Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2025/ШЦТ/104

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Болормаа даргалж

 

Нарийн бичгийн дарга Б.М

Улсын яллагч А.Х

Шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б Д холбогдох эрүүгийн 252.0000.0000.... тоот хэргийг 2025 оны 09 сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Д аймгийн З суманд төрсөн, .. настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, г, тээвэр зууч ажилтай, ам бүл 3, аав, дүү нарын хамт Д аймгийн З сумын .-р баг, ..... тоотод оршин суух, урьд Д аймгийн З сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/63 дугаар шийтгэх тогтоолоор хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний 3,000,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, Б овогт Б Д /РД: ............../

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Д нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр согтуурсан үедээ 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Д аймгийн З сум . дүгээр багийн нутаг дэвсгэрт ..... улсын дугаартай Лексус ар экс 400 /Lexus RX 400/ маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:  2025 оны 07 дугаар сарын 04-өөс 05-ны шилжих шөнө 04 цагийн үед гэртээ ганцаараа 3 лааз пиво уугаад унтаж амарсан. Урьд өдөр нь үеэл ах болох Б.С нь надад хэлэхдээ маргааш өглөө том тэрэгний оочир дээрээс хүний хучлага өгч явуулна шүү гэхээр нь би өглөө яваад очъё гэж хэлсэн. Тэгээд би маргааш өглөө нь буюу 07 дугаар сарын 05-ны өглөө Б.С ахын гэрт ирэхэд ах том тэрэгний хучлагаа өгч явуулах хүндээ өгөөд явуулчих аа харин намайг каргоны хашаа руу хүргээд өгчих гэж хэлсэн. Тэгээд би ахыг гэртээ усанд орж байхад нь машиных нь түлхүүрийг гуйж аваад 3-ын хаалт руу ороод явж байсан чинь замын цагдаа намайг зогсоож шалгаад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгахад миний согтолтын зэрэг 0.35 хувьтай гарсан гэжээ. /хх-ийн 19-21/

Шүүгдэгч Б.Д шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мэдүүлэг дахин өгөхгүй гэв.

Гэрч Ц.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдөр би З сумын . дүгээр багийн нутаг дэвсгэрт 3-ын хаалт дээр үүрэг гүйцэтгэж байхад ............ улсын дугаартай Лексус ар экс 400 /Lexus RX 400/ тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад Б Д согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгахад 0,35 хувийн согтолттой байсан тул материалыг бүрдүүлж ажилласан. ...З сумын .. дугаар багт байрлах ... айлаас ..-ын хаалт хүртэл тээврийн хэрэгсэл жолоодсон талаар хэлж байсан. Урьд орой пиво уусан гэж хэлсэн гэжээ. /хх-ийн 6-7/

Эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тэмдэглэл /хх-ийн 01/

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах тэмдэглэл /хх-ийн 02/

Драгер багжийн үзүүлэлт /хх-ийн 04/

Д аймгийн З сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШТ/63 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 42-44/

Хавтас хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 45-46/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгч Б.Д нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр согтуурсан үедээ 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Д аймгийн З сум . дүгээр багийн нутаг дэвсгэрт ...... улсын дугаартай Лексус ар экс 400 /Lexus RX 400/ маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь гэрч Ц.А /хх-ийн 6-7/ мэдүүлэг, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах тэмдэглэл /хх-ийн 02/, драгер багажийн үзүүлэлт /хх-ийн 04/, Д аймгийн З сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШТ/63 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 42-44/ шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилжээ.

Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйл заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль, эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль илэрснийг ойлгоно. Шүүгдэгчийн согтуурлыг шалгахад 0.35 %-тай байх тул түүнийг согтуурсан гэж үзнэ.

Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн уг хугацаанд дахин согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж байхаар хуульчилсан. Шүүгдэгч Б.Д хувьд Д аймгийн З сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШТ/63 дугаартай шийтгэх тогтоолоор тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан, ба эрх нь сэргээгдээгүй байхад дахин согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл гаргасан нь  тус гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч Б.Д тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа дахин 0,35 хувийн согтолттой үедээ тээврийн хэрэгслийг жолоодсон гэмт хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Д аймгийн З сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирлын хувьд:

Шүүгдэгч Б.Д нь бусдад төлөх хохирол төлбөргүй болно.

 Эрүүгийн хариуцлагын хувьд:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, удаа дараа энэ төрлийн хэргийг үйлдэж байгааг харгалзан үзэж улсын яллагчийн санал болгосон 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах боломжгүй гэж үзэж түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан болно.

Шүүгдэгчийн 2024 оны 06 сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/63 дугаар шийтгэх тогтоолоор хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний 3,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн боловч шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасах ял нь 2025 оны 07 сарын 19-ны бүрэн эдлэж дуусгасан, торгуулийн ялыг 2024 оны 10 сарын 17-ны өдөр бүрэн төлж барагдуулсан нь Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2025 оны 07 сарын 21-ны өдрийн 85 дугаартай тогтоол, 2024 оны 10 сарын 17-ны өдрийн 102 дугаартай тогтоол /хх-ийн 48-49, 73/-аар тус тус тогтооглож байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан ял нэмж нэгтгэх асуудал байхгүй болно.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б ........... /-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б Д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 500 /таван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Э.БОЛОРМАА