| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 183/2023/00211/И |
| Дугаар | 183/ШШ2023/01823 |
| Огноо | 2023-06-05 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 183/ШШ2023/01823
2023 оны 06 сарын 05 өдөр Дугаар 183/ШШ2023/01823 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн .... хороо, ...., .... гудамж, ....тоот хаягт оршин суух, .... овогт М.Д /РД:...../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн .... хороо, өөрийн байранд байрлах, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Т.Т.Э.М.Тд холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгал нөхөн төлүүлэх, нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувданчимэг нар оролцов.
Нэхэмжлэлийг 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгал нөхөн төлүүлэх, нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч М.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч М.Д миний бие анх 2010 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Т.Т.Э.М.Тийн даргын .... тоот тушаалаар Хүний их эмч албан тушаалаар хөдөлмөрийн гэрээг байгуулж тасралтгүй 12 дэх жилдээ ажиллаж байгаад 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ажлаасаа халагдаад эргээд ажил олгогчтойгоо харилцан тохиролцоод эвлэрлийн гэрээ байгуулан ажилдаа орсон байдаг. Хамт олноороо цалин хөлсөө авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж өргөдөл бичиж гарын үсгүүдээ зурж 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр дарга Б.Од өгсөн. Гэтэл 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 17 цаг 30 минут өнгөрч байхад дарга Б.О нь өрөөндөө дуудаж би тантай хамтарч ажиллаж чадахгүй та надад таалагдахгүй байна гээд нэгдэх өдөр ажил хүлээлцэнэ гэсэн. Ингээд би өрөөнөөс нь гараад явсан ба үүнээс хойш хэвийн ажлаа хийж байсан. Гэтэл 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр .... тоот ажлаас халагдах тушаалыг өгсөн нь канондсон хувь байсан учир их хувийг авна гэж хэлсэн. Миний бие тухайн тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир энэ тухайгаа удирдлагын багийн гишүүддээ хэлэхэд, та тушаалаа боль гэсний дагуу дарга уучлаарай гээд өгсөн тушаалаа буцаагаад авсан. 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 16 цаг өнгөрч байхад дуудаад 2022 оны 11 дүгээр сарын 28-ны .... дугаар тушаалыг эмнэлгийн үүдэнд сувилагчийн постын ширээн дээр тавьсан байсан бөгөөд өмнөх тушаалаа хүчингүй болгоод сануулсан гэх боловч надад сануулан ямар нэгэн үйлдэл хийгээд танилцуулаагүй. Иймд Т.Т.Э.М.Тд холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан их эмчийн албан тушаалд эгүүлэн томилогдож.ажиллаагүй байсан бүх хугацаатай тэнцэх цалингийн олговорт ажлаас халсан 2022 оны 11 сарын 28-аас хойших өдрөөс хойш анхан шатны шүүхийн шийдвэр эцэслэн гарах өдрийг дуустал гаргуулах, дээрх хугацааны Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгүүлэхээр шийдвэр гаргаж өгнө үү. гэжээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч М.Д анх 2010 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Т.Т.Э.М.Тийн даргын .... тоот тушаалаар Хүний их эмч албан тушаалаар хөдөлмөрийн гэрээг байгуулж тасралтгүй 12 дэх жилдээ ажиллаж байгаад 2021 оны 06 сарын 15-ны өдөр ажлаасаа халагдаад эргээд ажил олгогчтойгоо харилцан тохиролцоод эвлэрлийн гэрээ байгуулан ажилдаа орсон байдаг. Хамт олноороо цалин хөлсөө авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж өргөдөл бичиж гарын үсгүүдээ зурж 2022 оны 11 сарын 18 ны өдөр дарга Б.Од өгсөн. Гэтэл 2022 оны 11 сарын 18-ны өдөр 17:30 цаг өнгөрч байхад дарга Б.О нь өрөөндөө дуудаж би тантай хамтарч ажиллаж чадахгүй та надад таалагдахгүй байна гээд нэгдэх өдөр ажил хүлээлцэнэ гэсэн. Ингээд өрөөнөөс нь гараад явсан ба үүнээс хойш хэвийн ажлаа хийж байсан. Гэтэл 2022 оны 11 сарын 21-ны өдөр .... тоот ажлаас халагдах тушаалыг өгсөн нь канондсон хувь байсан учир их хувийг авна гэж хэлсэн. Тухайн тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир энэ тухайгаа удирдлагын багийн гишүүддээ хэлэхэд тушаалаа боль гэсний дагуу дарга уучлаарай гээд өгсөн тушаалаа буцаагаад авсан. Шүдний эмч Д.