| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2024/0484/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/437 |
| Огноо | 2025-09-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 11.6.2., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрмэнд |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 2025/ШЦТ/437
2025 09 24 2025/ШЦТ/437
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,
улсын яллагч Т.Д,
шүүгдэгч Д.Б, Э.Г, өмгөөлөгч Х.О,
шүүгдэгч О.О, өмгөөлөгч М.М,
шүүгдэгч О.Т, өмгөөлөгч Н.М,
шүүгдэгч Ө.М, Б.Б, Э.О, тэдний өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн шүүгдэгч Д.Б, Э.Г, О.О, Э.О, Б.Б О.Т нарт холбогдох эрүүгийн 2325003950434 дугаартай хэргийг 2025 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, 1985 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, ******* аймаг ******* сум ***** баг ** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
Б овогт Д-ын Б /РД; **********/,
Монгол Улсын иргэн, 1981 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Булган аймаг Хялганат тосгонд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Олон Улсын тээврийн жолооч ажилтай, ******* аймаг ******* сум ***** баг ** тоотод оршин суух, урьд;
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 144 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссэн,
Б овогт Э-ын Г /РД; **********/,
Монгол Улсын иргэн, 1988 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Орхон аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автозамын инженер мэргэжилтэй, “*********” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот ********* дүүрэг ******** хороолол ** дугаар хороо ****** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
И овогт Ө-ийн М /РД; **********/,
Монгол Улсын иргэн, 1983 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймаг Мөрөн суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, программист мэргэжилтэй, “************” ТӨҮГ-ын Цахилгаан цехэд инженер ажилтай, ам бүл 7, нөхөр, хүүхдүүдийн хамт ******* аймаг ******* сум ***** баг ** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
Ш овогт О-ийн О /РД; **********/,
Монгол Улсын иргэн, 1990 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 35 настай, эмэгтэй, нягтлан бодогч мэргэжилтэй, “***********” ТӨҮГ-т үйлчлэгч ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт ******* аймаг ******* сум ***** баг ** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
Т овогт Э-ын О /РД; **********/,
Монгол Улсын иргэн, 1989 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Орхон аймагт төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, менежер мэргэжилтэй, “*********” ХХК-д нягтлан бодогч ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт ********* дүүрэг ******** хороолол ** дугаар хороо ****** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
Б овогт Б-ийн Б /РД; **********/,
Монгол Улсын иргэн, 1986 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Булган аймаг Сэлэнгэ суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ********** дүгээр сургуульд сургалтын менежер ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт ******* аймаг ******* сум ***** баг ** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
Марь овогт Оюунсурталын Т /РД; **********/,
Шүүгдэгч Ө.М нь;
2023 оны 10 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг “Орхон молл” худалдааны төвийн гадаа хохирогч Э.Г-ийг зодож, эрүүл мэндэд нь “духанд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,
шүүгдэгч О.О, Б.Б, Э.О нар нь;
2023 оны 10 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг “Орхон молл” худалдааны төвийн гадаа хохирогч Д.Б, О.Т нарыг зодож, хохирогч Д.Б-гийн эрүүл мэндэд “баруун шагайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол, хохирогч О.Т-ын эрүүл мэндэд “зулайн хуйхны үсний халцрал, цус хуралт, зүүн сарвуунд зулгаралт, бугалга, гуянд цус хуралт, эрүү, шанааны зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,
шүүгдэгч Э.Г, О.Т, Д.Б нар нь;
2023 оны 10 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг “Орхон молл” худалдааны төвийн гадаа хохирогч Э.О-ийг зодож, эрүүл мэндэд нь “хамрын таславчийн мурийлт, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, хоёр гуянд цус хуралт, зүүн гарын сарвуу, хоёр өвдөгт зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,
шүүгдэгч Э.Г, Д.Б нар нь;
2023 оны 10 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг “Орхон молл” худалдааны төвийн гадаа хохирогч О.О-г зодож, эрүүл мэндэд нь “зүүн гарын дөрөвдүгээр хурууны хумсны уналт, баруун шуу, зүүн өндөгт зулгаралт,баруун өгзөгт цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт;
шүүгдэгч Э.Г, Ө.М, О.О, Б.Б, Э.О, О.Т нар “...мөрдөн байцаалтын шатанд үнэн, зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
шүүгдэгч Д.Б “...Тухайн үед О.Т, Э.Г, Ж, Г нартай “Орхон молл”-ын караокед орж хоёр цаг орчим сууж байгаад гараад “тооцоо хийх” гээд зогсож байхад Ө.М ирээд Э.Г-ийг “п***а минь, чи ямар сонин хардаг юм” гэж хэрүүл өдөж эхэлсэн, бид хоёр тоохгүй “адилхан идэж уусан хүмүүс” гээд тооцоогоо хийгээд гарахад Ө.М, Э.О, О.О нар “Орхон молл”-ын гадаа бөөндөө зогсож байсан. Бид нар хажуугаар нь гараад явахад араас орилж чарлаад дайрсан, сонсоогүй царайлаад цаашаа тойроод явцгаасан, такси дуудсан байсан болохоор “таксиныхаа урдаас алхаж байя” гээд явж байх хооронд урдаас цагаан өнгийн “Prius” машин ирээд зогсохоор нь “такси ирчихлээ” гэж ойлгосон, гэтэл дотроос нь Э.О, Б.Б нар бууж ирээд “п***а”, “янхан”, “гичий” гээд элдвээр хэлж дайрч доромжилсон, зодоон болох үндэслэл нь тэгж эхэлсэн. Эхлээд над руу гурвуулаа дайраад дээрээс дарж цохиод, хөл рүү өшиглөж байхад Э.Г хараад, намайг зодуулж байна гэж бодоод нэг хүүхнийг хойш нь татаж унагаад, нэгийг нь цааш түлхээд, намайг босгох явцад Ө.М дундуур орж ирээд Э.Г-ийн толгой руу цохиж, толгойноос нь цус гаргасан. Э.Г “чи яагаад намайг цохиж байгаа юм, цус гаргалаа” гээд хоорондоо маргалдаж ноцолдсон, би Э.Г-ийн араас “одоо боль” гээд зууралдаад, тэр хооронд энэ хүүхнүүд нийлээд О.Тыг зодсон байсан. Э.Г, Ө.М, бид хэд тэр хавиар зууралдаад явж байх хооронд цагдаа ирээд зогсож байхад хүртэл энэ хүүхнүүд намайг цохиж авсан. Яагаад өөрийгөө өмөөрөөд байна вэ гэхээр бүлэглэн гэмт хэрэг, санаатай гэмт хэрэг гээд байгаа учрыг ойлгохгүй байгаа. Яагаад гэвэл бүлэглээд, хоорондоо яриад, “энэ хүмүүстэй зодолдъё, энэ хүмүүсийг гэмтээе” гэсэн үйлдэл гаргаагүй, би биеэ хамгаалах үйлдэл гаргасан. Ө.М, Б.Б нарын мэдүүлгээс харахад бид дөрөв зууралдаад явж байсан нь үнэн, өмнөх шүүх хурал дээр ч гэсэн нотлогдоод гарч байсан, цагдаа нар биднийг цагдаагийн хэлтэс дээр авч очиход Э.О, О.Т, Э.Г бид хэд очсон, бусад хүмүүс нь очоогүй, араас Н.О өөр эмэгтэйн хамт очсон байсан, тухайн үед бид дөрвийг үлээлгэсэн, “та нар гомдолтой бол шинжилгээ өг” гээд явуулсан. Намайг бусадтай нийлж бүлэглэж, санаатайгаар хүн зодсон гэдгийг зөвшөөрөхгүй.” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан;
хохирогч Э.О-ийн “...2023 оны 10 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг “Орхон молл” худалдааны төвийн караокед найзуудтайгаа орсон, ...бид нартай цуг явсан М танилтайгаа таараад юм яриад зогсож байхад нь манай найз Б “такси ирчихлээ, ханиа явъя” гэтэл цаана байсан хүүхнүүд “ханиа явъя, гэнэ үү” гэж дооглосон байдалтай инээж хөхрөөд байсан, тэгэхээр нь “юу гээд байгаа юм” гэж Б бид хоёр хэлсэн. ...“өөрсдөө эхэлж хүн дуурайж, доромжилчихоод” гэхэд цагаан куртиктэй хүүхэн миний дух, нүүр лүү хоёр, гурван удаа цохиж, үсдээд газар унагааж чирсэн. ...өндөр залуу Б-ыг машины хамар дээр дарчихсан цохиж байсан. ...Манай найз Б “такси ирчихлээ, ханиа явъя” гэсний төлөө хэдэн хүүхнүүд дуурайж хэлж, инээлдэж хөхрөлдсөнөөс болж маргалдсан. Өндөр биетэй, цагаан куртик өмссөн хүүхэн миний нүүр лүү цохиж хамар, духанд гэмтэл үүсгэсэн, ...баруун гуя руу өшиглөсөн, бүх гэмтлийг тэр эмэгтэй учруулсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 77-78 дахь тал/,
“...доош тонгойж байхад нуруу, хөл, гар руу өшиглөж байгаа нь хоёроос гурван хүнд зодуулсан гэж мэдэж байгаа, ...гэмтлүүдийг Т, Г, Б нар учруулсан.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 243-246 дахь тал/,
хохирогч О.Т-ын “...2023 оны 10 дугаар сарын 02-ны орой...Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг “Орхон молл” худалдааны төвийн караокед цаг гаран дуу дуулж суусан. ...“Орхон молл” худалдааны төвийн баруун талын хаалгаар гарсан чинь тав, зургаан эмэгтэй, нэг эрэгтэй гадаа үүдэнд зогсож байсан. ...такси хүлээгээд зам дээр зогсож байтал “Prius” машин ирэхээр нь “дуудсан такси байна” гэж бодоод урагшлахад машин дотроос “юу гээд цуурайтаад байгаа юм бэ, янхнууд аа, тагтаануудаа” гээд эмэгтэй хүний хоолой гарсан. ...бүгд бууж ирээд над руу дайрцгаасан, элдэв бусаар харааж доромжлоод Б руу дайрсан, би Б-г салгах гэхэд над руу хоёр, гурвуулаа дайрсан. Үснээс зулгааж газар унагаасан, ...“Залуус” хотхоны гадаа байсан машин руу шахаж үснээс дахин зулгаасан. ...над руу дайрсан гурван хүүхний хоёрыг нь санаж байна, шар үстэй хүүхэн, махлаг бор хүүхэн хоёрыг санаж байна. ...Цагдаагийн үүдэнд ирснээ ногоон пальтотой хүүхэн над руу “энэ хүүхнийг үлээлгэ, балиар том биетэй хүүхэн” гэж хэлсэн, гадаад өнгө, үзэмжээр доромжилсонд гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 83-84 дэх тал/,
хохирогч Д.Б-ийн “...ногоон пальто өмссөн хүүхэн, шар өнгийн үстэй, махлаг биетэй хүүхэн гурав нийлж надруу дайрсан. Энэ гурав миний биед гэмтэл учруулсан. О гэх хүүхэн намайг “янхан”, “тагтаа”, “болжмор” гэх зэрэг үг хэлээр дайрч доромжилсон.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 87 дахь тал/,
хохирогч Э.Г-ийн “...М миний биед гэмтэл учруулсан, нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж авсан, өөр хүн халдаагүй. ...“сонин п***а вэ” гэж “Орхон молл” худалдааны төвийн үүдэнд М хэлсэн.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 90 дэх тал/,
хохирогч О.О-гийн “...Г араас хоёр гартай хамт тэвэрч газар унагаах үед миний хумсанд гэмтэл учирсан, газраас босож ирэхэд хумс өвдөөд байсан. Би хиймэл хумс хийлгэсэн байсан, тэгсэн өөрийн маань хумс хиймэл хумстай хамт хөндийрсөн байсан. ...Миний гар луу Б цохиогүй, нүүр лүү цохих үед миний ээмэг газар унасан байх, би Б, Г хоёроос өөр хүнтэй ойртоогүй. Цагдаа дээр ирсний дараа Б, О хоёрын нэг нь “ээмэг чинь алга болсон байна” гэж хэлж байсан, нэг ширхэг ээмэгнийхээ хохирлыг барагдуулмаар байна.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 241 дэх тал/,
шинжээч эмч С.Э-ийн “...Огийн 4-р хурууны хумсны уналт нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...мохоо зүйлээр шүргэлцэх, татагдах, татах хүчний зүйлээс үүсэх боломжтой.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 129 дэх тал/,
гэрч Г.Б-ийн “...Намайг “явъя ханиа” гэж хэлсний төлөө шоолж инээлдсэн гэж байсан. Хажуугаас нь ногоон польто өмссөн хүүхэн “хэн, юу гээд цуурайтаад байна” гэж байсан. ...Ер нь бүгд хоорондоо зодолдсон.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 107-109 дэх тал/,
гэрч Б.Г-ийн “...2023 оны 10 дугаар сарын 02-ны орой Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг “Орхон молл” худалдааны төвийн караокед Г, Т, Ж, Б дөрвийн хамт бид тав ороод хоёр цаг суугаад гарч ирсэн. ...Бид тав “Орхон молл” худалдааны төвийн баруун талаас зүүн тийш явж “Залуус” хотхоны урд талын зам дээр очиж зогссон, “Prius” маркийн тээврийн хэрэгсэл ирэхээр нь бид такси гэж бодсон, гэтэл хойд талын цонхоор “сая бид нар руу хэн юу гээд цуурайтаад байгаа юм” гэхээр нь Ж бид хоёр “тэгж хашгирсан хүн байхгүй шүү дээ, яасан юм бол, адилхан ууж идээд явж байна, уучлаарай” гэхэд бүгд машинаас бууж ирээд “тагтаа”, “янхан” гэж хэлээд, орилж хашхираад байсан, тэгээд ер нь зодоон эхэлсэн. ...Б, Т хоёр дээр гурав, гурван эмэгтэй оччихсон ноцолдоод байсан. ...Т-ыг газар унагаачихсан, ...машин дээр хүртэл Т-ыг хоёр хүүхэн үстээд дарчихсан байсан. ...Т, Б хоёрыг зодуулж байхыг харсан ч хэн гэдгийг хэлж мэдэхгүй байна, тэнд байсан эмэгтэйчүүд л зодсон.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 116-117 дахь тал/,
гэрч Х.Ж-гийн “...бид нарыг зам дээр зогсож байхад машинаас бууж ирээд “хэн нь юу гээд цуурайтаад байна, тагтаануудаа” гэж хэлсэн, би тэд нарт “юу яриад байгаа юм, цуурайтна гэж юу гэсэн үг үү” гэж асуусан. Тэгээд л шууд маргалдаад зодоон эхэлсэн. ...ногоон пальто өмссөн хүүхэн бичлэг хийж, “яасан том биетэй юм, эрэгтэй юм уу, эмэгтэй юм уу” гэж доромжилсон. ...Г бусдыг зодоогүй, ... М гэх залууд зодуулсан. Манай эхнэрийн үсийг зөндөө их зулгаасан, тэнд байсан бүх хүүхнүүд манай эхнэрийг болон Бг зодсон.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 119-120 дахь тал/,
гэрч Э.Э-ийн “...Тухайн үед 102-оос дуудлага, мэдээлэл ирсний дагуу дуудлагаар очиход арав гаруй хүмүүс хоорондоо маргалдсан, зодолдсон гэж байсан, бүгд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай харагдсан. ...ээмэг буюу ямар нэгэн эд зүйл алга болсон гэх зүйлийг ямар ч хүн яриагүй.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 235 дахь тал/,
Ө.М-ын яллагдагчаар өгсөн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 80 дахь тал/,
Б.Б-ын яллагдагчаар өгсөн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 87-88 дахь тал/,
Э.О-ийн яллагдагчаар өгсөн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 93-94 дэх тал/,
О.О-гийн яллагдагчаар өгсөн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 99-100 дахь тал/,
О.Т-ын яллагдагчаар өгсөн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 104 дэх тал/,
Д.Б-гийн яллагдагчаар өгсөн “...эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй.” гэсэн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 31 дэх тал/,
Э.Г-ийн яллагдагчаар өгсөн “...Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг уншиж танилцлаа. Мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Хэргийн талаар шүүх хурал дээр ярих болно.” гэсэн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 40 дэх тал/,
Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 860 дугаартай; “...Д.Б-гийн биед баруун шагайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 134-135 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газар Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн Шүүх сэтгэцийн шинжилгээний тасгийн шинжээч Э.Э, Э.М нарын 2024 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 236 дугаартай; “...Д.Б нь Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 2-т заасан гэмт хэргийн хохирогч тул “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байна.” гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 142-143 дахь тал/,
Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 861 дугаартай; “...Э.Г-ийн биед духанд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 151-152 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газар Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн Шүүх сэтгэцийн шинжилгээний тасгийн шинжээч Э.Э, Э.М нарын 2024 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 237 дугаартай; “...Э.Г нь Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 2-т заасан гэмт хэргийн хохирогч тул “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байна.” гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 157-158 дахь тал/,
Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 863 дугаартай; “...О.Т-ын биед зулайн хуйхны үсний халцрал, цус хуралт, зүүн сарвуунд зулгаралт, бугалга, гуянд цус хуралт, эрүү, шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 174-175 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газар Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн Шүүх сэтгэцийн шинжилгээний тасгийн шинжээч Э.Э, Э.М нарын 2024 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 238 дугаартай; “...О.Т-ын 2023 оны 10 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө 00 цагийн орчим бусдад зодуулсан гэх явдал нь Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 2-т заасан гэмт хэрэгт хамаарч байгаа нь “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байна.” гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 182-183 дахь тал/,
Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 858 дугаартай; “...Э.О-ийн биед хамрын таславчийн мурийлт, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, хоёр гуянд цус хуралт, зүүн гарын сарвуу, хоёр өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 191-192 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газар Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн Шүүх сэтгэцийн шинжилгээний тасгийн шинжээч Ц.А, Э.М нарын 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 367 дугаартай; “...Э.О нь Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлийн 06 дахь хэсгийн 01-т заасан гэмт хэргийн хохирогч тул “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна.” гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 197-198 дахь тал/,
Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 899 дугаартай; “...О.О-гийн биед зүүн гарын дөрөвдүгээр хурууны хумсны уналт, баруун шуу, зүүн өндөгт зулгаралт, баруун өгзөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 203-204 дэх тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газар Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн Шүүх сэтгэцийн шинжилгээний тасгийн шинжээч З.А, Х.Х нарын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1257 дугаартай; “...2023 оны 10 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө үйлдэгдсэн гэмт хэргээс шалтгаалан О.О-гийн сэтгэцэд гэмтлийн дараах айдас, түгшилт, гутрал, эрсдэлт зан үйл зэрэг стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд ажиглагдахгүй байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлд хамааралгүй. Цаашид сэтгэл заслын болон сэтгэлзүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагагүй.” гэсэн дүгнэлт /3 дахь хавтаст хэргийн 70-71 дэх тал/,
“Тольдох оюуны өгөөч” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин Д.О-ы 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “...цагирган хэлбэртэй 2.6гр орчим монетон ээмэгний зах зээлийн үнэлгээг 586.000 төгрөгөөр тогтоов.” гэсэн үнэлгээний тайлан /1 дэх хавтаст хэргийн 219-222 дахь тал/,
хохирогч Э.О-ийн “...2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг “Орхон молл” худалдааны төвийн гадаа бусдад зодуулсан.” гэх гомдлыг Орхон аймгийн Цагдаагийн газар 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 01.37 цагт хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 41 дэх тал/,
хохирогч Э.О, О.Т, Д.О, Э.Г нарын Орхон аймгийн Цагдаагийн газарт гаргасан гомдол /1 дэх хавтаст хэргийн 42, 43, 44, 45 дахь тал/,
Э.О 1.05%, О.Т 1.27%, Д.Б 1.27%-ийн согтолттой байсныг тогтоосон мөрдөгчийн тэмдэглэлүүд болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 46, 47, 49, 50, 52, 53 дахь тал/,
Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг “Орхон молл” худалдааны төвийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 57-65 дахь тал/,
Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг “Залуус” хотхоны замын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 66-71 дэх тал/,
Орхон аймгийн Цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтан н.Эрдэнэсүхийн гар утсаар авсан бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 72-74 дэх тал/,
хохирогч Э.О-ийн 15.621.774 төгрөгийг О.Т, Э.Г, Д.Б нараас нэхэмжилсэн нэхэмжлэл /3 дахь хавтаст хэргийн 194-202 дахь тал/,
хохирогч О.О-гийн 586.000 төгрөгийг Э.Г, Д.Б нараас нэхэмжилсэн нэхэмжлэл /3 дахь хавтаст хэргийн 203 дахь тал/,
шүүгдэгч Ө.М-ын;
эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дахь хавтаст хэргийн 110 дахь тал/,
иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /2 дахь хавтаст хэргийн 114 дэх тал/,
иргэний үнэмлэхийн лавлагаа /2 дахь хавтаст хэргийн 115 дахь тал/,
шүүгдэгч Э.О-ийн;
эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дахь хавтаст хэргийн 130 дахь тал/,
иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /2 дахь хавтаст хэргийн 135 дахь тал/,
иргэний үнэмлэхийн лавлагаа /2 дахь хавтаст хэргийн 136 дахь тал/,
шүүгдэгч О.Т-ын;
эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дахь хавтаст хэргийн 141 дэх тал/,
иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /2 дахь хавтаст хэргийн 145 дахь тал/,
иргэний үнэмлэхийн лавлагаа /2 дахь хавтаст хэргийн 146 дахь тал/,
шүүгдэгч Б.Б-ын;
эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дахь хавтаст хэргийн 152 дахь тал/,
иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /2 дахь хавтаст хэргийн 156 дахь тал/,
иргэний үнэмлэхийн лавлагаа /2 дахь хавтаст хэргийн 157 дахь тал/,
шүүгдэгч О.О-гийн;
эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дахь хавтаст хэргийн 164 дэх тал/,
иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /2 дахь хавтаст хэргийн 169 дэх тал/,
иргэний үнэмлэхийн лавлагаа /2 дахь хавтаст хэргийн 170 дахь тал/,
шүүгдэгч Э.Г-ийн;
эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3 дахь хавтаст хэргийн 44 дэх тал/,
иргэний үнэмлэхийн лавлагаа /3 дахь хавтаст хэргийн 47 дахь тал/,
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 144 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /3 дахь хавтаст хэргийн 79-87 дахь тал/,
Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангийн шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Д.Б-ын 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 23/321 дугаартай, “Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол” /3 дахь хавтаст хэргийн 168 дахь тал/,
шүүгдэгч Д.Б-гийн;
эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3 дахь хавтаст хэргийн 45 дахь тал/,
иргэний үнэмлэхийн лавлагаа /3 дахь хавтаст хэргийн 52 дахь тал/,
иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /3 дахь хавтаст хэргийн 53 дахь тал/ зэрэг болно.
Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдоос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хуулиар хамгаалагдсан эрхийг нь хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, өөрсдийн дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч нар гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд тэдний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох;
шүүгдэгч Ө.М нь хохирогч Э.Г-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Э.Гийн “...М миний биед гэмтэл учруулсан, нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж авсан, өөр хүн халдаагүй.” гэх,
Ө.М-ын яллагдагчаар өгсөн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.” гэх,
гэрч Х.Ж-гийн “...Г бусдыг зодоогүй, ...М гэх залууд зодуулсан.” гэх мэдүүлгүүдээр болон Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 861 дугаартай, “...Э.Г-ийн биед духанд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.” гэсэн дүгнэлт зэргээр,
шүүгдэгч О.О, Б.Б, Э.О нар үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, хохирогч Д.Б-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч О.Т-ын “...машин дотроос “юу гээд цуурайтаад байгаа юм бэ, янхнууд аа, тагтаануудаа” гээд эмэгтэй хүний хоолой гарсан. ...бүгд бууж ирээд над руу дайрцгаасан, элдэв бусаар харааж доромжлоод Б руу дайрсан, би Б-г салгах гэхэд над руу хоёр, гурвуулаа дайрсан. Үснээс зулгааж газар унагаасан, ...“Залуус” хотхоны гадаа байсан машин руу шахаж үснээс дахин зулгаасан.” гэх,
хохирогч Д.Б-гийн “...ногоон пальто өмссөн хүүхэн, шар өнгийн үстэй, махлаг биетэй хүүхэн гурав нийлж надруу дайрсан. Энэ гурав миний биед гэмтэл учруулсан.” гэх,
гэрч Х.Ж-гийн “...Манай эхнэрийн үсийг зөндөө их зулгаасан, тэнд байсан бүх хүүхнүүд манай эхнэрийг болон Бг зодсон.” гэх,
гэрч Б.Г-ийн “...Б, Т хоёр дээр гурав, гурван эмэгтэй оччихсон ноцолдоод байсан. ...Тыг газар унагаачихсан, ...машин дээр хүртэл Т-ыг хоёр хүүхэн үсдээд дарчихсан байсан. ...Т, Б хоёрыг зодуулж байхыг харсан ч хэн гэдгийг хэлж мэдэхгүй байна, тэнд байсан эмэгтэйчүүд л зодсон.” гэх мэдүүлгүүд,
Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 860 дугаартай, “...Д.Б-гийн биед баруун шагайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.” гэсэн,
мөн шинжээчийн 2023 оны 863 дугаартай, “...О.Т-ын биед зулайн хуйхны үсний халцрал, цус хуралт, зүүн сарвуунд зулгаралт, бугалга, гуянд цус хуралт, эрүү, шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.” гэсэн дүгнэлтүүд зэргээр,
шүүүгдэгч Э.Г, О.Т, Д.Б нар үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, хохирогч Э.О-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Э.О-ийн “...цагаан куртиктэй хүүхэн миний дух, нүүр лүү хоёр, гурван удаа цохиж, үсдээд газар унагааж чирсэн. ...Өндөр биетэй, цагаан куртик өмссөн хүүхэн миний нүүр лүү цохиж хамар, духанд гэмтэл үүсгэсэн. ...гэмтлүүдийг Т, Г, Б нар учруулсан.” гэх мэдүүлэг,
Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 858 дугаартай, “...Э.О-ийн биед хамрын таславчийн мурийлт, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, хоёр гуянд цус хуралт, зүүн гарын сарвуу, хоёр өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.” гэсэн дүгнэлт,
хохирогч Э.Оюун-Эрдэнийн 15.621.774 төгрөгийг О.Т, Э.Г, Д.Б нараас нэхэмжилсэн нэхэмжлэл зэргээр,
шүүгдэгч Э.Г, Д.Б нар үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, хохирогч О.О-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч О.О-гийн “...Г араас хоёр гартай хамт тэвэрч газар унагаах үед миний хумсанд гэмтэл учирсан, газраас босож ирэхэд хумс өвдөөд байсан. ...Б цохиогүй, нүүр лүү цохих үед миний ээмэг газар унасан байх, би Б, Г хоёроос өөр хүнтэй ойртоогүй.” гэх,
шинжээч эмч С.Э-ийн “...О-гийн 4-р хурууны хумсны уналт нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...мохоо зүйлээр шүргэлцэх, татагдах, татах хүчний зүйлээс үүсэх боломжтой.” гэх мэдүүлгүүд,
Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 899 дугаартай, “...О.Огийн биед зүүн гарын дөрөвдүгээр хурууны хумсны уналт, баруун шуу, зүүн өндөгт зулгаралт, баруун өгзөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.” гэсэн дүгнэлт,
“Тольдох оюуны өгөөч” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин Д.О-ы 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “...цагирган хэлбэртэй 2.6гр орчим монетон ээмэгний зах зээлийн үнэлгээг 586.000 төгрөгөөр тогтоов.” гэсэн үнэлгээний тайлан, хохирогч О.О-гийн 586.000 төгрөгийг шүүгдэгч Э.Г, Д.Б нараас нэхэмжилсэн нэхэмжлэл зэргээр тус тус тогтоогдсон бөгөөд шүүх хуралдааны үед гэрч Г.Б-ийн “...Ер нь бүгд хоорондоо зодолдсон.” гэх, гэрч Э.Э-ийн “...Тухайн үед 102-оос дуудлага, мэдээлэл ирсний дагуу дуудлагаар очиход арав гаруй хүмүүс хоорондоо маргалдсан, зодолдсон гэж байсан, бүгд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай харагдсан.” гэх мэдүүлгүүдийг болон хохирогч Э.О-ийн “...2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг “Орхон молл” худалдааны төвийн гадаа бусдад зодуулсан.” гэх гомдлыг Орхон аймгийн Цагдаагийн газар 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 01.37 цагт хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Э.О, О.Т, Д.О, Э.Г нарын Орхон аймгийн Цагдаагийн газарт гаргасан гомдол, тухайн үед Э.О 1.05%, О.Т 1.27%, Д.Б 1.27%-ийн согтолттой байсныг тогтоосон мөрдөгчийн тэмдэглэлүүд болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг “Орхон молл” худалдааны төвийн хяналтын камерын бичлэгт, Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг “Залуус” хотхоны замын хяналтын камерын бичлэгт, Орхон аймгийн Цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтан Э-ийн гар утсаар авсан бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэлүүд зэргийг шинжлэн судалсан бөгөөд цуглуулсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүй байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл” байдаг.
Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэл нь тухайн хор уршигт зайлшгүй хүргэсэн нөхцөлд л шалтгаант холбоотой байна. Шалтгаант холбоо нь гэмт үйлдэл болон хор уршиг хоёрын хоорондын хамаарлыг илэрхийлэгч бөгөөд хор уршиг нь хэн нэгэн хүний үйлдэл, эс үйлдлийн улмаас бус харин зөвхөн гэм буруутай этгээдийн нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдлийн үр дүнд бий болсон байх ёстой.
“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинж нь шүүгдэгч буюу гэм буруутай этгээд бусдын эрүүл мэндэд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатай учруулсан идэвхтэй үйлдэл байна, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох “бүлэглэж” гэдгийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдэх явцад хоёр, түүнээс олон хүн санаатай хамтран оролцсоныг ойлгох бөгөөд нэг удаагийн тохиолдлоор нэгдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байхыг шаардана.
Шүүгдэгч Д.Б, Э.Г, Ө.М, О.О, Э.О, Б.Б, О.Т нарын хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн үйлдлүүд нь,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэйгээс гадна Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасан гэмт хэргүүдийн шинжийг хангасан, энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай бөгөөд хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хохирол нь шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан,
хэрэгт цуглуулсан нотлох баримтуудыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийхэд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх шүүгдэгч Ө.М-ыг “хохирогч Э.Г-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэлд нь,
харин шүүгдэгч О.О, Б.Б, Э.О нарыг үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, хохирогч Д.Б, О.Т нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэлд нь,
шүүгдэгч Э.Г, О.Т, Д.Б нарыг үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, хохирогч Э.О-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэлд нь,
шүүгдэгч Э.Г, Д.Б нарыг үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, хохирогч О.О-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдлүүдэд нь тус тус гэм буруутайд тооцов.
Шүүх хуралдааны үед шүүгдэгч Д.Б “...намайг бусадтай нийлж бүлэглэж, санаатайгаар хүн зодсон гэдгийг зөвшөөрөхгүй.” гэсэн,
түүний өмгөөлөгч Х.О “...шүүгдэгч Д.Б-гийн мэдүүлгийг үндэслээд түүнийг цагаатгах үндэслэлтэй.” гэсэн тайлбар хэлж, улсын яллагчтай мэтгэлцсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй,
харин хуулийн 8.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар хохирогч нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх,
хуулийн 9.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэрч нь шүүх, прокурорын дуудсанаар хүрэлцэн ирж, хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй байдаг.
Шүүх хуралдааны үед хохирогч О.О, Э.О нарт хуулийн дээрх зохицуулалтыг сануулж, үнэн зөв мэдүүлэг өгөх талаар баталгаа гаргуулж мэдүүлэг авахад Б.Б-д цохиулсан талаарх мэдүүлгийг,
мөн тэдний эрүүл мэндэд хохирол учирсныг тогтоосон Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн дүгнэлтүүдийг няцаах өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Б-гийн үйлдлийг цагаатгах баримтууд хэрэгт цуглаагүй тул тэдний хүсэлтийг хүлээн авах, улмаар шүүгдэгч Б.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах үндэслэл тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх;
шүүх шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааны үед;
улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.М-т нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, Э.Г, О.О, Э.О, Б.Б О.Т нарт хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах.” гэсэн,
өмгөөлөгч М.М “...шүүгдэгч О.О бага насны олон хүүхэдтэй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа ухаарч байгаа байдлыг нь харгалзан”,
өмгөөлөгч Б.Бв “...шүүгдэгч Ө.М, Б.Б, Э.О нарын хувьд гэм буруудаа маргадаггүй бөгөөд шүүгдэгч Э.О-ийн жирэмсэн байдал, тэдний анх удаа гэмт хэрэгт холбогдсон байдал, мөн хохирогчийн буруутай зэргийг харгалзан”,
өмгөөлөгч Х.О “...шүүгдэгч Д.Б, Э.Г нарын хувьд гэмт хэрэг үйлдэгдэхэд бусдын буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн байдал, хохирогч О.О-д 585.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Э.Г анхнаасаа гэм буруудаа маргадаггүй байдал зэргийг харгалзан”,
өмгөөлөгч Н.М “...шүүгдэгч О.Т-ын хувьд хэргээ хүлээн мэдүүлдэг, гэм буруугийн тал дээр маргаагүй, бага насны хүүхэдтэй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон байдаг. Хохирогчид учруулсан гэмтэл, өөрийнх нь хууль бус үйлдлийн үр дагавар болохыг, мөн хувийн байдлыг нь харгалзан” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан доод хэмжээгээр торгох ялыг оногдуулна уу.” гэсэн саналуудыг тус тус гаргав.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,
тэдний үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах үүднээс архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч Д.Б, Ө.М, О.О, Э.О, Б.Б О.Т нар анх удаа гэмт хэрэгт холбогдсон байдал, шүүгдэгч Д.Б, Э.Г нар хохирогч О.О-д учруулсан хохирол төлбөрийг төлснийг, мөн гэмт хэрэг үйлдэгдэхэд тэдний хэн алиных нь буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн зэрэг байдлууд болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.М-т таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550.000 төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, Э.Г, О.О, Э.О, Б.Б О.Т нарт зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг тэдэнд анхааруулав.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,
шүүгдэгч Д.Б, Ө.М, О.О, Э.О, Б.Б О.Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг,
шүүгдэгч Д.Б, Э.Г нарыг 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн.”-ийг,
нийт шүүгдэгч нарын хувьд дээрх хуулийн 1.4-т заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд тэдэнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй.
Бусад асуудал;
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.
Хохирогч Э.О нь шүүгдэгч О.Т, Э.Г, Д.Б нараас шинжилгээ өгсөн зардал 217.000 төгрөг, Улаанбаатар хот явсан зардал 93.200 төгрөг, зочид буудлын төлбөр 171.000 төгрөг, хагалгаанд ороход төлөх ор хоногийн төлбөр 300.000 төгрөг, хагалгааны төлбөр 2.700.000 төгрөг, эмнэлэгт хэвтсэн төлбөр 500.000 төгрөг, эм тарианы төлбөр 220.800 төгрөг, ажлын цалин хөлс 5.919.744 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол 5.500.000 төгрөг, нийт 15.621.774 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэл 3 дахь хавтаст хэргийн 194-202 дахь талд,
хохирогч О.О нь шүүгдэгч Э.Г, Д.Б нараас алга болсон ээмэгний үнэ 586.000 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэл 3 дахь хавтаст хэргийн 203 дахь талд тус тус авагдсан,
мөн Шүүх шинжилгээний ерөнхий газар Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн Шүүх сэтгэцийн шинжилгээний тасгийн шинжээч нарын 2024 оны 236 дугаартай, “...Д.Б нь Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 2-т заасан гэмт хэргийн хохирогч тул “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байна.” гэсэн,
2024 оны 237 дугаартай, “...Э.Г нь Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 2-т заасан гэмт хэргийн хохирогч тул “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байна.” гэсэн,
2024 оны 238 дугаартай, “...О.Т-ын 2023 оны 10 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө 00 цагийн орчим бусдад зодуулсан гэх явдал нь Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 2-т заасан гэмт хэрэгт хамаарч байгаа нь “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байна.” гэсэн,
2024 оны 367 дугаартай, “...Э.О нь Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлийн 06 дахь хэсгийн 01-т заасан гэмт хэргийн хохирогч тул “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна.” гэсэн дүгнэлтүүдийг хэрэгт хавсаргасан байна.
Шүүх эрүүгийн 2325003950434 дугаартай хэргийг хянан шийдвэрлээд,
шүүгдэгч Ө.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,
шүүгдэгч Д.Б, Э.Г, О.О, Э.О, Б.Б, О.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцоод,
хохирогч Э.О-ийн 15.621.774 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлд хавсаргасан баримтууд нь нэхэмжлэлийг шийдвэрлэхэд хангалтгүй, ойлгомжгүй, эргэлзээтэй, нотлох баримтууд дутуу гэсэн үндэслэлээр,
мөн Шүүх шинжилгээний ерөнхий газар Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн Шүүх сэтгэцийн шинжилгээний тасгийн шинжээч нарын 2024 оны 236, 237, 238, 367 дүгнэлтүүдэд шинжлүүлэгчийн сэтгэцэд “сэтгэцийн эмгэг” байдал, өөрчлөлт бий болсон эсэхийг тухайлбал гэмтлийн дараах айдас, түгшилт, гутрал, эрсдэлт зан үйл зэрэг стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрсэн эсэхийг дүгнэхгүйгээр зэрэглэл тогтоосон, “Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 2-т заасан гэмт хэргийн хохирогч” гэж эрүүгийн хуульд байхгүй зүйл, анги бичсэн зэргээр шинжээчийн дүгнэлтүүд хуульд заасан шаардлага хангаагүй, шүүгдэгч нарын өмгөөлөгч нар нэмэлт шинжилгээ хийлгэх талаар санал, хүсэлт гаргаагүй тул шүүх шүүгдэгч Д.Б, Э.Г, О.Т, Э.О нарын сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөрийг шийдвэрлэх боломжгүй гэсэн үндэслэлээр тус тус нэхэмжлэлийн шаардлагуудыг хэлэлцэхгүй орхиж,
шүүгдэгч, хохирогч Д.Б, Э.Г, О.Т, Э.О нар нэхэмжлэлтэй холбогдох баримтуудаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмаар бүрдүүлж нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.
Харин шүүх хохирогч О.О-д 586.000 төгрөгийн хохирол учирсан нь хэрэгт цуглуулсан шүүх хуралдааны үед шинжлэн судалсан баримтуудаар, мөн хохирогчийн өөрийнх нь мэдүүлгээр тогтоогдсон гэж дүгнээд,
гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч Э.Г, Д.Б нараас ээмэгний үнэ 586.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэхэд шүүгдэгч нар хохирлыг төлснийг дурьдах нь зүйтэй.
Хэргийн хамт ирүүлсэн Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг “Орхон молл” худалдааны төвийн караокений үүд хэсгийг харуулсан камерын бичлэг бүхий хуурцагийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт нь хавсарган үлдээж,
битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,
шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Д-ын Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Б овогт Э-ын Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч И овогт Ө-ийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Ш овогт О-ийн О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Т овогт Э-ын О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Б овогт Б-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч М овогт О-ын Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-г зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г-ийг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.М-ыг таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О-ийг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.О-г зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т-ыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б, Э.Г, Ө.М, Э.О, О.О, Б.Б, О.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар шүүгдэгч нарт торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Шүүгдэгч, хохирогч Д.Б, Э.Г, Э.О, О.О, О.Т нар гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршигтай холбоотой баримтаа,
шүүгдэгч, хохирогч Э.О ажилгүй байсан хугацааны цалин болон эрүүл мэнддээ эмчилгээ хийлгэсэн баримтаа тус тус бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй.
7.Хэргийн хамт ирүүлсэн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж,
битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б, Э.Г, Ө.М, Э.О, О.О, Б.Б О.Т нар цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай.
8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.Э