| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 316/2025/0195/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/218 |
| Огноо | 2025-10-22 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Д.Номин-Эрдэнэ |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 2025/ШЦТ/218
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Тунгалаг хөтөлж,
улсын яллагч ***,
иргэний нэхэмжлэгч *******,
шүүгдэгч Н.*******,
шүүгдэгчийн өмгөөлөгч М.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хянын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 2531000000235 дугаартай, 316/2025/0195/Э индекстэй хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байца:
Монгол Улсын иргэн, 1977 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй, 49 настай, бүрэн дунд боловсролт*******, жолооч мэргэжилтэй, “******* ******* *******” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, ээж, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн ******* сум 3 дугаар баг, ы төвийн од оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* ургийн овогт *******гийн ******* /РД:/
Холбогдсон хэргийн товч утга:
Яллагдагч Н.******* нь 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 07-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн ******* сумын 3 дугаар баг, ы нутаг дэвсгэрт байрлах “ ” гэх нэртэй газарт техник хэрэгсэл ашиглан 0.02га газарт тусгай зөвшөөрөлгүйгээр, ашигт ммал олборлох зорилгоор газрын хэвлийд халдсаны улмаас байгаль орчинд экологи эдийн засгийн үнэлгээгээр 764,880 төгрөгийн хохирол, нөхөн сэргээлтийн ажлын зардал 714,901 төгрөгийн хор уршиг учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.******* нь 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 07-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн ******* сумын 3 дугаар баг, ы нутаг дэвсгэрт байрлах “ ” гэх нэртэй газарт техник хэрэгсэл ашиглан 0.02 га газарт тусгай зөвшөөрөлгүйгээр, ашигт ммал олборлох зорилгоор газрын хэвлийд халдсаны улмаас байгаль орчинд экологи-эдийн засгийн үнэлгээгээр 764,880 төгрөгийн хохирол, нөхөн сэргээлтийн зардал 714,901 төгрөгийн хор уршиг учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл;
Хохирогч Д.ы “...Сэлэнгэ аймаг, ******* сумын 3 дугаар баг, ы нутаг “ ” гэх газарт “HYUNDAI ROВЕХ ЗООО” маркийн экскаватор ашиглан хууль бусаар ашигт ммал олборлох зорилгоор газрын хэвлийд халдсан гэх асуудлын талаар мэдээгүй. ы нутаг дэвсгэр болох “ ” гэх газар руу явахад хянын пост байхгүй. Мөн манай ы нутаг дэвсгэрийн хувьд байгалийн дагалдах баялагаа дагаад иргэд, техник хэрэгсэл, экскаватор ашиглан хууль бусаар ашигт ммал олборлох гэмт хэрэг тасардаггүй хүнд нөхцөл байдай. Мөн манай ******* сумын удирдлагын зүгээс аймгийн байгаль орчин, сумын байгаль орчны алба хаагчид болон цагдаагийн байгууллагын хамтаар хян шалгыг ы нутаг дэвсгэрийн хэмжээнд тогтмол зохион байгуулдаг боловч иргэдийн хууль бусаар ашигт ммал олборлох байдал тасрахгүй, гэмт хэрэг үйлдэгдсээр байна. Цаашид хян шалгыг эрчимжүүлэн төрийн байгуулагуудтай хамтран ажиллаж урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах болно. Байгаль орчинд учруулсан хохирлыг нь нөхөн төлүүлэх шаардлагатай байна” гэх мэдүүлэг[1];
Гэрч У.ийн “...Би Сэлэнгэ аймгийн ******* сумын 3 дугаар баг, д төрж өссөн, гол дагаж загасанд явж зарж борлуулан гэр бүлийн хэрэгцээгээ хангадаг. ы “ " гэх газрын талаар мэднэ. Урьд өмнө нь тэр хавиар олон удаа загасчилж байсан. Манай найз ***ан 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр намайг цуг яваад “ ”-наас “ " руу экскаватор хүргээд өгөөч тэнд олборлох газар харчихсан байгаа гэхээр нь би хань болж цуг явсан. Бид хоёр экскаваторыг “ ” гэх газарт ******* голын эргийн цаад талд аваачиж *******он дунд байрлуулаад ы төв рүү буцсан. 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр би гэртээ байж байхад *** над руу интернэт чатаар холбогдоод хүнсний зүйл болон моторын масло аваад ир гэхээр нь би захисан юмнуудын аваад " ” нь дээр хүргэж өгөөд буцсан. Э*** байсан газраа Старлинктай /интернэт сүлжээ/ байсан. Сүүлд 2025 оны 07 дугаар сарын 07-ны өглөө манай найз ******* намайг олборлоход туслахаар ажиллаад өгөөч, хүн олдохгүй байна. Ажлын хөлс мөнгө өгнө гэж гуйхаар нь би зөвшөөрч бид хоёр машинтай нь “ " гэх газарт очиход *******гийн экскаватор байсан голын эргийн наад талын эрэг дээр Шар өнгөтэй 5 нь ширхэг экскаватор зогсчихсон, гол дотроос шороо ухаж, угаагаад байж байсан. - тэр хүмүүст та нар одоо болиоч, арай дэндүү ухсан байна гэж хэлээд байсан. Дандаа манай ы зүс таньдаг хүмүүс байсан. Би юм дуугараагүй. Бид хоёр очоод нээх удалгүй “ ” дээр байсан хүмүүс дрон нисээд бичлэг хийчихлээ гээд бужигналдаад, гитаран буу экскаватороо голын эргээс холдуулцгаасан. Манай найз ******* хоёулаа ажиллах худлаа боллоо гээд голын цаад талд, *******он дунд байсан экскаватор дээрээ очилгүй ы төв рүү буцсан. Дахиж би “ ” гэх газар руу очоогүй. 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр ******* нь намайг гэртээ байж байхад чатаар надтай холбогдоод хүнсний зүйл болон моторын масло аваад ир гэхээр нь би захисан юмнуудыг нь аваад хаясаа” дээр хүргэж өгөөд буцсан. ******* нь захисан юмыг хүргэж өгөхөд гоолын цаад талд экскаваторт******* байсан. Голоор гарч ирээд надаас юмнуудаа аваад, ганцаараа ажиллах хэцүү юм байна. Наранд экскаватор халаад сайн ажиллахгүй байна. Хөрс хуул хийгээд байж байна гэсэн. Тэгээд би нээх удалгүй голын наад талаас буцсан. *******г тухайн үед олборлосон үгүйг сайн мэдэхгүй. Намайг хүнсний зүйл хүргэж өгөхөд голын цаад талд экскаватортай амарч байна гээд байсан” гэх мэдүүлэг[2], Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, “Нуман-Алтай” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, хүрээлэн буй орчинд учруулсан хохирлын үнэлгээ, нөхөн сэргээлтийн зардлын тооцоо, Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газрын улсын байцаагчийн акт, “Онцг******* үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорх*******лолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, захиргааны шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, гэрлсэний бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорх*******лолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорх*******лолт, банк хоорондын шилжүүлгийн баримт зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамаарай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Н.*******гийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт ммалын эрэл хайгуул хийж газрын хэвлийд халдсан” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдай тохирсон гэж үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт: “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж хуульчилсан байна.
Энэ хэрэгт хохирогчоор Д. тогтоогдсон нь (төрийг төлөөлж хохирогчоор тогтоогдсон болно) мөрдөн байцаын шатанд шүүгдэгчээс шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байгаль орчин учруулсан хохирлыг нөхөн төлүүлж, нэхэмжилмээр байна гэжээ.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 6 дахь заад зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгч Н.*******гийн хууль бус ашиглаас өртөгдсөн газрын хэвлийд халдсны улмаас байгаль орчинд экологи эдийн засгийн үнэлгээгээр 764,880 төгрөгийн хохирол, түүний нөхөн сэргээлтийн ажлын зардал 714,901 төгрөгийг тус Байгаль орчин, уур амьсгалын санд шүүгдэгч Н.******* нь нөхөн төлснийг дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техникүүдийг битүүмжлэлээс чөлөөлж, 1 тооны гитаран буу устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, 2 тооны усны помп, 2 тооны шар өнгөтэй шланк, арлын дугааргүй, бичиг баримтгүй “Хьюндай робекс 3000ЛС-7” маркийн экскаваторыг иргэний нэхэмжлэгч *******т буцаан олгож, хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон 15,780,000 төгрөг, 2 тооны усны помп 500,000 төгрөг, 2 тооны шар өнгөтэй шланк 60,000 төгрөг, нийт 16,340,000 төгрөгийг шүүгдэгч Н.*******гаас гаргуулан, Улсын орлогод оруулахаар тогтоов.
Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “... Гэм буруу дээр маргаагүй. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт өгч, улсын яллагчтай ял тохирсон байх тул улсын яллагчийн саналын хүрээнд шийдэж өгнө үү...” гэдэг байр суурийг илэрхийлсэн.
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 6,000,000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 8 /найман/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоохоор улсын яллагч, шүүгдэгч нар тохиролцсон тул саналыг баталж, торгох ялын биелэлтэд хян тавихыг шүүгдэгчийн оршин суугаа газрын харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгож шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт ммалын эрэл хайгуул хийж газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******г 6,000 /зургаан мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 8 /найман/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Н.*******д анхааруулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техникүүдийг битүүмжлэлээс чөлөөлж, 1 тооны гитаран буу устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, 2 тооны усны помп, 2 тооны шар өнгөтэй шланк, арлын дугааргүй, бичиг баримтгүй “Хьюндай робекс 3000ЛС-7” маркийн экскаваторыг иргэний нэхэмжлэгч *******т буцаан олгож, хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон 15,780,000 төгрөг, 2 тооны усны помп 500,000 төгрөг, 2 тооны шар өнгөтэй шланк 60,000 төгрөг, нийт 16,340,000 төгрөгийг шүүгдэгч Н.*******гаас гаргуулан, Улсын орлогод оруулсугай.
6.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 6 дахь заад зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгчийн хууль бус ашиглаас өртөгдсөн газрын хэвлийд учирсан хохирол 764,880 төгрөг, нөхөн сэргээлтийн зардал 714,901 төгрөгийг тус тус Байгаль орчин, уур амьсгалын санд шүүгдэгч Н.******* нөхөн төлснийг дурьдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заад зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 3,000,000 төгрөгийг шүүгдэгч нь “Нуман-Алтай” ХХК, “Онцг******* үнэлгээ” ХХК-нд нөхөн төлснийг дурьдсугай.
8.Шүүгдэгч Н.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
9.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос х*******ш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
11.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс х*******ш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцт******* зөрчсөн үндэслэлээр оролцогч нар Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