А ахлах сувилагч П.Д, Нябо Б нартай ороход дарга Б.О байхгүй байсан гэтэл цонхоор харахад эмнэлгийн машин болох .... машинтай .... колонкоос бензин авч байсан ингээд утас руу А эмч залгаад хаана байгаа гэтэл явж байна гэсэн ингээд би утсыг нь аваад ярьсан та шатахуун авч байна таныг харж байна шүү орж ирээд ямар шалтгаанаас болж халж байгааг минь хэлж тайлбарлаж өг гэсэн. Ингээд орж ирсэн асуусан та энэ тушаал дээр бичсэн энэ хүмүүсийнхээ өргөдөл гомдлыг үзүүл бас дотоод журамтайгаа танилцмаар байна гээд үзсэн гэтэл тэр 3 хүний өргөдөл сар өдөр ижил өөрсдийн хүсэлтээр халагдсан хүмүүс байсан. Ингээд дарга Б.О нь уучлаарай миний буруу гэж хэлсэн үл ойлгосон байна гэж хэлээд 2022 оны 11 сарын 18 ны өдрийн тушаалаа буцаан авсан. Ингээд ажлаа хэвийн гүйцэтгэж байтал ахиад уг асуудал үүссэн. Учир нь 2022 оны 11 дүгээр сарын 23 ны өдрийн орой 17 цаг 30 минут өнгөрч байхад мөн өрөөндөө дуудаж ер нь яах гээд байгаа би чамтай хамтарч ажиллаж чадахгүй Эрүүл мэндийн үйлдвэрчний хороонд өргөдөл гаргасан байна та намайг шалгуулна гэсэн байна гээд уурлаад эхэлсэн. Энэ удаа бас л ганцаараа байсан дарга. Та ажлын цагаар ажлын өдөр наад асуудлаа яриарай одоо ажлын цаг дуусаж байна иргэн хүн ажилтан хүн яагаад гомдол саналаа чөлөөтэй илэрхийлж болохгүй байгаа би цалингаа аваагүйгээс болж маш их өрөнд орж алданги тооцуулж байна одоо би хувь хүмүүст 5 сая төгрөгийн өртэй бас аппликейшнд маш их өртэй болж байна ганц би гэхгүй ажилчид бүгд ийм асуудалд орж байна гэж хэлээд гарсан. Ингээд 2022 оны 11 дугаар сарын н 27-ны өдөр 15 цаг өнгөрч байхад өрөөгийн лацадсан байсан. 2022 оны 11 сарын 28-ны өглөө 08:20 цагт ажилдаа очиход өрөөг минь лацадсан байсан. Ингээд дарга Б.О ирсэн хаалгаар орж ирэхээр нь асуухад энд байх шаардлагагүй та яв гээд нэг өндөр эрэгтэй хүнийг энэ эмчийг эмнэлгээс гарга битгий эмнэлэгт оруулаарай гэхээр нь өрөөнд нь дагаж ороод тушаалаа авъя гэсэн чинь нөгөө хүчингүй болгосон тушаал буюу 2022 оны 11 сарын 18 ны .... тоот тушаалаа өгсөн. Ингээд намайг нарийн бичиг 2022 оны 12 сарын 01-ны өдөр 16 цаг өнгөрч байхад дуудсан 2022 оны 11 сарын 28 ны .... дугаар тушаалыг эмнэлгийн үүдэнд бичиг хэрэг сувилагчийн постын ширээн дээр тавьсан байсан. Ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал мэргэжлийн алдаа дутагдал гаргаагүйг хамт олон болон Хан-Уул дүүргийн .... хорооны иргэд мэднэ. Гэтэл намайг өнөөдөр 2 тушаалаар 2 удаа ажлаас халаад байна. Өмнөх тушаалаа хүчингүй болгоод сануулсан гэх боловч надад сануулан ямар нэгэн үйлдэл хийгээд танилцуулаагүй болно. Тушаал дээр гарч загаад байгаа 3 хүн нь маш их ёс зүйгүй харьцаа хандлагын доголдолтой хамтарч ажиллахад маш их төвөгтэй мөн даргын хамаатан садан байсан. Д.О нь үйлчлэгч би шал угаах дургүй гээд энд тэнд ороод суучихна ажлын цагаараа ажиллаа хийхгүй бусад үйлчлэгч нартаа хүндрэл учруулна ажлын цагаар ажлаа хийхгүй байж орой 20,21 цаг хүртэл цэвэрлэгээ хийсэн гэж худлаа хэлж илүү цаг авна. Мөн цэвэрлэгээ хийхдээ халдвар хамгаалал барихгүй юуны алчуураар эмч нарын ширээ эд хогшил арчаад байгаа нь мэдэгдэхгүй өрөө тасалгааг өчигдөр цэвэрлэсэн гээл 2-3 хоног угааж арчихгүй өөрийнхөө ажил үүргээ мэдэхгүй мөн иргэдэд эмч нарийг ч муулаад иргэдээс эмчилгээ асуугаад зогсож байсныг 2-3 удаа би өөрөө биеэрээ 2 чихээрээ сонсоод өмнөх даргат хэлж байсан. Мөн эмч сувилагч бусад ажилчдтай ёс бусаар харьцана ажлаа хий гээд шаардлага тавихаар миний ажил хийх хийхгүй хамаагүй шүү гэж хэлнэ. Ажлын 5 өдрийн 2 өдөр нь тасална мөн ажлын цаг 08:30 байхад 09:30 цагт ирнэ өөрөө дур мэдэн ажил хаяж явна хаачсан юм бүү мэд хэл үггүй хаяад явна бусад хүнтэй нийлж хов ярина хүн муулна. Хичээлд явж байгаа гэсэн болов хичээлийн хуваарь байхгүй танилцуул гэсэн хуваарьгүй байсан. Ийм л хүнийг миний эсрэг ашиглаж байна энэ хүний үйлдлийг миний хамт олон мэднэ хэлээд өгнө. Ж.А нь уул нь бол Нийгмийн ажилтан албан тушаал дээр ажиллаад Нийгмийн анагаах ухааны сургуулийг төгсөөгүй байж эмчийн цалин буюу 932,240 цалин авч байж өөрийн ажиллаа хийдэггүй байсан. Мөн архивын ажлыг хавсран хийнэ гээд мөн нэмэгдэл авч байсан байж хийсэн ажилгүй магадлангийн шалгалтад тэнцээгүй муу дүн авсан. Мөн маш их замбараагүй өрөө байрны түлхүүр байнга хаяна хаяж ирчхээд өрөө байрны цоож хэн дуртай хүнээр эвдүүлнэ дураараа ажил тасална ажлын 5 өдрийн ихэнх өдөр хожигдож ирнэ, ирчхээд 3 цаг байчхаад 2 цагт яваад өгнө, энэ хугацаанд ажлын шаардлагаар юм авах гэхээр явчихсан байдаг тэгээд хэлхээр урдаас доромжилно, ёс бусаар хэлнэ ёс зүйгүй Харьцаа хандлага муу, ажилдаа эзэн болж чадахгүй байгууллагын үйл ажиллагааг хойш татсан хүн юмаа. Ажлаа хий гэж шаардлага тавихаар дарамталсан болгож бичиж өгсөн байна. 3Б.Днь О даргын нөхрийн төрсөн дүү байсан. Энэ хүн манайд нярав хүний нөөцөөр орж ирсэн орж ирэхдээ удирдлагын багаар оруулахгүй ямар нэг бичиг баримт үзүүлээгүй ямар мэргэжилтэй ямар сургууль төгссөн гээд танилцуулаагүй. Ажилд ороод надтай болон бусад ажилчидтай маш их ёс зүйгүй харьцаж танай байгууллага дампуу хүмүүс нь муухай гэж хэлж байсан байгууллагын хурал дээр бүх ажилчдын дунд над руу болон хэд хэдэн хүнтэй маргалдсан ажлын шаардлага тавихаар урдаас маш их тайлбар тавина эмч сувилагч нартай үйлчлэгч нартай ёс бусаар харьцана, та нар даргатай уулзахын хүсвэл надаас зөвшөөрөл ав гэж хэлдэг. Та нарыг бүгдийг нь хална чадна шүү гэж дарамталдаг. ДаргаОтэй нийлж дарамталсан бичлэг нь яриа нь байгаа. Иймд Т.Т.Э.М.Тд холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан их эмчийн албан тушаалд эгүүлэн томилогдож, ажиллаагүй байсан бүх хугацаатай тэнцэх цалингийн олговорт ажлаас халсан 2022 оны 11 сарын 28-аас хойших өдрөөс хойш анхан шатны шүүхийн шийдвэр эцэслэн гарах өдрийг дуустал гаргуулах, дээрх хугацааны Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгүүлэхээр шийдвэр гаргаж өгнө үү. гэжээ.
3.Хариуцагч Хан-Уул дүүргийн Т.Т.Э.М.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д.Д нь Т.Т.Э.М.Тд эмчээр 12 жил ажиллаж байгаад 2021 оны 6 сарын 15-ны өдөр ажлаас чөлөөлөгдөж, улмаар Хан-Уул дүүргийн иргэн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажил олгогчтой эвлэрлийн гэрээ байгуулан ажилдаа эгүүлэн томилогдон ажиллаж байсан. Хан-Уул дүүргийн Т.Т.Э.М.Тийн даргын 2022 оны 11 сарын 18-ны өдрийн .... дугаар тушаалаар М.Дгийн Хөдөлмөрийн гэрээг цуцалсан боловч удирдлагын баг хуралдан 1 удаа боломж олгоё гэж шийдвэрлэж ажиллуулсан боловч хамт олноо хэл амаар доромжлох, дарамтлах зөрчлүүд дахин давтагдсан тул 2022 оны 11 сарын 28-ны өдрийн ..... дугаар тушаалаар Хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн. М.Д нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн дөрвөн заалт, Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.4, 4.2.8, 4.2.10-д заасан зөрчлүүдийг удаа дараа гаргасан тул Хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн. Э.М.Т нь сул ажлын байранд 8 ажилтан авснаас 7 ажилтан ажлаас чөлөөлөгдөж үүнээс М.Д нь амаар доромжилж дарамталсаар ажлаас чөлөөлөгдөх өргөдөл өгөхөд хүргэж тушаалд дурдсан гурван ажилтан ажлаас чөлөөлөгдсөн. Тус Э.М.Тд одоо 23 ажилтантай бөгөөд М.Дтай хамт болон ажиллаж чадахгүй, ажлын байрны дарамт шахалт, хэл амаар доромжлох, эмнэлгийн нэр хүндийг гутаан доромжлох зэрэг үйлдлүүд давтагдах болно гэдгээ үргэлж илэрхийлдэг бөгөөд зан харьцааны хувьд доголдолтой, Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээний зөрчилтэй ажилтан юм. гэжээ.
Хариуцагч Хан-Уул дүүргийн Т.Т.Э.М.Тийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Т.Т.Э.М.Тийн талаар товч мэдээлэл өгье. Улсын бүртгэлийн төвийн ..... дугаар бүхий улсын бүртгэлийн гэрчилгээтэй тушаал гаргасан дарга нь 2022 оны 8 дугаар сарын 29-ний .... дугаартай Н.Э.М.Гын даргын тушаалаар батлагдсан. Мөн Т.Т.Э.М.Тийн дүрмийг Н.Э.М.Гын дарга баталсан. М.Д нь Т.Ты эмчээр 12 жил ажиллаж байгаад 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр ажлаас чөлөөлөгдөж улмаар Хан-Уул дүүргийн Иргэний анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулж ажилдаа эгүүлэн томилогдож ажиллаж байсан ажилтан юм. Хан-Уул дүүргийн Т.Т.Э.М.Тийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ..... дугаар тушаалаар М.Дгийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан боловч удирдлагын баг хуралдан олон хүүхэдтэй зэргийг харгалзан нэг удаа боломж олгосон. Харин хамт олноо хэл амаар доромжлох, дарамтлах үүрэг чиглэл өгсөн байсан. Мөн 10 хоногийн дотор дахин хэл амаар доромжлох, дарамтлах зүйл нь давтагдсан учир 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ..... дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн. Гэхдээ 2022 оны 11 дүгээр сарын 18-ны ..... дугаар тушаалыг 2022 оны 12 дугаар сарын 22-ны .... дугаар тушаалаар хүчингүй болгосон. Монгол улсын эрүүл мэндийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.7.2, Хөдөлмөрийн тухай хуулийн .... зүйлийн .....2.3, 43.1.1, Удирдлагын багийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний хурлын дүгнэлт, Н.Э.М.Гын 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн батлагдсан удирдамжаар байгуулагдсан ажлын хэсгийн зөвлөмж үүрэг чиглэл, Хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.5.3-т заасныг тус тус үндэслэн их эмч Д.Дг 2022 оны 11 дүгээр сарын 21-ний удирдлагын багийн хурлын шийдвэрийн дагуу олон хүүхэдтэй, банкны зээлтэй байгаа зэрэг нөхцөл байдлыг судлан шийдвэрлэсэн дүгнэлт, Н.Э.М.Гын даргын удирдамжаар байгуулагдсан ажлын хэсгийн 2022 оны 12 дугаар сарын 9-ний өдөр өгсөн үүрэг чиглэлийг үндэслэн тус төвийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны .... дүгээр тушаалыг хүчингүйд тооцсугай тушаалын хэрэгжилтийг хяналт тавьж ажиллахыг чанарын менежер О.Шт үүрэг болгосугай дарга Н.О гээд үндсэндээ ажлаас халагдсан 2 тушаалын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны .... дүгээр тушаал хүчингүй болсон. Одоо бол 2022 оны 12 дугаар сарын 28-ны .... дугаар тушаалын асуудал яригдах байх гэж бодож байна. М.Дтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2022 оны 11 дүгээр сарын 28-ны .... дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1.9, ажил олгогчийн санаачилгаар 80 дугаар зүйлийн 80.1.4, хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох үед ажилтны зүгээс гаргасан ноцтой зөрчил гэсэн ойлголтод дараах зөрчил хамаарна. Үүнд 2.4-т ажилтан нь үйлчлэгч, харилцагч болон хамтран ажиллагсадтайгаа бүдүүлэг харьцсан бөгөөд эмнэлгийн ажилтны ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн нь шалгалтаар тогтоогдсон, 2.8-т ажилтан нь байгууллагын нууцад хамаарах мэдээллийг зөвшөөрөлгүйгээр бусдад задруулж, цахим орчинд гүтгэсэн, доромжилсон, батлагдсан бус мэдээллийг олон нийтэд цацах, 2.10-т ажилтан нь байгууллагын нэр хүндийг унагаах буруутай үйлдэл, эс үйлдэл хийсэн нь нотлогдсон гээд хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчилтэй ямар зөрчил орохыг тодорхой дурдсан байгаа. Тухайн зүйл заалтыг үндэслэн байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлд хөдөлмөрийн гэрээнд байгаа зөрчлийг тодорхой дурдсан. Эрүүл мэндийн сайдын 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн ..... дугаар тушаал Эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.6, Эмнэлгийн мэргэжилтний Эрүүл мэндийн сайдын 2019 оны ..... дугаар тушаалын хавсралтаар баталсан Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийн 8 дугаар зүйлд Эмнэлгийн мэргэжилтний зан үйлийн хэм хэмжээ гэж байгаа энэхүү хэм хэмжээний 4 зүйл заалтыг зөрчсөн талаар тушаалд дурдсан. 8.6-т Эмнэлгийн мэргэжилтэн ёс суртахуун эгэл хэмжээ болох энгийн даруу, эелдэг эвсэг, туйлбартай, итгэлтэй , хүлээцтэй, уриалгахан байх зэрэг хэм хэмжээг эзэмшин амьдралын болон мэргэжлийн үйл ажиллагааны үлгэрлэн сахина. 8.7-т Эмнэлгийн мэргэжилтэн хүний эрх, нэр төрийг хүндэтгэх, нийгмийн шударга ёсны төлөө тэмцэх, хувь хүний болон нийгмийн сайн сайхны төлөө үйлчлэх, мэргэжлийн мэдлэг, ур чадвар, зохих хандлагыг эзэмшсэн байна. 8.8-т Эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн мэргэжилтний нэр төр ур чадвар болон үйлчлүүлэгчийн нууцтай холбоотой мэдээллийг санамсаргүй байдлаар ч хөндлөнгийн хүнд болон олон нийтэд дэлгэн ярих, шүүмжлэн ярихгүй байна. 8.9-т Үйлчлүүлэгч болон хамтран ажиллагсдыг хэл амаар доромжлох, гүтгэх, бүдүүлэг үг хэрэглэх, бэлгийн дарамтад оруулахгүй байх гэсэн зүйл заалтыг мөн 9 дүгээр зүйл Эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны ёс зүйн хэм хэмжээ, 9 дүгээр зүйлийн 9.3-т Эрүүл мэндийн удирдах ажилтан нь хууль дээдлэн, улс төр, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн мэргэжилтний ажил үүргээ гүйцэтгэхэд хөндлөнгөөс оролцохгүй, тулган шаардахгүй байх энэ нь эрүүл мэндийн сайдын баталсан 2019 оны ..... тушаалыг хавсралтаар баталсан эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн 5 зүйл заалтыг зөрчсөн гэж үзэж тушаал гаргасан. Тушаалын нэгдүгээр хэсэг Т.Т.Э.М.Тийн их эмч М.Д нь хамт ажилсагчид болон нийгмийн эрүүл мэндийн ажилтан Н.А, хүний нөөцийн албан тушаалтан Н.Д, үйлчлүүлэгч Н.О нарыг хэл амаар доромжилж ажлын байрны дарамт үзүүлэн сүрдүүлж, удаа дараа бүдүүлэг харьцаж түүнээс үүдэн тэдгээр ажилчдыг ажлаас гарахад хүргэсэн. Эмнэлгийн болон ажилчдын нэр хүнд, хэвийн үйл ажиллагааг алдагдуулах үйлдлийг удаа дараа гарган ажилчид албан хаагчдын дунд хагарал үүсгэн хөдөлмөрийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хүчин төгөлдөр тушаал гаргасан боловч удирдлагын баг хуралдаж сануулах арга хэмжээ тушаалыг цуцалсан. Гэвч М.Д нь дээрх асуудлыг удаа дараа гаргаж байгаа тул 202 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалсан талаар дурдсан.Мөн ажлын хэсэг байгуулсан М.Дгийн ажлыг 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээлцэж тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Н.Эд өгөх үүрэг болгосон тушаал гарсан байгаа. Э.М.Т сул ажлын 8 орон тоо байсан үүнээс 7 ажилтан шалгаруулж авсан байсныг М.Д хэл амаар доромжилж, дарамталсаар Н.А, Н.Д, Н.О нарыг өөрийн хүсэлтээр ажлаас гарахад хүргэсэн. Тухайн хүсэлтийг хавтас хэрэгт нотлох баримтаар хүргүүлсэн мөн гэрчээр асуугдсан. Үнэхээр ажлын байрны дарамт, хэл амаар доромжилж байсан нь удаа дараа гарч байсан гэдэг нь харагдаж байна. Ажил олгогч нь хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн ажил эрхлэлт хөдөлмөрийн харилцаа дарамт хүчирхийлэл, бэлгийн дарамтыг хориглох гэх зүйл заалт ихэнх хөдөлмөрийн тухай хуульд орж ирсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т Ажил олгогч ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, гарсан гомдлыг шийдвэрлэх журмыг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусгаж, дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтыг үл тэвчих орчныг бүрдүүлэх үүрэгтэй энэ зүйл заалтын дагуу ажил олгогчид өргөдөл хүсэлт өгсөн. Өргөдөл хүсэлтийн дагуу тушаалыг гаргаж М.Дгийн байгуулсан хөдөлмөрийг гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 7.4-т заасан арга хэмжээг ажил олгогч авсан. Мөн хөдөлмөрийн тухай хуулийн 7.1.1, 7.1.2-т заасныг М.Д зөрчсөн. Нийгмийн эрүүл мэндийн газарт М.Д гомдол гаргасан гомдлын дагуу 2022 оны 12 дугаар сарын 20-ний үеэр удардамжийн дагуу ажлын хэсэг байгуулж үйл ажиллагаанд шалгалт хийж үнэлэлт дүгнэлт өгсөн. Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил 6.1.2, 6.1.3-т тушаалын нарийвчлан тусгасан шүүх бүрэлдэхүүн анхааралдаа авч үзнэ үү. Т.Тд 4000 гаруй оршин суугчид байдаг. Эмнэлгийн тусламж үйлчилгээгээр Э.М.Тд тусламж үйлчилгээ авдаг. Т.Т нь 22 ажилтантай тухайн үед М.Дг ажилдаг байх үед 18 ажилтантай байсан.Н.О даргыг ажил томилох үед 3 ажилтан өргөдөл өгч ажлаас гарсан. 6.1.3-т Тус төвийн даргын тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн 7 ажилтнаас буюу хүний нөөцийн ажилтан нярав Ж.А 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр, үйлчлэгч Д.О 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр тус тус М.Дтай ажиллаж чадахгүй, хэрвээ ажилдаа эргээд орвол бид ажлаас гарна гэдгээ илэрхийлсэн, 3 ажилтан нярав Э.А 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн .... дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байна. М.Дгийн хувьд ажилдаа сайн гэдгийг үгүйсгэхгүй харилцаа хандлагын хувьд маш муу. Т.Ты группд шууд эмнэлгийн үйл ажиллагааг цацдаг. Миний бие 2021 оны 01 сараас эхэлж Т.Тд хууль зүйн зөвлөгөө өгч эхэлсэн. Энэ явцад ажиглахад хуучин ажилтан болон сул орон тоон дээр томилогдсон ажилчид М.Дг ажилдаа эргэж ирвэл үнэхээр ажлаасаа гарна үнэхээр бид нарыг ажиллахад байнга ажлын дарамтад оруулдаг. Нийслэлийн эрүүл мэндийн ажилд авсан ажилтан нарын хувийн болон диплом, бичиг баримт зэргийг шалгасан С.Дийн хэлсэн зөрчил илрээгүй талаар дүгнэлтдээ дурдсан. Иймд М.Дгийн гаргасан нэхэмжлэлийг татгалзаж хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгчээс иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, төрсний гэрчилгээний хуулбар, Нийслэлийн дотоод аудитын албаны даргын 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн удирдамжаар баталсан хяналт шалгалтын тайлан, Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл, хөдөлмөрийн гэрээ, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Т.Т.Э.М.Тийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн .... дугаартай тушаал, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Т.Т.Э.М.Тийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн .... дугаартай тушаал, Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ..... дугаартай албан бичиг, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ..... дугаартай албан бичиг, итгэмжлэл,
Хариуцагчаас итгэмжлэл, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, Хан-Уул дүүргийн Т.Т.Э.М.Тийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ....дугаартай тушаал, 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ..... дугаартай тушаал, Хан-Уул дүүргийн .... хороо, ТТЭМТ-ийн хаалттай хурлын тэмдэглэл, Д.Оын өргөдөл, Б.Дийн өргөдөл, Аийн өргөдөл, Н.Э.М.Гын даргын 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн .... дугаартай тушаал, Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газрын 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ..... дугаартай албан бичиг, Хан уул дүүргийн Т.Т.Э.М.Тийн үйл ажиллагаа, санхүүгийн холбогдох асуудлаар хяналт, шалгалт хийсэн ажлын хэсгийн танилцуулга, Дотоод аудитын албаны 2022 оны 12 дугаар сарын ....-ний өдрийн 2/2223 дугаартай албан бичиг, цалин олгох хүснэгт, эмч нарын жижүүрийн хуваарь, Т.Т.Э.М.Тийн дүрэм, хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, удирдлагын багийн хурлын тэмдэглэл,Хан-Уул дүүргийн Т.Т.Э.М.Тийн даргын 2012 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн .....дугаартай тушаал, Т.Т.Э.М.Тийн их эмч М.Дгийн албан тушаалын тодорхойлолт, цалингийн тооцооны хүснэгт, хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, гарын үсэг цуглуулсан өргөдөл, ТТЭМТ-ийн бүх ажилчдын хурлын тэмдэглэл, гэрэл зураг, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүхээс Д.Б, Х.Т, Д.О, Б.Д, Ж.А, Г.Э нарыг гэрчээр асуув.
Нэхэмжлэгч М.Д нь Хан-Уул дүүргийн Т.Т.Э.М.Тд холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
1.Шүүх нэхэмжлэгчийн гаргасан үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч М.Д анх 2010 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Т.Т.Э.М.Тийн даргын .... тоот тушаалаар Хүний их эмч албан тушаалаар хөдөлмөрийн гэрээг байгуулж тасралтгүй 12 дэх жилдээ ажиллаж байгаад 2021 оны 06 сарын 15-ны өдөр ажлаасаа халагдаад эргээд ажил олгогчтойгоо харилцан тохиролцоод эвлэрлийн гэрээ байгуулан ажилдаа орсон байдаг. Хамт олноороо цалин хөлсөө авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж өргөдөл бичиж гарын үсгүүдээ зурж 2022 оны 11 сарын 18 ны өдөр дарга Б.Од өгсөн. Гэтэл 2022 оны 11 сарын 18-ны өдөр 17:30 цаг өнгөрч байхад дарга Б.О нь өрөөндөө дуудаж би тантай хамтарч ажиллаж чадахгүй та надад таалагдахгүй байна гээд нэгдэх өдөр ажил хүлээлцэнэ гэсэн. Ингээд өрөөнөөс нь гараад явсан ба үүнээс хойш хэвийн ажлаа хийж байсан. Гэтэл 2022 оны 11 сарын 21-ны өдөр .... тоот ажлаас халагдах тушаалыг өгсөн нь канондсон хувь байсан учир их хувийг авна гэж хэлсэн. Тухайн тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир энэ тухайгаа удирдлагын багийн гишүүддээ хэлэхэд тушаалаа боль гэсний дагуу дарга уучлаарай гээд өгсөн тушаалаа буцаагаад авсан. Шүдний эмч Д.А ахлах сувилагч П.Д, Нябо Б нартай ороход дарга Б.О байхгүй байсан гэтэл цонхоор харахад эмнэлгийн машин болох .... машинтай .... колонкоос бензин авч байсан ингээд утас руу А эмч залгаад хаана байгаа гэтэл явж байна гэсэн ингээд би утсыг нь аваад ярьсан та шатахуун авч байна таныг харж байна шүү орж ирээд ямар шалтгаанаас болж халж байгааг минь хэлж тайлбарлаж өг гэсэн. Ингээд орж ирсэн асуусан та энэ тушаал дээр бичсэн энэ хүмүүсийнхээ өргөдөл гомдлыг үзүүл бас дотоод журамтайгаа танилцмаар байна гээд үзсэн гэтэл тэр 3 хүний өргөдөл сар өдөр ижил өөрсдийн хүсэлтээр халагдсан хүмүүс байсан. гэжээ.
Хариуцагч Хан-Уул дүүргийн Т.Ты эрүүл мэндийн газар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн: Д.Д нь Т.Т.Э.М.Тд эмчээр 12 жил ажиллаж байгаад 2021 оны 6 сарын 15-ны өдөр ажлаас чөлөөлөгдөж, улмаар Хан-Уул дүүргийн иргэн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажил олгогчтой эвлэрлийн гэрээ байгуулан ажилдаа эгүүлэн томилогдон ажиллаж байсан. Хан-Уул дүүргийн Т.Т.Э.М.Тийн даргын 2022 оны 11 сарын 18-ны өдрийн ....дугаар тушаалаар М.Дгийн Хөдөлмөрийн гэрээг цуцалсан боловч удирдлагын баг хуралдан 1 удаа боломж олгоё гэж шийдвэрлэж ажиллуулсан боловч хамт олноо хэл амаар доромжлох, дарамтлах зөрчлүүд дахин давтагдсан тул 2022 оны 11 сарын 28-ны өдрийн ..... дугаар тушаалаар Хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн. М.Д нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн дөрвөн заалт, Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.4, 4.2.8, 4.2.10-д заасан зөрчлүүдийг удаа дараа гаргасан тул Хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн. Э.М.Т нь сул ажлын байранд 8 ажилтан авснаас 7 ажилтан ажлаас чөлөөлөгдөж үүнээс М.Д нь амаар доромжилж дарамталсаар ажлаас чөлөөлөгдөх өргөдөл өгөхөд хүргэж тушаалд дурдсан гурван ажилтан ажлаас чөлөөлөгдсөн. Тус Э.М.Тд одоо 23 ажилтантай бөгөөд М.Дтай хамт болон ажиллаж чадахгүй, ажлын байрны дарамт шахалт, хэл амаар доромжлох, эмнэлгийн нэр хүндийг гутаан доромжлох зэрэг үйлдлүүд давтагдах болно гэдгээ үргэлж илэрхийлдэг бөгөөд зан харьцааны хувьд доголдолтой, Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээний зөрчилтэй ажилтан юм гэх үндэслэлээр няцаасан.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч М.Д нь Т.Т.Э.М.Тийн даргын 2010 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн .... тоот тушаалаар Хүний их эмчийн албан тушаалд томилогджээ. Тус байгууллагаас М.Дтай 2022 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр 12 дугаартай хөдөлмөрийн гэрээг шинэчлэн хугацаагүй байгуулсан байна. Талууд энэ талаар маргаагүй.
Харин Хан-Уул дүүргийн Т.Ты эрүүл мэндийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн .... дугаартай М.Дтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалаар М.Дг хамт ажиллагсдад дарамт үзүүлж сүрдүүлсэн, бүдүүлэг харьцсан, ажлаас гарахад хүргэсэн, эмнэлгийн болон ажилчдын нэр хүнд, хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, үйлдлийг удаа дараа гарган ажилтан албан хаагчдын дунд хагарал үүсгэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлүүдийг гаргасан гэх үндэслэлээр М.Дг тушаал гарсан өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлжээ.
Хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн Т.Т.Э.М.Тийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн .... дугаартай тушаалаас үзэхэд ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4, Хөдөлмөрийн гэрээний 2.4, 2.8, 2.10, байгууллагын дотоод журмын 8 дугаар зүйл, Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийн 8.6, 8.7, 8.8, 8.9, 8.11, 9.3-д заасныг тус тус баримталжээ.
Хариуцагч нь М.Дг хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж байна.
Харин Хан-Уул дүүргийн Т.Ты эрүүл мэндийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн .... дугаартай тушаалд хөдөлмөрийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчлийн заалтыг баримтлаагүй. Өөрөөр хэлбэл ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд 2.4, 2.8, 2.10 гэх заалт байхгүй.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хөдөлмөрийн гэрээнд 2.4, 2.8, 2.10 дахь заалтыг баримталсан гэх тайлбар гаргаж байх боловч тухайн заалтууд нь 4 дүгээр хэсгийн заалтууд байх бөгөөд 4.2.4, 4.2.8, 4.2.10 гэж дугаарлавал зохино.
Мөн М.Дг ажлаас чөлөөлсөн тушаалд Т.Т.Э.М.Тийн дотоод журмын 8 дугаар зүйлийг баримталсан. Харин тус дотоод журмын 8 дугаар зүйлд ажилтны эрх үүргийг тодорхойлсон 25 заалт байх бөгөөд түүнээс М.Д нь аль заалтыг зөрчсөн болох нь тодорхойгүй байна.
Мөн тус Б\.... дугаартай тушаалд Эмнэлгийн байгууллагын мэргэжилтний ёс зүйн дүрмийн 8.6-д Эмнэлгийн мэргэжилтэн нь ёс суртахууны эгэл хэмжээ болох энгийн дараа, эелдэг эвсэг, туйлбартай, итгэлтэй, хүлээцтэй, уриалагхан байх зэрэг хэм хэмжээг эзэмшин амьдралын болон мэргэжлийн үйл ажиллагаандаа үлгэрлэн сахина. гэж, 8.7-д Эмнэлгийн мэргэжилтэн нь хүний эрх, нэр төрийг хүндэтгэх, нийгмийн шударга ёсны төлөө тэмцэх, хувь хүний болон нийгмийн сайн сайхны төлөө үйлчлэх, мэргэжлийн мэдлэг ур чадвар зохих хандлагыг эзэмшсэн байна. 8.8-д Эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн мэргэжилтний нэр төр, ур чадвар болон үйлчлүүлэгчийн нууцтай холбоотой мэдээллийг санамсаргүй байдлаар ч хөндлөнгийн хүнд болон олон нийтэд дэлгэн ярих, шүүмжлэн ярихгүй байна. 8.9-д Үйлчлүүлэгч болон хамтран ажиллагсдыг хэл амаар доромжлох, гүтгэх, бүдүүлэг үг хэллэг хэрэглэх, бэлгийн дарамтад оруулахгүй байна. 8.11-д Эмнэлгийн мэргэжилтэн нь ёс зүйн болон мэргэжлийн алдаа гаргах, үйлчлүүлэгчид хүндэтгэлгүй хандах, хууран мэхлэх, залилахтай эвлэрэхгүй байхын зэрэгцээ, эдгээр үйлдлээс өөрийгөө болон мэргэжил нэгтнээ сэргийлэн ажиллана. гэх заасныг зөрсөн гэж үндэслэсэн.
Шүүх хуралдаанд Д.Б шүүхэд гаргасан мэдүүлэгтээ М.Д нь хамт ажиллахад дураараа, зоргоороо аашилдаг, хүнийг их гүтгэдэг, ямар ч хамааралгүй мэдээлэл интернэтэд тавьдаг, хамт олны уур амьсгал байнга өөрчилдөг, ажлын байранд дарамт үзүүлж байсан, ёс зүйн хувьд их догололтой гэж, Х.Т шүүхэд өгсөн мэдүүлэгтээ эмэгтэйчүүдийн өрөөнд камер тавьсан гээд хамгийн анх намайг дарамталж байсан. Намайг дарамталдаг байсан гэж, Д.О шүүхэд гаргасан мэдүүлэгтээ миний хоол идэж байгаа зургийг аваад ингэж ажлаа хийдэг гэж хурал дээр худал ярьдаг байсан. Намайг алгадаад авмаар гэж хэлсэн байсан. Энэ хүнээс болж би ажлаас гарсан. гэж, Б.Д шүүхэд өгсөн мэдүүлэгтээ намайг ажилд ороод 7 хонож байхад дарамт ирсэн. Чамайг халах асуудалгүй, манайд чам шиг хүн хэрэггүй, гэж хурал дээр хэлэг байсан. Мөнгөгүй байхад энэ хүн ийм зүйл аваад ир гээд байдаг байсан. Хүмүүсийг дандаа өдөөн турхирдаг, их дарамталдаг. Энэ хүний дарамтаас болж би ажлаасаа гарсан, Ж.А шүүхэд өгсөн мэдүүлэгтээ Дайриймаа эмчийн дарамтаас болоод ажлаас гарсан. Намайг хэл амаараа их доромжилдог байсан. Намайг даргатай холбож ярих ярихгүй зүйлээр ярьдаг байсан. гэж мэдүүлжээ.
Эмнэлгийн байгууллагын мэргэжилтний ёс зүйн дүрмийн 1.3-д Эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага, тэдгээрийн дэргэд ажиллаж буй ёс зүйн хороо, баг нь энэхүү дүрмийг сурталчлан мөрдүүлэх, хэрэгжилтэнд хяналт тавьж, эрх хэмжээнийхээ хүрээнд хариуцлага тооцож ажиллана. гэж заасан бөгөөд дээрх гэрчүүд нь мэдүүлэгтээ дурдсан зөрчлийн талаар зохих ёс зүйн хороо, багт хандаж байгаагүй талаар мэдүүлж байна. Мөн ажил олгогч байгууллагын зүгээс дээрх ёс зүйн зөрчлийг тогтоосон талаарх баримт байхгүй байна. Иймд М.Дг эмнэлгийн байгууллагын мэргэжилтний ёс зүйн дүрмийг зөрчсөн гэж үзэх боломжгүй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр М.Дтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан Хан-Уул дүүргийн Т.Ты эрүүл мэндийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн .... дугаартай тушаал үндэслэлгүй болох нь тогтоогдож байх тул түүнийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилох нь үндэслэлтэй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч М.Дгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүнийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох ....,....5,409 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах үндэслэлтэй байна.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө гэж заасан тул нэхэмжлэгч М.Дгийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ний өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцагч байгууллагаар төлүүлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч М.Дг Хан-Уул дүүргийн Т.Т.Э.М.Тийн их эмчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт хариуцагчаас ....,....5,409 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч Хан-Уул дүүргийн Т.Т.Э.М.Тд нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг даалгасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч М.Д нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар хариуцагчаас 228,627 төгрөг гаргуулж улсын орлогод олуулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш .... хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА