Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 159/ШШ2023/0034

 

 

Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

                                                                                 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Одбаатар би, ******* нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргад холбогдох “Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/119 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч хариуцагч нар 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “...  ******* нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргад холбогдох “Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/119 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэрэгт бид дараах нөхцөлөөр эвлэрч, энэхүү гэрээ байгуулав. Нэхэмжлэгчийн хариуцан гүйтэтгэх

1. Газрын төлбөрийг бүрэн төлж барагдуулах,

2. Монгол улсын газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасны дагуу хуучин зөвшөөрөлгүй баригдсан шон, өвөлжөөг шийдвэр гарахаас өмнө бүрэн чөлөөлөх,

3. Баталгаажуулсан газраа эзэмшсэн тохиолдолд Газрын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.4-д заасны дагуу өвөлжөөг бүрэн чөлөөлж зуслангийн газарт бууж, хадлангийн газрыг бүрэн чөлөөлөх,

4. Хүсэлт болгосон газарт /тус сумын 2-р багийн нутаг дэвсгэрт байрлах Мэргэншувуутад мянганы сорилтын сангийн хүрээнд гаргасан улаан худгийн зүүн хойд талд/ мэргэжлийн байгууллагаар кадастр хийлгэх, 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол оруулахад саналаа өгөх.

Хариуцагчийн хариуцан гүйцэтгэх:

1. Тус сумын газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөнд нэмэлт тодотгол нэхэмжлэгчийн саналыг оруулах,

2. Нэхэмжлэгчийн газар эзэмших саналыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар оруулж 2023 онд багтаан шийдвэрлэх,

3. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гарсны дараагаар Газрын тухай хуульд заасны дагуу эзэмших захирамж гарган фермерийн газар эзэмших эрхийг гэрчилгээг олгож баталгаажуулах.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

******* нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргад холбогдох “Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/119 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч *******, хариуцагч ******* сумын Засаг дарга Г.Бат-******* нар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Дээрх эвлэрлийн гэрээ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ татгалзах, хариуцагчтай эвлэрэх” гэж заасан бөгөөд хариуцагч 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах” эрхтэй гэж заасан бөгөөд 68 дугаар зүйлийн 68.1-д “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно”, 68.2-т “Нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрсэн тохиролцоогоо бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна”, 68.3-д “Нэхэмжлэгч, хариуцагч хоёрын эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүгч эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасантай нийцсэн байна.

Түүнчлэн нэхэмжлэгч, хариуцагч нарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсний үр дагавар болох шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг, мөн нэхэмжлэгч нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргад холбогдуулан гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй гэж заасныг танилцуулж, нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-д заасныг баримтлан ******* нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргад холбогдох “Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/119 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч ******* нь уг асуудлаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Л.ОДБААТАР