Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 236

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

Улсын яллагч Т.Оюунжаргал,

Хохирогч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбаяр,

Шүүгдэгч Г.Батбаатар, түүний өмгөөлөгч Д.Батбаяр /0200/, И.Хонгор /2456/ нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Хүүлүү овогт Гомбын Батбаатарт холбогдох эрүүгийн 201726020119 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1979 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, радио холбоочин мэргэжилтэй, “Хүн-Од” ХХК-нд борлуулагч ажилтай байсан, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны Булгийн 20-1102б тоотод оршин суудаг,

Дорноговь аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2002 оны 4 сарын 30-ны өдөр 70 дугаартай шийтгэх тогтоолоор /хх 142-143/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 5 жил хорих ял оногдуулж, 2000 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар Г.Батбаатарт оногдуулсан 5 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 7 сар 15 хоногийн 30% болох 1 жил 4 сар 15 хоногийг өршөөн хасаж, 2004 оны 9 дүгээр сарын 20-нд 5 сар 11 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн сулласан,

Өвөрхангай аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 07-ний өдрийн 1/134 дугаартай шийтгэх тогтоолоор /хх143 ар тал-146/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2011 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан Хүүлүү овогт Гомбын Батбаатар /РД:ЦЗ79051476/ гэв.

 

Үйлдсэн хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Г.Батбаатар нь “Хүн-Од” ХХК-д түгээгчээр ажиллаж, аж ахуйн нэгж байгууллагын өмчийг итгэмжлэн хариуцаж байхдаа, 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд байгууллагуудад түгээсэн компаний бараа бүтээгдэхүүний үнэ болох нийт 8,608,392 төгрөгийг завшиж, үрэгдүүлсний улмаас “Хүн-Од” ХХК-д бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Батбаатар мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтанд болсон асуудлын талаар үнэн зөвөөр ярьсан ба шүүхийн хэлэлцүүлэгт нэмж ярих зүйл байхгүй” гэв.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбаяр мэдүүлэхдээ: “Манай “Хүн Од” ХХК нь Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг ба мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр манай компанид Гомбын Батбаатар гэх хүн хөдөлмөрийн гэрээ байгуулан сарын 600,000 төгрөгийн цалинтайгаар худалдааны борлуулагчаар ажиллах болсон ба Батбаатар нь компаниас өдөр болгон бүтээгдэхүүн авч аж ахуйн нэгж иргэн байгууллагад түгээдэг байсан ба бүтээгдэхүүний төлбөр тооцоог өөрийн биеэр авч компанид тушаадаг байсан юм. Г.Батбаатарын анхан шатны бүртгэл санхүүгийн баримтад шалгалт хийгээд нийт 9,150,182 төгрөгийн хохирол учруулаад байна гэж үзсэн. Тэгээд зарим үнийн дүн анхан шатны санхүүгийн баримт байхгүй гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон бөгөөд үүнд манай байгууллагын зүгээс ямар нэг санал хүсэлт байхгүй ба үлдэх хохирлоо нэхэмжилж байна” гэв.  

 

