| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 316/2025/0194/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/238 |
| Огноо | 2025-11-04 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Б.Содномиший |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 2025/ШЦТ/238
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга А.Энэрэл хөтөлж,
улсын яллагч ****,
шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *** ургийн овогт **** холбогдох эрүүгийн *** дугаартай, 3/2025/01/Э индекстэй хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1982 оны 06 дугаар сарын 10-ны өдөр *** аймагт *** суманд төрсөн, эрэгтэй, 43 настай, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт, ******* хот,****дүүрэг, ** дугаар хороо, *** тоотод оршин суух хаягтай, урьд
-******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2005 оын 03 дугаар сарын 03-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 6 сар баривчлах ялаар;
-******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 4 жилийн хорих ялаар;
-Баянзүрх,Сүхбаатар,******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 197 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 7 жил, 6 сарын хорих ялаар;
-Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 470 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн
тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, *** ургийн овогт *** /РД:****/;
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч нь 2025 оны 06 дугаар сарын 22-ны өдөр жолоодох эрхээ хасуулсан байх үедээ Сэлэнгэ аймгийн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт - улсын дугаартай “Тоёота приус-30” загварын тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодсон гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч *** нь 2025 оны 06 дугаар сарын 22-ны өдөр жолоодох эрхээ хасуулсан байх үедээ Сэлэнгэ аймгийн *** сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт *** улсын дугаартай “Тоёота приус-30” загварын тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодсон гэмт хэрэг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч ***х гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***х мэдүүлэгтээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, маргах зүйл байхгүй” гэжээ[1],
2.Гэрч ***н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2025 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн сумын 01 дүгээр багийн нутагт замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор үүрэг гүйцэтгэж байх явцдаа *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан *** нь илтэд согтуурсан байдалтай байхаар нь цагдаагийн хэсэгт аваачиж алкотест 6820 загварын согтуурал хэмжих багажаар согтуурлыг нь хэмжихэд 3.75 хувийн согтолттой байхаар нь тээврийн хэрэгслийг нь саатуулсан” гэх мэдүүлэг[2]; 3.Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл[3], 4.Согтуурал шалгасан тухай тэмдэглэл[4], 5.Захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас[5], 6.Шийтгэх тогтоолын хуулбарууд[6], 7.Шийтгэвэр[7], 8.Иргэний үнэмлэхний лавлагаа[8], 9.Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа[9], 10.Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа[10], 11.Захиргааны шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[11],12.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[12], 13.***н өмгөөлөгчгүй оролцох тухай хүсэлт[13] зэрэг бичгийн нотлох баримт болно.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч **** гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр.Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт: “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж хуульчилсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэрэг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас бусдад бодит хохирол учраагүй байна.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүхээс шүүгдэгч *** эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчийн зүгээс:“...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 3,600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” ялын саналыг шүүхэд гаргажээ.
Шүүхээс шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шийдвэрлэсэн.
Шүүгдэгч *** нь энэ гэмт хэргийн улмаас 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн цагдан хоригдсон 11 хоногийг 15,000 төгрөгөөр тооцож, 5,000 төгрөгийг торгуулийн шийтгэлээс хасч тооцох нь хуульд нийцнэ гэж үзсэн.
Шүүгдэгч нь ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймаг дахь шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** оногдуулсан ирээдүйд авах тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг торгуулийн ял шийтгэл оногдуулсан үеэс эхлэн тоолохоор тогтоов.
Шүүгдэгч *** ирээдүйд авах тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан талаархи мэдээллийг Улсын нэгдсэн бүртгэлд оруулахыг Сэлэнгэ аймгийн Замын цагдаагийн тасагт мэдэгдэж, мэдээллийг эрх бүхий албан тушаалтан, замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахмад С.Батболдод, хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зөв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч *** ургийн овогт *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж, шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***н хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** оногдуулсан ирээдүйд авах тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг торгуулийн ял шийтгэл оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6.Шүүгдэгч *** ирээдүйд авах тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан талаархи мэдээллийг Улсын нэгдсэн бүртгэлд оруулахыг Сэлэнгэ аймгийн Замын цагдаагийн тасагт мэдэгдэж, мэдээллийг эрх бүхий албан тушаалтан, замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахмад С.Батболдод, хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7.Шүүгдэгч *** нь энэ гэмт хэргийн улмаас 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн цагдан хоригдсон 11 хоногийг 15,000 төгрөгөөр тооцож, 5,000 төгрөгийг торгуулийн шийтгэлээс хасч тооцсугай.
8.Шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
9.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ
[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[2] Хавтаст хэргийн 09 дүгээр хуудас
[3] Хавтаст хэргийн 03 дугаар хуудас
[4] Хавтаст хэргийн 04 дүгээр хуудас
[5] Хавтаст хэргийн 05 дугаар хуудас
[6] Хавтаст хэргийн 20-33,56-59 дүгээр хуудас
[7] Хавтаст хэргийн 35-37дугаар хуудас
[8] Хавтаст хэргийн 39 дүгээр хуудас
[9] Хавтаст хэргийн 40 дүгээр хуудас
[10] Хавтаст хэргийн 41 дүгээр хуудас
[11] Хавтаст хэргийн 42 дугаар хуудас
[12] Хавтаст хэргийн 50 дугаар хуудас
[13] Хавтаст хэргийн 54 дүгээр хуудас