| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 316/2025/0192/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/217 |
| Огноо | 2025-10-22 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Д.Номин-Эрдэнэ |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 2025/ШЦТ/217
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга А.Энэрэл хөтөлж,
улсын яллагч Д.*******,
шүүгдэгч *******,
шүүгдэгчийн өмгөөлөгч ******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* ургийн овогт Г.Г**** холбогдох эрүүгийн ******* дугаартай, 316/2025/0192/Э индекстэй хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1981 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй, 44 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “********, механик ажилтай, бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хт, Сэлэнгэ аймгийн ******* сум, ***** дугаар баг, ******* тосгоны төвийн тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Д*****ургийн овогт Г.Г***** /РД:****/
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч Г.Г***** нь 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 31-ний өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн ******* сумын 3 дугаар баг, ******* тосгоны нутаг дэвсгэрт байрлах “ ” гэх нэртэй газарт техник хэрэгсэл ашиглан 0.007 га газарт тусгай зөвшөөрөлгүйгээр, ашигт малтмал олборлох зорилгоор газрын хэвлийд халдсаны улмаас байгаль орчинд экологи эдийн засгийн үнэлгээгээр 406,167 төгрөгийн шууд хохирол /Байгаль орчныг хгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасныг үндэслэн тооцоход нийт хохирлын үнэлгээ 1,078,641 төгрөг/ нөхөн сэргээлтийн ажлын зардал 435,462 төгрөгийн хор уршиг учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
Яллагдагч Г.Г** нь 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 31-ний өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн ******* сумын 3 дугаар баг, ******* тосгоны нутаг дэвсгэрт байрлах “ ” гэх нэртэй газарт техник хэрэгсэл ашиглан 0.007 га газарт тусгай зөвшөөрөлгүйгээр, ашигт малтмал олборлох зорилгоор газрын хэвлийд халдсаны улмаас байгаль орчинд экологи эдийн засгийн үнэлгээгээр 406,167 төгрөгийн шууд хохирол /Байгаль орчныг хгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасныг үндэслэн тооцоход нийт хохирлын үнэлгээ 1,078,641 төгрөг/ нөхөн сэргээлтийн ажлын зардал 435,462 төгрөгийн хор уршиг учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл,
Хохирогч ...... “...Би 2017 оноос хойш өнөөдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн ******* сумын 3 дугаар баг, ******* тосгоны захирагчийн албан тушаалд ажиллаж байна. Би Г***** овогтой Г**** нутгийн иргэн гэдгээр нь мэднэ. Садан төрлийн холбоо хаарал байхгүй. “ ” гэх нэртэй газар нь Сэлэнгэ аймгийн ******* сумын 3 дугаар баг, ******* тосгоны нутаг дэвсгэр буюу ертөнцийн зүгээр урд зүгт тухайн газар нь хаардаг. Монгол Улсын Засгийн газрын 151 дүгээр тогтоолоор баталсан бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг 2025 онд нөхөрлөл, иргэдтэй байгуулаагүй. Байгаль орчин учруулсан хохирлыг нь нөхөн төлүүлэх шаардлагатай байна” гэх мэдүүлэг[1],
Иргэний нэхэмжлэгч Р.Д.... “...Би “Komatsu PC220” маркийн экскватороо 2022 онд Улаанбаатар хотын гэдэг хүнээс 20,000,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Одоо тэр хүн хаана юу хийдэг талаар огт мэдэхгүй байна. Энэ экскаватор нь арлын дугаар бичиг баримт гэх зүйл байхгүй анх авахад л бичиг баримт арлын дугаар гэх юмгүй авч байсан. 2025 оны 07 дугаар сарын сүүлээр манай танил дүү Г**** гэх залуу миний “Komatsu PC220” маркийн экскаваторыг авсан. Миний экскаваторыг авахдаа “зөвшөөрөлтэй газар ажиллах боломжтой болоод экскаватор байдаггүй, Та экскаватороо ашиглаж байгаа юм уу, ашиглахгүй байгаа бол экскаватороо ашиглуулаач, ашгаа хуваая” гэж санал тавиад аваад явсан. Би өөрийн экскаватороо авмаар байна. Өөр гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг[2],
Гэрч М. “ ...2025 оны 06 дугаар сарын үед би хийх ажилгүй явж байгаад нутгийн танил Г*** гэх залуутай тааралдаж буу халж байсан бөгөөд тухайн үедээ би “ажил төрөл байна уу? ажил байвал хэлээрэй” гэж хэлж байсан. Тэгэдэ сар гарны дараа 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Г*** над руу залгаад “гэртээ байгаа юм уу, гараад ирээч” гэж залгаад бид хоёр манай гэрийн гадаа уулзахад Г**** надад “ анд зөвшөөрөлтэй газар ажил хийх үү? өдрийн 100,000 төгрөг” гээд бид хоёр тохиролцоод орой явъя гээд салцгаасан. Тэгээд шөнө буюу 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 02-03 цагийн үед бид хоёр уулзаад Г*** хашаанаас “Komatsu PC220” маркийн шар өнгөтэй экскаватор болон алт угаах гитаран буу, 2 ширхэг ус татах насос аваад гитаран буугаа экскаватороосоо зүүгээд помпнуудаа экскаватор дээрээ ачаад явсаар байгаад тухайн “ ” гэх нэртэй газарт 2025 оны 07 дугаар сарын 31-ний 01 цагийн үед очсон. Г***бид хоёр 20 гаран цаг нойргүй явсан болохоор очоод шууд экскаваторын доогуур юм дэвсэж байгаад раад өглөө 08-09 цагийн үед босоод цай унд уучихаад техник хэрэгсэл болон гитаран буугаа байрлуулаад ус татах насос болох 2 помпоо тэнд байсан нүхэнд үүссэн тогтоол усны хажууд байрлуулж ус соруулж гитаран буутайгаа холбоод “Komatsu PC220” маркийн шар өнгөтэй экскаватороо жолоодоод тухайн “ ”-д газар ухаж эхэлсэн бөгөөд ойролцоогоор 2 цаг орчим экскаватороор газар ухаж шороо угаагаад байж байтал цагдаа нар ирсэн. Ийм зүйл болсон. Бид хоёр угаалга хийсэн шорооноосоо угаалга авч жаагүй байхад