Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 2025/ШЦТ/359

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг 

Улсын яллагч С.Ариунаа

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 242*******05680380 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Дорнод аймаг, ******* сумын ******* дугаар баг, *******ын тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овогт *******гийн ******* /РД: /.

Шүүгдэгч ******* овогт *******гийн ******* нь 2024 оны ******* сарын 16-ны орой 2000 цагийн орчим Дорнод аймаг, ******* сумын ******* дугаар баг, *******ын тоотод оршин суух гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч ийг хөгжлийн бэрхшээлтэй, биеэ хамгаалж чадахгүй гэдгийг мэдсээр байж маргалдан зодож хохирогч ийн биед зулайн орой хэсгийн үсний халцрал, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхины цус хуралт, баруун нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус хуралт, зүүн шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруул, зүүн бугалга, зүү, баруун шуу, зүүн сарвуу, баруун өвдөг, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт, хамар, уруулын дээд хэсэгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “би буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүгдэгч ******* овогт *******гийн ******* нь 2024 оны ******* сарын 16-ны орой 2000 цагийн орчим Дорнод аймаг, ******* сумын ******* дугаар баг, *******ын тоотод оршин суух гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч ийг хөгжлийн бэрхшээлтэй, биеэ хамгаалж чадахгүй гэдгийг мэдсээр байж маргалдан зодож хохирогч ийн биед зулайн орой хэсгийн үсний халцрал, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхины цус хуралт, баруун нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус хуралт, зүүн шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруул, зүүн бугалга, зүү, баруун шуу, зүүн сарвуу, баруун өвдөг, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт, хамар, уруулын дээд хэсэгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч ******* шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 1200 цагийн орчимд ******* сумын 2 дугаар баг, ийн 4 дүгээр эгнээнд байдаг байх гээд ахын гэрт байхад түүний найз гэх хүнтэй маргалдаад биед нь халдаж зодсон. Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч ийн “тухайн өдөр буюу 2024 оны ******* дугаар сарын 16-ны өдөр 1700 цагийн орчим би ажлаасаа тараад гэр рүүгээ харьсан ба гэрт очиход хүн байхгүй, цоожтой байсан учир би нөхрөө хайж гэрийнхээ түлхүүрийг авах гээд ******* сумын ******* дугаар баг *******ын тоотод очсон ба намайг очиход тухайн айлд найз зүс таних нэг эмэгтэй, нэг эрэгтэй хүн байсан ба тэр гурав архи уугаад сууж байсан. Би гэрт ороод найз аас нөхрөө асуугаад гарах гэтэл миний араас ******* хувцаснаас минь зулгаагаад ширээн дээр суулгасан ба тухайн эмэгтэй аягаар дүүрэн архи хийж өгөөд намайг уу гээд байсан ба би уухгүй гээд буцаагаад өгөх үед найз миний өмнөөс тухайн архийг уусан. Тэгээд дахин намайг архи уу гээд аяганд архи хийгээд шахаад байсан тул би тухайн хийж өгсөн архийг нь амандаа балгаад гэрээс нь гүйж гараад амнаасаа гаргасан ба тухайн үед ******* нь араас гарч ирээд гэр рүүгээ зулгааж оруулаад хийж өгсөн архийг минь асгалаа гэх шалтгаанаар миний мөрнөөс минь татаад үснээс минь зулгаагаад нүүр хэсэг рүү минь гараараа 3-4 удаа цохиод, тэгээд яг яаж зодсон талаар сайн санахгүй байна үсдэж унагаагаад нүд, толгой гэдэс бүх хэсэг рүү минь цохисон ба нь намайг хөл хэсэг рүү минь нэг удаа толгой хэсэг рүү минь нэг удаа өшиглөсөн ба тухайн үед би газарт унасан байдалтай, тухайн ******* миний дээрээс цохиод байсан ба нь дундуур орж ирж салгах үед нь би босоод зугтаах гэтэл нь намайг хоолойноос минь боогоод нүд хэсэг рүү минь гараараа 1 удаа цохисон ба тэгээд би тэдний гэрээс гараад явах гээд гар утас, гадуур хувцсаа хайх үед байхгүй гээд байсан. Би гар утас гадуур хувцсаа үлдээгээд тэдний гэрээс шөнийн 0300 цагийн орчим гараад зугтаасан. Тэгээд гэртээ очиход манай нөхөр болох юу болсон талаар асууж буцаж тэдний гэр рүү очиж миний гар утас гадуур хувцсыг авчирсан. Миний толгой маш ихээр өвдөж манардаг, баруун нүднээс нулимс гараад тогтохгүй байгаа ба юм сайн харж чадахгүй бүрсгэр байгаа. ... Тухайн үед ******* гэх эмэгтэй нь намайг ганцаараа зодсон. Би өмнө мэдүүлэг өгөхдөө зодуулаад толгой тархи өвдөөд байсан болохоор Ганзориг болон ******* гэх эмэгтэй нар нь намайг зодсон гэж буруу хэлсэн байна. Тэгээд зодуулснаас хойш толгой тархи зүгээр болоод сүүлд нь бодоход яах аргагүй ******* гэх эмэгтэй нь намайг зодсон. Миний үснээс зулгаагаад нэлээн хол чирсэн, бас миний дээрээс олон удаа өшиглөсөн, толгойгоор маань юм мөргүүлсэн. Миний биед их олон газар гэмтэл шарх үүссэн байсан. Одоо бол өвдөж зовуурилж байгаа зүйл байхгүй. Миний хувьд сэтгэцэд учирсан гэм хорын дүгнэлт гаргуулахгүй, сэтгэл санааны хохирол, өр төлбөр огт нэхэмжлэхгүй. Би шүүх хуралд оролцохгүй”  гэх мэдүүлэг, /хх 25-26, 28-29, 31-32 тал/

мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч ын “Би тухайн өдөр буюу 2024 оны ******* дугаар сарын 16-ны өдөр 0600 цагийн орчим өөрийн гэр болох ******* сумын ******* дугаар баг Хивс 5-15 тоотод байж байх үед найз болох манайд ирээд хамт архи ууя гээд бид хоёр дэлгүүр ороод 0.5 л хэмжээтэй хараа архи 1ш аваад манайд очсон ба манайд ууж байгаад ууж байсан архиа дуусгалгүй аваад найз *******х болох ******* сум ******* дугаар баг *******ын тоотод очсон. Бид хоёрыг тухайн үед очих үед ******* гэрт ******* 4 хүүхдийн хамт байж байсан. Тэгээд бид хоёр архиа ууж сууж байгаад би унтаад өгсөн ба 1900 цагийн орчим байх намайг хүн нудраад сэрээх гээд байх үед нь би сэрээд харахад ******* нөхөр болох ирсэн байсан. Тэгээд би босоод байж байгаад удалгүй дэлгүүр рүү яваад 0.5л хэмжээтэй 1ш хараа архи авчирсан ба тухайн авчирсан архийг ******* болон бид гурав уугаад сууж байх үед гаднаас орж ирээд суусан. ... нь намайг гарья хоёулаа юм яръя гээд дагуулаад гарсан ба тухайн үед гадаа бүрэнхий болсон байсан тул би ийн юу яриад байсан талаар сайн ойлгоогүй ба буцаад гэрт ороод архиа уугаад сууж байх үед нь дахин хоёулаа гарья гээд гараад надад нэг зүйлийн талаар дохионы хэлээр яриад л байсан. Би тэр талаар нь ойлгохгүй байсан ба буцаад л орох үед намайг татаж зулгаагаад гарья гээд гарсан ба дахин юм ярьж байгаад орж ирээд архи уугаад гарч ороод байсан тул салхинд цохиулаад хурдан согтсон юм уу яасан юм намайг шууд нүүрэн тус газарт минь нэг удаа цохиод, гуяны дотор талын хэсгээс минь нэг удаа чимхэж зулгаасан ба тухайн үед дэргэд 6 настай хүүхэд байсан ба тэр хүүхдийн толгой хэсэг рүү нь нэг удаа гараараа цохих үед ******* хүүхдээ өмөөрөөд уурлаад босож ирээд ийг 1 удаа нүүрэн тус газарт нь нүд орчим хэсэгт нь нэг удаа цохих үед түүн рүү уурлаад салаавч гаргаад муухай бахираад байсан ба тухайн үед нь ******* нь үснээс нь зулгааж газар унагаах үед нь би ******* салгасан ба тухайн үед нь босож ирээд Солонгын гэрт байх хувцас, оймсны өлгүүр зэргийг газар авч унагаах үед ******* нь дахиж уурлаж очоод ийг дахин үсдээд газарт унагаагаад чирээд байсан ба газар чирч байгаад үснээс нь зулгаагаад татаж босгоод толгой тус газар руу нэг удаа, нүүр хэсэг рүү нь нэг удаа гараараа цохисон. Тэгээд нь босож ирээд буйдан дээр сууж байгаад гараад зугтаагаад яваад өгсөн. Тухайн үед нь ийг цохиж зодоогүй” гэх мэдүүлэг, /хх 41 тал/

иргэний нэхэмжлэгч гийн “...дээрх хэрэгт хохирогчоор тогтоогдсон нь эрүүл мэндийн даатгалын сангаас 141,480 төгрөгийн яаралтай тусламж үйлчилгээг Бүсийн оношилгоо эмчилгээний төв эмнэлгээс авсан болох нь холбогдох лавлагаагаар тогтоогдож байх тул гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хх 33 тал/,

Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Б.Өнөрборгилын 2024 оны ******* дугаар сарын 22-ны өдрийн 576 дугаартай дүгнэлтэд:

“...1. ийн биед зулайн орой хэсгийн үсний халцрал, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхины цус хуралт, баруун нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус хуралт, зүүн шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруул, зүүн бугалга, зүүн, баруун шуу, зүүн сарвуу, баруун өвдөг, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт, хамар, уруулын дээд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл.

3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэжээ. /хх-ийн 51-53 тал/

Шүүгдэгч ******* яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 71 тал/ зэргээр тогтоогдож байх тул энэ нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн байхаас гадна мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч ******* прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.******* дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн Солонгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч ******* иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй. 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Л.БАТЖАРГАЛ