Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2023/01071

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 о 03 с 02 ө

Дугаар 101/ШШ2023/01071

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: О, А нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Наранчимэг, нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Бидний зүгээс Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 3567 дугаар шийдвэрээр Ихгифт финанс ББСБ-аас 30.216.106 төгрөгийг гаргуулж олгохоор шийдвэрлэсэн болно. Үүний дагуу нэхэмжлэгч О-ийнөмчлөлийн 00 тоотод байрлах улсын бүртгэлийн 1  дугаарт бүртгэлтэй 40 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг шинжээч томилж 83.187.000 төгрөгөөр үнэлсэн болно. Гэвч бодит байдал дээр уг үл хөдлөх эд хөрөнгөд миний зүгээс 70,000,000 төгрөгөөр худалдан авч нийтдээ 30.000.000 төгрөгийг хөрөнгө гарган засвар хийсэн мөн уг үл хөдлөх эд хөрөнгө нь засмал зам дагуу үйлчилгээний зориулалтай байх тул бодит зах зээлийн үнэлгээ нь 150.000.000 төгрөг атал зах зээлийн үнэлгээнээс хэт багаар үнэлсэн нь миний эрхийг ноцтой зөрчөөд байна. Иймд 00 тоотод байрлах улсын бүртгэлийн 1  дугаарт бүртгэлтэй 40 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг 83,187,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү... гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Наранчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 3567 дугаар шийдвэрээр А, Онараас 30,216,106 төгрөгийг гаргуулж Ихгифт финанс ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн. Шүүхийн шийдвэр, гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авч шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлж барагдуулах тухай шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдлийг 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр гардуулсан боловч хугацаандаа шүүхийн шийдвэрийг биелүүлж төлбөрийг төлөөгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан О-ийнөмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн 1  дугаартай 00 тоот 40 м.кв үл хөдлөх хөрөнгийг газрын хамт 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 22380667/167/1 дугаар эд хөрөнгийг битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2022 оны 110 дугаар сарын 04-ний өдрийн 22380667/167/2 дугаар эд хөрөнгө хураах тогтоолоор хураан авч, талуудаас үнийн санал авах мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн боловч төлбөр төлөгч үнийн саналаа ирүүлээгүй, төлбөр авагч хуулийн этгээдээс хөндлөнгийн шинжээч томилох хүсэлт гаргасан. Шинжээч С.Цэвээнролом нь 2022 оны 11 дүгээр сарын 01-нд зах зээлийн үнэлгээг 83,187,000 төгрөгөөр тогтоосон. Үнэлгээний болон дуудлага худалдааны мэдэгдлийг талуудад гардуулан тэмдэглэл хөтөлж 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдоогүй тул 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар зарласан боловч иргэний хэрэг үүссэн байх тул ахлах шийдвэрээр гүйцэтгэгчийн тогтоолоор иргэний түдгэлзүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү... гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан 00 тоотод байрлах, 40 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн 1  дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч тал шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд зааснаар явагдсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр шийдвэрлүүлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т зааснаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гомдол гаргасан байх бөгөөд мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 сарын 04-ний өдрийн 101/ШШ2021/03567 дугаар шийдвэрээр нараас 11,411,306 төгрөг гаргуулж Ихгифт финанс ББСБ ХХК-д олгох, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа болох 00 тоотод байрлах, 40 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна. /хх-28-32/

Уг шийдвэрт нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор давж заалдах шатны шүүх хэргийг хянаад, нараас 30,216,106 төгрөг гаргуулж Ихгифт финанс ББСБ ХХК-д олгохоор өөрчлөлт оруулсан байх ба хяналтын шатны шүүхээр хэлэлцэгдээгүй байна. /хх-33-37/

Уг шийдвэрт 2022 оны 04 сарын 20-ны өдөр 9662 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж гарч, уг захирамжийн дагуу 883 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2017 он/ хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч В.Алтанзул 2022 оны 04 сарын 29-ний өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол-оор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан болох нь гүйцэтгэх хуудас, 22380667 тоот шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол зэргээр тогтоогдож байна. /хх-6-7, 38/

Ийнхүү Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй үндэслэлээр төлбөр төлөгч О-ийнөмчлөлийн 00 тоотод байрлах, 40 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн 1  дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр битүүмжилж, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хураан авсан байна.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцсон гэх баримт байхгүй, төлбөр төлөгч нар барьцаа хөрөнгийн үнийн саналаа ирүүлээгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар үнийн талаар тохиролцоогүй бол гэсэн үндэслэлээр үл хөдлөх эд хөрөнгөнд шинжээч томилсон 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн шинжээч томилох тухай 10/342 дугаартай тогтоол хуульд нийцэж байх ба уг тогтоолд ...худал дүгнэлт гаргах тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэх...талаар сануулсан байх ба шинжээч С.Цэвээнролом гарын үсэг зурсан байна. /хх-58-60/

Баян модот ХХК-ийн шинжээч С.Цэвээнроломын гаргасан шинжээчийн дүгнэлтээр 00 тоотод байрлах, 40 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн 1  дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 83,187,000 төгрөгөөр үнэлжээ.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д: шинжилгээг тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой хийх, 14.1.7-д: шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд болон бусад этгээдээс хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах үүргийг шинжээч хүлээхээр хуульчилж, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т: шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцна гэж заажээ.

Хуулийн дээрх заалтаар шинжилгээний дүгнэлт бодит бус, үндэслэлтэй эсэхийг шинжээч өөрөө хариуцах зохицуулалттай бөгөөд энэ үндэслэлээр шинжээчийг томилсон шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Нөгөө талаар шинжээчийн тогтоосон үнэлгээнээс хуульд заасан хэмжээгээр буюу 70 хувиар тооцон анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоохыг мэдэгдсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцэж байна.

Нэхэмжлэгч нарын ... үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс багаар үнэлсэн... гэх тайлбар нь үндэслэлгүй, уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлоогүй байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу ажиллагааг хийж Баян модот ХХК-ийг шинжээчээр томилсон, шинжээч нь үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэн шинжээчийн дүгнэлт гаргахдаа хууль, дүрэм, журамд заасныг зөрчин үнэлгээг хэт доогуур үнэлсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, шийдвэр гүйцэтгэгчийн шинжээчээр Баян модот ХХК-ийг томилсон шийдвэрийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч нарын гаргасан 00 тоотод байрлах, 40 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн 1  дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

Хариуцагч талын хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгч талын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч нар хүндэтгэн үзэх шалтгаангүй шүүх хуралдаанд ирээгүй боловч шүүх хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэх боломжтой гэж дүгнэн, шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Давж заалдах журмаар гомдол гаргасан бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх хүртэлх хугацаанд, хяналтын журмаар гомдол гаргасан бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3-т зааснаар хэргийг хэлэлцүүлэхээс татгалзах тогтоол гарах, эсхүл хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүхээс гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай 101/ШЗ2022/000551 дугаартай захирамж хүчинтэй хэвээр байхыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Д.БАТЦЭЦЭГ