| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 183/2022/04332/И |
| Дугаар | 183/ШШ2023/02332 |
| Огноо | 2023-07-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 183/ШШ2023/02332
202. оны 07 сарын .9 өдөр Дугаар .8./ШШ202./02..2 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:.... дүүргийн .... хороо, .... гудамж, .... . байр, .. давхарт байрлах И ББСБ ХК /РД:....../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Хан-Уул дүүргийн .. дүгээр хороо, .... оффис, .... тоотод байрлах И.С ХХК /РД:58...95/,
Хариуцагч:Хан-Уул дүүргийн . дугаар хороо, ...., 20 байр, 58 тоотод оршин суух .... овогт Г.Н /РД:..../ нарт холбогдох,
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: .... дүүрэг, .... байрлах Э ХХК /РД:..../,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 4.9..80.200 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,И ББСБ ХК болон И.С ХХК нарын хооронд байгуулагдсан 202. оны .0 дугаар сарын .5-ны өдрийн .202..0.50. дугаартай Ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож барьцааны хөрөнгө болох .... дугаартай барилгын 6 давхрыг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагч И ББСБ ХК-д даалгах тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г,
Гуравдагч этгээдийн төлөөлөгч Д.А
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ч.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувданчимэг нар оролцов.
Нэхэмжлэлийг 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
НэхэмжлэгчИ ББСБ ХК нь зээлийн гэрээний үүрэгт 4.9,.80,200 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: И.С ХХК, иргэн Г.Н нар нь И ББСБ ХК-тай 202. оны .0 дугаар сарын .5-ны өдөр В.202..0.50. тоот зээлийн гэрээ, ..202..0.50. тоот Ипотекийн гэрээ байгуулан 500,000,000 төгрөгийг сарын 2,9 хувь хүүтэй .2 сарын хугацаатай барилга угсралтын зориулалтаар авсан. Уг зээлийн барьцаанд Нийслэлийн .... дүүргийн ..... барилгын 6 дугаар давхарт 5.5.. мкв талбайтай, үйлчилгээний зориулалттай, улсын бүртгэлийн ..... дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Зээлдэгч И.С ХХК, иргэн Г.Н нар ньИ ББСБ ХК-д 2022 оны 8 дугаар сарын .9-ний өдөр гаргасан хүсэлтийн дагуу зээлийн гэрээний хугацааг 6 сараар сунгаж В.202..0.50. зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан В.202..0.50.- . тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулсан. Зээлдэгч И.С ХХК, иргэн Г.Н нар нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч үүргээ зөрчиж төлөлт хийгээгүй, зээлийн зөрчигдсөн төлбөрийг төлж гэрээний зөрчлийг арилгах хугацаа өгсөн боловч уг хугацаанд төлж барагдуулаагүй, зээлийн гэрээний 2.....-д заасан ноцтой зөрчил гаргасан тул зээлийн гэрээний .0.2-д заасны дагуу зээлийн гэрээг зээлдүүлэгч талаас хугацаанаас нь өмнө буюу 2022 оны 09 дүгээр сарын 2.-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, В.202..0.50. тоот зээлийн гэрээний төлөгдөөгүй үүрэг болох үндсэн зээл .87,7.9,8.8..6 төгрөг, үндсэн хүү ..,422,86..42 төгрөг, нотариатын зардал .7,500 төгрөг нийт 4.9,.80,200 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд зээлдэгч И.С ХХК, иргэн Г.Н нарын В.202..0.50. тоот зээлийн гэрээний үүрэгт 4.9,.80,200 төгрөгийг гаргуулан И ББСБ ХК-д олгуулж, шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш хариуцагч И.С ХХК, Г.Н нар нь 202. оны 0.... сарын .7-ны өдөр тодорхой төлбөр төлж, зээлийн асуудлыг шүүхийн бус журмаар шийдвэрлэхэд тодорхой нөлөө үзүүлж болохуйц нөхцөл байдал үүсэж байсан. Гэвч хариуцагч И.С ХХК, Г.Н нар нь нэхэмжлэгчИ ББСБ ХК-тай харилцан тохиролцсоны дагуу зээлийн үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулах тал дээр ямар нэгэн хүчин чармайлт гаргахгүй, шүүхийн ажиллагаанд оролцохгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Иймд нэхэмжлэгчийн зүгээс, хариуцагчдад нэхэмжлэл гаргаснаас хойш төлсөн төлбөр болон шүүхийн ажиллагаанд оролцсон нөхцөл байдлыг харгалзан 200,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж, түүнчлэн 2022 оны 09 дүгээр сарын 2.-ны өдрөөс 202. оны 05 дугаар сарын 0.-ний өдрийн хооронд үндсэн зээлийн үлдэгдлээс бодогдсон зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр болох 77,0.9,52. төгрөгөөр нэмэгдүүлж хариуцагч И.С ХХК болон Г.Н нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 297,..9,722.98 төгрөг гаргуулан нэхэмжлэгчИ ББСБ ХК-д олгуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилж байна. гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бы шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:И ББСБ ХК болон И.С ХХК нарын хооронд байгуулагдсан 202. оны .0 дугаар сарын .5-ны өдрийн В.202..0.5. дугаартай Ипотекийн гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцож, барьцааны хөрөнгө болох ..... дугаартай барилгын 6 давхрыг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагчИ ББСБ ХК-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 202. оны 0. дүгээр сарын .7-ны өдрийн .8./ШШ202./00.95 дугаар шийдвэрийн үндэслэх хэсгийн 5..0-т зааснаар Иргэний хуулийн .5. дугаар зүйлийн .5..2-т зааснаар гуравдагч этгээдийн барьцааны эрх хэвээр байхыг нэхэмжлэгч Э ХХК мэдэж буйг дурдах нь зүйтэй гэсэн.И ББСБ ХК нь ..... дугаартай барилгын 6 давхрыг барьцаалах үед И.С ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байсан. В.202..0.50. дугаартай Ипотекийн гэрээ улсын бүртгэлд бүртгүүлэн хууль ёсны дагуу барьцаалсан. Иймд Э ХХК-ийн гаргасанИ ББСБ ХК болон И.С ХХК нарын хооронд байгуулагдсан 202. оны .0 дугаар сарын .5-ны өдрийн В.202..0.50. дугаартай Ипотекийн гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцож, барьцааны хөрөнгө болох .... .... барилгын 6 давхрыг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагчИ ББСБ ХК-д даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: И.С ХХК, иргэн Г.Н нар ньИ ББСБ ХК-тай 202. оны .0 дугаар сарын .5-ны өдөр В.202..0.50. тоот Зээлийн гэрээ, ..202..0.50. тоот Ипотекийн гэрээ байгуулан 500,000,000 төгрөгийг сарын 2,9 хувийн хүүтэй .2 сарын хугацаатай барилга угсралтын зориулалтаар авсан. Уг зээлийн барьцаанд Нийслэлийн .... дүүргийн ..... барилгын 6-р давхарт 5.5..м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, улсын бүртгэлийн ..... дугаартай ул хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Зээлдэгч И.С ХХК, иргэн Г.Н нар ньИ ББСБ ХК-д 2022 оны 08 дугаар сарын .9-ны өдөр гаргасан хүсэлтийн дагуу зээлийн гэрээний хугацааг 6 сараар сунгаж В.202..0.50. зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан В.202..0.50.-. тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулсан. Зээлдэгч И.С ХХК, иргэн Г.Н нар нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч үүргээ зөрчиж төлөлт хийгээгүй, зээлийн зөрчигдсөн төлбөрийг төлж гэрээний зөрчлийг арилгах хугацаа өгсөн боловч уг хугацаанд төлж барагдуулаагүй, зээлийн гэрээний 2.....-д заасан ноцтой зөрчил гаргасан тул зээлийн гэрээний .0.2-д заасны дагуу зээлийн гэрээг зээлдүүлэгч талаас гэрээг цуцалж зээлийн гэрээний нийт өр төлбөрт 4.9,.80,200 төгрөгийг анх нэхэмжилсэн. Зээлдэгчийн төлсөн мөнгийг хасаж, нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж 297,.99,722.98 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. гэв.
Хариуцагч И.С ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:И ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй, И.С ХХК болон иргэн Г.Н нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4.9,.80,200 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.... зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар хариу тайлбар гаргаж байна. Уг нэхэмжлэлд дурдагдсан барьцаа хөрөнгөтэй холбоотой маргааныг Э ХХК нь И.С ХХК-иас буцаан шилжүүлж авах, Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-гээ цуцлуулах нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байгаа бөгөөд мөн шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн .8./ШЗ2022/.4466 дугаартай шүүгчийн захирамжаарИ ББСБ ХК-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татсан байгаа. Ийнхүү Э ХХК-ийн нэхэмжлэл анхан шатны шүүхээр шийдвэрлэгдээгүй байх тул .... 5.5.. м.кв үл хөдлөх хөрөнгийн маргаантай хэргийг нь шийдвэрлэсний дарааИ ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй, И.С ХХК болон Г.Нд холбогдох хэргийг шийдвэрлэхэд нотлох баримтаар үнэлэх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой тул нэхэмжлэлийн шаардлагын талаар үндэслэл бүхий тайлбар гаргах боломжгүй байна. гэжээ.
Хариуцагч Г.Нийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:И ББСБ ХК нь 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ И.С ХХК болон Г.Н нараас зээлийн гэрээний үүрэгт 4.9,.80,200 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргаж, И.С ХХК нь 2022 оны .0 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд хариу тайлбараа гаргасан болно. И.С ХХК нь . гишүүнтэй, Г.Н нь компаниа итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болно.И ББСБ ХХК, И.С ХХК-ийн хооронд 2022 оны .0 дугаар сарын .5-ны өдөр байгуулагдсан Зээлийн гэрээ №В.202..0.50., Ипотекийн гэрээ нь иргэний хувьд биш, И.С ХХК-ийн нэрээр зээл гаргуулж, ......... тоот хаягт байршилтай, 5.5.. м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь И.С ХХК-ийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээтэй, үл хөдлөх хөрөнгөө барьцаалан зээл авсан учраас дээрх нэхэмжлэлд холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг Г.Н би иргэний хувьд хариуцах үндэслэлгүй болно. гэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартааИ ББСБ ХК-аас И.С ХХК-д холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн хуулбарыг 202. оны 5 дугаар сарын .0-ны өдөр хүлээн авч хариу тайлбар гаргаж байна. И.С ХХК болон Г.Нээс зээлийн үлдэгдлээс бодогдсон зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр болох 77,0.9,52..20 төгрөгөөр нэмэгдүүлж, зээлийн гэрээний үүрэгт нийт 297,..9,722.98 төгрөг нэхэмжилж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй болно. Нэхэмжлэгч нь дээрх нэхэмжлэлдээ хариуцагч талыг зээлийн үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулах тал дээр ямар нэгэн хүчин чармайлт гаргахгүй, шүүхийн ажиллагаанд оролцохгүй байсаар өнөөдрийг хүрсэн гэж дурджээ. Нэхэмжлэгч тал 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргаж, 2022 оны .0 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсэж, Э ХХК нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргасан, мөн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлт хэлэлцэх, оролцогчдын гаргасан хүсэлтийг хэлэлцэх зэргээр шүүх хуралдаан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндэслэл журмын дагуу хойшлогдож байсан. Хариуцагч талаас шүүх хуралдааныг хойшлуулах хүндэтгэн үзэх шалтгаан байсан учраас 2 удаа хойшлуулсан бусад тохиолдлуудад нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт удаа дараа гаргаж, энэ талаар хэлэлцэж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжууд хэргийн материалд байгаа. Нэхэмжлэгч тал 202. оны 0. дугаар сарын 06-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд эвлэрэх боломжит хугацаа олгоно уу гэх хүсэлт гаргаж, 202. оны 0. дугаар сарын ..