Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 115/ШШ2023/0009

 

 

     Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

     хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сийлэгмаа би,******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор ...ийн ирүүлсэн “тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт, шалгалтын улсын байцаагчийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр “...” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрчлөлт оруулах тухай” прокурорын дүгнэлтээр, тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт, шалгалтын улсын байцаагч ...д холбогдуулан үүсгэсэн захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь: 

Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор ... шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ:******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор ... би, тус аймаг дахь Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч ... нь “...” ХХК нь, даатгуулагч ...ын хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогын хэмжээг нийгмийн даатгалын шимтгэлийн тайланд тусгаагүй гэх зөрчлийн талаарх 01 дугаартай мэдээллийг шалгаж холбогдогч “...” ХХК-д  Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан материалыг 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр шалгалтын хүрээнд хянахад:

 Хэрэгт авагдсан хохирогч, холбогдогчийн мэдүүлэг, зөрчил илрүүлсэн тэмдэглэл, улсын байцаагчийн акт зэргээр “...” ХХК нь их эмчээр ажилласан ...ын 2021 оны 05 дугаар сараас 2022 оны 04 дүгээр сарыг дуустлах хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй хохироосон болох нь тогтоогдсон байна.

 Нийгмийн даатгалын улсын байцаагч ... нь 2023 оны 02 сарын 08-ны өдөр “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0010226 дугаартай шийтгэлийн хуудсаар /маягт-2/ “...” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний 2000000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

 Шийтгэлийн хуудасны “Шийдвэрлэх нь” хэсгийн 2 дахь хэсэгт хохирол, нөхөн төлбөрийг бичээгүй орхигдуулсан байх тул нийгмийн даатгалын шимтгэл 6388900 төгрөг, ногдуулсан алданги 3194450 төгрөг нийт нөхөн төлбөр 9583350 төгрөгийг ХААН банкны 5371001277 тоот дансанд ... төлж биелүүлэхийг даалгасугай гэсэн өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус аймаг дахь Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч ...гийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр “...” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ. 

Хариуцагч******* аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч ... шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа:******* аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч ... би  Баянгол дүүргийн 24 дүгээр хороонд оршин суух иргэн ...аас ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу “....” ХХК-ийн 2021-2022 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангийн үндэслэлийг шалгаад 2021 оны 05 дугаар сараас 2022 оны 04 дүгээр сарыг дуустлах хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй хохироосон болох нь тогтоогдсон тул улсын байцаагчийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 06/05 тоот актаар дутуу төлөгдсөн нийгмийн даатгалын шимтгэл 6388900 төгрөгийг нөхөн төлүүлж, түүнд ногдох алданги 3194450 төгрөг бүгд 9583350 /есөн сая гурван зуун наян найман мянга гурван зуун тавь/ төгрөгийг “...” ХХК-аар төлүүлж иргэн *******ыг хохиролгүй болгохыг үүрэг болгосон.

 Мөн “...” ХХК нь гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрсөн тул Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 10.17.2 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийдвэрлэх  ажиллагаа явуулж 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0010226  дугаартай “Шийтгэлийн хуудас”-аар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан боловч шийдвэрлэх хэсэгт улсын байцаагчийн 06/05 тоот актаар тогтоосон хохирол, нөхөн төлбөрийн 9583350 төгрөгийг бичээгүй орхигдуулсан тул 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 18 тоот******* аймгийн Прокурорын газрын прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.

“...” ХХК нь 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0010226 дугаартай “Шийтгэлийн хуудас”-аар оногдуулсан 2000 нэгжтэй тэнцэх буюу 2000000 /сая төгрөг/-ийн торгуулийг 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр төлж барагдуулсан, харин улсын байцаагчийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 06/05 тоот актаар тогтоосон шимтгэл,  алдангийн 9583350 /есөн сая гурван зуун наян найман мянга гурван зуун тавь/ төгрөгийг өнөөг хүртэл төлөөгүй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь: 

Тус шүүх,******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор (...)-ын 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 18 дугаартай прокурорын дүгнэлтийг 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

 

Хариуцагч эрх бүхий албан тушаалтнаас, прокурорын дээрх дүгнэлттэй холбогдуулан 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрснөө илэрхийлсэн байх бөгөөд түүний энэхүү зөвшөөрөл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ, 21.1.1-д нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, ... гэж заасантай нийцсэн бөгөөд бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, түүнчлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд харшлаагүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасныг үндэслэн******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор (...)-ын ирүүлсэн, Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр “...” ХХК-д шийтгэл оногдуулсан шийдвэрт буюу 0010226 дугаартай шийтгэлийн хуудсаны “Шийдвэрлэх нь” хэсгийн 2 дахь хэсэгт хохирол, нөхөн төлбөр болох нийгмийн даатгалын шимтгэл 6,388,900 төгрөг, ногдуулсан алданги 3,194,450 төгрөг, нийт нөхөн төлбөр 9,583,350 төгрөг гэж өөрчлөлт оруулах тухай 18 дугаартай дүгнэлтийг хариуцагч нь зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор ... аас ирүүлсэн, “Нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр “.... ” ХХК-д шийтгэл оногдуулсан шийдвэр болох 0010226 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах тухай” 18 дугаартай дүгнэлтийг, хариуцагч нь зөвшөөрснийг баталж, 115/2023/0003/З индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар прокурорын дүгнэлт (гомдол) нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                               Б.СИЙЛЭГМАА