| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 183/2023/01037/И |
| Дугаар | 183/ШШ2023/00731 |
| Огноо | 2023-03-06 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 183/ШШ2023/00731
| 2023 оны 03 сарын 06 өдөр | Дугаар 183/ШШ2023/00731 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******** дүүрэг, ******** хороо, ******** тоотод оршин суух, регистрийн дугаар ********, О.Т-ын,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Р.Д-г эрэн сурвалжлах тухай нэхэмжлэлийг 2023 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Пүрэвсүрэн оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1. Миний бие О.Т нь иргэн Р.Д-тэй 2020 онд танилцаж, үерхэж байсан ба улмаар цаашид хамтран амьдрах бодолтой байсан. Эмэгтэй хүний цагаан цайлган сэтгэлээр өөрийн бүхий л амьдралын нарийн ширийн нууцыг ярьж, үнэхээр итгэл хүлээлгэсэн. Р.Д маань намайг хуурч итгэл хүлээлгэн залилан мэхэлж байжээ. ₽.Д нь 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр надруу Мал, мах олноор авч байна. Зарим адуу үхрийг янзлаад том тэргээр хот руу ачуулсан, хот ороод өгнө гэхээр нь итгээд мөнгө өгсөн. Ингээд Р.Д нь надаас 6 удаагийн үйлдлээр 8.350.000 төгрөг аваад алга болсон. Эхний үед утсаар холбогдон Мал, мах авч байна, мөнгө орж ирэх гэж байна, удахгүй мөнгийг нь чинь шилжүүлнэ гэж ярьж мессэж бичдэг байсан. Над руу Н.Д гэх хүний ******** банкны ******** гэсэн данс явуулсан, тэр даруйд нь би тухайн данс руу 5.040.000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 500.000 төргөг, 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 210.000 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 23-ны 1.300.000 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 300.000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 1.000.000 төгрөг, нийт 8.350.000 төгрөг өгсөн. Сүүлдээ Р.Д утсаа салгаад, зугатаагаад олдохгүй болохоор ******** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгсөн боловч Р.Д нь хаягандаа байхгүй байна гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй бологосон. Иймд Р.Д-г эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлсөн баримт, ******** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн ******** дүгээр захирамж, нэхэмжлэгчийн Хаан банк дахь дансны хуулга зэргийг ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч О.Т-н иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Р.Д-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзлээ.
2. О.Т нь хариуцагч Р.Д-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8.350.000 төгрөг гаргуулахаар ******** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Р.Д нь ******** дүүрэг, ******** хороо, ******** тоотод бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолт, Монгол шуудан ХК-ийн шуудан хүргэгчийн магадлагаагаар тус тус тогтоогдсон үндэслэлээр тус шүүхийн шүүгчийн 2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн ******** дүгээр захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
3. Иймд ******** оны 5 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ********, Р.Д-г эрэн сурвалжилж, түүний оршин байгаа газрыг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгаж шийдвэрлэлээ.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч О.Т-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
5. Нэхэмжлэгчийн өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар ******** оны 5 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ********, Р.Д-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Р.Д-г эрэн сурвалжилж, түүний оршин байгаа газар, хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч О.Т-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Шийдвэрийн хувийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах С.Солонгод даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА