Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 101/ШШ2023/02133

 

 

 

 

 

 

 

 

 

2023 04 27 101/ШШ2023/02133

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Я даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч-  В ББСБ ГХОХХК-ний нэхэмжлэлтэй,

хариуцагч- -д холбогдох,

гэрээний үүрэгт 1,016,900.6 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.А.

 

Хариуцагч Б.О хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч талын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.О нь 2022 оны 01 сарын 21-ний өдөр В ББСБ-аас 3.33%-ийн хүүтэй 1.500.000 төгрөгийн зээлийг авсан. Зээл авснаас хойш найман удаагийн төлөлтийн хуваарийн дагуу хийж байгаад 2022 оны 9 сарын 30-ний өдөр хамгийн сүүлийн зээлийн төлөлтийг хийгээд тэрнээс хойш нэг ч төлөлт хийгээгүй. Төлбөрөө хуваарийн дагуу биш байнга зөрчиж төлөлт хийсэн манай зүгээс удаа дараа очиж уулзаж ярилцаж байсан боловч төлөхгүй, боломжгүй гэж зүй бус авирыг гаргаж байсан. Манай талаас 60 хонгийн хугацаанд хүлээгээд гэрээний 5.1.3-р зүйлийн дагуу гэрээг цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Б.О төлөлт хийхдээ үндсэн зээлээс 565.845 төгрөг, зээлийн хүүд 331.565 төгрөгийг төлснөөр манайх 2023 оны 01 сарын 11-ний өдөр зээлийн хүүг зогсоосон тул одоо үндсэн зээлийн үлдэгдэл 934,154.58 төгрөгийг, үндсэн зээлийн хүү 75,745.62 төгрөг, нотариатыг зардал 7000 төгрөг, нийт 1,016,900.6 төгрөгийг Б.Оөөс гаргуулж өгнө үү гэв.

 

Нотлох баримтын тухайд:

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн ******* дугаартай зээлийн гэрээ /хх-4-5/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-6/, Б.Оийн иргэний үнэмлэх хуулбар /хх-7/, В ББСБ ХХК-ний тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хх-8/, В ББСБ ХХК-ний хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-9/, төлөөлөгч томилсон 2022-01-11-ний өдрийн итгэмжлэл /хх-10/, зээлийн дансны хуулга /хх-28/ зэрэг баримтыг нотлох баримтаар гаргасан байна.

 

Хэргийн 3-р талд авагдсан Монголын нотариатчдын танхим мөнгөний тасалбар гэх баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй канондсон байх тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч В ББСБ ХХК-ний нэхэмжлэлээс 1,009,900.6 төгрөгийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлээс 7000 төгрөгт ногдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч В ББСБ ХХК нь Б.От холбогдуулан 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан ******* дугаартай зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт зээлийн үндсэн төлбөрт 934,154.98 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 75,745.62 төгрөг, нотариатын зардалд 7000 төгрөг, нийт 1,016,900.6 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

3. Хариуцагч юунтгөст холбогдуулан гаргасан 1,016,900.6 төгрөг гаргуулах тухай В ББСБ ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчид 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гардуулан өгч /хх-19/, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэгжүүлэх хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарлан танилцуулсан /хх-16/ боловч хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан талаар ямар нэгэн тайлбар гаргаагүй байна.

 

4. Хариуцагчийн хариу тайлбар гаргах хугацаа 2023 оны 03 дугаар сарын 29ий өдөр дууссан байх боловч тэрээр шүүхэд тайлбар ирүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заасныг үндэслэн хариуцагч Б.О-г нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэстэй байна.

 

6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч В ББСБ ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээр нотлогдож байна /хх-8-9/.

 

В ББСБ ХХК, Б.О нарын хооронд 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ******* дугаартай зээлийн гэрээ байгуулагдсан, 1,500,000 төгрөгийг сарын 3,33 хувийн хүүтэй 18 сарын хугацаатай байх зээлийн гэрээг байгуулсан байна /хх-4-5/.

 

Аливаа хэлцэл, гэрээ хүчин төгөлдөр болоход тавигдах шалгуур нь субъект, агуулга, хэлбэр болон субъектив талын шинжүүд байна.

 

Талуудын хооронд байгуулсан дээрх хэлцэл нь агуулгын хувьд хууль зөрчөөгүй, хэлбэрийн хувьд талуудын гарын үсэг зурагдсан, субъектив шинж буюу тухайн хэлцэл байгуулах үеийн талуудын дотоод хүсэл зорилго, гадагш илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хоёр нийцсэн, энгийн хэлбэртэй бичгийн хэлцлийн шаардлагыг тус тус хангасан байна.

 

Тиймээс зохигчийн байгуулсан дээрх зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 451.2 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж зохицуулсан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд талууд дээрх байгуулсан гэрээ болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй гэж үзэв.

 

Харин зээлийн гэрээний хугацаа 2023 оны 07 дугаар сарын 21ий өдөр дуусахаар байх боловч зээлдэгч зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж 2022 оны 9-р сарын 31-ний өдрөөс хойш үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч В ББСБ ХХК нь хариуцагч Б.От зээлээ төлөхийг мэдэгдсэн боловч зээлээ төлөөгүй болохыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байна.

 

Хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч нь 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3-т гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно гэж, 225 дугаар зүйлийн 225.1-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж зохицуулсантай нийцэж байна гэж үзэв.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.3-т зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй бол зээлдүүлэгчийн санаачилгааг гэрээг хугацаанаас нь өмнө цуцална гэж заасны дагуу нэхэмжлэгч гэрээгээ цуцалж, зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж байгааг хариуцагч үгүйсгэж няцаагаагүй бөгөөд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4-т заасан гэрээнээс татгалзаж болохгүй нөхцөл байдал хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч нь шүүхээс нэхэмжлэлийн хувийг гардан авахдаа нэхэмжлэлд хавсаргаж ирүүлсэн зээлийн гэрээг, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг баримтуудтай танилцсан боловч шүүхэд хариу тайлбар ирүүлэх, нотлох баримт гаргах үүргээ биелүүлээгүй болно.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх, мөн зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

 

Иймд хариуцагч Б.О нь зээл, хүүгийн төлбөрийг төлөх үүрэгтэй тул хариуцагчаас зээлийн үндсэн төлбөрт 934,154.98 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 75,745.62 төгрөг, нийт 1,009,900.6 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Нотариатын зардалд 7000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж, 227.3 дахь хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж зохицуулсан.

 

Хэрэгт авагдсан баримт болон нэхэмжлэгчийн тайлбараар нотариатын 7000 төгрөгийн төлбөрийг нэхэмжлэгчээс төлсөн үйл баримт тогтоогдохгүй байх тул үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал гэж үзэхээргүй, шүүхээр хянан хэлэлцэгдэж буй маргаанд бичмэл нотлох баримтуудыг нэг бол эх хувиар нь эсхүл нотариатаар гэрчлүүлсэн байдлаар гаргах үүрэгтэй.

 

Иймд хариуцагчаас нотариатын зардалд 7000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзах нь зүйтэй гэж үзэв.

 

Дурдсан үндэслэлүүдээр хариуцагчаас 1,009,900.6 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэжээ.

 

Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,956 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 28,788 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Б.О /*******/-с зээлийн гэрээний үүрэгт 1,009,900.6 төгрөг гаргуулж В ББСБ ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 7000 төгрөгт ногдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,956 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 28,788 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч В ББСБ ХХК-нд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