| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 311/2025/0106/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/114 |
| Огноо | 2025-11-17 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнх-Эрдэнэ |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/114
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Н.Дэлгэрмаа даргалж, нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал, улсын яллагч Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Мөнх-Эрдэнэ, шүүгдэгч ****, ****, өмгөөлөгч ****, шүүгдэгч ****, ****, өмгөөлөгч ****, гэрч ****, ****, ****, ****, ****, **** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ****, ****, ****, **** нарт холбогдох эрүүгийн ***** дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, **** оны **** дугаар сарын ****-ны өдөр Завхан аймгийн **** суманд төрсөн, **** настай, эрэгтэй, дээд боловсролтой, Байгаль орчны нөхөн сэргээлтийн мэргэжилтэн, “****” ХХК-ийн Байгаль орчны мэргэжилтэн ажилтай, ам бүл ****, ээж, эгч дүүгийн хамт амьдардаг Завхан аймгийн **** сумын **** баг, **** дугаар гудамж, **** тоотод оршин суух хаягтай, Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй **** овогт ****-ын **** /РД:****/
Монгол улсын иргэн, **** оны **** дугаар сарын ****-ны өдөр Завхан аймгийн **** суманд төрсөн, **** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Завхан аймгийн **** сумын **** багт малчин, ам бүл ****, эхнэр **** хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн **** сумын **** багт оршин суух хаягтай, Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй. **** овогт ****-ын **** /РД:*****/
Монгол улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр Завхан аймгийн **** суманд төрсөн, **** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто машин засварчин, ам бүл ****, эцэг, эхийн хамт амьдардаг Завхан аймгийн **** сумын **** баг, **** гудамж **** тоотод оршин суух хаягтай, Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй. **** овогт ****-ын **** /РД:****/
Монгол улсын иргэн, **** оны ** дугаар сарын ***-ны өдөр Завхан аймгийн **** суманд төрсөн, **** настай, эрэгтэй, дээд боловсролтой, улс төр судлаач мэргэжилтэй, Завхан аймгийн **** сумын **** ажилтай, ам бүл ****, эхнэр, **** дүүгийн хамт амьдардаг Завхан аймгийн **** сумын **** багт оршин суух хаягтай, Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй. **** овогт ****-ийн **** /РД: ****/.
Холбогдсон хэргийн талаар:
Мөн шүүгдэгч ****, **** нар нь тухайн цаг хугацаанд хохирогч ****-тай үл ялих зүйлээс болж маргалдаж, **** нь хохирогчийн зүүн шанаа хэсэгт гараараа нэг удаа, хамар хэсэг нэг удаа гараараа цохиод, цээж хэсэгт 2-3 удаа өвдөглөсөн, **** нь хохирогчийн духны зүүн дээд хэсэгт цохисон үйлдлийн улмаас хохирогч ****-ын эрүүл мэндэд 6, 7-р хавирганы зөрүүгүй хугарал, духны хөндийн өмнөд ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, дух, хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр зэргийн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт,
Шүүгдэгч **** нь ганцараа согтуурсан үедээ буюу **** оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 08-ны өдөрт шилжих шөнийн 05 цагийн үед Завхан аймгийн **** сумын **** багийн **** дугаар гудамжны **** тоотод үйл ажиллагаа явуулдаг “****” нэртэй хүнсний дэлгүүрийн гадна талбайд хохирогч ****-тай үл ялих зүйлээс болж маргалдаж, хохирогчийн нүүр хэсэгт гараараа хоёр удаа цохиж, түүний эрүүл мэндэд доод эрүүний зүүн 3 дугаар шүдний ёзоор хэсэг хугарал гэмтэл бүхий хөнгөн зэргийн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,
Шүүгдэгч ****, **** нар нь бүлэглэн, согтуурсан үедээ буюу **** оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 08-ны өдөрт шилжих шөнийн 05 цагийн үед Завхан аймгийн **** сумын **** багийн **** гудамжны **** тоотод үйл ажиллагаа явуулдаг “****” нэртэй хүнсний дэлгүүрийн гадна талбайд хохирогч ****-тай үл ялих зүйлээс болж маргалдаж, **** нь хохирогчийг гараараа цохиж зодсон, хөлөөрөө өшиглөсөн, **** нь хохирогчийг заамдаж 2-3 удаа өвдөглөж, нүүр хэсэгт нь гараараа нэг удаа гараараа цохисон зэрэг үйлдлийн улмаас хохирогч ****-ын эрүүл мэндэд тархи доргилт, толгойн хуйханд хаван, дээд уруулын дотор талд шарх, зүүн хацарт зулгаралт, баруун хацарт хаван, баруун гуянд зулгаралт, баруун тохой, баруун зүүн шилбэний хэсгээр зулгаралт гэмтэл бүхий хөнгөн зэргийн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүгдэгч ****, **** нарын холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч ***, **** нар****, **** нарын холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт тус тус хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хэргийн үйл баримт, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:
Шүүгдэгч ****, **** нар **** оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 08-ны өдөрт шилжих шөнийн 05 цагийн орчимд согтуурсан үедээ бүлэглэн Завхан аймгийн **** сумын **** багийн **** гудамжны **** тоотод үйл ажиллагаа явуулдаг “****” нэртэй хүнсний дэлгүүрийн гадна талбайд хохирогч ****-ийн толгойн тус газар болон цээж хэвлийн хэсэгт цохиж зодсон,
Мөн хугацаанд шүүгдэгч ****, **** нар нь согтуурсан үедээ бүлэглэн хохирогч ****-ын толгой нүүр хэсэгт нь цохиж зодсон,
Шүүгдэгч **** нь согтуурсан үедээ хохирогч ****-ын нүүр рүү гараараа цохиж зодсон,
Мөн шүүгдэгч ****, **** нар бүлэглэн согтуурсан үедээ бүлэглэн, хохирогч ****-ын зодсон хэргийн үйл баримтууд нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Тухайлбал:
Зодуулснаа шууд тусган мэдүүлсэн хохирогч ****-ийн “...би машиндаа суугаад байж байтал **** алхаад ирж явсан. Тэгсэн чинь **** ах ****ыг машин руугаа ирж явах үед нь баруун гараараа ****-ын нүүр хэсэгт нэг удаа цохисон. Тэгэхээр нь би машинаасаа бууж очоод **** ахыг яагаад манай найзыг зүгээр байхад цохиод авав гэж хэлсэн чинь намайг миний дүү байж бай гээд дэлгүүрийн худалдагч ****, ****-ын эхнэр хоёр намайг барьж авсан. Тэгсэн чинь **** ах **** нар хоорондоо ноцолдоод газар уначихсан **** дээр нь гараад суучихсан би таныг цохиогүй байх үед яагаад намайг цохиж байгаа юм гэж хэлээд гарыг нь дараад дээр нь сууж байсан. Тэгээд **** ах болон **** нар нэлээд ноцолдсон. Би тухайн үед яагаад манай найзыг цохиж байгаа юм гэж хэлээд дэлгүүрийн худалдагч ****, ****-ын эхнэр хоёртой маргалдаад байж байтал **** буюу **** шууд ирээд намайг чи муу шээс яах гээд байгаа юм гэж хэлээд гараараа миний зүүн талын шанаа хэсэгт 1 удаа цохисон. Тэгэхээр нь би та яаж байгаа юм гэж хэлээд маргалдсан. Тухайн үед **** гэгч над руу дайраад байсан. Тэгсэн ****-ын эхнэр нь ирээд **** гэгчийг салгаад аваад явсан. Тэгээд би тухайн хүмүүстэй та нар яагаад зүгээр байж байгаа хүмүүсийг цохиод байгаа юм бэ? гэж хэлээд хэсэг маргалдаж байгаад ****, **** ах нар дээр очих үед **** эгчийн дэлгүүрийн үүдэн дээр **** толгойгоо бариад хашаа налаад суучихсан **** ах хажууд нь зогсож байсан. Тэгээд би очоод **** ахад та яаж байгаа юм бэ? гэж хэлээд **** ах бид хоёр заамдалцаж аваад хэсэг ноцолдоод бид хоёр хоорондоо хэд хэдэн удаа цохилцсон. Тэгээд **** ах бид хоёрыг **** болон ****ийн эхнэр нар салгасан. Тэгээд нэг харсан чинь **** буюу **** миний машины түлхүүрийг сугалаад шидсэн. Тэгэхээр би шидсэн газар руу нь очоод машиныхаа түлхүүрийг олж авчхаад машин дээрээ ирээд байж байтал **** нь над руу чи муу писда юу юм гэж хэлээд дайраад байсан тэгсэн **** буюу **** гэх залуу гартаа юм барьчихсан над руу гүйгээд ирж байсан. Тэгэхээр нь би зугтчихсан. Тэгсэн миний араас **** ах, **** буюу **** гэх залуу нар гүйгээд ирж байсан. Тэгээд би хэсэг зугтаж байгаад эргээд хартал **** ах, ****, нар тухайн хүмүүс дэлгүүрийнхээ үүдэнд машиныхаа хажууд намайг хараад зогсож байсан. Тэгээд би машиныхаа түлхүүрийг үзэх гээд халаасандаа гараа хийтэл миний морь хатгаж байсан тонгорог хутга байсан. Тэгэхээр нь би биеэ хамгаалах гээд хутгыг бариад тухайн хүмүүс дээр очоод надад хутга байна шүү гэж хэлээд айлгасан чинь тухайн хүмүүс дэлгүүр лүү орцгоосон. Тэгэхээр нь би ****-ыг хашааны хажуу талаас аваад машиндаа суулгаад хөдлөх гэтэл **** ахын эхнэр **** эгч ****-ын сууж байсан талын хаалгыг онгойлгоод ****-аас эгч ах нарыгаа уучлаарай гэж хэлээд зогсож байхаар нь би явмаар байна шүү дээ писдаануудаа гэж хэлээд хөдлөх гээд машинаа асаагаад зогсож байсан чинь **** ах дэлгүүрээс алх барьж гарч ирээд миний машины урд салхины шилийг хага цохичхоод яваад өгсөн. Тэгэхээр нь би машинаас буугаад **** ах дээр очоод яагаад машины цонх хагалж байгаа юм гэж хэлээд зогсож байтал **** буюу **** гэх залуу **** ах бид хоёр руу ирж явсан. Тэгээд би **** ахтай маргалдаад зогсож байтал миний толгойны баруун хойд хэсэгт цохих шиг болсон тэгээд би ухаан алдчихсан байсан. ...**** намайг хамгийн эхлээд миний нүүр хэсэгт 1 удаа гараараа цохисон. Харин **** ах миний гэдэс хэсэгт 2 удаа өвдгөсөн, цээж хэсэгт гараараа 1 удаа цохисон, толгой хэсэгт гараараа 1-2 удаа цохисон. Би ухаан ороод аймгийн Нэгдсэн эмнэлэгт сэрэх үедээ харахад миний баруун чихний ар хэсэгт шалбарсан, цээж хэсэг өвчинтэй, зүүн гарын булчин хойд хэсэг хөхөрсөн, төмсөг хавдчихсан юм шиг томорсон байсан. **** ах ****-ыг нүүр хэсэгт нь нэг удаа гараараа цохисон мөн цээж хэсэгт нь 2-3 удаа өвдөглөсөн. Тэгээд хүмүүс салгаж байх үед ****-ын толгой хэсэгт гараараа саваад хэд хэдэн удаа цохисон. ****-ын хамраас нь цус гарчихсан толгойгоо барьчихсан байсан. **** бол ****, **** нарыг цохиж зодсон зүйл байхгүй. Харин би **** ахтай ноцолдож байгаад **** ахын цээж хэсэгт нь гараараа 2 удаа цохисон. Тухайн үед маргалдаж муудалцах шалтгаан байгаагүй. ****-ын машиндаа суух гээд ирж явах үед нь **** ах цохиод авсан тэгээд л маргалдаж муудалцаж эхэлсэн. Би аавынхаа эзэмшлийн **** улсын дугаартай Муссо маркийн машинтай явсан. Тухайн машины урд талын салхины шилийг **** ах алхаар цохиод хагалчихсан. ...эрүүл мэнд, эд хөрөнгөтэй холбоотой мөнгөн дүнг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлгээр,
Зодуулснаа шууд тусган мэдүүлсэн хохирогч ****-ын “...**** машиндаа суугаад харин ****, ****-ийн машины урдуур гараад дэлгүүр рүү ирж явсан, тэр үед би ****-ийн машинд суух гээд ****ын урдаас алхаж байсан. Тэгсэн чинь **** урдаас хүрч ирээд шууд намайг гараараа миний зүүн шанаа хэсэгт 1 удаа цохисон. Тэгэхээр нь би та яаж байна аа юу болж байгаа юм гэж хэлээд **** ахын 2 гарыг барьж аваад тэвэрч аваад ноцолдож байгаад **** бид хоёр хамт газарт унасан. Тэгээд би ****-ын дээр хоёр гарыг нь барьж суугаад та яагаад намайг цохиж байгаа юм бэ? Та бид 2 нэгнийгээ цохих шалтгаан байхгүй шүү дээ гэж хэлээд байж байтал **** гэгч миний араас ирээд толгойн духны зүүн дээд хэсэгт юмаар цохих шиг болсон. Тэгээд би гараараа толгойгоо барих үед **** ах миний урдаас гараараа миний хамар хэсэгт 1 удаа цохисон. Тэгээд би тэрнээс ухаан санаа балартаад дэлгүүрийн хажуугийн хашааг налаад толгойгоо бариад сууж байсан. Тэрнээс хойш юу болсон талаар би сайн мэдэхгүй байна намайг хашааны хажууд сууж байхад хүмүүсийн орилох хашхирах чимээ сонсогдож байсан. Тэгээд нэг мэдсэн **** намайг явъя гэж хэлээд машиндаа суулгасан. ...Тэгсэн **** дэлгүүрээс алх барьчихсан гарч ирээд жолоочийн урд талын салхины шилийг хагалчихсан. Тэгсэн **** машинаасаа буугаад яаж байна аа гэж хэлээд машины ар хэсэг рүү явчихсан. Би машин дотор 1 минут орчим сууж байгаад гарч ирэх үед машины хойно байсан дугуйны бакришикны дээр **** дээшээ хараад уначихсан ****, ****-ийн дээрээс өшиглөж байсан харин **** гэгч нь хажууд нь зогсож байсан бөгөөд намайг хараад **** гэх хүн одоо энийг нь алчихъя гэж хэлээд над руу ирэхээр нь би зугтаагаад машиндаа суугаад сумынхаа цагдаа руу очоод дуудлага өгсөн. Намайг цагдаатай хамт буцаад хүрээд ирэх үед эмнэлэг ирчихсэн ****-ийг авч явж байсан. ...**** намайг зүүн шанаа хэсэгт гараараа нэг удаа, хамар хэсэг нэг удаа цохиод цээж хэсэгт 2-3 удаа өвдөглөсөн. Харин **** гэгч нь намайг **** ахтай ноцолдоод **** ахын дээр сууж байх үед миний духны зүүн дээд хэсэгт юмаар цохисон би тухайн үед юугаар цохисон болохыг сайн мэдэхгүй байна. ****-ийн баруун чихний ар талд хөхөрч шалбарсан байсан. ...Миний духны зүүн дээд хэсэгт гавал яс цөмөрсөн, хамар хугарсан, дээд үүдэн шүд эмтэрсэн, цээж хэсэгт хавирганы зөөлөн эд гэмтсэн гэж байсан. ...Миний эмчилгээ үйлчилгээтэй холбоотой надаас 1,500,000 төгрөгийн хохирол учирсан байна. Мөн би сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлгээр,
Зодуулснаа шууд тусган мэдүүлсэн хохирогч хохирогч ****-ын “...Харин намайг дэлгүүр орох гэсэн чинь **** миний хойноос татаад ахаа уулзаадахъя гээд бариад авсан, тэгээд намайг **** нь заамдаж чирээд, **** нь хойноос түлхээд намайг дэлгүүрийн араар оруулсан. **** надад хандаад та яахлаараа манай найзыг дарамталдаг юм гэх зэрэг зүйл яриад хэсэг зогсоцгоосон. Ах нь та нарыг дарамталсан зүйл байхгүй, ахын хоёр дүү одоо явчих гэсэн **** нь цаашаа машин руугаа явсан, харин **** нь намайг заамдаад тавихгүй байсан бөгөөд тэр үед намайг 2-3 удаа өвдөглөсөн. Тэгээд **** нь ****ыг явъя гэж дуудаад байсан болохоор нь чамайг найз чинь явъя гээд дуудаад байна шүү дээ, одоо явчих гээд өөрөөсөө холдуулаад түлхсэн чинь та яахаараа намайг түлхдэг юм гээд нэг удаа нүүр рүү гараараа цохисон. Тэгээд би түүнтэй барьцалдаад автал **** буцаж ирээд тэр хоёр нийлээд намайг зодсон. Тэр хоёртой хэсэг зууралдаж зодолдсон бөгөөд тухайн үед **** гутлынхаа түрийнээс хутга гаргаж ирээд би та нарыг бүгдийг чинь ална гэхлээр нь зугтаад дэлгүүр рүү орсон. Намайг дэлгүүр рүү орсон чинь надтай зөрөөд ****, манай эхнэр, ****, ****-ийн эхнэр нар гараад ****, **** хоёрыг явуулахаар гарсан, тэгээд гадаа юм яриад л байсан. Удаа ч үгүй би буцаад гартал **** манай эхнэрийг заамдаад бариад авчихсан байхлаар нь буцаж дэлгүүр рүү ороод дэлгүүрт байсан алхыг авч гарч ирээд ****-ын унаж явсан машиных нь урд талын салхины шилийг хага цохисон. Тэгсэн манай эхнэр гүйж ирээд одоо боль гээд намайг буцаагаад дэлгүүрт оруулсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд дэлгүүр дотор хэсэг унтаж байгаад сэрсэн, өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадвартай байсан. ...Харин ****-тай би урьд өмнө нь маргалдаж муудалцаж байгаагүй, ****-ийг л өмөөрөөд байгаа бололтой л намайг ална хядна гээд дайраад байсан. Би ****, **** нартай ноцолдож цохилцсон, гэхдээ тэр хоёр нийлж намайг илүү зодсон. Би яг хэн хэнийх нь биеийн аль аль хэсэгт юугаар хэдэн удаа цохисон болохоо сайн санахгүй байна. Нийлээд л намайг өшиглөж цохиод байсан учраас өөрийгөө хамгаалах зорилгоор урдаас нь эсэргүүцэл үзүүлсэн. ****, **** нар намайг зодсон, газар унагаж өшиглөсөн. Тухайн үед миний нүүр нүд хөхөрсөн, толгойн хэсэгт олон газар хавдсан, хоёр хөлийн шилбэ зулгарч шархалсан байсан. ****, **** нарын хэн хэн нь хэдэн удаа хаана, хаана өшиглөж, цохисон болохыг мэдэхгүй байна. Би ****-ыг ****, **** нарыг цохиж зодож байгааг хараагүй. Би ****, **** нар ****-ыг цохиж зодож байгааг хараагүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлгээр,
Хохирогч ****-ын “...Манай нутгийнхан намайг **** гэж дууддаг. **** оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө 04-05 цагийн үед байсан шиг санагдаж байна, би Завхан аймгийн **** сумын төв дээр ****-ийн дэлгүүр дотор ****-тай хамт архи уугаад байж байтал **** гадагшаа гарчхаад орж ирэхгүй удаад, **** гаднаас намайг аллаа, амь авраарай гээд орилсон, тэгэхлээр нь дэлгүүрээс гарсан чинь ****-ыг зүс танихгүй хоёр залуу зодчихсон байсан. Намайг гараад очиход нүдний шилтэй залуу нь хутга барьчихсан ****-ыг ална гээд дайрахаар нь би дундуур орж тэр залууг цохиод гараас нь хутгыг нь булааж авах гээд хөөж байхад нөгөө залуу надаас зугтаад ухарч байгаад хойд талдаа дугуйнд тороод уначихсан, тэгсэн хүмүүс гарч ирээд бид нарыг тараасан. Би нэлээн согтчихсон байсан бөгөөд өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадвартай байсан гэж бодож байна. Миний тухайд ****, **** нартай маргалдаж муудалцаагүй. Харин **** тэр хоёр залуутай маргалдсан байсан. Би нүдний шилтэй байсан нэг залуу (****)-ийн нүүр хэсэг рүү нь 2 удаа гараараа цохисон, тэгсэн тэр залууг хутгаа бариад цааш зугтахаар нь хутгыг нь булааж авах гээд хойноос нь хөөсөн. Өөр хэн нэгнийг би цохиж зодоогүй. Хутга барьчихсан байсан залуу миний нүүр рүү нэг удаа цохисон, өөр хэн нэгэн намайг цохиж зодоогүй. Миний доод эрүүний 1 шүд хөдөлсөн. Би шинжээч эмчид үзүүлж дүгнэлт гаргуулна. **** нь ****, **** нарыг цохиж зодож байгааг хараагүй, харин алх барьчихсан тэр хоёр залуугийн машиных нь цонхыг цохиж хагалж байгааг харсан. Би ****, **** нарыг ****-ыг цохиж зодож байгааг нь нүдээрээ хараагүй, харин намайг дэлгүүр дотор байхад **** намайг аллаа, амь авраарай гээд орилохоор нь гарахад нь ****-ын хөлд нь шалбарсан шарх үүссэн, хацар нь бага зэрэг хавдчихсан байсан. Тэр залуу хутга барьчихсан ална гээд **** руу дайраад байсан бөгөөд би дундуур нь орж салгасан. Хэн нэгний эрүүл мэндэд хохирол учруулаагүй. ****-ын эхнэр ****, манай эхнэр **** (**** гэж дууддаг), **** нар байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлгээр,
Гэрч ****-ийн “...**** болон **** нар гэртээ харьчхаад хүрээд ирнэ гэж хэлээд гарч яваад нэлээд удсаны дараа буцааж орж ирэхэд ****, **** нар нь араас нь манай дэлгүүр орж ирсэн. **** болон **** нар нь бид нартай сууж байгаад **** нь тэр хоёр залууг гаргах гээд ахын хоёр дүү гаръя гээд аваад гарсан. Тэгээд ****, **** түүний эхнэр **** бид гурав сууж байхад **** дээгүүрээ шалдан футболкоо тайлчихсан нүүр нь халцарчихсан. Дэлгүүрт орж ирээд пиздаа нар чинь зоддог гэж байна шүү дээ хоёр гөлөг чинь гэж хэлээд орж ирсэн. Тухайн үед **** болон **** нар нь дэлгүүрийн гадаа хүрээд ир чи гээд зогсож байсан. Тэгсэн **** нь буцаж дэлгүүрээс гарч яваад ****-тэй барьцалдаад зогсож байхад **** нь хажуугаас нь орохоор нь бид нар дундуур нь ороод ****-ийг салгаад **** болон **** нар барьцалдаж зогсож байгааг салгаад манай хашаа руу ороод хашаан дотор байж байсан алх авч гарч ирээд ****, **** нарын унаж явсан машины урд талын шилийг алхаар цохиж хагалсан. **** өмсөж байсан цамцны кармааг ухаж байснаа гутлын түрүүнээсээ хутга гаргаж ирээд ойртуул та нарыг хутгалж ална шүү ****-ыг шаагаад ална гээд байсан. Тэгээд ****-ыг дахиж **** рүү ойртуулаагүй. Тэгээд **** нь ****-тай муудалцаад зогсож байсан. **** болохоор яасан овоо пиздаа вэ? Чи наад хутгаа хаячих гэж хэлээд манай дэлгүүрийн үүдэнд байсан том машины дугуйг тойроод байсан. Тэгээд **** болон **** хоёр хоорондоо дээр доороо гараад ноцолдож байхад эхнэр нь дундуур нь орчихсон хоёр тийш нь болгосон. Тэгээд **** руу эргээд харахад **** нь дэлгүүрийн хажуу талын машины дугуй дээр дээшээгээ хараад уначихсан ****-тай маргалдаад байж байсан. ****-ыг эхнэр **** нь барчихсан цааш нь түлхээд байж байсан. Удалгүй манай охин гэрээс гарч ирээд ээж ус аваад ирээч энэ хүн чинь ухаан алдчихсан байна гэхээр нь **** гэгч хүний дээрээс нь ус тургисан чинь эхэндээ хөдөлж байгаад сүүлд нь хөдлөхөө болчихсон дээрээс нь ус хийхээ болиод байж байтал цагдаа, эмч нар ирчихсэн. Эмнэлэг рүү ****-ийг аваад явсан. Тэр талаар бол би сайн мэдэхгүй байна. **** нь ****-тай барьцалдаад зогсож байсан. Намайг дэлгүүрээс гарахад **** болон **** нар нь ****-ыг доороо оруулчихсан байсан. Тэгээд эхнэр нь гарч ирээд салгасан. Дараа нь **** хутга гаргаад ирсэн байж байсан. **** болон **** нар нь хоорондоо барьцалдаж аваад дээр доороо ороод байсан. Яг нэг нэгийгээ цохисон үйлдэл бол байхгүй байна. **** нь болохоор **** рүү миний нүдээр харахад л ойртоогүй. **** хутга барчихсан. **** нь урд нь муудалцаад зогсож байх хооронд **** болон **** нар барьцалдаад дээр доороо ороод байж байсан. **** болон **** нар нь ****-ыг доороо оруулчихсан байж байсан. Цохиж зодсон талаар нь бол би мэдэхгүй байна. **** нүүр хэсэг нь зулгарчихсан хоёр хөл нь өвдөгнөөсөө доош нэлээд шалбарчихсан улаан эрэн болчихсон байсан. Би ****-ийн дээрээс ус хийхэд ****-ийн нүүр хэсэгт лав ямар нэгэн гэмтэл байгаагүй. Өөр хаана хаана нь ямар гэмтэл үүссэн талаар нь би мэдээгүй. **** бол ямар нэгэн шарх, сорив байгаагүй. Тэгээд **** хэлэхдээ **** хойшоогоо ухарч байгаад машины дугуйнд өөрөө тээглээд уначихсан гэж надад хэлж байсан. Түүнээс бол цохиж зодсон зүйл би хараагүй. Манай “**** нэртэй” хүнсний дэлгүүр гадна талдаа хяналтын камер байхгүй. **** болон **** хоёр бол сайн согтуу байсан. Харин **** болон **** нар нь манайд орж ирэхдээ халамцуу байсан. Яг тухайн асуудал болох үед нэлээд согтуу байсан.” гэсэн мэдүүлгээр,
Гэрч ****-ын “...**** оны 06 дугаар сарын 07-ны өдөр **** эгч над руу залгаад дэлгүүр лүү чинь ормоор байна гэхээр нь би ээжид хэлчхээд унтчихсан юм. Тэгээд үүрээр манай гадаа хүмүүс орилоод байхаар нь би сэрээд босоод дэлгүүр лүүгээ ороход дэлгүүрийн хаалга цоожтой байхаар нь гэрээрээ гарах гэсэн чинь гэрийн хаалга бас цоожтой байсан. Тэгээд дэлгүүрийн цонхоор хараад байж байхад **** нь гартаа хутга барчихсан ойртуул бүлнэ шүү гээд орилоод байж байсан. Тэгээд нөгөө хажууд нь байгаа хүмүүс нэлээд зайтай байж байсан. Манай ээж, **** эгч, **** эгч нар тайвшруулаад байж байсан. Тэгэхэд **** нь машин руугаа очоод жолоочийн ард талд суучихсан. **** нь болохоор жолоочийн суудлын хажуу талд суучихсан байсан. Тэгээд хажууд нь **** эгч эгчийн хоёр дүү одоо ингээд явчих гээд гуйгаад байж байсан. Тэгээд байж байтал гадна талаас **** ах **** ах хоёр манайд ороод ирсэн. **** ах болохоор цээжээрээ хувцасгүй доогуураа шорттой хоёр өвдөг нь халцраад зулгарчихсан байсан. Тэгээд **** гэдэг ах манай гэрээс дэлгүүрийн хаалгаар гараад явсан. **** ах гарах гээд байхаар нь би гаргахгүй байсан чинь гэрийн хаалгаар гараад хашаагаар гарсан. Тэгэхээр нь би цонхоор харж байхад манай хашааны цаад талд нь тулчихсан хоорондоо барьцалдаад ноцолдоод байх шиг байсан. Надад хэн хэн нь яаж байгаа нь харагдахгүй байсан. Манай ээж, **** нарын дуунууд нь хадаад олилдоод байсан. Тэгээд намайг гүйгээд гэрээс гарахад **** нь машин унаад хойшоогоо яваад өгсөн. **** нь болохоор дэлгүүрийн хажуу талын машины дугуй дээр нуруугаараа дээшээгээ хараад уначихсан байсан. **** ахыг эхнэр **** нь цааш нь түлхээд манай дэлгүүр лүү оруулсан. **** ахыг бас эхнэр нь дэлгүүр лүү оруулсан. Би болохоор **** гэдэг ахыг сэрээх гээд толгойноос өргөөд ээжээс ус авхуулаад нүүрэн дээр нь цацахад ерөөсөө хөдлөхгүй. Нүд нь хөдлөөд байсан. Тухайн үед амьсгалаад байсан. Тэгээд сумын цагдаа руу дуудлага өгсөн. Тэр талаар би мэдэхгүй. Намайг гэрээс гарахад **** нь машины дугуй дээр дээшийгээ хараад уначихсан байсан. **** ахын хоёр өвдөг нь гарын тохой, хацар нь газар чирэгдсэн гэмээр зулгаралт байсан. **** ахын биед ил харагдах цустай, хөхөрсөн хавдсан зүйл надад анзаарагдаагүй. **** ахын биед ямар гэмтэл учирсан талаар нь би мэдэхгүй байна. Ер нь бол тэр зодооны талаар огт мэдэхгүй. Хамгийн сүүлд **** гэдэг ах дээр очоод хөдөлгөхөд архи үнэртэж байсан. Тэр хэд ер нь согтуу байсан...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч ****-ын “...**** оны 06 дугаар сарын 08-ны өглөө 05 цагийн үед ...би алсын дуудлагын эм тариагаа аваад ****-ын машинд суугаад тухайн газар очсон. Тухайн үед **** нь тус сумын **** багийн нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулдаг “****” нэртэй хүнсний дэлгүүрийн зүүн талын машины дугуй дээр дээшээ харсан байдалтай байсан. Тухайн үед **** нь ухаангүй байдалтай байсан. **** гэгч иргэнд яаралтай тусламж үзүүлж, эрүүл мэндийн төв рүү зөөвөрлөж, жижүүр эмчийг дуудаж хүчилтөрөгч өгөөд байж байтал жижүүр эмч ирж, ****-ийг үзэж эмчилгээ хийсэн. Тухайн үед **** өөрийн хөлөөр алхаж орж ирээд эмнэлгийн шал дээр хэвтээд хамаг бие өвдөөд байна. Толгой их өвдөж байна гэж хэлсэн. Жижүүр эмч тухайн иргэнийг орон дээр хэвтүүлж эмчилгээ хийсэн. Дараа нь их эмч ****-ыг дуудаж тухайн хоёр иргэнд эмчийн заалтаар эмчилгээ хийж эхэлсэн. Тухайн үед манайд Эрдэнэт хотоос эмийн санд түр орон тоогоор ажиллаж байгаа **** эмч байсан. Тухайн эмчээр ЕХО-д харуулсан. Дуудлагаар анх очиход **** гэгч хүний цээж хэсэг нойтон, биеийн хүйс хэсэгт жижиг үйрмэг шил байсан. Мөрнөөс нь базсан бололтой хумсны зулгаралт байсан. Баруун талын чихний ар хэсэгт хөхөрсөн, хувцас нь тоос шороо болсон байсан. **** нь эмнэлэг рүү орж ирэхэд дух хэсэг нь шалбарч улайсан. Цус гоожсон бололтой байсан. Ам шүд нь цус болоод хатсан байсан, хоёр гараараа цусаа арчсан гэмээр гар хуруу нь цус болсон байсан. Зүүн гарын тохой хэсэг нь бага зэрэг зулгарсан байсан. Тухайн үед **** гэгч хүний хоёр хөлийн шилбэний хянга нь булгарсан байсан. **** гэгчид ямар нэгэн гэмтэл байсан талаар би мэдэхгүй. Тухайн үед бүгд нэлээд согтуу байсан...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч ****-ын “...**** оны 6 дугаар сарын 08-ны өглөө үүр цайж байхад гадаа гудамжинд хүмүүс хоорондоо маргалдаад хүмүүсийн дуу чангараад зодолдоод байх шиг байсан. Тэгсэн манай нөхөр унтаж байгаад босоод гадаа гараад орж ирэхдээ хувцсаа түргэн өмсөөд **** юм шиг байна гэж надад хэлэхээр нь манай төрлийн хүүхэд болохоор хувцсаа өмсөөд гэрээсээ гүйгээд гарсан чинь **** гэгч хүний дэлгүүрийн хажуу талын өнцөг дээр ягаан өнгийн дээлтэй хүн хэвтэж байхаар нь би ойртоод харахад **** байсан. Тэгээд **** буюу **** гэгч хүний эхнэр **** нь өөрийн охин ****-той дээрээс нь ус асгаад зогсож байсан юм. Тэгэхээр нь би, та нар яаж байна аа. Цагдаа, эмч нараа дуудаач гэж хэлсэн. Тэгээд **** гэгч хүний эхнэр ****-д чи хүний ээж хүн байж, хүний дээрээс ус асгаад сэрээгээд байж байхаар цагдаа эмч нараа дууд гэж хэлсэн. Тухайн үед ****-ын эхнэр **** ****-ийн цээжинд дээр нь дараад массаж хийчихсэн байж байсан. ...Намайг очиход **** гэгч хүүхдийн баруун талын шанаа, хэсэг нь улайчихсан байсан. Дараа нь эмнэлэг дээр очиход баруун талын мөр хавдаад хөхөрчихсөн байсан. Мөн бэлэг эрхтнээс нь цус гараад байсан. Намайг очиход **** гэгч хүүхдийн духны гол хэсэг болон хамар нь шалбарч улайгаад цус болчихсон байсан. Өөр юм би мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлгээр,
Гэрч ****-ын “...**** оны 6 дугаар сарын 08-ны өглөө гэгээ орчихсон байсан, гудамжинд 4-5 хүнд хоорондоо хэрэлдэж, маргалдаад байхаар нь би 5-10 минутын дараа гэрээсээ гарахад **** буюу **** гэгч хүний дэлгүүрийн гадаа **** гэдэг залуу том машины дугуй дотор дээшээ хараад ухаан алдсан байдалтай байсан. Тухайн үед **** гэгч хүний эхнэр **** охинтойгоо, **** нар нь футболкийг нь тайлаад цээж, нүүр лүү нь ус цацаад байж байсан. Намайг очиход **** ухаангүй байсан юм. Тэгээд би **** буюу **** гэгч хүний дэлгүүрийн хаалгыг нь цохиод дуудахад хаалга онгойлгож өгөхгүй байсан. Би буцаад хашаа руугаа ороод машинаа асаагаад цагдаа болон эмнэлгийн байгууллагад тухайн асуудлыг хандсан. Дараа нь эмнэлэг очсоны дараа нь харахад баруун талын шанаа хэсэгт бага зэрэг хавдаж хөхөрсөн байсан. Мөн төмсөг нь хавдартай байсан. Өөр ямар нэгэн гэмтэл мэдэгдээгүй...” гэсэн мэдүүлгээр болон хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч ****, **** нарын үйлдлийн улмаас хохирогч ****-ийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын шүүх эмнэлгийн шинжилгээний тасгийн ахлах эмч, цагдаагийн хошууч ***** шинжээч, цагдаагийн ахмад ****, шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч **** нарын **** оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ЕГ0525/285 дугаартай “...1. Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ **** дугаартай дүгнэлттэй санал нэг байна. 2. ****-ийн биед тухайн үед тархи доргилт, баруун төмсөг, дайвар, хуухнагийн зөөлөн эдийн няцрал, баруун чихэнд зулгаралт, зүүн бугалгад цус хуралт гэмтэл учирчээ. 3.Тогтоогдсон гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тархи доргилт, баруун төмсөг, дайвар, хуухнагийн зөөлөн эдийн няцрал, гэмтэл нь тус тусдаа Эрүүл мэндийн сайд, Хууль зүй дотоод хэргийн сайд, Улсын Ерөнхий прокурорын хамтарсан 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/225/А/153/А/85 дугаартай тушаалын хавсралт хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэг тогтоогдоно. Баруун чихний зулгаралт, зүүн бугалгын цус хуралт гэмтэл гэмтэл тус тусдаа эрүүл мэндийг сарниулахгүй тул 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй. 4. Завхан аймгийн нэгдсэн эмнэлгийн өвчний түүх №7430/95-с дүгнэхэд хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. 5. Үр тогтоох чадвартай байна. 6. Нэмэлт шинжилгээнд яваад ирээгүй тул асуултад хариулах боломжгүй. 7. Тогтоогдсон гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлтээр,
Мөн шүүгдэгч ****, **** нарын улмаас хохирогч ****-ын эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч ****, шинжээч, цагдаагийн ахмад **** нарын **** оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн **** дугаартай “...1.****-ын биед учирсан хохирлын зэргийг тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч ****-ийн **** оны 07 дугаар сарын 16-ны өдрийн №8875 дугаартай дүгнэлт, Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын, Шүүх эмнэлгийн шинжилгээний амбулаторийн тасгийн ахлах шинжээч эмч, цагдаагийн ахмад ****, шинжээч эмч, цагдаагийн ахмад ****, шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч **** нарын **** оны 02 дугаар сарын 19-ний өдрийн **** дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна. 2. ****-ын биед гэмтэл учирсан байна. ****-ын биед зүүн талын 6, 7 дугаар хавирганы зөрүүгүй хугарал, духны хөндийн өмнөд ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, дух, хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ****-ын биед учирсан дээрх гэмтэл нь нийлээд эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарна. Зүүн талын 6, 7 дугаар хавирганы хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарна. Духны хөндийн өмнөд ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул уг журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Дух, хамрын зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. 3. ****-ын биед учирсан дээрх гэмтэл нь тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. ****-ын биед учирсан дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлтээр,
Шүүгдэгч ****, ****-ын үйлдлийн улмаас хохирогч ****-ын эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, цагдаагийн хошууч ****-ийн **** оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 000000296 дугаартай “...1. ****-ын биед тархи доргилт, толгойн хуйханд хаван, дээд уруулын дотор талд шарх, зүүн хацарт зулгаралт, баруун хацарт хаван, баруун гуянд зулгаралт, баруун тохой, баруун зүүн шилбэний хэсгээр зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. 3. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдөр үүссэн байх боломжтой. 4.Дээрх гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. 5. ****-ын биед учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэсэн дүгнэлтээр,
Шүүгдэгч ****-ийн үйлдлийн улмаас хохирогч ****-ын эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, цагдаагийн ахмад ****-ийн **** оны 10 дугаар сарын 31-ний өдрийн **** дугаартай “...1. Иргэн ****-ын биед гэмтэл учирсан байна. 2.Иргэн ****-ын биед: Доод эрүүний зүүн 3-р шүдний ёзоор хэсэг хугарал гэмтэл учирсан байна. 3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 4.Тухайн гэмтэл нь хэзээ үүссэнийг нарийн тогтоох боломжгүй удсан гэмтэл тул. 5.Уг хохирол нь хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. 6.Иргэн ****-ын биед: Доод эрүүний зүүн 3-р шүдний ёзоор хэсэг хугарал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэсэн дүгнэлтээр болон хэргийн газарт үзлэг хийсэн “...Хэрэг учрал болсон газар нь Завхан аймгийн **** сумын **** багийн нутаг, **** гудамж **** тоотод байрлах “****” нэртэй супермаркет байв. Тус хэрэг учрал болсон газар нь ертөнцийн зүгээр зүүн зүгт харсан дэлгүүрийн хаалганы урд хэсэгт байв.. ...Уг хашааны зүүн хойд зүгт том оврын дээш хэвтүүлж тавьсан хар өнгийн дугуй байх бөгөөд уг дугуйны эргэн тойронд хэрэгт ач холбогдолтой зүйл байхгүй байв. Тус дэлгүүрийн худалдагч ****-аас дэлгүүрийн гадна талд хяналтын камерын бичлэг байгаа эсэх талаар асуухад, гадна талдаа хяналтын камерын бичлэг байхгүй. Харин дотор талдаа хяналтын 3 камерын бичлэг хийгдэж байгаа гэв. Хэрэг учрал болсон газарт машины дугуйн дотор талд хар өнгийн даавуун гэртээ, хар бор өнгийн модон иштэй, ишний дээд хэсэгт төмөр хийцтэй, хээтэй эвхэгддэг хутга (тонгорог), merior гэсэн бичиглэл бүхий хар саарал өнгийн, салхинаас хамгаалах зориулалттай даавуун маск, эрээн ногоон өнгийн эрэгтэй хүний футболк байх бөгөөд баруун дээд зах хэсэг нь оёдлоороо урагдсан, зүүн ханцуй суга хэсгээрээ урагдсан байв, эргүүлж үзэхэд ар хэсэг нь урагдсан байсныг гэрч **** гаргаж өгснийг үзлэгийн тэмдэглэлд тусгаж хураан авсан. Камерын бичлэгийг үзлэгийн тэмдэглэлд тусгаж хураан авлаа. Уг үзлэгээр гэрч ****-ын гаргаж өгсөн хар өнгийн даавуун гэртээ жижиг тонгорог, ногоон, эрээн өнгийн эрэгтэй хүний футболк, саарал өнгийн ...хар, шар өнгийн салхины маск зэрэг эд зүйлийг үзлэгийн тэмдэглэлээр хураан авч, дэлгүүрийн дотор талын хяналтын камерын 09 цаг 37 минутаас 06 цаг 49 минутын хоорондох бичлэгийг үзлэгийн тэмдэглэлээр хураан авлаа....” гэсэн тэмдэглэлээр, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн “...Уг тээврийн хэрэгсэл нь Завхан аймгийн **** сумын **** багийн нутаг дэвсгэр ****-ын эзэмшлийн **** тоот хашаанд байх бөгөөд тээврийн хэрэгслийн гэрчилгээг авч үзлэгийг үргэлжлүүлэхэд, тээврийн хэрэгслийн гэрчилгээний дугаар нь ****, **** улсын дугаартай Ssangyong Musso маркийн хар өнгийн тээврийн хэрэгсэл байв. Уг тээврийн хэрэгсэл нь 2004 онд үйлдвэрлэсэн, 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Монгол Улсад импортлогдсон байв. Тээврийн хэрэгслийн гадна талд үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд жолооч талын урд хэсэгт дугуй хэлбэртэй хагарч, цөмөрсөн байдалтай байв. ...****-аас тээврийн хэрэгслийн шилийг юугаар хэн хагалсан талаар асуухад **** нь **** буюу **** гэдэг айлын алхаар цохиж хагалсан гэж хэлсэн тул тээврийн хэрэгслийн урд талын салхины шилийг хагалсан гэсэн алхыг ****-аас авч үзэхэд алхны бариулын ар хэсэгт хар өнгийн хуванцар материалтай ...safety...bystender гэсэн бичигтэй байв. Алхны толгой хэсэг нь бөөрөнхий хэлбэртэй, урд хэсэг нь хадаас сугалагчтай байсныг үзлэгийн тэмдэглэлээр хураан авав. ...Ssang Yong Musso маркийн, **** улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч нь **** байв.” гэсэн тэмдэглэлээр, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтээр тогтоогджээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Хохирогч болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо.
Шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгч нарын үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.
Шүүгдэгч ****, ****,****, **** нар нь харилцан зодолдоход хүн эрүүл мэндээрээ хохирч болно гэдгийг ухамсарлан ойлгосон атлаа шууд санаатай үйлдлээр хор уршигт зориуд хүргэсэн байна.
Шүүгдэгч ****, **** нарын үйлдлийн улмаас хохирогч ****-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, ****-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан,
Шүүгдэгч ****, **** нарын үйлдлийн улмаас хохирогч ****-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан,
Шүүгдэгч ****-ийн үйлдлийн улмаас хохирогч ****-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болон 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн объектив шинжийг, шүүгдэгч нар өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж, өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсэж хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл, 11.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субъектив шинжийг тус тус хангажээ.
Иймд шүүгдэгч ****, **** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “бүлэглэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч ****-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч ****-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.
Гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдаанд шүүгдэгч нарын өмгөөлөгч нар “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч нарт ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү шүүгдэгч ****, **** нар бүлэглэж хохирогч ****, **** нарыг зодсон гэх нөхцөл байдал, шүүгдэгч ****, **** нар хохирогч ****, **** нарыг бүлэглэж зодсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй эргэлзээтэй байна. Шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буруутайд тус тус тооцож өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж байна.
Эрүүгийн хуульд “гэмт хэрэгт хамтран оролцох” гэж хоёр ба түүнээс олон хүн гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг ойлгохоор хуульчилсан.
Өөрөөр хэлбэл, хоёр ба түүнээс олон хүн нэг гэмт хэргийг хамтран үйлдэхдээ хүн бүр өөрийн үүрэгтэй оролцож санаа бодол, үйлдэл хөдөлгөөнөө нэгтгэж, гэмт хэргээ туйлд нь хүргэхэд чиглэсэн, хүч чармайлтаар нэгдсэн нэгдмэл санаа зорилго тавьсан эсэхийг чухалчилдаг.
Энэ хэргийн үйл баримтад дүгнэлт хийхэд шүүгдэгч ****, **** нар нэг цаг хугацаанд үйлдлээ нэгтгэж хохирогч ****, **** нарын эрүүл мэндэд хохирол учруулсан, шүүгдэгч ****, **** нар мөн хугацаанд үйлдлээ нэгтгэж, хохирогч ****-ын эрүүл мэндэд хохирол учруулсан байна. Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэх явцад үйлдлээ нэгтгэсэн төдийгүй сэдэл санаа зорилгоороо нэгдсэн байх тул тэднийг бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дүгнэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, сэтгэц учирсан хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дүгээр зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нараас эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардлыг төлөх үүрэгтэй байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогчид шүүгдэгч нараас гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нэхэмжилнэ гэж байгаа боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд тэднийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол цаашид эмчилгээ сувилгаатай холбогдон гарсан, гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Хохирогч ****-ын сэтгэцэд учирсан хор уршгийг нэгдүгээр зэрэглэлд тогтоосон болох нь Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч, цагдаагийн дэслэгч ****, шинжээч, цагдаагийн дэд ахлагч **** нарын **** оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ХОВ0825/096 дугаартай “...1.****-ийн ****-ын сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинж илэрч байна. 2. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна. 3.Цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай. 4. Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй...” гэсэн дүгнэлтээр,
Хохирогч ****-ын сэтгэцэд учирсан хор уршгийг нэгдүгээр зэрэглэлд тогтоосон болох нь Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч ****, шинжээч, цагдаагийн дэслэгч **** нарын **** оны 08 дугаар сарын 04-ны өдрийн ХОВ0825/110 дугаартай “...1. ****-ын **** (РД: ****)-ын сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. 2.Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна. 3.Цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай байна. 4.Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй.” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ.
Хөдөлмөр, Нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаар тогтоолоор 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792,000 төгрөгөөр тогтоосон ба ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэгдсэн хугацаанд буюу 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөг байсан байна.
Хэрэгт хохирогчоор тогтоогдсон ****, **** нарыг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэг, 511.3 дахь хэсэгт заасан, түүнд нийцүүлэн гаргасан Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын дагуу сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээгээр “нэгдүгээр” зэрэглэл тус тус тогтоогдсон байх тул хохирогч ****, **** нарын сэтгэцэд учирсан хор уршгийн зардлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож 4,99х660,000=3,293,400 төгрөгийн нөхөн төлбөрийг гаргуулах нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч ****, **** нараас 3,293,400 төгрөгийг гаргуулж хохирогч ****-т олгож, шүүгдэгч ****, **** нараас 3,293,400 төгрөгийг гаргуулж хохирогч ****-т олгохоор шийдвэрлэв.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “...гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад...” нөхөн гаргуулахаар заасан бөгөөд Завхан аймгийн Эрүүл мэндийн даатгалын газар хохирогч ****-ийн эмчилгээнд 3,167,510 төгрөгийн, хохирогч ****-ын эмчилгээнд 1,093,567 төгрөгийн, хохирогч **** эмчилгээнд 2,575,568 төгрөгийн, хохирогч ****-ын эмчилгээнд 2,339,141 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан нийт 9,175,786 төгрөгийг гэм буруутай этгээдүүдээс нэхэмжилж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно” гэж, мөн хуулийн 36.3 дугаар зүйлийн 3-д“...хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд шүүх иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, түүний хэмжээний тухай асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлж болно…” гэж тус тус заасан.
Иргэний нэхэмжлэгч хохирогч нарын тэдний эмчилгээ үйлчилгээ авсан төлбөрийг жагсаалтаар ирүүлсэн байна. Дээрх жагсаалтыг эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардлыг нотолсон баримт гэж үзэхгүй тул шүүх энэ хуралдаанаар иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй байна.
Түүнчлэн шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч эрүүл мэндийн даатгалын сангаас үйлчилгээ авсан эсэх, ердийн өвчнийг эмчлүүлэхэд эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан эсэх нь тодорхойгүй байх тул иргэний нэхэмжлэгч **** хохирогч нарын эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан дээрх зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Хар өнгийн Мусса маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийн салхины шилний эвдрэл нь 290,000 төгрөгийн үнэлгээтэй болох нь Ашид билгүүн” ХХК-ны хөрөнгийн үнэлгээчний 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 109 дугаартай “...**** улсын дугаартай, хар өнгийн Мусса маркийн тээврийн хэрэгслийн салхины эвдрэл, хохирлын үнэлгээг 290,000 төгрөгөөр тогтоов...” гэсэн хохирлын үнэлгээ болон шинжээч ***** “...Тухайн өдөр манай компанийн Завхан аймаг дахь салбарт **** улсын дугаартай Муссо маркийн тээврийн хэрэгслийн салхины шилийг үнэлүүлэхээр тухайн автомашины хагарсан гэх хэсгийн фото зургийг ирүүлсэн. Уг тээврийн хэрэгслийн салхины шил нь хагархай байсан тул уг салхины шилний үнэлгээг гаргасан, тухайн үнэлгээг гаргахдаа зах зээл дээр байгаа авто шилний газруудаас үнийн судалгаа авч гаргасан. Уг нь шил нь **** дугаар бүхий шилний газарт шилний үнэ 250,000 төгрөг, солих зардал нь 40.000 төгрөгийн үнэтэй байсан тул үнэлгээг гаргасан...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч ****-аас 290,000 төгрөгийг гаргуулж хохирогч ****-т олгох нь зүйтэй байна.
2.Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч ****, **** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “бүлэглэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч ****-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч ****-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүгдэгч ****, ****, ****, **** нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.
Шүүгдэгч ****, ****, ****, **** нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч ****, **** нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч ****, **** нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч ****, ****, ****, **** нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн шинж чанар тэдний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2-т заасныг журамлан шүүгдэгч ****, **** нарт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт торгох ялыг 3200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нийт 3,200,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч ****, **** нарт оногдуулсан нийт 3200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,200,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 1/нэг/ жилийн хугацаанд, шүүгдэгч ****, **** нарт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр төлөхөөр тогтоож, шүүгдэгч нарыг торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон эрээн өнгийн футболк, шар өнгийн иштэй алх, хар хөх өнгийн эвхэгддэг тонгорог /хутга/ зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.
Шүүгдэгч ****, ****, ****, **** нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.7, 1.8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ****, **** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “бүлэглэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч ****-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч ****-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3.Шүүгдэгч ****, **** нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч ****, **** нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2-т заасныг журамлан шүүгдэгч ****, **** нарт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт торгох ялыг 3200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нийт 3,200,000 төгрөгөөр тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч ****, **** нарт оногдуулсан нийт 3200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,200,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 1/нэг/ жилийн хугацаанд, шүүгдэгч ****, **** нарт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр төлөхөөр тогтоосугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****, ****, ****, **** нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
7.Шүүгдэгч ****, ****, ****, **** нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 ахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****-аас машины шилний үнэ нийт 290,000 төгрөгийг гаргуулж хохирогч ****-т олгож,
Шүүгдэгч ****, **** нарын сэтгэцэд учирсан хохирол 3,293,400 төгрөгийг гаргуулж хохирогч ****,
Шүүгдэгч ****, **** нараас сэтгэцэд учирсан хохирол 3,293,400 төгрөгийг гаргуулж ****-т олгосугай.
9. Завхан аймгийн Эрүүл мэндийн даатгалын сан болон хохирогч ****, ****, ****, **** нар гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж, иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
10.Шүүгдэгч ****, ****, ****, **** нарт өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
11.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон эрээн өнгийн футболк, шар өнгийн иштэй алх, хар хөх өнгийн эвхэгддэг тонгорог /хутга/ зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
12.Шүүгдэгч ****, ****, ****, **** нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг дурдах тус тус дурдсугай.
13.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
14.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч зөвхөн иргэний нэхэмжлэгчтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДЭЛГЭРМАА