Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/112

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.1, 1.2, 1.4, 1.5, 1.6, 1.7 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх  хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь

 1.Шүүгдэгч ****-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан буюу гэр бүлийн хүчирхийллийг байнга зодсон үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2.Шүүгдэгч ****-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2/хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч ****-т оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 1.1-т зааснаар 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах  ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2/хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах  ялыг нэмж нэгтгэн  нийт 10 /арав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****ыг  Завхан аймгийн Улиастай сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчихыг 10 /арав/ сарын хугацаагаар, хориглож, шүүгдэгчийг тогтоосон чиглэлээр зорчих эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг 10/арав/ сарын хугацаагаар хүлээлгэсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

 6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167  дугаар зүйлийн 167.1, 167.2-д зааснаар шүүгдэгч ****-т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын дээрх хугацаанд хяналт тавьж ажиллахыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7.Шүүгдэгч ****  нь 2025 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

  8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр 10,295,180 төгрөгийг гаргуулж  хохирогч ****-д олгож, шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 635,000 төгрөгийг, Эрүүл мэндийн даатгалын санд 236,000 төгрөгийг  төлсөн болохыг дурдаж, хохирогч **** цаашид эмчилгээ сувилгаатай холбогдон гарах зардал болон бусад зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

9.Шүүгдэгч **** энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй,иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан  болохыг  тус тус дурдсугай.

10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Н.ДЭЛГЭРМАА