| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 316/2025/0190/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/222 |
| Огноо | 2025-10-24 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | А.Эрдэнэдэлгэр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 2025/ШЦТ/222
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Номин хөтөлж, улсын яллагч ***, шүүгдэгч **** н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *** ургийн овогт ***** д холбогдох эрүүгийн *** дугаартай, 16/202*******/0190/Э индекстэй хэргийг 202******* оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2000 оны 07 дугаар сарын 07-ны өдөр *** аймгийн *** суманд төрсөн, эрэгтэй, 2******* настай, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, ** дугаар баг, ** дугаар хэсэг, *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, *** ургийн овогт ****, /РД:***/;
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч ** нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 202******* оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 202*******/Ш/*******71 дугаартай шийтгэврээр 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ буюу 202******* оны 08 дугаар сарын 16-ны шөнийн 00 цаг 44 минутад Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт “Тоёота приус 0” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг 0,90 хувийн согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн -д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч **** нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 202******* оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 202*******/Ш/*******71 дугаартай шийтгэврээр 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ буюу 202******* оны 08 дугаар сарын 16-ны шөнийн 00 цаг 44 минутад Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт “Тоёота приус 0” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг 0,90 хувийн согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч *** гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ** мэдүүлэгтээ: “...Найзуудтайгаа явж байгаад архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд явж байсан миний найзын бие өвдөөд эмнэлэг явах хэрэг гараад цагдаад баригдсан. Тухайн үед гурвуулаа явж байсан. Би арай гайгүй байсан учраас машин барьсан...” гэжээ[1],
2.Гэрч *** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 202******* оны 08 дугаар сарын 16-ны өдөр 00 цаг 44 минутын орчим 7 дугаар баг, 10 давхарын уулзвар орчим эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд “Тоёота приус” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, ******* дугаар баг, Буурхээр дугаар хэсэг, 101 тоотод оршин суух хаягтай, *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон ба 202******* оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 01: минутад “Алкотест-6820” багажийн 0002******* үлээлтээр шалгахад 0.90 хувийн согтолттой байсан. Тэгээд холбогдох ажиллагааг хийж гүйцэтгэн ахлах дэслэгч ****д шилжүүлэн өгсөн. Тухайн өдөр эрхийн үнэмлэх нь хүчинтэй байсан эсэхийг сайн анзаараагүй. Дараа нь ахлах дэслэгч ***с тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсныг мэдсэн…” гэх мэдүүлэг[2]; .Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[], 4.Захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[4], *******.Жолоочийн лавлагаа[*******], 6.Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт[6], 7.Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа[7], 8.Иргэний үнэмлэхийн лавлагаа[8], 9.Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа[9], 10.Шийтгэврийн хуулбар[10], 11.***,шүүхэд гаргасан хүсэлт[11]зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч **** гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.******* дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт: “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж хуульчилсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэрэг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас бусдад бодит хохирол учраагүй байна.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүхээс шүүгдэгч *** эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.*******, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил, 6 сарын хугацаагаар хасаж, ,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн.
Шүүгдэгч нь ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 1******* нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймаг дахь шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.7 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил, 6 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг торгуулийн ял оногдуулсан үеэс эхлэн тоолох нь хуульд нийцнэ.
Шүүгдэгч ***“В” ангилалын **** дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил, 6 сарын хугацаагаар хассан талаархи мэдээллийг Улсын нэгдсэн бүртгэлд оруулахыг Сэлэнгэ аймгийн Замын цагдаагийн тасагт мэдэгдэж, мэдээллийг эрх бүхий албан тушаалтан, замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахмад С.Батболдод, хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан болно.
Шүүгдэгч *** нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 6.6, 6.7, 6.8 дугаар зүйлийн 1, 4, 6.10, 6.1, 7.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил, 6 сарын хугацаагаар хасаж, 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******. дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******. дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 1******* нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймаг дахь шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
*******.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.7 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил, 6 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг торгуулийн ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6.Шүүгдэгч *** дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил, 6 сарын хугацаагаар хассан талаархи мэдээллийг Улсын нэгдсэн бүртгэлд оруулахыг Сэлэнгэ аймгийн Замын цагдаагийн тасагт мэдэгдэж, мэдээллийг эрх бүхий албан тушаалтан, замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахмад С.Батболдод, хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7.Шүүгдэгч *** нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 4, 6.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 1******* хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ
[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[2] Хавтаст хэргийн 10 дугаар хуудас
[] Хавтаст хэргийн 2******* дугаар хуудас
[4] Хавтаст хэргийн 26 дугаар хуудас
[*******] Хавтаст хэргийн 28 дугаар хуудас
[6] Хавтаст хэргийн 29 дүгээр хуудас
[7] Хавтаст хэргийн 0 дугаар хуудас
[8] Хавтаст хэргийн 1 дүгээр хуудас
[9] Хавтаст хэргийн 2 дугаар хуудас
[10] Хавтаст хэргийн *******-7 дугаар хуудас
[11] Хавтаст хэргийн 49 дүгээр хуудас