавтаст хэргийн 78 дахь тал/,

 

          хохирогч Ц.Б-ийн хэрэгт хавсаргуулсан,

          Орхон БОЭТ-ийн Дүрс оношилгооны тасгийн толгойн тодосгогч бодисгүй компьютерт томограф шинжилгээний хариу, шинжилгээ хийлгэхэд 132.000 төгрөг төлсөн баримт, 2024 оны хөдөлмөрийн хөлс 660.000 төгрөгийг 12.99 дахин нэмэгдүүлж 8.573.400 төгрөгийн сэтгэцэд учирсан хохирол, 18 хоног ажлаа хийж чадаагүй, дунджаар өдөрт 7 хүний үс засдаг бөгөөд нэг хүний үсийг 30.000 төгрөгөөр засдаг, өдөрт 210.000 төгрөгийг орлоготой тул 3.780.000 төгрөг тус тус нэхэмжилж байна.” гэсэн нэхэмжлэл,

          “Эрхэст-Оргил” чих, хамар, хоолойн эмнэлгийн эмч Э.Оргилын “...хамрын таславч мөгөөрс тэгшлэх, хамрын гадна ял тэгшлэх мэс засалд орох төлбөр 2.200.000 төгрөг + ор хоног /1 өдрийн 30.000 төгрөг/.” гэсэн,

          “Шигтгэмэл” эмнэлгийн эмч А.У-ийн “...11-р шүд шүдний цөгцний дунд хэмжээний согогтой, цөгцийг согог заслын аргаар бүрэх шаардлагатай, металл бүрээс 1 шүд 600.000 төгрөг, циркон бүрээс 800.000 төгрөгөөр хийгдэж байна.” гэсэн тодорхойлолтууд /1 дэх хавтаст хэргийн 84, 85, 86, 87, 88 дахь тал, 2 дахь хавтаст хэргийн 81, 82, 83 дахь тал/,

шүүх хуралдаан эхэлэхэд, шүүгдэгч, хохирогч Э.Бгийн өмгөөлөгч А.Т-ы шинээр гаргаж өгсөн 350.000 төгрөгөөр 11-р шүдний эмчилгээ хийлгэсэн талаарх баримт,

шүүгдэгч Б.А-ын;

эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дэх хавтаст хэргийн 116 дахь тал/,

Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 120-122 дахь тал/,

иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /1 дэх хавтаст хэргийн 155 дахь тал/,

иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар /1 дэх хавтаст хэргийн 156 дахь тал/,

шүүгдэгч Ц.Б-ийн;

эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дэх хавтаст хэргийн 114 дэх тал/,

иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /1 дэх хавтаст хэргийн 142 дахь тал/,

иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар /1 дэх хавтаст хэргийн 143 дахь тал/,

шүүгдэгч Э.А-ийн;

эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дэх хавтаст хэргийн 115 дахь тал/,

иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дэх хавтаст хэргийн 150 дахь тал/,

иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1 дэх хавтаст хэргийн 151 дэх тал/,

шүүгдэгч Э.Б-ийн;

эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дэх хавтаст хэргийн 113 дахь тал/,

иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дэх хавтаст хэргийн 145 дахь тал/,

иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1 дэх хавтаст хэргийн 146 дахь тал/ зэрэг цуглуулсан баримтуудыг шинжлэн судлав.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, өөрсдийн гаргасан дүгнэлтүүдийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч нар гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд тэдний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох;

шүүгдэгч Б.А, Ц.Б, Э.А, Э.Б нар дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдааны үед өгсөн тэдний мэдүүлгүүдээс гадна мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулсан хэргийн үйл баримтын талаарх;

хохирогч, шүүгдэгч Ц.Б-ийн “...Уулын энгэрт очиж машинаас буусны дараа шар үстэй эрэгтэй миний толгой руу хэд, хэдэн удаа цохиж, нүүр лүү өшиглөсөн, ... өндөр биетэй эрэгтэй болон З-тай маргалдаад байсан эрэгтэй хоёр миний нүүр лүү өшиглөсөн. ...шар үстэй залуу буюу Мөрөн гэх залуу миний толгой хэсэг рүү 3-4 удаа цохиж, тийрч унагаасан, уулан дээр А-ын нөхөр А машинаас чирч буулгаад нүүрэн тус газар нэг удаа, цээж хэсэг рүү нэг удаа өшиглөөд, М машинаас бууж ирээд газар хэвтэж байхад ар дагз руу хоёр удаа өшиглөсөн, Б гэх залуу нуруу болон хавирга руу маш хүчтэй өшиглөчихөөд бүгд машиндаа суугаад явцгаасан.” гэх,

хохирогч, шүүгдэгч Э.Б-гийн “...А-ын эхнэр Зг тэр залуу “хайраа хамт явъя” гэсэн чинь А-ын уур хүрээд машинаас буугаад нөгөө залуугийн нүүрэн тус газар нэг удаа алгадаад, хөлрүү нь нэг удаа өшиглөсөн. ... нөгөө залууг дагуулж яваад дэлгүүрийн араар орсон, би нөгөө залууд “чи гэрлүүгээ яв” гэж хэлсэн чинь гар утастай гараараа миний ам руу цохичихоод зугтаачихсан. Тухайн үед миний амнаас маш их цус гарсан, үүдэн шүд хугарчихсан байсан. ... Миний харснаар бол эхлээд Анхаа тэр залууг алгадаж, өшиглөөд байсан.” гэх,

гэрч Б.А-ийн “...тэр машинаас хоёр өндөр залуу бууж замаар явж байсан нэг хүнийг дэгээдэж зам дээр унагаагаад, хүчээр чирж машины хойд тал руу чихэж суулгаад ертөнцийн зүгээр баруун тийш эргэж явж байгаад дахин буцаж ирээд урт пальтотой хүүхнийг машиндаа суулгаад явсан.” гэх,

гэрч Б.А-ын “...тэр хэд гадаа зодолдоод байсан. ...Бгийн амнаас цус гарсан байсан.” гэх,

гэрч Ц.Б-ын “...дүү Ц.Б залгаад “2-3 залуу намайг зодчихлоо, намайг “Баян-Өндөр хотхон”-ы урдаас ирээд авчихаач” гэхээр нь би “ахын дүү гар утсаа тасалж болохгүй шүү” гээд утсаар ярьсаар байгаад 03.40 цагийн үед наадмын талбайн хажуу талын “Баян-Өндөр хотхон”-ы урд уулан дээр очиход манай дүү наадмын талбайн хашааны хажууд хэвтэж байсан. ...дүүгийнхээ бие хааг тойруулж харсан чинь нүүр нь хавдчихсан, хамраас нь цус гарчихсан, бие нь ерөнхийдөө гайгүй байхаар нь босгоод түшээд машиныхаа урд суудал дээр суулгасан. ...Б эхлээд надтай утсаар ярихдаа “2-3 залууд зодуулсан” гэж хэлж байсан.” гэх,

Б.А-ын яллагдагчаар өгсөн “...Б-ийг машинаас холдуулах гээд нүүр лүү нь нэг удаа алгадаад хөл рүү нь нэг удаа өшиглөөд байж байтал А, Б хоёр машинаас гарч ирээд бид хоёрыг салгаад намайг машинд суулгачихаад, Бийг аваад дэлгүүрийн араар орсон, ...Б, А хоёр эргэж ирээд “Б Б-гийн нүүр рүү цохичихоод зугтаачихлаа.” гэсэн, тухайн үед Бгийн амнаас цус гарчихсан байсан. ...Миний уур хүрээд Бийг нэг удаа алгадаж, нэг удаа өшиглөсөн нь үнэн.” гэх,

Э.А-гийн яллагдагчаар өгсөн “...Ц.Б-ийг цохиж зодсондоо харамсаж байна. Б ахыг Б утастай гараараа нүүр рүү нь нэг удаа савж цохиод зугатсан.” гэх мэдүүлгүүдээр,

Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, эмч Ч.Б-ийн 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 835 дугаартай, “...Э.Б-гийн биед нэг шүдний хугарал, нүүрэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн, нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байхаар шинэ гэмтлүүд байна.” гэсэн,

шинжээч, эмч Ч.Б-ийн 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 826 дугаартай, “...Ц.Б-ийн биед нэг шүдний хугарал, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, нүүр, дээд, доод уруулын салст, хоёр нүдний алимны салст, хоёр гарын сарвуу, зүүн мөрөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байхаар шинэ гэмтлүүд байна.” гэсэн,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Ц.Д, Б.А нарын 2025 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 66 дугаартай, “...Магадлуулагч Ц.Б-ийн сэтгэцэд тухайн гэмт хэргээс шалтгаалан гэмтлийн дараах стрессийн хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршигийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна.” гэсэн дүгнэлтүүдээр,

мөн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг Орхон аймгийн Цагдаагийн газар 2024 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 14.57 цагт хүлээн авсан тэмдэглэл,  хохирогч Ц.Б-ийн гомдол, хэрэг учрал болсон гэх газрын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Э.Б, Ц.Б нарын эрүүл мэндийн байдалтай холбоотой эмнэлгийн бичиг баримтууд зэргээр тогтоогдох бөгөөд нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүй, шүүгдэгч Б.А, Э.А нар мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн үеэс өнөөдрийг хүртэл хугацаанд өөрсдийн гэм буруугийн талаар маргаагүй байна.

Харин шүүгдэгч Э.Б, Ц.Б нар мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн  үеэс өөрсдийгөө буруугүй гэж маргаж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрдөггүй байх бөгөөд шүүх хуралдааны үед шүүгдэгч Ц.Б болон  түүний өмгөөлөгч М.М нар “хэргийг хэрэгсэхгүй болгуулна, цагаатгуулна” гэсэн байр суурь илэрхийлсэн тул шүүх хэрэгт цуглуулсан бүхий л баримтуудыг нэгбүрчлэн шинжлэн судлахад,

Э.Б-гийн хохирогчоор өгсөн 1 дэх хавтаст хэргийн 52 дахь талд авагдсан, “...нөгөө залууг дагуулж яваад дэлгүүрийн араар орсон, би нөгөө залууд “чи гэрлүүгээ яв” гэж хэлсэн чинь гар утастай гараараа миний ам руу цохичихоод зугтаачихсан. Тухайн үед миний амнаас маш их цус гарсан, үүдэн шүд хугарчихсан байсан.” гэх,

Б.А-ын гэрчээр өгсөн 1 дэх хавтаст хэргийн 62-63 дахь талд авагдсан, “...Б машинаас буугаад Бтэй уулзаж байсан чинь Б намайг “хайраа” гээд дуудахад нь манай нөхөр, Мөрөн хоёр машинаас буусан. Тэгээд тэр хэд гадаа зодолдоод байсан. ...Б-гийн амнаас цус гарсан байсан.” гэх,

Ц.Б-ын гэрчээр өгсөн 1 дэх хавтаст хэргийн 71 дэх талд авагдсан,  “...дүү Ц.Б залгаад “2-3 залуу намайг зодчихлоо, намайг “Баян-Өндөр хотхон”-ы урдаас ирээд авчихаач” гэхээр нь би “ахын дүү гар утсаа тасалж болохгүй шүү” гээд утсаар ярьсаар байгаад 03.40 цагийн үед наадмын талбайн хажуу талын “Баян-Өндөр хотхон”-ы урд уулан дээр очиход манай дүү наадмын талбайн хашааны хажууд хэвтэж байсан. ...нүүр нь хавдчихсан, хамраас нь цус гарчихсан, бие нь ерөнхийдөө гайгүй байхаар нь босгоод түшээд машиныхаа урд суудал дээр суулгасан. ...Б эхлээд надтай утсаар ярихдаа “2-3 залууд зодуулсан.” гэж хэлж байсан.” гэх,

Б.А-ын өгсөн 1 дэх хавтаст хэргийн 73 дахь талд авагдсан, “...А, Б хоёр машинаас гарч ирээд бид хоёрыг салгаад намайг машинд суулгачихаад, Бийг аваад дэлгүүрийн араар орсон, ...Б, А хоёр эргэж ирээд “Б Б-ийн нүүр рүү цохичихоод зугтаачихлаа.” гэсэн, тухайн үед Б-ийн амнаас цус гарчихсан байсан.” гэх,

Э.А-ийн өгсөн 1 дэх хавтаст хэргийн 106 дахь тал авагдсан, “...Э.Б ахыг Ц.Б утастай гараараа нүүр рүү нь нэг удаа савж цохиод зугтсан.” гэх мэдүүлгүүдийг няцаах, өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.Б-ийг гэм буруугүйд тооцох, цагаатгах баримтууд хэрэгт цуглаагүй байна.

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй, харин хуулийн 8.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар хохирогч нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй болохыг хохирогч Э.Б-д тайлбарлаж, үнэн зөв мэдүүлэг өгөх талаар баталгаа гаргуулсны дараа мэдүүлэг авсан байх тул хохирогчийн байр суурьнаас өгсөн түүний мэдүүлэг, мөн шинжээч эмчийн 2024 оны 835 дугаартай дүгнэлт зэрэг нь шүүгдэгч Ц.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсныг нь,

шүүгдэгч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өөрийн гэм буруугийн талаар маргаж байсан ч шүүх хуралдааны үед өөрийн үйлдлээ ойлгож, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг нь тус тус дурьдах нь зүйтэй.

Хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд,

шүүгдэгч Б.А, Э.Б, Э.А нар нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, хохирогч Ц.Б-ийг зодож, эрүүл мэндэд нь “нэг шүдний хугарал, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, нүүр, дээд, доод уруулын салст, хоёр нүдний алимны салст, хоёр гарын сарвуу, зүүн мөрөнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол,

шүүгдэгч Ц.Б нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Бгийн нүүр хэсэгт цохиж, эрүүл мэндэд нь “нэг шүдний хугарал” бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл” байдаг бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох “бүлэглэж” гэдгийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдэх явцад хоёр, түүнээс олон хүн санаатай хамтран оролцсоныг ойлгох бөгөөд нэг удаагийн тохиолдлоор нэгдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байдаг.

Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэл нь тухайн хор уршигт зайлшгүй хүргэсэн нөхцөлд шалтгаант холбоотой, харин шалтгаант холбоо нь гэмт үйлдэл болон хор уршиг хоёрын хоорондын хамаарлыг илэрхийлэгч бөгөөд хор уршиг нь хэн нэгэн хүний үйлдэл, эс үйлдлийн улмаас бус харин зөвхөн гэм буруутай этгээдийн нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдлийн үр дүнд бий болсон байх ёстой.

Шүүгдэгч Б.А, Э.Б, Э.А, Ц.Б нарын хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн үйлдлүүд нь,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хохирол нь шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлүүдтэй шууд шалтгаант холбоотой байна.

“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинж нь шүүгдэгч бусдын эрүүл мэндэд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатай учруулсан идэвхтэй үйлдэл байдаг, шүүгдэгч нарын үйлдэл энэ гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ. 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан,

тэдэнд яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хуулийн зүйл, хэсэг тохирсон,

хэрэгт цуглуулсан нотлох баримтуудыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийхэд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх шүүгдэгч Б.А, Э.Б, Э.А нарыг “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь,

шүүгдэгч Ц.Б-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь тус тус гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

шүүх шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааны үед;

улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу найман зуун мянган төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, Э.Б, Э.А нарт нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу нэг сая гурван зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн,

шүүгдэгч Ц.Б-ийн өмгөөлөгч М.М “...улсын яллагчийн торгох ялын саналыг дэмжиж байна, шүүгдэгч Ц.Б-ийн хувьд өөрөө эхлээд зодуулсан байдаг тул торгох ялыг хуульд заасан хамгийн бага хэмжээгээр оногдуулна уу.” гэсэн,

шүүгдэгч Б.А, Э.Б, Э.А нарын өмгөөлөгч А.Т “...шүүгдэгч Б.А, Э.Б нарын хохирол төлсөн болон шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа байдал зэргийг нь харгалзан нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу нэг сая төгрөгөөр торгох ял оногдуулна уу.” гэсэн саналууд гаргав.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,

          тэдний үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах үүднээс архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч Э.Б, Э.А, Ц.Б нар анх удаа гэмт хэрэгт холбогдсон байдал, шүүгдэгч Э.Б, Э.А нарын хувьд хохирогч Ц.Бд учруулсан хохирол төлбөр төлснийг, мөн гэмт хэрэг үйлдэгдэхэд тэдний хэн алиных нь буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн зэрэг байдлууд болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, Э.Б, Э.А нарт зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу зургаан зуун тавин мянган төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

          торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг тэдэнд анхааруулав.

          Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,

шүүх шүүгдэгч Ц.Б, Э.Б, Э.А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг,

шүүгдэгч Ц.Б, Э.Б, Б.А нарыг 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн.”-ийг,

нийт шүүгдэгч нарын хувьд 1.4-т заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн.”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй.

Бусад асуудал;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж,

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана.” гэж,

497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж,

510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж,

511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Б.А, Э.Б, Э.А нар гэм буруутай үйлдлээрээ хохирогч Ц.Б-ийн эрүүл мэндэд “нэг шүдний хугарал, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, нүүр, дээд, доод уруулын салст, хоёр нүдний алимны салст, хоёр гарын сарвуу, зүүн мөрөнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол,

шүүгдэгч Ц.Б гэм буруутай үйлдлээрээ хохирогч Э.Б-гийн эрүүл мэндэд нь “нэг шүдний хугарал” бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан нь хохирогч нарт учирсан хохирол бөгөөд тэдний эмнэлгийн тусламж авах, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан зардал нь хор уршигт тооцогдоно.

          Хохирогч Ц.Б нь;

          Орхон БОЭТ-ийн Дүрс оношилгооны тасгийн толгойн тодосгогч бодисгүй компьютерт томограф шинжилгээ хийлгэхэд төлсөн 132.000 төгрөг,

          сэтгэцэд учирсан хохиролд 2024 оны хөдөлмөрийн хөлс 660.000 төгрөгийг 12.99 дахин нэмэгдүүлж 8.573.400 төгрөг,

          18 хоногийн цалин 3.780.000 төгрөг,

          хамрын таславч мөгөөрс тэгшлэх, хамрын гадна ял тэгшлэх мэс засалд орох төлбөр 2.200.000 төгрөг + ор хоног /1 өдрийн 30.000/ төгрөг,

          11-р шүд шүдний цөгцний дунд хэмжээний согогтой, цөгцийг согог заслын аргаар бүрэхэд зарцуулах 1.400.000 төгрөг, нийт 16.085.000 төгрөгийг шүүгдэгч Б.А, Э.А, Э.Б нараас,  

          хохирогч Э.Б нь;

11-р шүдний эмчилгээ хийлгэсний төлбөр 350.000 төгрөгийг шүүгдэгч Ц.Бөөс тус тус нэхэмжилсэн.

Шүүх шүүгдэгч нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлээд,

шүүгдэгч Б.А, Э.А, Э.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Ц.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцоод, хохирогч нарын нэхэмжлэлийг доорх байдлаар шийдвэрлэв.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Ц.Д, Б.А нарын 2025 оны 66 дугаартай, “...Ц.Б-ийн сэтгэцэд тухайн гэмт хэргээс шалтгаалан гэмтлийн дараах стрессийн хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршигийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна.” гэсэн,

          мөн Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, эмч Ч.Б-ийн 2024 оны 826 дугаартай, “...Ц.Б-ийн биед “нэг шүдний хугарал, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, нүүр, дээд, доод уруулын салст, хоёр нүдний алимны салст, хоёр гарын сарвуу, зүүн мөрөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.” гэсэн дүгнэлтүүдийг үндэслэн,

“Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.8-д заасан “шүүгдэгчийн учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруудаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар, ... зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн мөнгөөр илэрхийлэгдэх хэмжээг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660.000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэн дүнгээс хоёрдугаар зэрэглэлийг 4-8% гэж тогтоосон хүрээнд 4%-иар тооцоолсон 3.960.000 төгрөгийг болон Орхон БОЭТ-ийн Дүрс оношилгооны тасгийн толгойн тодосгогч бодисгүй компьютерт томограф шинжилгээ хийлгэхэд төлсөн 132.000 төгрөг, нийт 4.092.000 төгрөгийг шүүгдэгч Б.А, Э.А, Э.Б нар хариуцан, хуваан төлөх үүрэгтэй.

          Харин шүүх хохирогч Ц.Б нь биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан ажлаа хийж чадаагүй 18 хоногийн цалин 3.780.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтаа ирүүлээгүй үндэслэлээр,

          мөн одоогоор 11-р шүдэнд эмчилгээ хийлгээгүй, хэдэн төгрөгөөр, өөрөөр хэлбэл ямар үнэ ханшаар эмчилгээ хийлгэх нь тодорхойгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн энэ шаардлагуудыг хэлэлцэхгүй орхисон бөгөөд холбогдох нотлох  баримтуудаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.

          Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, эмч Ч.Б 2024 оны 826 дугаартай дүгнэлтээрээ хохирогч Ц.Б-ийн биед учирсан гэх хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний ухархайн дотор ясны хугарал гэмтлүүдийг хуучин гэмтэл гэж дүгнэсэн байх тул шүүх энэ гэмтлүүд шүүгдэгч Б.А, Э.А, Э.Б нарын гэм буруутай үйлдэлтэй хамааралгүй, тэд мэс засал эмчилгээний төлбөрийн 2.200.000 төгрөгийг хариуцах үндэслэлгүй гэж дүгнэлээ.   

          Шүүгдэгч Ц.Б нь хохирогч Э.Б-ийн биед “нэг шүдний хугарал” гэмтэл учруулсан болох нь Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, эмч Ч.Б-ийн 835 дугаартай дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүний эмчилгээний төлбөр 350.000 төгрөгийг төлөх нь зөв юм.

          Шүүх нийт шүүгдэгч нарын төлбөл зохих хохирол төлбөрийг шийдвэрлэсэн байдлыг танилцуулахад шүүгдэгч Б.А, Э.Б, Э.А, тэдний өмгөөлөгч А.Т нар “хохирол төлөх тул шүүх хуралдааныг завсарлуулж өгнө үү.” гэсэн хүсэлт гаргаж, шүүх тэдний хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 17.30 цаг хүртэл хугацаагаар завсарлуулсан хугацаанд шүүгдэгч Б.А 1.365.000 төгрөгийг, шүүгдэгч Э.Б 1.364.000 төгрөгийг хохирогч Ц.Бд, шүүгдэгч Ц.Б нь 350.000 төгрөгийг хохирогч Э.Б-д тус тус төлсөн баримтыг шүүхэд гаргаж өгсөн, шүүгдэгч Э.А 1.365.000 төгрөгийг өнөөдөр төлнө.гэж илэрхийлснийг дурьдаж байна.  

Мөрдөгчийн тогтоолоор эд мөрийн баримтаар тооцож хэргийн хамт ирүүлсэн,

****** аймаг ******* сум Дэнж баг СӨХ-ны 3 байрны 1-р байр 1-р орцны “Denj 1 bair IPC”,

****** аймаг ******* сум Дэнж баг СӨХ-ны 3 байрны 1-р байр 1-р орцны “Denj 1 bair PTZ”,

****** аймаг ******* сум Дэнж баг СӨХ-ны 3 байрны 1-р байр 1-р орцны “Denj 3 bair BARUUN”,

****** аймаг ******* сум Дэнж баг СӨХ-ны 3 байрны 1-р байр 1-р орцны “Denj 1 bair PTZ” гэсэн нэр өгсөн 4 бичлэг бүхий нэг ширхэг хуурцагийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж,

битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж,

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйл, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овогт Б-ын А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч В овогт Ц-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч У овогт Э-ийн А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч М овогт Э-ын Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ыг зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 650.000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ийг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-г зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 650.000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-г зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 650.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд анхааруулсугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А, Ц.Б, Э.А, Э.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар шүүгдэгч нарт торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6.Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсгүүүдэд зааснаар шүүгдэгч Э.А-гөөс 1.364.000 төгрөг гаргуулж хохирогч Ц.Бд олгож,

нэхэмжлэлээс хамрын таславч мөгөөрс тэгшлэх, хамрын гадна ял тэгшлэх мэс засалд орох төлбөр 2.200.000 төгрөг болон ор хоногийн төлбөр гаргуулах тухай  шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

шүүгдэгч, хохирогч Ц.Б нь гэмт хэргийн улмаас 18 хоногийн ажилгүй байсан хугацааны цалингийн болон 11-р шүдэндээ бүрээс эмчилгээ хийлгэсэн зардлын баримтуудаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй.

7.Хэрэгт ирүүлсэн хяналтын камерын бичлэг бүхий хуурцагийг уг хэрэгт хавсарган үлдээж,

битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нар, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.Э