Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 2025/ШЦТ/216

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга А.******* хөтөлж,

улсын яллагч А.,

шүүгдэгч Э.М******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* ургийн овогт Э.М******* холбогдох эрүүгийн ******* тай, 316/0/0191/Э индекстэй хэргийг 0 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын *******-ний өдөр ******* аймгийн суманд төрсөн, эрэгтэй, настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Сэлэнгэ аймгийн , ам бүл 3, ээж, эхнэрийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, баг, хэсэг, *****  тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* ургийн овогт Э.М***** /РД:СЗ9**************16/

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Э.М*****нь Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 0 оны 06 сарын 6-ны өдрийн 0/3Ш/ тай шийтгэврээр 1 жилийн хугацаагаар жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 0 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр ******* цагийн үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, баг, “” дэлгүүрийн орчимд “Тоёота кроун” загварын  СЭҮ улсын тай тээврийн хэрэгслийг .43 хувийн согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.М****** нь Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 0 оны 06 сарын 6-ны өдрийн 0/3Ш/ тай шийтгэврээр 1 жилийн хугацаагаар жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 0 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр ******* цагийн үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум баг, “” дэлгүүрийн орчимд “Тоёота кроун” загварын  СЭҮ улсын тай тээврийн хэрэгслийг .43 хувийн согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцсон болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл,

Гэрч Б.гийн “...Би өөрийн эхнэрийн төрсөн дүү тэй 0 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр өглөө 1 цагийн орчимд Шаамар сум руу миний СЭҮ улсын тай “Тоёота кроун” 17 загварын тээврийн хэрэгсэлтэй хадланд явсан. Тэгээд хадлангийн ажил 18 цагийн үед дуусаад Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум руу гарсан ба хороолол руу дөхөж ирээд 0.7 литрийн “Агар” нэртэй архийг хувааж уусан. Тэгээд тухайн архийг ууж байгаад би тасраад уначихсан байсан, нэг мэдэхэд өглөө сэрэхэд эхнэр над руу “Чамайг архи ууж байгаад тасарчихсан байхад чинь машиныг чинь жолоодож явж байгаад цагдаад баригдаад та хоёр цагдаагаас авсан гэж хэлсэн. Би дүүтэйгээ хамт машиндаа архи ууж байгаад тасарчихсан байсан. СЭҮ улсын тай “Тоёота кроун 17” загварын тээврийн хэрэгсэл нь манай хадам ээжийн нэр дээр байдаг ба надад бэлэглэсэн юм.Би одоохондоо нэрээ шилжүүлж амжаагүй байгаа, Б. бид хоёр 0.7 литрийн “Агар” нэртэй архийг хувааж ууж байгаад би тасраад уначихсан байсан” гэх мэдүүлэг[1];

Гэрч Т.ийн “...Би Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт цагдаа зохицуулагчаар ажилладаг. Болсон явдлын талаар ярихад би 0 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 17:00 цагаас 09 дүгээр сарын 17-ны өдрийн 08:00 цаг хүртэл 1 цагаар замын хяналт шалгалтаар пост 13-т үүрэг гүйцэтгэн ажиллаж байсан. Тэгтэл дуудлагын дагуу 0 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн *******:00 цагийн орчимд Сүхбаатар сумын баг, “” дэлгүүр ойролцоо СЭҮ улсын тай цагаан өнгийн “Тоёота кроун 17” загварын машиныг шалгахад Э. гэх хүн жолоодож явсан ба хажууд нь машиных нь эзэн гээд эрэгтэй хүн байсан. Тэгээд тухайн машиныг жолоодож явсан Э.г пост дээр авч ирэн “Алкотест 710” багажаар үлээлгэж шалгахад .43%-н согтолттой гарсан тул машиныг журмын хашаанд хийгээд жолоочийг нь ар гэрийнхэнд өгч явуулсан. Э. нь 0 оны 06 сарын 6-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан ба тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байсан” гэх мэдүүлэг[],Э.гийн өмгөөлөгчгүй оролцох тухай хүсэлт, хувийн баталгаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэврийн хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүгдэгч Э.гийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 зүйлийн дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . зүйлийн 1, дахь хэсэгт: “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж хуульчилсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 зүйлийн дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэрэг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас бусдад бодит хохирол учраагүй байна.

Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн зүгээс “...Гэм буруу дээр маргаангүй. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт өгч, улсын яллагчтай ял тохирсон байх тул улсын яллагчийн саналын хүрээнд шийдэж өгнө үү” гэдэг хүсэлтээ илэрхийлсэн.

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан шүүгдэгч Э.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 зүйлийн дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жил, 8 /найман/ сарын хугацаагаар хасаж, ,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоохоор улсын яллагч, шүүгдэгч нар тохиролцсон тул саналыг баталж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг шүүгдэгчийн оршин суугаа газрын харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил, 08 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг торгуулийн ял оногдуулсан үеэс эхлэн тоолох нь хуульд нийцнэ.

Шүүгдэгч ******* ургийн овогт *******ын /РД:СЗ9**************16/, В,С,С1 ангилалын 786 тай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жил, 8 /найман/ сарын хугацаагаар хассан талаархи мэдээллийг Улсын нэгдсэн бүртгэлд оруулахыг Сэлэнгэ аймгийн Замын цагдаагийн тасагт мэдэгдэж, мэдээллийг эрх бүхий албан тушаалтан, замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахмад С.Батболдод, хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

         Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн дахь хэсэг, 36., 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* ургийн овогт *******ын г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 зүйлийн дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жил, 8 /найман/ сарын хугацаагаар хасч, 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгтэй тэнцэх хэмжээний буюу ,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 10 /арван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7 зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил, 08 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг торгуулийн ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

.Шүүгдэгч ******* ургийн овогт *******ын /РД:СЗ9**************16/, В,С,С1 ангилалын 786 тай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жил, 8 /найман/ сарын хугацаагаар хассан талаархи мэдээллийг Улсын нэгдсэн бүртгэлд оруулахыг Сэлэнгэ аймгийн Замын цагдаагийн тасагт мэдэгдэж, мэдээллийг эрх бүхий албан тушаалтан, замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахмад С.Батболдод, хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6.Шүүгдэгч Э. нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 зүйлийн 4, 36.13 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 1 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч нар Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АМАРГЭРЭЛ

 

[1] Хавтаст хэргийн 6 тал

[] Хавтаст хэргийн 7 тал