Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/56

 

 

 

 

 

 

 

2025          10              24                                               2025/ШЦТ/254

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Жамбиймолом,

Улсын яллагч А.Алтангэрэл,

Шүүгдэгч А.*** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** овгийн ***ийн ***д холбогдох 2526000000188 дугаартай хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

                              

          Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр Өвөрхангай аймгийн *** суманд төрсөн, ** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, **** ажилтай, ам бүл 5: нөхөр, 3 хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн *** сумын ***дугаар баг, *** тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, *** овгийн ***ийн *** /РД:****/,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч А.*** нь архи согтууруулах ундаа зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 04 дүгээр сарын 14-ний шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Мүүн” бааранд хохирогч Ө.***тай маргалдаж, түүний биед халдан зодож, эрүүл мэндэд нь баруун нүдний доод зовхи, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун зүүн бугалганд цус хуралт, баруун зүүн нүдний хөмсөгний голд зулгаралт бүхий хөнгөн гэмтлийг санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч А.*** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2 найзтайгаа 1 шил архи хувааж уугаад бааранд орсон. Намайг мөрлөсөн гээд байгаа юм. Би мөрлөсөн юм шиг байна лээ. Тэнд бүжиглэж байсан эмэгтэй намайг 2 удаа өшиглөсөн. Тухайн үед тэгээд өнгөрсөн. Тэгээд бүжиглэж байгаад ширээ ширээндээ сууж байсан чинь нөгөө хэдэн хүмүүс гарах гэж байсан. Тэгсэн чинь манай найз чамайг бүжиглэж байсан чинь тэнд сууж байсан хүүхэн чамайг 2 удаа өшиглөсөн. Надад аймаар сонин санагдаад явчихлаа. Зүгээр юм уу? найз гээд байсан. Тухайн үед за за гээд өнгөрсөн. Тэгээд намайг яагаад өшиглөсөн юм бэ? гээд асуух гээд очсон. Тэндээс маргаан болсон юм шиг байгаа юм. Тэгээд хоорондоо зодолдоод нэгнийгээ үсэдсэн. Тиймэрхүү юм болсон...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

           Хохирогч Ө.***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Бид нар бүжгийн талбай дээр бүжиглэж байхад тайрмал үстэй *** гэх хүүхэн манай найз ***ийг мөрлөөд, түлхээд байсан. Тэгэхээр нь манай найз *** яагаад байгаа өшиглөсөн чинь биед нь хүрээгүй. Тэгээд явцгаач гээд *** бид хоёр үлдээд тооцоогоо хийчихэээд гарах үүд рүү явж байтал тэр *** гэх хүүхэн намайг түлхээд гар барьж аваад цохь гээд байсан. Тэгсэн манай найз *** салгаад явах гэтэл хамт явсан урт үстэй хүүхэн нь ***тай маргалдаад байхаар нь *** нөгөө хар үстэй хүүнийг түлхсэн. Тэгсэн тэр хүүхэн нь газар унасан *** гараад явсан. Би араас нь гарах гэтэл *** үстэй хүүхэн намайг түлхээд унагасан. Тэгээд тэр *** гэх хүүхэн гүйж ирээд миний нүүр рүү 1 удаа цохисон, тэгээд үсдэлцээд авсан. Гаднаас манай найзууд орж ирж биднийг салгасан. Тухайн хэрүүл маргаан болох үед *** гэх эмэгтэй, түүний найзууд болох ***, ***, манай найз *** бид 5 л байсан. Манай найзууд гараад машиндаа суучихсан байсан, хэрүүл маргаанд оролцоогүй, харин сүүлд нь орж ирж салгасан. Бид нар нэг, нэг пиво уусан, гайгүй байсан, харин тэр намайг зодсон *** нь нэлээн согтолттой, өөрийгөө хянах чадваргүй л байх шиг байсан, нөгөө 2 найз нь ч гэсэн нэлээн согтолттой байсан. Миний биеийн байдал одоо бол гайгүй болсон. Тухайн үед толгой их өвдөж, хамрын мөгөөрсөн яс нь цөмөрсөн, нүд рүү цус харвалт өгч нүүр, ам нил хавдар, хөх няц болсон байсан. Би Бүсийн оношилгоо эмчилгээний төвд үзүүлж, рентгенд харуулж, 5 хоног толгойгоо бариулж, хамрын цөмөрхийгөө гаргуулсан. Би эмчилгээ хийлгэсэн төлбөрөө нэхэмжилмээр байна даанч баримт нь байхгүй байна, үүнээс болоод би 7 хоног ажлаа алдсан, өдрийн орлого дор хаяж 100000 төгрөг байдаг, 7 хоног гэхээр 700000 төгрөгийг нэхэмжилж байна...”  мэдүүлэг /хх-ийн 80 хуудас/,

 

            Гэрч Ц.***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...манай найз *** нэлээн согтуу байсан. Тэгээд дунд нь бүжиглэж байгаад үл таних эмэгтэй хүмүүстэй мөргөлдсөн ч юм уу шүргэлцсэн ч юм уу тийм зүйл болсон юм шиг байгаа юм. Тэгээд *** бид 2 ширээн дээрээ сууж байтал манай найз *** тайзан дээр байсан. Тэгэхэд нэг үл таних эмэгтэй манай найзыг 2 удаа өшиглөөд авсан. ...Тэгээд тухайн хүмүүс гарах гээд явж байхад нь бид гурав очоод яагаад манай найзыг өшиглөж байгаа юм гээд хэлсэн. Тэгээд тухайн хүмүүс ч согтуу бид гурав ч согтуу нэг мэдэхэд л бөөн зодоон цохион болсон байсан ...” мэдүүлэг /хх 13-14 хуудас/,

 

            Гэрч О.***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...тухайн гурван эмэгтэйг согтуу байгаа юм байна гэж мэдээд за за гарья гээд манай найз Ө.*** тооцоогоо хийх гээд үлдсэн бид нар гараад ирчихсэн байсан. Тэгтэл тэр гурван эмэгтэй араас дагаж ирээд маргаад байхаар нь бид нар машиндаа хүлээгээд сууж байтал Ө.*** гарч ирэхгүй байхаар нь гайхаад байтал өөрөө зугтаад гараад ирсэн. Тэгээд юу болсон талаар асуухад гарах гэсэн чинь манай найзыг үсдээд нэг юм мөргүүлсэн гэсэн...” мэдүүлэг /хх-ийн 16-17 хуудас/,

 

            Гэрч М.***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Тэгээд бид гурав бүжгийн талбай дээр бүжиглэж байтал яахаараа зүгээр бүжиглэж байгаа хүнийг өшиглөж байгаа юм гэж хэлсэн. Тэгтэл тэр үл таних эмэгтэйчүүд гарах гээд цувраад гарцгаасан. Тэгээд сүүлд нь 2 эмэгтэй тооцоогоо хийчхээд гарч явж байхаар нь наанаас нь очоод “Та нар яахаараа зүгээр байгаа хүнийг өшиглөдөг юм” гэж хэл гэл тухайн үл таних эмэгтэй “манай найз согтсон байна” гэж хэлсэн. Тэгээд бид гурав гараад эргээд орж иртэл нэг өндөр эмэгтэй манай найз болох ***г түлхээд унагаасан. Тэгээд л бөөн юм болсон. ...Тэгээд тухайн бааранд байсан эрэгтэй хүмүүс ирээд салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 хуудас/,

 

            Гэрч М.***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...манай найз болох *** тэр түлхээд байсан эмэгтэйг өшиглөчих шиг болсон. Гэхдээ яг хүрсэн үгүйг нь сайн мэдэхгүй байна. Тэгээд бид хэд гарахаар болоод манай 5 найз түрүүлээд гарсан байсан. Хамгийн сүүлд би болон манай найз болох Ө.*** бид хоёр тооцоогоо хийгээд гарах гэж байтал үүдэн хэсэгт өөдөөс үл таних хоёр эмэгтэй манай найз болох Ө.*** руу дайрсан. Тэгэхээр нь би нэгийг нь түлхтэл газарт уначихсан. Тэгээд би буцаад ортол хоёр эмэгтэй манай найз болох Ө.*** руу дайраад үсдсэн байсан. Тэгэхээр нь би нэгийг салгаж түлхэж холдуулаад байж байтал Ө.***ыг үсдсэн байсан эмэгтэй намайг үсдсэн. Тэр хооронд улаан цамцтай эмэгтэй бас намайг үсдэж үснээс зулгаасан...” мэдүүлэг /хх-ийн 21-22 хуудас/,

 

            Шүүгдэгч А.***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Мүүн” баарны үүдний хэсэгт нөгөө зүс таних эмэгтэйчүүдийг гарч явахыг нь хараад амдаж очоод “намайг бүжиглэж байхад яагаад өшиглөсөн юм бэ” гэж асуухаар очсон. Тэгсэн нөгөө эмэгтэйн найзууд ч ирсэн, манай найзууд ч ирсэн. Тэгээд хэрэлдэж, маргалдаад зодоон цохион болсон...” мэдүүлэг /хх-ийн 67 хуудас/,

 

            Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн ӨВХ725/263 дугаартай шинжээчийн “....***ын биед баруун нүдний доод зовхи, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун зүүн бугалганд цус хуралт, баруун зүүн нүдний хөмсөгний голд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо ...” дүгнэлт /хх-ийн 27-29 хуудас/,

 

            Камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 42-47 хуудас/,

 

            Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай мөрдөгчийн тэмдэглэл / хх-ийн 48-51 хуудас/,

 

            Шүүгдэгч А.***гийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа, төрөл садангийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 72-76 хуудас/ зэрэг болно.

 

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

 Улсын яллагч А.Алтангэрэл шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар”... Шүүгдэгч А.*** нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 04 дүгээр сарын 14-ний шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Мүүн” нэртэй бааранд туханй цаг хугацаанд үүсэн нөхул байдлыг улмаас иргэн Ө.***тай маргалдаж түүний биед халдан зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн. Түүний гэмт хэрэг үйлсэн байдал нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн ӨВХ0725/263 дугаартай шинжээчийн дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэлээ. Иймд А.*** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм бурууртайд тооцуулах саналыг гаргаж байна. Энэ гэмт хэргийн улмаас иргэн Ө.***д хөнгөн хохирол учирсан. Тэрээр Эрүүл мэндийн даатгалын сангаас 220000 төгрөгийн хөнгөлөлтийг эдэлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд олгуулахаар шүүхийн шийдвэрт тусгуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг гаргажээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч А.***д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэлээ.

 

Дээрх мэдүүлгүүдийг өгсөн гэрч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Шүүгдэгч А.*** нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдан шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

           Хохирогч Ө.***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Бид нар бүжгийн талбай дээр бүжиглэж байхад тайрмал үстэй *** гэх хүүхэн манай найз ***ийг мөрлөөд, түлхээд байсан. Тэгэхээр нь манай найз *** яагаад байгаа өшиглөсөн чинь биед нь хүрээгүй. Тэгээд явцгаач гээд *** бид хоёр үлдээд тооцоогоо хийчихэээд гарах үүд рүү явж байтал тэр *** гэх хүүхэн намайг түлхээд гар барьж аваад цохь гээд байсан. Тэгсэн манай найз *** салгаад явах гэтэл хамт явсан урт үстэй хүүхэн нь ***тай маргалдаад байхаар нь *** нөгөө хар үстэй хүүнийг түлхсэн. Тэгсэн тэр хүүхэн нь газар унасан *** гараад явсан. Би араас нь гарах гэтэл *** үстэй хүүхэн намайг түлхээд унагасан. Тэгээд тэр *** гэх хүүхэн гүйж ирээд миний нүүр рүү 1 удаа цохисон, тэгээд үсдэлцээд авсан. Гаднаас манай найзууд орж ирж биднийг салгасан. Тухайн хэрүүл маргаан болох үед *** гэх эмэгтэй, түүний найзууд болох ***, ***, манай найз *** бид 5 л байсан. Манай найзууд гараад машиндаа суучихсан байсан, хэрүүл маргаанд оролцоогүй, харин сүүлд нь орж ирж салгасан. Бид нар нэг, нэг пиво уусан, гайгүй байсан, харин тэр намайг зодсон *** нь нэлээн согтолттой, өөрийгөө хянах чадваргүй л байх шиг байсан, нөгөө 2 найз нь ч гэсэн нэлээн согтолттой байсан. Миний биеийн байдал одоо бол гайгүй болсон. Тухайн үед толгой их өвдөж, хамрын мөгөөрсөн яс нь цөмөрсөн, нүд рүү цус харвалт өгч нүүр, ам нил хавдар, хөх няц болсон байсан. Би Бүсийн оношилгоо эмчилгээний төвд үзүүлж, рентгенд харуулж, 5 хоног толгойгоо бариулж, хамрын цөмөрхийгөө гаргуулсан. Би эмчилгээ хийлгэсэн төлбөрөө нэхэмжилмээр байна даанч баримт нь байхгүй байна, үүнээс болоод би 7 хоног ажлаа алдсан, өдрийн орлого дор хаяж 100000 төгрөг байдаг, 7 хоног гэхээр 700000 төгрөгийг нэхэмжилж байна...”  мэдүүлэг /хх-ийн 80 хуудас/,

 

            Гэрч Ц.***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...манай найз *** нэлээн согтуу байсан. Тэгээд дунд нь бүжиглэж байгаад үл таних эмэгтэй хүмүүстэй мөргөлдсөн ч юм уу шүргэлцсэн ч юм уу тийм зүйл болсон юм шиг байгаа юм. Тэгээд *** бид 2 ширээн дээрээ сууж байтал манай найз *** тайзан дээр байсан. Тэгэхэд нэг үл таних эмэгтэй манай найзыг 2 удаа өшиглөөд авсан. ...Тэгээд тухайн хүмүүс гарах гээд явж байхад нь бид гурав очоод яагаад манай найзыг өшиглөж байгаа юм гээд хэлсэн. Тэгээд тухайн хүмүүс ч согтуу бид гурав ч согтуу нэг мэдэхэд л бөөн зодоон цохион болсон байсан ...” мэдүүлэг /хх 13-14 хуудас/,

 

            Гэрч О.***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...тухайн гурван эмэгтэйг согтуу байгаа юм байна гэж мэдээд за за гарья гээд манай найз Ө.*** тооцоогоо хийх гээд үлдсэн бид нар гараад ирчихсэн байсан. Тэгтэл тэр гурван эмэгтэй араас дагаж ирээд маргаад байхаар нь бид нар машиндаа хүлээгээд сууж байтал Ө.*** гарч ирэхгүй байхаар нь гайхаад байтал өөрөө зугтаад гараад ирсэн. Тэгээд юу болсон талаар асуухад гарах гэсэн чинь манай найзыг үсдээд нэг юм мөргүүлсэн гэсэн...” мэдүүлэг /хх-ийн 16-17 хуудас/,

 

            Гэрч М.***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Тэгээд бид гурав бүжгийн талбай дээр бүжиглэж байтал яахаараа зүгээр бүжиглэж байгаа хүнийг өшиглөж байгаа юм гэж хэлсэн. Тэгтэл тэр үл таних эмэгтэйчүүд гарах гээд цувраад гарцгаасан. Тэгээд сүүлд нь 2 эмэгтэй тооцоогоо хийчхээд гарч явж байхаар нь наанаас нь очоод “Та нар яахаараа зүгээр байгаа хүнийг өшиглөдөг юм” гэж хэл гэл тухайн үл таних эмэгтэй “манай найз согтсон байна” гэж хэлсэн. Тэгээд бид гурав гараад эргээд орж иртэл нэг өндөр эмэгтэй манай найз болох ***г түлхээд унагаасан. Тэгээд л бөөн юм болсон. ...Тэгээд тухайн бааранд байсан эрэгтэй хүмүүс ирээд салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 хуудас/,

 

            Гэрч М.***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...манай найз болох *** тэр түлхээд байсан эмэгтэйг өшиглөчих шиг болсон. Гэхдээ яг хүрсэн үгүйг нь сайн мэдэхгүй байна. Тэгээд бид хэд гарахаар болоод манай 5 найз түрүүлээд гарсан байсан. Хамгийн сүүлд би болон манай найз болох Ө.*** бид хоёр тооцоогоо хийгээд гарах гэж байтал үүдэн хэсэгт өөдөөс үл таних хоёр эмэгтэй манай найз болох Ө.*** руу дайрсан. Тэгэхээр нь би нэгийг нь түлхтэл газарт уначихсан. Тэгээд би буцаад ортол хоёр эмэгтэй манай найз болох Ө.*** руу дайраад үсдсэн байсан. Тэгэхээр нь би нэгийг салгаж түлхэж холдуулаад байж байтал Ө.***ыг үсдсэн байсан эмэгтэй намайг үсдсэн. Тэр хооронд улаан цамцтай эмэгтэй бас намайг үсдэж үснээс зулгаасан...” мэдүүлэг /хх-ийн 21-22 хуудас/,

 

            Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн ӨВХ725/263 дугаартай шинжээчийн “....***ын биед баруун нүдний доод зовхи, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун зүүн бугалганд цус хуралт, баруун зүүн нүдний хөмсөгний голд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо ...” дүгнэлт /хх-ийн 27-29 хуудас/,

 

            Камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 42-47 хуудас/,

            Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай мөрдөгчийн тэмдэглэл / хх-ийн 48-51 хуудас/, зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч А.*** нь архи согтууруулах ундаа зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 04 дүгээр сарын 14-ний шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Мүүн” бааранд хохирогч Ө.***тай маргалдаж, түүний биед халдан зодож, эрүүл мэндэд нь баруун нүдний доод зовхи, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун зүүн бугалганд цус хуралт, баруун зүүн нүдний хөмсөгний голд зулгаралт бүхий хөнгөн гэмтлийг санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.   

 

           Шүүгдэгч А.*** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг мөн гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

 

          Хэргийн үйл баримтаар тогтоогдож буй дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч А.***гийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хөдөлбөргүй нотлогдон  тогтоогдсон, шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг мэдсээр байж гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн, шүүгдэгчийн үйлдэл, хохирогчид учирсан хохирол хоорондоо шалтгаант холбоотой байна.

          Иймд Өвөрхангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.***д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь  зүйтэй байна гэж дүгнэв.

 

2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Иргэний нэхэмжлэгч *** мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ө.***д эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсний төлбөрт 223344 төгрөгийг нэхэмжилжээ.

 

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д  “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж хуульчилсан.

          Шүүгдэгчийн хууль бус үйлдэл, учирсан хохирол, үйлдэл ба хохирлын шалтгаант холбоо, шүүгдэгчийн гэм буруу тогтоогдсон байх нь гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.

Шүүгдэгч А.***гийн буруутай үйлдлийн улмаас хохирогч Ө.***д 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрүүдэд Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд амбулаториор үйлчлүүлж, эрүүл мэндийн даатгалын сангаас 223344 төгрөгийн зардал гарсан болох нь хэрэгт авагдсан Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн лавлагаагаар баримтаар нотлогдож байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч А.***гээс 223344 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.

 

          Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ.

Тодруулбал хохирогч нь 7 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин 700000 төгрөг, эмчилгээний зардлыг нь нэхэмжилнэ гэж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн боловч энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ө.*** нь хохирол хор уршигтай холбоотой баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгөөгүй ба баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, мөн хохирогч нь “...сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгох шаардлагагүй...” (хх-ийн 82 хуудас) тухайгаа илэрхийлсэн байх тул шүүгдэгч А.*** нь хохирогч Ө.***д төлөх төлбөргүй байна.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ө.*** нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

3. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

          Улсын яллагч А.Алтангэрэл шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч А.***д холбогдох хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин шүүгдэгчийн үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа байдлыг харгалзаад дараах саналыг гаргаж байна. Шүүгдэгч А.***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд төлүүлэх саналтай байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Дээрх таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Хэрэгт хураан авсан CD 1 ширхгийг хэргийн хамт хадгалах саналтай байна. Битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримтгүй...” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзнэ” гэж заажээ.

 

          Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ял оногдуулахаар хуульчилсан.

Шүүгдэгч А.*** шүүхийн хэлэлцүүлэгт хувиараа хөдөлмөр эрхэлдэг, сарын орлоготой гэж мэдүүлсэн мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэн улсын яллагчийн гаргасан шүүгдэгч А.***д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг хүлээн авч шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** овгийн ***ийн ***г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэл оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.***д шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Мүүн” нэртэй баарны хяналтын камерийн бичлэг бүхий СD 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж,

 

Шүүгдэгч А.*** цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  хэрэгт хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, хохирогч Ө.*** нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.***д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж,

          

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.***д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.7, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** овгийн ***ийн ***г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** овгийн ***ийн ***г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.***д шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч А.***гээс 223344 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Мүүн” нэртэй баарны хяналтын камерийн бичлэг бүхий СD 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6. Шүүгдэгч А.*** цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  хэрэгт хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, хохирогч Ө.*** нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.***д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай. 

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.***д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.МӨНХТУЯА