-ны өдөр Эвлэрлийн гэрээ байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулж, 202. оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрлийн гэрээг нотлох баримтаас хасуулах зэрэг хүсэлт гаргаж, шүүх хуралдааныг жич товлохоор хойшлуулсан. Хариуцагч нь 202. оны 0.... сарын .6-ны өдөрИ ББСБ ХК-д үндсэн зээлд 200,000,000 төгрөг төлсөн. Нэхэмжлэгчийн дурдсан шиг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй шалтаг шалтгаан байхгүй. Нэхэмжлэгч тал нь харин хэргээ түргэн шуурхай шийдвэрлүүлэхгүй, аль болох хугацаа сунжруулж, хүү, нэмэгдүүлсэн хүүгээ өсгөх шалтгаан хайж бидний эрх зүйн байдлыг дордуулж, өрийн дарамтад оруулж байна. Хэргийн материалд холбогдох бүх баримт байгаа. Бусад баримтыг шүүх хуралдааны өмнө гаргаж өгнө. гэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Э ХХК-ийн 202. оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 202./025 дугаартай Бие даасан шаардлага гаргах тухай хүсэлтийг хүлээн авч танилцлаа. Энэ хүсэлтэд дурдсанаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 202. оны 0. дүгээр сарын .7-ны өдрийн 00.95 дугаар шийдвэрээр Эрхийн улсын бүртгэлийн ..... дугаарт бүртгэлтэй, .... .... 5.5,. м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч Э ХХК-д буцаан шилжүүлэхийг И.С ХХК-д даалгаснаар 202. оны 04 дүгээр сарын .4-ний өдрийн .... дугаар шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх захирамж гарч, дээрх үл хөдлөх хөрөнгө Э ХХК-ийн өмчлөлд шилжиж, шийдвэр хүчин төгөлдөр болсон. Энэ талаар Э ХХК нэхэмжлэлдээ тодорхой дурджээ. 202. оны 0. дүгээр сарын .7-ны өдрийн шүүх хуралдаандИ ББСБ ХК нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож, барьцааны зүйлийг солиход татгалзахгүй гэж тайлбарлаж байсан. Барьцааны хөрөнгө солих асуудлаар нэхэмжлэгчИ ББСБ-тай, манай компани яриа тохиролцооны асуудал зөвшилцлийн түвшинд яригдаж байгаа. Э ХХК-ийн барьцааны зүйл чөлөөлөхийг даалгахыг хүссэн нэхэмжлэл, хүсэлтийг татгалзахгүй. гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгч талаас хүү нэмэгдүүлж, хүүг өсгөх шалтгаан хайж бидний эрх зүйн байдлыг дордуулж хоног хугацаа авч байна. Нэмэгдүүлсэн хүү 77,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2.9,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. К.С холбоотой асуудалд эвлэрэхэд бэлэн байна. гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох Э ХХК-ийн төлөөлөгч Д.А шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Манай Э ХХК нь ковидын нөхцөл байдал, санхүүгийн бусад шалтгаантай холбоотойгоор .... ..... байрлах үйлчилгээний зориулалттай 5.5,. м.кв талбай бүхий өөрийн хөрөнгийг худалдан борлуулахаар 202. оны 8 дугаар сард Century 2.-ийн Castle reality үл хөдлөх хөрөнгийн зуучлалын газартай зуучлалын гэрээ байгуулан, үл хөдлөх хөрөнгө худалдах талаар зар тавиад байсан юм. Гэтэл И.С ХХК нь танай хөрөнгийг худалдаж авах санал тавьж байгаа, ингэхдээ тус компанийн хэрэгжүүлж буй ..... байрлах 4 орон сууцыг төлбөрт нь бартераар шилжүүлж өгөх хүсэлтэй байгаа талаар зуучлалын байгууллагаас надад мэдэгдсэн. Мөн зуучлалын байгууллагаас И.С ХХК нь найдвартай тул санаа зовох шаардлагагүй тухай надад хэлж итгүүлсэн. Ингээд саналыг хүлээн авч, И.С ХХК-тай 202. оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ болон Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-үүдийг тус тус байгуулсан бөгөөд дурдсанчлан худалдахаар зар тавиад байсан өөрийн хөрөнгийг И.С ХХК-ийн нэр дээр шилжүүлэн өгч, хөрөнгө борлуулсны төлбөрт .2,000,000 төгрөгийг зуучлалын байгууллагад шилжүүлэн өгсөн юм. Харамсалтай нь, И.С ХХК-ийн хэлж ярьж байсан нь бүгд худлаа болж, Хан-Уул дүүргийн .. дүгээр хороололд байрлах .... орон сууцны төсөл бүрэн зогссон, И.С ХХК нь захиалагч компанитайгаа байгуулсан гэрээгээ цуцалсан тул цаашид уг төсөл хэрэгжих боломжгүй болсон талаар олж мэдсэн. Түүнчлэн, төсөл хэрэгжүүлэгч компани нь барилгын зураг төслөө батлуулаагүй, холбогдох зөвшөөрлөө ч аваагүй байсан. Ингээд тус компанийн захирал Г.Нтэй уулзахад танай хөрөнгийг шилжүүлэн авмагцааИ ББСБ ХХК-д 500,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан, зээлийн төлбөрийг бүрэн төлж барьцаанаас чөлөөлөөд 2022 оны 8 дугаар сарын 0.-ний өдрийн дотор буцаан шилжүүлж өгнө гэж хэлсэн боловч одоог болтол зээлийн төлбөрийг төлөхгүй, хөрөнгийг буцаан шилжүүлж өгөхгүй байгаа. Тиймээс бид Хан-Уул дүүргийн иргэний хэргийн шүүхэд гэрээг цуцалж, манай хөрөнгийг буцаан шилжүүлэн өгөх талаар нэхэмжлэлийг 2022 оны 6 дугаар сард гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа одоог болтол үргэлжилж байгаа бөгөөд тус хэрэг маргаанд И ББСБ ХХК гуравдагч этгээдээр оролцож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29..-т Шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь, эсхүл шүүхийн санаачилгаар болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно гэж заасан. И.С ХХК болон уг компанийн захирал Г.Н нь манайхаас шилжүүлэн авсан хөрөнгийгИ ББСБ ХХК-ийн зээлийн барьцаанд тавьж, зээлийг авч ашигласан хирнээ зээлийг төлөхгүйгээр барьцааны хөрөнгө буюу манай хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулан, манай компанийг хохироож болзошгүй байна. Энэ нь зээлийн эргэн төлөлтөөс харагдах бөгөөд манай компанийг хөрөнгөө шилжүүлж авахаар шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш зээлийн эргэн төлөлтийг огт хийгээгүй, мөн И ББСБ ХХК-тай байгуулсан зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан хугацааг сунгасан зэргээс тодорхой харагдана. Иймд тухайн зээлийн гэрээний маргаан, түүнтэй холбоотойгоор барьцаа хөрөнгөний асуудлыг шийдвэрлэх нь Э ХХК-ийн эрх ашигт нөлөөлж байх тул тус хэрэг маргаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулж өгнө үү гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э ХХК-ийн төлөөлөгч Д.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн гэрээний үүрэгт 4.9,.80,200 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан барьцаа хөрөнгийг зээлдэгч И.С ХХК нь манай Э ХХК-иас хууль бусаар шилжүүлэн авсан, түүнтэй холбоотой өмчийн маргаан тус дүүргийн шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа болно. гэжээ.
Гуравдагч этгээд Э ХХК-ийн шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: Тус дүүргийн шүүхэдИ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй И.С ХХК-д холбогдох, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Э ХХК оролцож байгаа иргэний хэрэг хянан шийдвэрлэгдэж байна. Гуравдагч этгээдээр оролцож байгаа Э ХХК-ийн хувьд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 9.4.7, 9.4.9, 9.4..0 дугаар зүйлүүдэд заасны дагуу өөрийн эрх ашгийг хамгаалуулахаар иргэний эрх зүйн хамгаалалтыг хүсч, бие даасан шаардлага гаргахаас өөр аргагүйд хүрлээ. Учир нь хариуцагч И.С ХХК болон Г.Н нар нь манай Э ХХК-ийн хөрөнгийг 202. оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хууран мэхэлж, бартерт орон сууц өгөн гэх зэргээр худалдах, худалдан авах гэрээг байгуулан өөртөө шилжүүлэн авсан. Тийнхүү шилжүүлэн авсан нь хууль зөрчсөн, гэрээ нь хэрэгжээгүй болох нь Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 202. оны 0. дүгээр сарын .7-ны өдрийн 00.95 дугаар шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бөгөөд .... ..... 5.5.. м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч Э ХХК-д буцаан шилжүүлэхийг хариуцагч И.С ХХК-д даалгаж, хохиролд 2.,57.,4.8 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоод байна. Түүнчлэн, хариуцагч нар нь Э ХХК-ийг дээрх байдлаар хохироогоод зогссонгүй, хөрөнгийг шилжүүлэн авмагцааИ ББСБ ХХК-д 500,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж мөнгийг авч ашиглан, үл хөдлөх хөрөнгийг түрээслэн орлого олж байсан. Үүнийг Э ХХК нь худалдах, худалдан авах гэрээг цуцалж, хөрөнгийг буцаан шилжүүлэн авахаар нэхэмжлэл гаргах явцдаа олж мэдсэн бөгөөд дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй хэрэгтИ ББСБ ХХК гуравдагч этгээдээр оролцож, тайлбар, татгалзлаа илэрхийлж байсан болохыг энд дурдах нь зүйтэй юм. Өөрөөр хэлбэл хөрөнгийн өмчлөх эрхийг манай компанид шилжүүлэн өгөхийг зөвшөөрсөн. Хариуцагч нарын хооронд байгуулагдсан 202. оны .0 дугаар сарын .5-ны өдрийн №.202..0.50. дугаартай Ипотекийн гэрээ нь хүчин төгөлдөр бус, барьцааны эрх дуусгавар болсон болох нь дараах байдлаар тогтоогдоно. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн .2..-т Барьцаалуулагч нь барьцааны зүйлийг хууль бусаар олж авсан бөгөөд уг зүйлийн хууль ёсны өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалуулагчийн хууль бус эзэмшлээс гаргуулж авсан бол тухайн эд хөрөнгийн хувьд барьцааны эрх дуусгавар болно гэж заасан. Дурдсанчлан, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 202. оны 0. дүгээр сарын .7-ны өдрийн 00.95 дугаар шүүхийн шийдвэр, мөн тус дүүргийн шүүхийн 202. оны 04 дүгээр сарын .4-ний өдрийн .... дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж, .... дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудасны дагуу барьцааны хөрөнгийн хууль ёсны өмчлөгч Э ХХК нь өөрийн хөрөнгөө хариуцагчийн хууль бус өмчлөл, эзэмшлээс шилжүүлэн авсан. Энэ нь барьцааны хөрөнгө болох .... .... 5.5.. м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Э ХХК-ийн нэр дээр бүртгэн, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн ..... дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг тус компанийн нэр дээр олгосноос мөн тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл Э ХХК нь өөрийн хөрөнгөө бусдын хууль бус эзэмшил, өмчлөлөөс шилжүүлэн авсан тул үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн .2.. дэх хэсэгт заасны дагуу тухайн эд хөрөнгийн хувьд барьцааны эрх дуусгавар болсон. Харин барьцаалагчИ ББСБ ХК-ийн хувьд барьцааны хөрөнгө болох .... .... 5.5.. м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нь барьцаалуулагч И.С ХХК-ийн хууль бус эзэмшлээс хууль ёсны өмчлөгч, эзэмшигч Э ХХК-д нэгэнт шилжин барьцааны эрх нь дуусгавар болсон тохиолдолд хэрхэн шийдвэрлэх талаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд мөн заажээ. Тухайлбал, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн .2.2-д Энэ хуулийн .2..-д заасан тохиолдолд барьцаалагч нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа барьцаагаар хангагдах үүргийн гүйцэтгэлийг барьцаалуулагчаас шаардах эрхтэй гэж зааснаар барьцаалагчИ ББСБ ХХК нь барьцаагаар хангагдах үүргийн гүйцэтгэлийг барьцаалуулагч И.С ХХК болон Г.Н нараас шүүхийн шийдвэр гарсны дараа шаардах эрхтэй бөгөөд тэдгээр хариуцагч нарт зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах хангалттай хөрөнгө бий. гэжээ.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Э ХХК нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан тайлбартаа: 202. оны 0. дүгээр сарын .7-ны өдрийн 00.95 дугаар шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бөгөөд .... ..... 5.5.. м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч Э ХХК-д буцаан шилжүүлэхийг хариуцагч И.С ХХК-д даалгаж, хохиролд 2.,57.,4.8 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон.Дээрх шийдвэр хүчин төгөлдөр хэрэгжих барьцааны хөрөнгө болох .... ..... 5.5.. м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Э ХХК-ийн нэр дээр бүртгэн, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн ..... дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Э ХХК-ийн нэр дээр олгосон. Э ХХК нь өөрийн хөрөнгөө бусдын хууль бус эзэмшил, өмчлөлөөс шилжүүлэн авсан тул өөрийн өмч хөрөнгийг цэвэрлэж хэвийн үйл ажиллагаанд оруулахаар барилгад очсон. И.С ХХК болон уг компанийн захирал Г.Н нь манайхаас анх шилжүүлэн авсан үл хөдлөх хөрөнгийг Э ХХК-д хүлээлгэн өгөөгүй ба тус объектийг санаатай хорлож, авч болох зүйлсийг тонон авч тодорхой хэмжээний хохирол учируулсан байгааг олж мэдсэн. Хоолны газрыг бүхэлд нь усанд автуулж паркетин шал бүгд хөвсийж шалнаас зайтай болсон, Галзуухны плитаг нэг бүрчлэн хагалсан, хоолны газрын ханын будгийг хуулсан, хоолны газрын заалны таазны гэрлийг бүгдийн суурьтай нь ухаж авсан, салоны ресепшины хажууд байрлах шилэн . см өргөнтэй шилэн хаалтуудыг бүх тоноглолын хамт салгаж авсан, массажны .,.,5 номерын өрөөнүүдийн хивсийг бүгдийн хуулж авсан байсан. И.С ХХК болон уг компанийн захирал Г.Н нь үл хөдлөх хөрөнгийг залилуулж алдсанаас хойш өнөөдрийг хүртэл цаг хугацаа, мөнгөн хөрөнгөөр хохирсоор ирсэн. Иймд Э ХХК-ийн гаргасан хүсэлтийг харгалзан үзэж 7,.56,000 төгрөгийг И.С ХХК-иас дээрх зардлыг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгөхийг хүсч байна гэжээ.
Гуравдагч этгээдийн төлөөлөгч Д.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: И.С ХХК нь төсөл хэрэгжүүлж байгаа компани. Төв аймгийн зуун мод суманд зуун мод хотхоны . блок 5 давхарт бариад . сараас ашиглалтад ороод борлуулалтаа хувийн дансандаа авч байгаа. И.С ХХК-д маш олон өмч хөрөнгө байгаа. Миний зүгээс Э ХХК-ийг барьцаанаас чөлөөлүүлэх шүүхэд хуралдаанд оролцож байна. Талуудын хамгийн их хохиролтой Э ХХК өчнөөн мөнгөөр хохирч маш их зарлага гаргасан. Миний байрыг барьцаалж ашгаа хайгаад байшингаа бариад явж ашгаа олж байна.И ББСБ ХХК нь хүүгээ авч хохирол багатай. Хүний үнэтэй хөрөнгийг хүүд баригдуулж авах сонирхолтой байдаг. гэв.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ч.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн зээлийн гэрээний .0.2-т заасны дагуу зээлдүүлэгч нь 9 дүгээр сарын 2.-ны өдөр гэрээг дуусгавар болгож цуцалсан байсан. Гэтэл миний ойлгож байгаагаар 2022 оны 9 дүгээр сарын 2.-ны өдөр гэрээ цуцлагдсан. Гэрээ цуцалснаас хойш 202. оны 05 дугаар сарын 0.-нээс хүүгээ нэмэгдүүлж хариуцагчаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Нэмэгдүүлсэн хүү, үндсэн зээлийн гэрээний хүү нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна. Мөн нэмэгдүүлсэн хүүг журамд заасны дагуу 20 хувиас хэтрүүлэх ёсгүй учир үлдэгдэл төлбөр 40,000,000 төгрөг орчим гэж үзэж байна. Мөн 4.9,.80,200 төгрөгийг нэхэмжилсэн хариуцагч 200,000,000 төгрөгийн төлсөн. Үлдэгдэл 2.9,.80,200 төгрөгийн үлдэгдлээс 5 дугаар сарын ..-ны өдөр хүртэл 77,000,000 төгрөг орчим хүү, тооцоотой зээл гарахгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үнийн зарим дүн үндэслэлгүй байна. Барьцаа хөрөнгө үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир 202. оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хариуцагч И.С ХХК нь Э ХХК-аас барьцааны хөрөнгийг шилжүүлж авах гэрээ байгуулсан. Гэрээ байгуулснаас .4 хоногийн дараа шилжүүлж авсан хөрөнгөө барьцаалж зээл аваад ашигласан. Гэтэл гэрээнд заасан бартерын . орон сууцыг шилжүүлж өгөөгүй .... хохирсон нөхцөл байдалтайгаар шүүхэд хандаж 202. оны 0. дүгээр сарын .7-ны .95 дугаар шүүхийн шийдвэрээр И.С ХХК нь хөрөнгийг шилжүүлж аваад ....т ямар ч төлбөр төлөөгүй бартерын . орон сууц баригдаагүй талаар шүүхийн шийдвэрт тусгагдсан. .... нь өөрийн өмчлөлийн хөрөнгийн өөрийн өмчлөл ашиглалтад шилжүүлж авсан тул барьцаа хөрөнгөөр хангуулах ямар ч боломжгүй. .... нь өөрийн хөрөнгөө ашиглаж чадахгүй 2, . жилээр хохирч мөн зуучлалын хөлснөөс .00,000,000 төгрөгөөр хохирсон байна. Дахин .00,000,000 төгрөгийн барьцаа хөрөнгийн барьцаа хөрөнгийн асуудал гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчиж байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Бие даасан шаардлагын хувьдИ ББСБ ХК, И ХХК-ийн хооронд байгуулагдсан 2020 оны .0 дугаар сарын 29-ны өдөр байгуулагдсан ипотекийн гэрээ хүчин төгөлдөрт бусад тооцож тодруулбал иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57..-т заасан дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Барьцааны хөрөнгө болох .... дүүргийн .4 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Л.Энэбишийн өргөн чөлөө 9А барилга, 6 дугаар давхрыг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагч И.С ХХК-д даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэл нь иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 4.7, 4.9, 4..0-т зааснаар өөрийн эрх ашгийг хамгаалах үүднээс гаргасан. И.С ХХК нь Э ХХК-тай байгуулагдсан гэрээ цуцлагдсан. Цуцлагдсан гэрээний үндэслэл нь хууран мэхэлж хийсэн гэдэг нь харагдаж байгаа. Тухайн үед шилжүүлэхдээ бартерын 4 орон сууцыг шилжүүлж өгнө гэсэн байдлаар гэрээ байгуулсан. Гэтэл 4 орон сууц баригдах боломжгүй, барилга барих зөвшөөрөлгүй байсныг мэдсээр байж гэрээ байгуулж шилжүүлж барьцаалсан тул гол зорилго нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих зорилготой байсан гэж харж байна. Энэ нөхцөл байдал ипотекийн гэрээ нь иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57..-т заасан буюу шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлийн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож болно гэж заасан байдаг. Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн ..... зүйлийн .2..-т заасан барьцаалуулагч нь барьцааны зүйлийг хууль бусаар олж авсан бөгөөд уг зүйлийн хууль ёсны өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалуулагчийн хууль бус эзэмшлээс гаргуулж авсан бол тухайн эд хөрөнгийн хувьд барьцааны эрх дуусгавар болно гэж заасан байдаг. Өнөөдрийн нөхцөл байдлын хувьд Э ХХК нь И.С ХХК-ийн хууль бус эзэмшлээс өөрийн хөрөнгөө шилжүүлж авсан учраас И.С ХХК нь Э ХХК-нийг хууран мэхэлж шилжүүлж авсны дагуу 57 дугаар зүйлийн 57..-т заасны дагуу хүчин төгөлдөр бусад тооцох хэлцлийг нөхцөлд тооцно гэж үзэж байна. Хэлцлийг хүчин бусад тооцсноор нэхэмжлэгчид эрх ашиг хохирохгүй учир нь үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн ..... зүйлийн .2.2-т заасан байдаг тул барьцаанаас чөлөөлж өгнө үү. гэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, 202. оны .0 дугаар сарын .5-ны өдрийн №В.202..0.50. дугаартай зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 202. оны .0 дугаар сарын .5-ны өдрийн №.202..0.50. дугаартай ипотекийн гэрээ, 2022 оны 6 дугаар сарын .0-ны өдрийн №В.202..0.50.-. дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, хавсралт, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зээлийн дансны хуулга, Г.Нийн иргэний үнэмлэхний хуулбар, И.С ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын .9-ний өдрийн А-.5. дугаартай албан бичиг, Г.Нийн зээлийн хүсэлт, Зээл хүсэгчийн анкет, Монголын нотариатчдын танхимын тасалбар,И ББСБ ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, зээлийн дансны хуулга,
Хариуцагчаас хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, хариу тайлбар, .... дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, .....гийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга,
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс Э ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 0002.842....тай .... тоот эрхийн улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 202. оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн .909 бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 202. оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 2./07 гэрээний дугаартай орон сууц захиалгын гэрээ, И.С ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, И.С ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 2.-ний өдрийн гэрээ цуцлах тухай албан бичиг, 202. оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн №4 дугаартай үл хөдлөх хөрөнгө зуучлалын гэрээ, хавсралт .,2 хамт, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, итгэмжлэл, Ү.427004476 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 202. оны 0. дүгээр сарын .7-ны өдрийн .8./ШШ202./00.95 дугаартай шийдвэр, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 202. оны 04 дүгээр сарын .4-ний өдрийн .8./ГХ202./.... дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 202. оны 04 дүгээр сарын .4-ний өдрийн .8./ШЗ202./.... дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, гэрэл зураг, салоны засвар хийх үнэлгээ зэрэг бичгийн нотлох баримтуудыг ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ НЬ
НэхэмжлэгчИ ББСБ ХК нь хариуцагч И.С ХХК-д холбогдуулан 4.9,.80,200 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагаа 200,000,000 төгрөгөөр багасгаж, мөн 77,0.9,52. төгрөгөөр нэмэгдүүлж, нийт зээлийн гэрээний үүрэгт нийт 297,..9,72. төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Э ХХК ньИ ББСБ ХК болон И.С ХХК нарын хооронд байгуулагдсан 202. оны .0 дугаар сарын .5-ны өдрийн .202..0.50. дугаартай Ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож барьцааны хөрөнгө болох .... дугаартай барилгын 6 давхрыг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагчИ ББСБ ХК-д даалгах тухай шаардлагыг тус тус гаргажээ.
..Шүүх нэхэмжлэлийг хангах бүхэлд нь хангаж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч дараах байдлаар үндсэн болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаа үндэслэсэн. Үүнд И.С ХХК, иргэн Г.Н нар ньИ ББСБ ХК-тай 202. оны .0 дугаар сарын .5-ны өдөр В.202..0.50. тоот зээлийн гэрээ, ..202..0.50. тоот Ипотекийн гэрээ байгуулан 500,000,000 төгрөгийг сарын 2,9 хувь хүүтэй .2 сарын хугацаатай барилга угсралтын зориулалтаар авсан. Уг зээлийн барьцаанд Нийслэлийн .... дүүргийн ..... барилгын 6 дугаар давхарт 5.5.. мкв талбайтай, үйлчилгээний зориулалттай, улсын бүртгэлийн ..... дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Мөн 2022 оны 8 дугаар сарын .9-ний өдөр гаргасан хүсэлтийн дагуу зээлийн гэрээний хугацааг 6 сараар сунгасан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч үүргээ зөрчиж төлөлт хийгээгүй гэрээний үүрэгт 297,..9,72. төгрөгийг гаргууланИ ББСБ ХК-д олгуулж, шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү. гэж тодорхойлж байна.
..Хариуцагч Г.Н дараах үндэслэлээр нэхэмжлэлийн үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагыг няцааж байна. Үүнд: Үл хөдлөх хөрөнгө нь И.С ХХК-ийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээтэй, үл хөдлөх хөрөнгөө барьцаалан зээл авсан учраас дээрх нэхэмжлэлд холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг Г.Н би иргэний хувьд хариуцах үндэслэлгүй болно. гэжээ.
Хариуцагч И.С ХХК дараах үндэслэлээр нэхэмжлэлийн үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагыг няцааж байна. Үүнд: Нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох 4.9,.80,200 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Үүнээс шүүх хуралдаан болохоос өмнө 200,000,000 төгрөгийг барагдуулсан. Нэмэгдүүлсэн шаардлагыг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь зориуд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулсан, олон удаа хойшлуулсан тул энэ хугацаанд тооцсон нэмэгдүүлсэн шаардлагыг зөвшөөрөхгүй. гэжээ.
Гуравдагч этгээд Э ХХК нь шүүхэд гаргасан шаардлагаа дараах байдлаар үндэслэсэн. Үүнд: Хариуцагч И.С ХХК болон Г.Н нар нь манай Э ХХК-ийн хөрөнгийг 202. оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хууран мэхэлж, бартерт орон сууц өгөн гэх зэргээр худалдах, худалдан авах гэрээг байгуулан өөртөө шилжүүлэн авсан. Тийнхүү шилжүүлэн авсан нь хууль зөрчсөн, гэрээ нь хэрэгжээгүй болох нь Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 202. оны 0. дүгээр сарын .7-ны өдрийн 00.95 дугаар шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бөгөөд .... ..... 5.5.. м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч Э ХХК-д буцаан шилжүүлэхийг хариуцагч И.С ХХК-д даалгаж, хохиролд 2.,57.,4.8 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоод байна. И.С ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийг 500,000,000 төгрөгний зээлийн барьцаанд тавьсан байна. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулагдсан 202. оны .0 дугаар сарын .5-ны өдрийн №.202..0.50. дугаартай Ипотекийн гэрээ нь хүчин төгөлдөр бус, барьцааны эрх дуусгавар болсон болох нь дараах байдлаар тогтоогдоно. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн .2..-т Барьцаалуулагч нь барьцааны зүйлийг хууль бусаар олж авсан бөгөөд уг зүйлийн хууль ёсны өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалуулагчийн хууль бус эзэмшлээс гаргуулж авсан бол тухайн эд хөрөнгийн хувьд барьцааны эрх дуусгавар болно гэж заасан. Дурдсанчлан, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 202. оны 0. дүгээр сарын .7-ны өдрийн 00.95 дугаар шүүхийн шийдвэр, мөн тус дүүргийн шүүхийн 202. оны 04 дүгээр сарын .4-ний өдрийн .... дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж, .... дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудасны дагуу барьцааны хөрөнгийн хууль ёсны өмчлөгч Э ХХК нь өөрийн хөрөнгөө хариуцагчийн хууль бус өмчлөл, эзэмшлээс шилжүүлэн авсан. Өөрөөр хэлбэл Э ХХК нь өөрийн хөрөнгөө бусдын хууль бус эзэмшил, өмчлөлөөс шилжүүлэн авсан тул үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн .2.. дэх хэсэгт заасны дагуу тухайн эд хөрөнгийн хувьд барьцааны эрх дуусгавар болсон. Иймд ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийгИ ББСБ-д даалгаж өгнө үү. гэжээ.
НэхэмжлэгчИ ББСБ нь гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлагыг дараах байдлаар няцаасан. Үүнд: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 202. оны 0. дүгээр сарын .7-ны өдрийн .8./ШШ202./00.95 дугаар шийдвэрийн үндэслэх хэсгийн 5..0-т зааснаар Иргэний хуулийн .5. дугаар зүйлийн .5..2-т зааснаар гуравдагч этгээдийн барьцааны эрх хэвээр байхыг нэхэмжлэгч Э ХХК мэдэж буйг дурдах нь зүйтэй гэсэн.И ББСБ ХК нь ..... дугаартай барилгын 6 давхрыг барьцаалах үед И.С ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байсан. В.202..0.50. дугаартай Ипотекийн гэрээ улсын бүртгэлд бүртгүүлэн хууль ёсны дагуу барьцаалсан. Иймд Э ХХК-ийн гаргасанИ ББСБ ХК болон И.С ХХК нарын хооронд байгуулагдсан 202. оны .0 дугаар сарын .5-ны өдрийн В.202..0.50. дугаартай Ипотекийн гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцож, барьцааны хөрөнгө болох .... .... барилгын 6 давхрыг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагчИ ББСБ ХК-д даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч И.С ХХК нь гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлагад дараах тайлбарыг гаргажээ. Үүнд Манай байгууллага Э ХХК-ийн гаргасан барьцааны зүйл чөлөөлөхийг даалгахыг хүссэн шаардлагад татгалзахгүй.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Хариуцагч И.С ХХК ньИ ББСБ ХК-тай 202. оны .0 дугаар сарын .5-ны өдөр №В.202..0.50. тоот зээлийн гэрээ байгуулж, тус гэрээгээр 500,000,000 төгрөгийг сарын 2.9 хувийн хүүтэй .2 сарын хугацаатай зээлжээ. Зээрийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 202. оны .0 дугаар сарын .5-ны өдөр №I.202..0.50. дугаартай ипотекийн гэрээг байгуулж, тус гэрээгээр ....., үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалжээ.
Талууд 2022 оны 6 дугаар сарын .0-ны өдөр №В.202..0.50.-. дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг байгуулж, уг гэрээгээр №В.202..0.50. тоот зээлийн гэрээний хугацааг 6 сараас сунгасан байна.
Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь зээлийн гэрээний талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, Иргэний хуулийн 45. дүгээр зүйлийн 45..2-т заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, хэн аль нь гарын үсэг зурж баталгаажуулсан хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд зээлдүүлэгч нь мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөн байх тул Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 2. дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулсанд тооцох үндэслэлтэй. Мөн талуудын хооронд Иргэний хуулийн .65 дугаар зүйлд заасан ипотекийн гэрээ тус тус байгуулагджээ.
Талууд зээлийн гэрээ байгуулагдсан эсэх, хариуцагч 200,000,000 төгрөгийг төлж барагдуулсан эсэх талаар маргаагүй.
Харин ипотекийн гэрээ хүчин төгөлдөр эсэх, үл хөдлөх хөрөнгийг барьцаалах эрх дуусгавар болсон эсэх, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага үндэслэлтэй эсэх талаар талууд маргаж байна.
Иргэний хуулийн 45. дүгээр зүйлийн 45...-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж, 45.... зүйлийн 452.2.З-д Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй. гэж, 45. дугаар зүйлийн 45. дугаар зүйлийн 45...-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж заасан бөгөөд нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэлдээ 2022 оны 9 дүгээр сарын 2.-ны өдрөөс 202. оны 5 дугаар сарын 0.-ний өдрийг хүртэлх байдлаар тооцоог гаргаж шаардсан нь үндэслэл бүхий болжээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагад нийт 297,..9,72. төгрөг хариуцагч нараас гаргуулах үндэслэлтэй байна.
Харин барьцааны гэрээг хуульд заасан журмын дагуу байгуулсан, энэ нь Иргэний хуулийн .75 дугаар зүйлд заасантай нийцсэн, хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох ....., үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй.
Бие даасан шаардлагын тухайд
....., үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь хариуцагч И.С ХХК-ийн өмчлөлийн хөрөнгө байсан бөгөөд тус шүүхийн 202. оны 0. дүгээр сарын .7-ны өдрийн .8./ШШ202./00.95 дугаартай шүүхийн шийдвэрээр Э ХХК-д буцаан шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэж, тус шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. Улмаар үл хөдлөх эд хөрөнгийг гэрчилгээг Э ХХК-ийн нэр дээр гарсан болох нь гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Хэдийгээр И.С болон Э ХХК нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус болсон боловч .... дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд оногдуулсан барьцааны хөрөнгө хэвээр үйлчилнэ. Өөрөөр хэлбэл бүртгэл үнэн зөв байх үүргийн хүрээнд нэхэмжлэгчИ ББСБ-ын барьцааны эрх хамгаалагдана.
Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн .2..-т Барьцаалуулагч нь барьцааны зүйлийг хууль бусаар олж авсан бөгөөд уг зүйлийн хууль ёсны өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалуулагчийн хууль бус эзэмшлээс гаргуулж авсан бол тухайн эд хөрөнгийн хувьд барьцааны эрх дуусгавар болно гэж заасан бөгөөд И.С ХХК нь барьцааны хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар олж авсан болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул тухайн эд хөрөнгийн хувьд барьцааны эрх дуусгавар болсон гэж үзэх боломжгүй.
Иймд тус үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрх дуусгавар болоогүй буюуИ ББСБ ХК болон И.С ХХК нарын хооронд байгуулагдсан 202. оны .0 дугаар сарын .5-ны өдрийн .202..0.50. дугаартай Ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд дээрх үндэслэлээр гуравдагч этгээдийн гаргасанИ ББСБ ХК болон И.С ХХК нарын хооронд байгуулагдсан 202. оны .0 дугаар сарын .5-ны өдрийн .202..0.50. дугаартай Ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож барьцааны хөрөнгө болох .... дугаартай барилгын 6 давхрыг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагчИ ББСБ ХК-д даалгах тухай шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ..5 дугаар зүйлийн ..5.., ..5.2.., ..5.2.., ..6, ..8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
..Иргэний хуулийн 45. дүгээр зүйлийн 45..., 45. дугаар зүйлийн 45..2 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч И.С ХХК, Г.Н нараас 297,..9,72. төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Инвескор ХХК-д олгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Э ХХК-ийн гаргасанИ ББСБ ХК болон И.С ХХК нарын хооронд байгуулагдсан 202. оны .0 дугаар сарын .5-ны өдрийн .202..0.50. дугаартай Ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож барьцааны хөрөнгө болох .... дугаартай барилгын 6 давхрыг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагчИ ББСБ ХК-д даалгах тухай шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн .75 дугаар зүйлийн .75.. дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч И.С ХХК, Г.Н нар нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл, ....., үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
.. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.., 60 дугаар зүйлийн 60.., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.... дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,796,999 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээт төлсөн 2,787,.96 төгрөөс 2,657,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч И.С ХХК-иас 2,796,999 төгрөг гаргуулж нэхэмжлэгчИ ББСБ ХХК-д, улсын төсвийн орлогоос .29,446 төгрөг гаргуулж Э ХХК-д тус тус олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ..9 дүгээр зүйлийн ..9.2, ..9.7, .20 дугаар зүйлийн .20.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш .4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА