| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 183/2022/05030/И |
| Дугаар | 183/ШШ2023/00706 |
| Огноо | 2023-03-06 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 183/ШШ2023/00706
| 2023 оны 03 сарын 06 өдөр | Дугаар 183/ШШ2023/00706 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******** дүүрэг, ******** хороо, ******** тоотод байрлах, регистрийн ******** дугаартай, С ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, ******** дүүрэг, ******** хороо, ******** тоотод байрлах, регистрийн ******** дугаартай, Д ХХК-д холбогдох,
Түрээсийн гэрээний үүрэгт 2.639.880 төгрөг, алданги 1.148.348 төгрөг, 98 ширхэг дутаасан барааны үнэ 7.427.200 төгрөг, нийт 11.215.428 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Пүрэвсүрэн оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Де ХХК-д холбогдуулан Түрээсийн гэрээний үүрэгт 2.639.880 төгрөг, алданги 1.148.348 төгрөг, 98 ширхэг дутаасан барааны үнэ 7.427.200 төгрөг, нийт 11.215.428 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Хариуцагч Д ХХК манай компанитай 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд түрээсийн гэрээ байгуулж, барилгын ажилд шаардлагатай бараа материалыг түрээслэн авсан. Түрээсийн гэрээний дагуу 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хугацаанд түрээслэн авсан 98 ширхэг бараа материалын түрээсийн төлбөр болон барьцаанд нийт 1.717.200 төгрөгийг хариуцагч төлсөн байдаг. Түрээсийн үргэлжлэл болох Авлага, өглөгийн тооцоо-оор 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацааны төлбөр 4.357.080 төгрөг болсноос урьд төлсөн 1.717.200 төгрөгийг хасаж, үлдэх 3.239.880 төгрөгийг төлөхөөр хариуцагч Д ХХК нь хүлээн зөвшөөрч, тооцооны үлдэгдлийн баталгаанд гарын үсэг зурсан. Мөн энэхүү үлдэгдэл төлбөр 3.239.880 төгрөгөөс барьцааны 600.000 төгрөгийг хасаад 2.639.880 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа болно. Түрээсийн гэрээний дагуу алданги нь 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 87 хоногийн алданги 0,5 хувиар тооцоход 1.148.348 төгрөг болно. Иймд С ХХК нь хариуцагч Д ХХК-иас түрээсийн гэрээний үүрэгт 2.639.880 төгрөг, алданги 1.148.348 төгрөг, 98 ширхэг дутаасан барааны үнэ 7.427.200 төгрөг, нийт 11.215.428 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ж, хариуцагчийн төлөөлөгч Т.Ц нарын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээнд: С ХХК нь Д ХХК-иас түрээсийн төлбөрт 11.215.428 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Д ХХК нь бүрэн төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тул эвлэрлийн гэрээ байгуулав. Д ХХК нь дээрх 11.215.428 төгрөгийг 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгч С ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцов. С ХХК-ийн ******** банк ХХК дахь тоот дансанд тушаана гэжээ.
3. Нэхэмжлэгчээс иргэн Г.Э-д олгосон итгэмжлэл, мөн өмгөөлөгч Г.Ж-г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах тухай хүсэлт, улсын тэмдэгтийн хураамж 194.397 төгрөг төлсөн баримт, талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн ******** дүгээр Түрээсийн гэрээ, бараа материалын тооцоо, тооцооны үлдэгдлийн баталгаа, авлага, өглөгийн товчоо, С ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хариуцагч Д ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргийг ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд С ХХК болон Д ХХК-ийн хооронд 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн ******** дүгээр Түрээсийн гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээний дагуу хариуцагчаас түрээсийн гэрээний үүрэгт 2.639.880 төгрөг, алданги 1.148.348 төгрөг, 98 ширхэг дутаасан барааны үнэ 7.427.200 төгрөг, нийт 11.215.428 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон хариуцагчийн төлөөлөгч нарын хооронд эвлэрлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу хариуцагч Д ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 11.215.428 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн дотор нэхэмжлэгч С ХХК-ийн ******** банк ХХК дахь ******** тоот дансанд төлөхөөр харилцан тохиролцсон байна.
4. Энэхүү эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч С ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 194.397 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д ХХК-иас 194.397 төгрөгийг гаргуулж С ХХК-д олгох нь зүйтэй.
6. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй ба зохигчид эвлэрлийн гэрээ байгуулсан үндэслэлээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 100.4-т зааснаар тэдний эзгүйд хэргийг хэрэгт авагдсан баримтын хэмжээнд хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч хариуцагч Д ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 11.215.428 /арван нэгэн сая хоёр зуун арван таван мянга дөрвөн зуун хорин найм/ төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн дотор нэхэмжлэгч С ХХК-ийн ******** банк ХХК дахь ******** тоот дансанд төлөхөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч С ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 194.397 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д ХХК-иас 194.397 төгрөгийг гаргуулж С ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА