Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2023/02490

 

 

 

 

2023 о 05с 18ө

Дугаар 101/ШШ2023/02490

Улаанбаатар хот

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хуралдсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: .........................../-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .............................-т холбогдох,

30,410,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М , түүний өмгөөлөгч Д.Батдулам, хариуцагч Б , түүний өмгөөлөгч Т.Мөнхцэцэг, нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...М  би Б тэй хувь гэрээ болон аман гэрээгээр 2021 оны 03 сарын 02-ны өдрөөс хойш 2022 оны 06 сарын 29-ны өдөр хүртэл нийт 30,000,000 төгрөгийг 15 хувийн хүүтэй 2 талын харилцаж тохиролцсон үүднээс хийсэн боловч урьд саруудын мөнгөний хүүг хийсэн боловч 2022 оны 08 сарын 14-ны өдрөөс хойш үндсэн мөнгө 30,000,000 төгрөг болон 15 хувийн хүү болох 4,500,000 төгрөгийг өгөөгүй тул нийт 34,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгч М  шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тодруулж, багасгасан шаардлагадаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Б  нь Мөнхтогтох надаас 28 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэйгээр мөнгө зээлж, зээлийн хүүг 28 хоногт 2 хуваан буюу 14,14 хоногоор төлж байхаар харилцан тохиролцон амаар гэрээ байгуулан, мөнгөө дансаар өгч, авалцдаг байсан. Б ийн төрсөн дүү нь миний охинтой суусан, худ ургийн харилцаатай хүмүүс тул итгэж, зээлийн гэрээг бичгээр байгуулалгүйгээр мөнгөө өгч байсан. Батчимэг ч зээлийн гэрээний хугацаанд хүүг хүлээн зөвшөөрч, үндсэн мөнгө болон хүүг төлөөд байсан тул итгэлцэл улам лавширч, өмнөх зээлээ төлөөгүй ч гэсэн хүүг нь өгөөд яваад байсан тул дахин нэмж зээл олгож байсан. Батчимэг нь надаас дараах хугацаанд авсан зээлийн үндсэн мөнгийг өгч дуусгаагүй тул өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулан нэхэмжилж байна. Үүнд: 2020.01.07-ны өдөр 15,000,000 төгрөг, 2020.01.08-ны өдөр 8,000,000 төгрөг нийт 29,000,000 төгрөг зээлснээс 2020.01.09-ний өдөр 15,550,000 төгрөг, 2020.01.25-ны өдөр 8,400,000 төгрөгийг төлсөн бөгөөд энэ мөнгөнөөсөө 800,000 төгрөгийн хүүд тооцож өгсөн бөгөөд үлдэгдэл 5,850,000 төгрөгийг огт төлөөгүй.

Мөн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг, 2022.02.17-ны өдөр 1,500,000 төгрөг, 2022.03.02-ны өдөр 500,000 төгрөг, 2022.03.07-ны өдөр 500,000+1,000,000 төгрөг, 2022.03.12-ны өдөр 1,700,000 төгрөг, 2022.03.29-ний өдөр 2,300,000 төгрөг, 2022.04.10-ны өдөр 3,500,000 төгрөг, 2022.04.25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2022.06.07-ны өдөр 15,000,000 төгрөг, 2022.06.11-ний өдөр 5,000,000+3,000,000 төгрөг, 2022.06.17-ны өдөр 2,500,000 төгрөг, 2022.06.29-ний өдөр 680,000 төгрөг, 2022.07.10-ны өдөр 2.000.000 төгрөг буюу 15 удаагийн гүйлгээгээр 43,180,000 төгрөгийг 28 хоногийн 10 хувийн хүүтэйгээр зээлж авсан бөгөөд өмнөх 5,850,000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэйгээ нийлээд 49,030,000 төгрөг болсон.

Уг мөнгөнийхөө хүүнд 2022.03.02-ны өдөр 225,000 төгрөг, 2022.03.27-ны өдөр 1,000,000 төгрөг, 2022.03.29-ний өдөр 330,000 төгрөг, 2022.04.09-ний өдөр 675,000 төгрөг, 2022.04.24-ний өдөр 935,000 төгрөг, 2022.05.08-ны өдөр 1,050,000 төгрөг, 2022.05.23-ны өдөр 1,050,000 төгрөг, 2022.06.12-ны өдөр 1,000,000 төгрөг, 2022.06.16-ны өдөр 400,000 төгрөг, 2022.06.16-ны өдөр 180,000 төгрөг, 2022.06.26-ны өдөр 1,950,000 төгрөг, 2022.07.10-ны өдөр 1,978,000+122,000 төгрөг буюу нийт 10,895,000 төгрөгийн хүү төлсөн.

Харин үндсэн мөнгөнөөсөө 2022.06.09-ны өдөр 13,000,000 төгрөг, 2022.08.02-ны өдөр 300,000+850,000 төгрөг, 2022.08.03-ны өдөр 200,000 төгрөг, 2022.08.06-ны өдөр 1,000,000 төгрөг, 2022.08.15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2022.08.17-ны өдөр 2,000,000 төгрөг, 2022.08.18-ны өдөр 270,000 төгрөг, 18,620,000 төгрөгийг төлж барагдуулсан.

Одоо Б ээс зээлийн гэрээний үндсэн төлбөрт 49,030,000 төгрөгөөс үндсэн зээлд төлсөн 18,620,000 төгрөгийг хасаж, үлдэх 30,410,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.... гэв.

 

Хариуцагч Б  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Б  миний бие нэхэмжлэгч М ын 5018185871 Хаан банк данснаас, өөрийн Хаан банкны 5077358926 тоот дансанд 2021 оны 03 сарын 02-ны өдөр харилцан тохиролцсоны үндсэн дээр шилжүүлэн авсан. 2021.03.02-ны өдөр 2,000,000 төгрөг, 2021.03.02-ны өдөр 2,400,000 төгрөг, 2021.03.29-ний өдөр 900,000 төгрөг 2021.03.31-ний өдөр 2,500,000 төгрөг, 2021.04.02-ны өдөр 3,000,000 төгрөг, 2021.04.10-ны өдөр 1,200,000 төгрөг, 2021.04.30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2021.05.01-ний өдөр 500,000 төгрөг, 2021.05.17-ны өдөр 3,000,000 төгрөг, 2021.05.18-ны өдөр 1,500,000 төгрөг, 2021.06.01-ний өдөр 4,000,000 төгрөг, 2021.06.19-ний өдөр 3,000,000 төгрөг, 2021.06.22-ны өдөр 2,400,000 төгрөг, 2021.09.18-ны өдөр 1,800,000 төгрөг, 2021.09.28-ны өдөр 2,000,000 төгрөг, 2021.10.16-ны өдөр 1,424,000 төгрөг, 2021.12.19-ны өдөр 3,000,000 төгрөг, 2021.12.29-ний өдөр 2,000,000 төгрөг, 2022.01.01-ний өдөр 2,000,000 төгрөг, 2022.01.28-ны өдөр 2,500,000 төгрөг, 2022.01.28-ны өдөр 500,000 төгрөг, 2022.02.01-ний өдөр 700,000 төгрөг, 2022.02.01-ний өдөр 1,300,000 төгрөг, 2022.02.15-ны өдөр 1,500,000 төгрөг, 2022.02.17-ны өдөр 1,500,000 төгрөг, 2022.03.02-ны өдөр 500,000 төгрөг, 2022.03.07-ны өдөр 500,000 төгрөг, 2022.03.07-ны өдөр 1,000,000 төгрөг, 2022.03.12-ны өдөр 1,700,000 төгрөг, 2022.03.29-ний өдөр 2,300,000 төгрөг, 2022.04.10-ны өдөр 3,500,000 төгрөг, 2022.04.25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2022.06.07-ны өдөр 15,000,000 төгрөг, 2022.06.11-ний өдөр 5,000,000 төгрөг, 2022.06.17-ны өдөр 2,500,000 төгрөг, 2022.06.29-ний өдөр 680,000 төгрөг, 2022.07.10-ны өдөр 2,000,000 төгрөг тус тус 88,004,000 төгрөг авсан.

Би өөрийн Хаан банкны данснаас нэхэмжлэгч М ын 5018185871 тоот дансанд өгсөн. 2021.03.16-ны өдөр 4,620,000 төгрөг, 2022.04.10-ны өдөр 1,200,000 төгрөг, 2021.04.14-ний 6,720,000 төгрөг 2022.04.28-ны 50,000 төгрөг, 2021.05.14-ний өдөр 3,675,000 төгрөг, 2021.05.31-ний өдөр 4,725,000 төгрөг, 2021.05.31-ний өдөр 85,000 төгрөг, 2021.06.25-ны 78,500 төгрөг, 2021.07.10-ны өдөр 253,00 төгрөг, 2021.08.01-ны өдөр 750,000 төгрөг, 2021.08.14-ний өдөр 500,000 төгрөг, 2021.08.29-ний өдөр 500,000 төгрөг, 2021.09.13-ны 500,000 төгрөг, 2021.10.01-ний 100,000 төгрөг, 2021.10.02-ны 600,000 төгрөг, 2021.10.31-ний 750,000 төгрөг, 2021.12.19-ний өдөр 2,250,000 төгрөг, 2021.12.30-ны 2,000,000 төгрөг, 2021.12.31-ний өдөр 900,000 төгрөг, 2022.01.16-ны өдөр 10,000,000 төгрөг, 2022.01.16-ны өдөр 3,000,000 төгрөг, 2022.01.16-ны 1,000,000 төгрөг, 2022.01.17-ны өдөр 3,000,000 төгрөг, 2022.01.17-ны өдөр 4,000,000 төгрөг, 2022.01.28-ны өдөр 1,500,000 төгрөг, 2022.02.01-ны өдөр 2,150,000 төгрөг, 2022.03.02-ны өдөр 225,000 төгрөг, 2022.03.27-ны 1,000,000 төгрөг, 2022.03.29-ний 330,000 төгрөг, 2022.04.09-ний өдөр 675,000 төгрөг, 2022.04.24-ний өдөр 935,000 төгрөг, 2022.05.08-ны өдөр 1,050,000 төгрөг, 2022.05.23-ны 1,050,000 төгрөг, 2022.06.09-ний 13,000,000 төгрөг, 2022.06.12-ны өдөр 1,000,000 төгрөг, 2022.06.16-ны өдөр 400,000 төгрөг, 2022.06.16-ны өдөр 180,000 төгрөг, 2022.06.26-ны өдөр 1,950,000 төгрөг, 2022.06.09-ний өдөр 13,000,000 төгрөг, 2022.06.12-ны 1,000,000 төгрөг, 2022.06.16-ны 400,000 төгрөг, 2022.06.16-ны өдөр 180,000 төгрөг, 2022.06.26-ны өдөр 1,950,000 төгрөг, 2022.07.10-ны өдөр 1,978,000 төгрөг, 2022.07.10-ны өдөр 122,000 төгрөг, 2022.08.01-ны өдөр 100,000 төгрөг, 2022.0.8.02-ны өдөр 300,000 төгрөг, 2022.08.02-ны өдөр 850,000 төгрөг, 2022.08.03-ны өдөр 200,000 төгрөг, 2022.08.06-ны өдөр 1,000,000 төгрөг, 2022.08.15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2022.08.17-ны өдөр 2,000,000 төгрөг, 2022.08.18-ны өдөр 270,000 төгрөг, 2022.08.29-ний өдөр 200,000 төгрөг, 2022.09.11-ний өдөр 250,000 төгрөг тус тус нийт 86,576,500 төгрөг өгсөн. Иймд би нэхэмжлэгчээс 86,576,500 төгрөг авснаа төлж барагдуулсан болно. Зээлийн гэрээ бичгээр хийгээгүй тул хүү төлөхгүй, би илүү 7,444,000 төгрөг төлсөн тул буцаан авахгүй хүүд өгсөн гэж тооцож байна... гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангав.

 

Нэхэмжлэгч М  хариуцагч Б т холбогдуулан үндсэн зээлд 30,000,000 төгрөг, хүүд 4,500,000 төгрөг, нийт 34,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, өөрийн дансаар зээлсэн үндсэн зээлд 30,410,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон ба энэ шаардлагаа шүүх хуралдаанд дэмжиж байна.

 

Хариуцагч тал зээлийг төлж дуусгасан, илүү төлөлттэй гэх үндэслэл зааж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Зээлдүүлэгч М  Б ийн хүсэлтийн дагуу бичгээр гэрээ байгуулалгүй, өөрийн Хаан банкны 5018185871 тоот данснаас зээлдэгч Б ийн Хаан банкны 5077358926 тоот данс уруу 2020.01.07-нд 15,000,000 төгрөг, 2020.01.08-нд 14,000,000 төгрөг, 2020.01.27-нд 8,000,000 төгрөг, 2020.02.10-нд 2,000,000 төгрөг, 2020.02.10-нд 500,000 төгрөг, 2020.02.10-нд 2,000,000 төгрөг, 2020.02.19-нд 4,500,000 төгрөг, 2020.03.18-нд 1,000,000 төгрөг, 2020.03.31-нд 2,000,000 төгрөг, 2020.04.03-нд 500,000 төгрөг, 2020.04.08-нд 500,000 төгрөг, 2020.05.08-нд 1,000,000 төгрөг, 2020.06.09-нд 3,000,000 төгрөг, 2020.07.02-нд 500,000 төгрөг, 2020.07.02-нд 400,000 төгрөг, 2020.07.05-нд 200,000 төгрөг, 2020.07.05-нд 200,000 төгрөг, 2020.07.05-нд 500,000 төгрөг, 2020.07.18-нд 1,500,000 төгрөг, 2020.07.23-нд 500,000 төгрөг, 2020.07.26-нд 700,000 төгрөг, 2020.07.27-нд 150,000 төгрөг, 2021.03.02-нд 2,000,000 төгрөг, 2021.03.02-нд 2,400,000 төгрөг, 2021.03.29-нд 900,000 төгрөг, 2021.03.31-нд 2,500,000 төгрөг, 2021.04.02-нд 3,000,000 төгрөг, 2021.04.10-нд 1,200,000 төгрөг, 2021.04.30-нд 3,000,000 төгрөг, 2021.05.01-нд 500,000 төгрөг, 2021.05.17-нд 3,000,000 төгрөг, 2021.05.18-нд 1,500,000 төгрөг, 2021.06.01-нд 4,000,000 төгрөг, 2021.06.19-нд 3,000,000 төгрөг, 2021.06.22-нд 2,400,000 төгрөг, 2021.09.28-нд 2,000,000 төгрөг, 2021.10.16-нд 1,424,000 төгрөг, 2021.12.19-нд 3,000,000 төгрөг, 2021.12.29-нд 2,000,000 төгрөг, 2022.01.01-нд 2,000,000 төгрөг, 2022.02.01-нд 700,000 төгрөг, 2022.02.01-нд 1,300,000 төгрөг, 2022.02.15-нд 1,500,000 төгрөг, 2022.02.17-нд 1,500,000 төгрөг, 2022.03.02-нд 500,000 төгрөг, 2022.03.07-нд 500,000 төгрөг, 2022.03.07-нд 1,000,000 төгрөг, 2022.03.12-нд 1,700,000 төгрөг, 2022.03.29-нд 2,300,000 төгрөг, 2022.04.10-нд 3,500,000 төгрөг, 2022.04.25-нд 1,500,000 төгрөг, 2022.06.07-нд 15,000,000 төгрөг, 2022.06.11-нд 5,000,000 төгрөг, 2022.06.11-нд 3,000,000 төгрөг, 2022.06.17-нд 2,500,000 төгрөг, 2022.06.29-нд 680,000 төгрөг, 2022.07.10-нд 2,000,000 төгрөг, нийт 142,654,000 төгрөгийг зээлдүүлсэн болох нь зохигчийн тайлбар, М , Б  нарын Хаан банк дансны хуулга зэргээр тогтоогдож байна.

 

М , Б  нарын хооронд амаар байгуулагдсан гэрээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заажээ.

 

Хариуцагч тал ...гэрээг бичгээр байгуулаагүй тул хүү төлөхгүй, хүүд мөнгө төлсөн... гэж маргаж байна.

 

Талууд гэрээг бичгээр байгуулаагүй байх тул зээлдүүлэгч М  зээлдэгч Б ээс хүү шаардах эрхгүй байна.

 

Зээлдэгч Б  Хаан банкны 5077358926 тоот данснаасаа зээлдүүлэгч М ын 5018185871 тоот данс уруу 2020.01.09-нд 15,550,000 төгрөг, 2020.01.25-нд 8,400,000 төгрөг, 2020.02.08-нд 8,550,000 төгрөг, 2020.02.21-нд 2,000,000 төгрөг, 2020.02.23-нд 7,700,000 төгрөг, 2020.04.04-нд 3,650,000 төгрөг, 2020.04.18-нд 550,000 төгрөг, 2020.05.04-нд 550,000 төгрөг, 2020.05.30-нд 1,100,000 төгрөг, 2020.06.25-нд 3,300,000 төгрөг, 2020.07.13-нд 1,900,000 төгрөг, 2020.08.02-нд 3,000,000 төгрөг, 2021.03.16-нд 4,620,000 төгрөг, 2021.04.10-нд 1,200,000 төгрөг, 2021.04.14-нд 6,720,000 төгрөг, 2021.04.19-нд 30,000 төгрөг, 2021.04.28-нд 50,000 төгрөг, 2021.05.04-нд 20,000 төгрөг, 2021.05.14-нд 3,675,000 төгрөг, 2021.05.31-нд 4,725,000 төгрөг, 2021.05.31-нд 85,000 төгрөг, 2021.06.25-нд 78,500 төгрөг, 2021.07.10-нд 253,000 төгрөг, 2021.08.01-нд 750,000 төгрөг, 2021.08.14-нд 500,000 төгрөг, 2021.08.29-нд 500,000 төгрөг, 2021.09.13-нд 500,000 төгрөг, 2021.09.18-нд 1,000,000 төгрөг, 2021.10.01-нд 100,000 төгрөг, 2021.10.02-нд 600,000 төгрөг, 2021.10.31-нд 750,000 төгрөг, 2021.12.19-нд 2,250,000 төгрөг, 2021.12.30-нд 2,000,000 төгрөг, 2021.12.31-нд 900,000 төгрөг, 2022.01.16-нд 10,000,000 төгрөг, 2022.01.16-нд 3,000,000 төгрөг, 2022.01.16-нд 1,000,000 төгрөг, 2022.01.16-нд 3,000,000 төгрөг, 2022.01.17-нд 4,000,000 төгрөг, 2022.01.28-нд 1,500,000 төгрөг, 2022.02.01-нд 1,575,000 төгрөг, 2022.02.13-нд 2,150,000 төгрөг, 2022.03.02-нд 225,000 төгрөг, 2022.03.27-нд 1,000,000 төгрөг, 2022.03.29-нд 330,000 төгрөг, 2022.04.09-нд 675,000 төгрөг,2022.04.24-нд 935,000 төгрөг, 2022.05.08-нд 1,050,000 төгрөг, 2022.05.23-нд 1,050,000 төгрөг, 2022.06.09-нд 13,000,000 төгрөг, 2022.06.12-нд 1,000,000 төгрөг, 2022.06.16-нд 400,000 төгрөг, 2022.06.16-нд 180,000 төгрөг, 2022.06.26-нд 1,950,000 төгрөг, 2022.07.10-нд 1,978,000 төгрөг, 2022.07.10-нд 122,000 төгрөг, 2022.08.02-нд 300,000 төгрөг, 2022.08.02-нд 850,000 төгрөг, 2022.08.03-нд 200,000 төгрөг, 2022.08.06-нд 1,000,000 төгрөг, 2022.08.15-нд 1,000,000 төгрөг, 2022.08.17-нд 2,000,000 төгрөг, 2022.08.18-нд 270,000 төгрөг, нийт 143,296,500 төгрөг төлсөн болох нь зохигчийн тайлбар, Б , М  нарын Хаан банк, дансны хуулга зэргээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн ... загас, сүү худалдсаны төлбөрт 728,500 төгрөгийг Б  дансаар төлсөн нь зээлтэй хамааралгүй ... гэх тайлбар нь үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдож байх ба хариуцагч өөрийн төлсөн мөнгөнөөс 728,500 төгрөгийг загас, сүүний үнэд төлсөн гэж хүлээн зөвшөөрч байх тул уг дүнг зээлд төлсөн мөнгөнөөс хасаж тооцох үндэслэлтэй.

 

Б ээс М од төлсөн 143,296,500 төгрөгөөс загас, сүүний үнэ болох 728,500 төгрөгийг хасвал 142,568,000 төгрөгийг зээлд төлсөн гэж үзэхээр байна.

 

Нэхэмжлэгчийн ... анх 28 хоногийн хугацаатай, 10 хувийн хүүтэй, 14 хоногоор хүүгээ төлөхөөр тохирсон... гэх тайлбар хэрэгт авагдсан баримт болон хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байна.

 

Тухайлбал, хамгийн анх 2020.01.07-нд 15,000,000 төгрөг зээлсэн байхад хариуцагч 2020.01.09-нд буюу 2 хоногийн дараа 15,550,000 төгрөгийг буцаан төлсөн нь нэхэмжлэгчийн ...28 хоногийн хугацаатай, 10 хувийн хүүтэй, 14 хоногоор хүүгээ төлөхөөр тохирсон... гэх тайлбартай нийцэхгүй, хариуцагч 15,000,000 төгрөгийн зээлийг 2 хоног ашигласны хүүд 100,000 төгрөг төлөхөөр байжээ.

 

Хариуцагч Б ээс ...зээлсэн мөнгө, хүү..., ...үндсэн мөнгө, хүү..., гэх утгатай 10 удаагийн гүйлгээ нэхэмжлэгч М  уруу шилжигдсэн байх боловч ямар мөнгөн дүнгээс, хэдэн хувиар тооцож, аль хугацааны хүү төлж байгаа нь тодорхойгүй байх тул хариуцагчийг зээлсэн мөнгөний хүүг хүлээн зөвшөөрч төлсөн гэж үзэж, тооцох боломжгүй байна.

 

Дээр дурдсанаас дүгнэвэл, М ын зээлсэн 142,654,000 төгрөгөөс Б ийн төлсөн 142,568,000 төгрөгийг хасахад зээлдэгч Б  86,000 төгрөгийг төлөөгүй гэж үзэхээр байна.

 

Иймд хариуцагч Б ээс зээлийн гэрээний үүрэгт 86,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М од олгож, нэхэмжлэлээс 30,324,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 330,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан 86,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 4,550 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б ээс 86,000 /наян зургаан мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М од олгож, нэхэмжлэлээс 30,324,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 330,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 4,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