цагдаа нар ирсэн. Бид хоёр алт олоогүй. Би Г** гэх иргэнийг нутгийн танил гэдгээр нь мэднэ, өөр ямар нэгэн харилцаа, холбоо хаарал байхгүй. Би хууль бусаар ажил хийнэ гэж мэдээгүй, Г*** надад “ анд зөвшөөрөлтэй газарт ажил хийх үү?, зөвшөөрөлтэй газар байгаа” гэж хэлээд бид хоёр тохиролцоод би явсан. Тухайн үед цагдаа нар ирээд би хууль бус гэдгийг нь мэдсэн. Дээрх хууль бус үйл ажиллагааг Г***зохион байгуулсан, би тухайн үйл ажиллагаанд нь туслах ажил хийж помп асааж унтрааж байсан. Өдрийн 100,000 төгрөгөөр тохироод явсан бөгөөд би ас 100,000 төгрөг асван. “ ” гэх газар нь тэр чигтээ ухагдсан талбай ихтэй газар байсан бөгөөд Гантулгын ухсан нүхний хажуухан талд ухагдсан том нүх усаар дүүрсэн байсан. Тухайн нүхний тогтоол усыг ашиглаж шороо угаасан. Г*** надад “лицензтэй талбай, хүнтэй нь уулзаад тохирсон байгаа" гэж хэлж байсан бөгөөд дараа нь би Г***асуухад надад “чайг явахгүй байх гэж бодоод худлаа хэлсэн юм аа” гэж байсан” гэх мэдүүлэг[3],
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, “Нуман-Алтай” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, хүрээлэн буй орчинд учруулсан хохирлын үнэлгээ, нөхөн сэргээлтийн зардлын тооцоо, Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газрын улсын байцаагчийн акт, “Онцгой үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, захиргааны шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлсэний бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт, иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Сэлэнгэ аймгийн Байгаль орчны улсын ахлах байцаагчийн акт, мөнгөн шилжүүлгийн баримт зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Г.Г*** гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт: “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний ь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж хуульчилсан байна.
Энэ хэрэгт хохирогчоор Д. тогтоогдсон нь (төрийг төлөөлж хохирогчоор тогтоогдсон болно) мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байгаль орчин учруулсан хохирлыг нөхөн төлүүлж, нэхэмжилмээр байна гэжээ.
Байгаль орчныг хгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 6 дахь заалтад зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгч Г.Г**** хууль бус ашиглалтаас өртөгдсөн газрын хэвлийд халдсны улмаас байгаль орчинд экологи эдийн засгийн үнэлгээгээр 406,167 төгрөгийн шууд хохирол /Байгаль орчныг хгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасныг үндэслэн тооцоход нийт хохирлын үнэлгээ 1,078,641 төгрөг/ түүний нөхөн сэргээлтийн ажлын зардал 435,462 төгрөгийг тус Байгаль орчин, уур ьсгалын санд шүүгдэгч Г.Г**** нь нөхөн төлснийг дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 3,000,000 төгрөгийг шүүгдэгч Г.Г**** нь “Нуман-Алтай” ХХК-нд нөхөн төлснийг дурьдвал зохино.
Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “... Гэм буруу дээр маргаагүй. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт өгч, улсын яллагчтай ял тохирсон байх тул улсын яллагчийн саналын хүрээнд шийдэж өгнө үү” гэсэн байр суурийг илэрхийлсэн.
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан шүүгдэгч Г.Г*** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 6,000,000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 8 /найман/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоохоор улсын яллагч, шүүгдэгч нар тохиролцсон тул саналыг баталж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг шүүгдэгчийн оршин суугаа газрын харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгож шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д**** ургийн овогт Г**** Г*** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийж газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г***** 6,000 /зургаан мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 6,000,000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 8 /найман/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Г**** анхааруулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техникүүдийг битүүмжлэлээс чөлөөлж, 1 тооны гитаран буу устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, 2 тооны усны помпыг хураан авч, улсын орлогод оруулах, арлын дугааргүй, бичиг баримтгүй “Komatsu PC220” маркийн экскаваторыг иргэний нэхэмжлэгч Р.Дашжцад буцаан олгож, хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон 12,875,000 /арван хоёр сая найман зуун далан таван мянга/-н төгрөгийг шүүгдэгч Г.Г***** гаргуулан, Улсын орлогод оруулсугай.
6.Байгаль орчныг хгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 6 дахь заалтад зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгч Г.Г**** хууль бус ашиглалтаас өртөгдсөн байгаль орчинд экологи эдийн засгийн үнэлгээгээр 406,167 төгрөгийн шууд хохирол /Байгаль орчныг хгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасныг үндэслэн тооцоход нийт хохирлын үнэлгээ 1,078,641 төгрөг/ нөхөн сэргээлтийн ажлын зардал 435,462 төгрөгийг Байгаль орчин, уур ьсгалын санд шүүгдэгч Г.Г**** нь нөхөн төлснийг дурьдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 3,000,000 төгрөгийг шүүгдэгч Г.Г**** нь “Нуман-Алтай” ХХК-нд нөхөн төлснийг дурьдсугай.
8.Шүүгдэгч Г.Г*** нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ шийтгэх тогтоолоор тэрээр бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
9.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
11.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч нар Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