Гэрч Г.Хосцэцэг мэдүүлэхдээ: “..Борлуулагч Батбаатар нь манай компанид 2016 оны 6 дугаар сард ажилд орсон юм. Батбаатар нь манай компанийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг Улаанбаатар хотын хүнсний дэлгүүрүүдэд түгээгээд барааныхаа мөнгийг компанийн үйлдвэрийн даргад тушаагаад явдаг ба өглөө борлуулалтанд явахдаа компанийн нярав Цэрэнпагамаас бараагаа хүлээн аваад борлуулагч авсан барааг нь би шивээд орой борлуулалтаас үлдэж ирсэн бүтээгдэхүүнийг нярав хүлээн аваад би тооцоог нь шахаж гаргадаг юм. Тэгээд анх 2016 оны 9 дүгээр сард билүү 10 дугаар сард Булгат мөрөн дэлгүүрээс манайхаас бараа бүтээгдэхүүн авъя гэж захиалахаар нь санхүүгийн программаа харсан чинь Булгат мөрөн дэлгүүр манай компанид өглөгтэй байхаар нь би танайх өглөгтэй байна гэж ярихад Булгат мөрөн дэлгүүр өглөг байхгүй борлуулагчид өгсөн гэж хэлсэн юм. Тэгэж л анх Батбаатарыг мөнгө идэж байсан талаар нь мэдсэн юм. Тэгээд Батбаатарын хариуцан борлуулалт хийдэг байсан дэлгүүрүүдийн тооцоог үзэхэд нэр бүхий 25 дэлгүүрээс 8,836,279 төгрөгийн авлага үүссэн байсан юм. Тэгээд Батбаатараас асуухад хувьдаа хэрэглэсэн гэдгээ хэлсэн ба уг дэлгүүрүүдтэй Нарантуяа борлуулалтын албаны дарга тооцоо нийлсэн юм.

Батбаатар өдөр бүр авч гарсан бараа бүтээгдэхүүнээс дутаасан, мөн кассанд мөнгө тушаахдаа дутуу өгсөн, бас замын цагдаад торгуулсан мөнгө нь нэмэгдээд 313,903 төгрөг болсон юм. Уг мөнгөтэй холбоотой баримт нь Хүн-Од ХХК-нд байх ёстой..” гэжээ. /хх 39-40/

 

Гэрч Б.Очмаа мэдүүлэхдээ: “...Манай 64 дэлгүүр нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ба Хүн-Од ХХК-ийн бүтээгдэхүүнийг 7 хоногтоо 1 удаа авдаг борлуулагч Г.Батбаатараас 2016 оны 8 дугаар сарын 26-нд 69,440 төгрөгийн хиам, зайдас, 2016 оны 9 дүгээр сарын 27-нд 82,533 төгрөгийн хиам, зайдас, 2016 оны 10 дугаар сарын 04-нд 141,262 төгрөгийн хиам, зайдас, 2016 оны 11 дүгээр сарын 04-нд 190,920 төгрөгийн хиам, зайдас, лаазалсан бүтээгдэхүүн нийлүүлж байсан бөгөөд тооцоог тэр дор нь борлуулагчид бэлнээр өгч байсан. Одоо ямар нэг тооцоо байхгүй...” гэжээ. /хх 41/

Зарлагын падаанууд 484,155 төгрөг /хх 42-45/

 

Гэрч Г.Хонгорзул мэдүүлэхдээ: “...манай Энэрэл дэлгүүр нь Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо Энэрэл хотхоны 24 а байранд үйл ажиллагаа явуулдаг ба Хүн-Од ХХК-ийн бүтээгдэхүүнийг гаралтаас нь шалтгаалан авдаг юм. Хүн-Од ХХК-ийн борлуулагч Г.Батбаатар нь 2016.06.03-нд 95,055 төгрөгийн хиам, зайдас, 73,150 төгрөгийн жигнэсэн мах, 2016.06.14-нд 104,510 төгрөгийн хиам, элэгний нухаш 2016.9.06-нд 61,415 төгрөгийн зайдас, хиам, 2016.9.27-нд 112,155 төгрөгийн хиам, зайдас жигнэсэн мах, 2016.10.25-нд 111,270 төгрөгийн хиам, зайдас, 2016.10.07-нд 78,385 төгрөгийн хиам зайдас, 2016.11.01-нд 118,887 төгрөгийн хиам зайдас, 23,650 төгрөгийн үхэрийн жигнэсэн мах нийлүүлсэн ба зарим нэгийг нь зээлээр заримыг нь бэлнээр өгч байсан ба бүх тооцоог борлуулагчтай хийж дуусгасан. Одоо ямар нэг тооцоо байхгүй..” гэжээ. /хх 52-53/

Зарлагын падаанууд 778,477 төгрөг /хх 58-61/

 

Гэрч Д.Ганчимэг мэдүүлэхдээ: “Манай “Хэрлэн” нэртэй дэлгүүр нь 2014 оноос эхлэн ХУД-н 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж байгаа ба Хүн-Од ХХК-тай нээгдсэн цагаасаа эхлэн хамтарч ажиллаж байна. Хүн-Од ХХК-ний борлуулагч Г.Батбаатар нь 2016.10.29 өдөр 151,580 төгрөгийн үнэ бүхий элэгний нухаш, үхрийн лаазалсан мах, жимсний чанамал нийлүүлсэн ба манай дэлгүүр тэр дор нь бэлнээр борлуулагчид нь өгч явуулсан. Манай дэлгүүр нь Хүн-Од ХХК-тай ямар нэг тооцоо байхгүй..” гэжээ. /хх 62/

Зарлагын падаан 151,580 төгрөг /хх 63/

 

Гэрч М.Пүрэвсүрэн мэдүүлэхдээ: “...Манай дэлгүүр нь ХУД-н 15 дугаар хороо 101 байранд үйл ажиллагаа явуулдаг ба Хүн-Од ХХК-ийн борлуулагч Г.Батбаатар нь 2016.9.10-нд 42,575 төгрөгийн хиам, зайдас, 99,000 төгрөгийн үхрийн жигнэсэн мах нийлүүлсэн ба тооцоог нь тэр дор нь борлуулагчид бэлнээр өгсөн ба одоо ямар нэг тооцоо байхгүй...” гэжээ. /хх 64/

Зарлагын падаан 141,575 /хх 65/

 

Гэрч С.Батчулуун мэдүүлэхдээ: “..Хүн-Од ХХК-ний борлуулагч Г.Батбаатар нь 2016.06.29-нд 216,442 төгрөгийн, чанамал, утлагат хиамнууд, зайдас, 2016.06.29-нд 175,560 төгрөгийн лаазалсан бүтээгдэхүүн, 2016.7.09-нд 247,863 төгрөгийн хиамнууд 138,600 төгрөгийн лаазалсан бүтээгдэхүүн, 2016.7.20-ны өдөр 173,525 төгрөгийн хиам, 121,330 төгрөгийн хиамнууд, 2016.8.20-нд 70,350 төгрөгийн хиамнууд, 160,600 төгрөгийн лаазалсан бүтээгдэхүүн, 2016.08.27-нд 73,840 төгрөгийн хиам нийлүүлсэн ба тэр дор нь борлуулагч Батбаатар нь бэлнээр тооцоог нь авч явсан. Одоо ямар нэг тооцоо байхгүй...” гэжээ. /хх66-67/

Зарлагын падаан 1,204,585 төгрөг /хх 68-71/

 

Гэрч Б.Балжмаа мэдүүлэхдээ: “Манай дэлгүүр БЗД-ийн 63 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг Хүн-Од ХХК-ний борлуулагч Г.Батбаатар нь 2016.10.14-нд 192,500 төгрөгийн үхрийн жигнэсэн мах, будаатай хуурга, 40,125 төгрөгийн хиам нийлүүлсэн ба төлбөрийг тэр дор нь бэлнээр борлуулдагчид өгсөн. Ямар нэг тооцоо одоо байхгүй..” гэжээ. /хх 72/

Зарлагын падаан 232,625 төгрөг /хх 73-74/

 

Гэрч Я.Ундрах мэдүүлэхдээ: “...Хүн-Од ХХК-тай 2016 оны 3 дугаар сараас эхлэн хамтран ажиллаж байгаа юм. Хүн-Од ХХК-ний борлуулагч Г.Батбаатар нь 2016.10.01-нд 80,038 төгрөгийн хиам, элэгний нухаш зайдас, 36,300 төгрөгийн будаатай хуурга, лаазалсан бүтээгдэхүүн 2016.10.12-нд 33,500 төгрөгийн хиам элэгний нухаш, зайдас, 2016.10.22-нд 42,510 төгрөгийн хиам, зайдас, 2016.10.26-нд 22,000 төгрөгийн үхрийн жигнэсэн мах, 60,535 төгрөгийн хиам, 2016.10.29-нд 84,420 төгрөгийн элэгний нухаш хиам, 27,500 төгрөгийн үхрийн жигнэсэн мах нийлүүлсэн ба тооцоог нь тэр дор нь бэлнээр Батбаатарт өгч явуулсан, одоо ямар нэг тооцоо байхгүй..” гэжээ. /хх 75/

Зарлагын падаан 386,803 төгрөг /хх 76-77/

 

Гэрч О.Мягмар мэдүүлэхдээ: “...Хүн-Од ХХК-ний борлуулагч Г.Батбаатар нь 2016.08.06-ны өдөр 66.990 төгрөгийн хиам, лаазалсан мах, 2016.9.28-нд 80,510 төгрөгийн хиам, 2016.9.17-ны өдөр 61,100 төгрөгийн хиам, 2016.10.22-нд 54,060 төгрөгийн хиам, 2016.11.02-нд 33,120 төгрөгийн хиам, 9,460 төгрөгийн лаазалсан мах нийлүүлсэн ба барааныхаа мөнгийг тэр дор нь борлуулагч нь бэлнээр тооцоог авч явдаг байсан. Яг хэзээнийх нь тооцоог мэдэхгүй байна 50 гаран мянган төгрөгийн тооцоог хийгээгүй байж байтал Батбаатар өөрөө ирээд намайг өрөө цуглуулахгүй бол ажилд гаргахгүй байна мөнгөө цуглуулж явна гэж бэлнээр үлдэгдэл мөнгөө аваад явсан юм. Тэрний дараа Хүн-Од ХХК-ийн борлуулагч нэг хоёр хоногийн дараа ирээд манай дэлгүүрийг тооцоотой байна гэж ирэхэд нь Батбаатар мөнгө өгөхдөө гарын үсэг зуруулж байснаа үзүүлж байсан юм. Манай дэлгүүр нь Хүн-Од ХХК-тай ямар нэг тооцоо байхгүй...” гэжээ. /хх 78-79/

Зарлагын падаан 305,240 төгрөг /хх 80-85/

 

Гэрч Л.Отгонжаргал мэдүүлэхдээ: “Хүн-Од ХХК-ний борлуулагч Г.Батбаатар нь 2016.08.20-ны өдөр 73,150 төгрөгийн лаазалсан бүтээгдэхүүн, 130,485 төгрөгийн хиам, зайдас, 2016.8.24-нд 85,795 төгрөгийн хиам, 2016.10.01-нд 81,290 төгрөгийн лаазалсан бүтээгдэхүүн, 85,762 төгрөгийн хиам, зайдас нийлүүлсэн ба тооцоог нь манай захирал тэр дор нь борлуулагчид бэлнээр өгдөг юм. Уг компани нь зээлээр бараа бүтээгдэхүүнээ өгдөггүй. Одоо ямар нэг тооцоогүй..” гэжээ.  /хх 86/

Зарлагын падаан 456,482 төгрөг /хх 87-89/

 

Гэрч С.Цэнд-Аюуш мэдүүлэхдээ: “...Хүн-Од ХХК нь 7 хоногийн 4 дэх өдөр болгон бүтээгдэхүүнээ нийлүүлдэг байсан борлуулагч Г.Батбаатар нь 2016.9.08-нд 16,500 төгрөгийн лаазалсан бүтээгдэхүүн, 49,555 төгрөгийн махан бүтээгдэхүүн, 2016.10.13-нд 54,055 төгрөгийн хиам, зайдас элэгний нухаш, 2016.11.03-нд 41,685 төгрөгийн хиам зайдас, элэгний нухаш нийлүүлсэн ба тэр дор нь кассан дээрээс бүтээгдэхүүний мөнгийг борлуулагчид бэлнээр өгсөн, ямар нэгэн тооцоо байхгүй...” гэжээ. /хх 90/

Зарлагын падаан 161,795 төгрөг /хх 91-93/

 

Гэрч Б.Дэлгэрцэцэг мэдүүлэхдээ: “...Хүн-Од ХХК-ний хиамыг худалдан авч борлуулдаг юм. Манай дэлгүүр нь Хүн-Од ХХК-ний борлуулагч Г.Батбаатараас 2016.10.01-ний өдөр 113,743 төгрөгийн үнэ бүхий чанамал болон уталгат хиам, 2016.10.26-ны өдөр 101,935 төгрөгийн үнэ бүхий чанамал утлагат хиамнууд падаанаар авсан ба төлбөрийг өдөр өдөрт нь бэлтнээр борлуулагчид өгч явуулсан. Манай дэлгүүр нь Хүн-Од ХХК-тай ямар нэг тооцоо байхгүй...” гэжээ. /хх 94/

Зарлагын падаан 215,678 төгрөг /хх 95-96/

 

Гэрч Г.Оюундулам мэдүүлэхдээ: “...Хүн-Од ХХК-ний борлуулагч Батбаатар нь 2016.9.10-ны өдөр 66,935 төгрөгийн үнэ бүхий хиам, зайдас, мөн өдөр 762,875 төгрөгийн лаазалсан бүтээгдэхүүн нийлүүлсэн ба тооцоог тэр өдөрт нь 5026747219 дугаарын Хаан банкны дансанд 829,810 төгрөгийг дэлгүүрийн эзэн Гансүхийн Жавзандуламын 5028195741 дугаарын данснаас шилжүүлсэн. 2016.9.17-ны өдөр 76,195 төгрөгийн хиам нийлүүлсэн ба төлбөрийг компанийн 5131119148 дугаарын дансаар дээрх 5026747219 дугаарын дансруу хийсэн, 2016.10.01-ний өдөр 105,690 төгрөгийн хиам аваад төлбөрийг борлуулагчид бэлнээр нь тэр дор нь борлуулагч Батбаатарт өгсөн. Манайх одоо ямар нэг тооцоо байхгүй...” гэжээ. /хх 97-98/

Зарлагын падаан  1,011,695 төгрөг /хх 99-102/

 

Гэрч Д.Уранчимэг мэдүүлэхдээ: “...Хүн-Од ХХК-ний борлуулагч Г.Батбаатар нь 2016.10.22-нд 165,990 төгрөгийн лаазалсан бүтээгдэхүүн өгсөн ба манайх тэр дор нь барааныхаа мөнгийг бэлнээр нь борлуулагчид өгсөн, манайх Хүн-Од ХХК-тай ямар нэг тооцоо байхгүй...” гэжээ. /хх 103/

Зарлагын падаан 165,990 төгрөг /хх 104/

 

Гэрч О.Лхам мэдүүлэхдээ: “...Хүн-Од ХХК-ний борлуулагч Г.Батбаатар нь 2016.7.09-ний өдөр 68,910 төгрөгийн үнэ бүхий хиам, зайдас, 2016.9.17-ний өдөр 158,125 төгрөгийн хиам болон лаазалсан мах нийлүүлсэн ба дэлгүүр тооцоог нь борлуулагчид бэлнээр нь тэр дор нь хийсэн. Манай дэлгүүр Хүн-Од ХХК-тай ямар нэг тооцоо байхгүй...” гэжээ.  /хх 105/

Зарлагын падаан 227,035 төгрөг /хх 106-107/

 

Гэрч А.Гэрэлмаа мэдүүлэхдээ: “...Хүн-Од ХХК-ний борлуулагч Г.Батбаатар нь 2016.8.20-ны өдөр 45,650 төгрөгийн лаазалсан бүтээгдэхүүн, мөн 91,165 төгрөгийн хиам, 2016.8.27-нд 64,900 төгрөгийн лаазалсан бүтээгдэхүүн, 91,625 төгрөгийн хиам, 2016.10.01-нд 177,334 төгрөгийн хиам 57,750 төгрөгийн лаазалсан бүтээгдэхүүн, 2016.10.22-нд 131,675 төгрөгийн хиам нийлүүлсэн ба авсан барааны тооцоог тэр дор нь борлуулагч Батбаатарт бэлнээр хийдэг байсан. Одоо ямар нэг тооцоо байхгүй...” гэжээ. /хх 108/

 Зарлагын падаан 660,099 төгрөг /хх 109-110/

 

Гэрч Н.Ариунтуяа мэдүүлэхдээ: “...манай Good market дэлгүүр ...Хүн-Од ХХК-ний бараа бүтээгдэхүүнийг борлуулж эхэлсэн юм. Манайх Хүн-Од ХХК-ний лаазалсан махан бүтээгдэхүүнийг авдаг ба авсан барааныхаа мөнгийг тэр дор нь бэлнээр өгдөг юм. ..2016.08.17-ний өдөр жимсний чанамал 76,560 төгрөгийн, лаазалсан мах 300,850 төгрөгийн, 2016.9.07-ны өдөр 198,000 төгрөгийн лаазалсан мах, 2016.10.01-нд 57,200 төгрөгийн элэгний нухаш өгч байсан дээрх барааны мөнгийг тэр дор нь бэлнээр өгч байсан....” гэжээ. /хх 111-112/

Зарлагын падаан 632,610 төгрөг /хх 113/

 

Гэрч Н.Лхагвадулам мэдүүлэхдээ: “..Хүн-Од ХХК-ний борлуулагч Г.Батбаатараас 2016.08.20-ний өдөр 58,000 төгрөгийн элэгний нухаш үхрийн жигнэсэн мах, 2016.10.05-нд 69,960 төгрөгийн хиам, зайдас, 2016.10.19-нд 74,325 төгрөгийн хиам, зайдас, 2016.10.25-нд 68,855 төгрөгийн хиам зайдас, 2016.10.29-нд 39,900 төгрөгийн үхрийн жигнэсэн мах авсан ба тухай бүрт нь бэлнээр тооцоог хийж борлуулагчид өөрт нь өгч явуулсан...” гэжээ. /хх 114/

Зарлагын падаан 311,040 төгрөг /хх 115-117/

 

Гэрч Э.Урангэрэл мэдүүлэхдээ: “..Хүн-Од ХХК-ний борлуулагч Г.Батбаатараас хамгийн анх 2016.2.25-ны өдөр 889,065 төгрөгийн хиам, жигнэсэн, лаазалсан мах авсан бөгөөд падан бичүүлэн зээлээр авсан юм. 2016.8.31-ний өдөр Хүн-Од ХХК-ний борлуулагч Г.Батбаатар нь өөрөө ирээд дээрх зээлээр авсан мөнгөний 600,000 төгрөгийг бэлнээр аваад явсан юм. Харин дараа нь Батбаатар компанийн менежертэйгээ билүү менежер нь ганцаараа ирээд үлдэгдэл мөнгийг нь авч явсан юм. Одоо манайх Хүн-Од ХХК-тай ямар нэг тооцоо байхгүй...” гэжээ. /хх 120/

Зарлагын баримт 1,489,065 төгрөг /хх 121-122/

 

Гэрч Б.Заяа мэдүүлэхдээ: “...Хүн-Од ХХК-ний борлуулагч Г.Батбаатар нь 2016.11.01-нд 16,200 төгрөгийн хиам, 25,000 төгрөгийн жигнэсэн мах, 2016.8.09-нд 39,900 төгрөгийн үхрийн жигнэсэн мах нийлүүлсэн бөгөөд тооцоог нь тэр дор нь борлуулагчид бэлнээр өгсөн...” гэжээ. /хх 123/

Зарлагын падаан 81,100 төгрөг /хх 124/

 

Тооцоо нийлсэн акт /хх 6, 7-27/

Шүүгдэгч Г.Батбаатарын ажилд орохыг хүссэн анкет /хх 28-29/

Хөдөлмөрийн гэрээ, “Хүн-Од” ХХК-ний захирлын тушаал /хх 30-31,32/

Иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 139,140/

Хаан банкны 5026747219 дугаартай дансны депозит дэлгэрэнгүй хуулга /хх 165-168/

Оршин суух хаягын тодорхойлолт /хх 170/

Хохирлын тооцоо /хх 177-178/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Г.Батбаатар нь “Хүн-Од” ХХК-д түгээгчээр ажиллаж, аж ахуйн нэгж байгууллагын өмчийг итгэмжлэн хариуцаж байхдаа, 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд байгууллагуудад түгээсэн компаний бараа бүтээгдэхүүний үнэ болох нийт 8,608,392 төгрөгийг завшиж, үрэгдүүлсний улмаас “Хүн-Од” ХХК-д бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Т.Отгонбаяр /хх 37-38/, гэрч Г.Хосцэцэг /хх 39-40/, Б.Очмаа /хх 41/, Г.Хонгорзул /хх 52-53/, Д.Ганчимэг /хх 62/, М.Пүрэвсүрэн /хх 64/, С.Батчулуун /хх 66-67/, Б.Балжмаа /хх 72/, Я.Ундрах /хх 75/, О.Мягмар /хх78-79/, Л.Отгонжаргал /хх 86/, С.Цэнд-Аюуш /хх 90/, Б.Дэлгэрцэцэг /хх 94/, Г.Оюундулам /хх 97-98/, Д.Уранчимэг /хх 103/, О.Лхам /хх 105/, А.Гэрэлмаа /хх 108/, Н.Ариунтуяа /хх 111-112/, Н.Лхагвадулам /хх 114/, Э.Урангэрэл /хх 120/, Б.Заяа /хх 123/ нарын мэдүүлэг, тооцоо нийлсэн акт /хх 6, 7-27/, шүүгдэгч Г.Батбаатарын ажилд орохыг хүссэн анкет /хх 28-29/, Хөдөлмөрийн гэрээ, “Хүн-Од” ХХК-ний захирлын тушаал /хх 30-31,32/, иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 139,140/, Хаан банкны 5026747219 дугаартай дансны депозит дэлгэрэнгүй хуулга /хх 165-168/, оршин суух хаягын тодорхойлолт /хх 170/, хохирлын тооцоо /хх 177-178/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Г.Батбаатарыг аж ахуйн нэгж, байгууллагын өмчийг завшиж үрэгдүүлсний улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1-д зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.Батбаатарын Өвөрхангай аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 07-ний өдрийн 1/134 дугаартай шийтгэх тогтоолоор /хх143 ар тал-146/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2011 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан ялтай байдал нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгууллагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д хамаарч байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Мөн шүүгдэгч Г.Батбаатарын үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа ба мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д “хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн” бол эрүүгийн хариуцлагад татаж болохгүй талаар зохицуулсан тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгч нь 30 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдаж, Иргэний хуульд зааснаар шүүгдэгч Хүүлүү овогт Гомбын Батбаатараас 8.608.392 төгрөгийг гаргуулж Хүн-Од ХХК-нд олгохоор шийдвэрлэлээ.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Хүүлүү овогт Гомбын Батбаатар нь аж ахуйн нэгж, байгууллагын өмчийг завшиж үрэгдүүлсний улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1-д заасан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч Хүүлүү овогт Гомбын Батбаатарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-д зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

3. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгч нь 30 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Хүүлүү овогт Гомбын Батбаатараас 8.608.392 төгрөгийг гаргуулж Хүн-Од ХХК-нд олгосугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох ба шүүгдэгч Хүүлүү овогт Гомбын Батбаатарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.   

 

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчинтэй болтол шүүгдэгч Г.Батбаатарын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                   

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                      Г.ЕСӨН-ЭРДЭНЭ