| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | Э/205/2024/0025 |
| Дугаар | 2025/ШЦТ/110 |
| Огноо | 2025-11-11 |
| Зүйл хэсэг | 17.4.2.2., |
| Улсын яллагч | Ц.Мөнх-Эрдэнэ |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 2025/ШЦТ/110
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж, нарийн бичгийн дарга М.Баярмэнд, улсын яллагч Ц.Мөнх-Эрдэнэ, хохирогч **** түүний өмгөөлөгч ****, хууль ёсны төлөөлөгч **** түүний өмгөөлөгч ****, шүүгдэгч **** түүний өмгөөлөгч ****, гэрч **** /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ****-д холбогдох **** дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, **** оны **** дугаар сарын ****-ны өдөр Завхан аймгийн **** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, Санхүү, эдийн засагч мэргэжилтэй, “****” ХХК-д Кемп менежер ажилтай, ам бүл ****, ээж, охины хамт амьдардаг, Завхан аймгийн Улиастай сумын **** багийн **** тоотод оршин суух хаягтай, Сум дундын 12 дугаар шүүхийн **** оны **** дугаар сарын ****-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар *** жил *** сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****-д оногдуулсан *** жил *** сарын хорих ялыг тэнсэж **** жилийн хугацаагаар хянан харгалзсан **** овогт ****-ын **** /РД: ****/
Шүүгдэгч **** нь “****” ХХК-ийн Завхан аймаг дахь салбарт Худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа буюу 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд компанийн бараа бүтээгдэхүүнийг харилцагч байгууллагуудад худалдан борлуулж, байгууллагад тушаах ёстой байсан зээлийн эргэн төлөлтийн мөнгийг өөрийн эзэмшлийн арилжааны Хаан банкны **** дугаарын дансаар болон бэлнээр “****” дэлгүүрээс 7,433,510 төгрөг, “****” дэлгүүрээс 7,970,760 төгрөг, “****” дэлгүүрээс 8.065.060 төгрөг, “****” дэлгүүрээс 11,317,080 төгрөг, “****” дэлгүүрээс 4,538,070 төгрөг, “****” дэлгүүрээс 5,226,700 төгрөг, “****” дэлгүүрээс 44,531,199 төгрөг, нийт 7 харилцагч байгууллагаас 89,082,379 төгрөгийг өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хууль бусаар авч, захиран зарцуулан, завшсаны улмаас “****” ХХК-д их хэмжээний буюу 89,082,379 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завшиж их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч ****-ын ****-ын холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.2-д заасан буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:
Шүүгдэгч **** нь “****” ХХК-ийн Завхан аймаг дахь салбарт Худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байсан болох нь “****” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 204 дугаартай “...****-ын ****-ыг Завхан аймаг дахь салбарт Худалдааны төлөөлөгчөөр ...ажиллуулсугай...” гэсэн тушаалын хуулбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
**** нь “****” ХХК-ийн Завхан аймаг дахь салбарт Худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа буюу 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд компанийн бараа бүтээгдэхүүнийг харилцагч байгууллагуудад худалдан борлуулж, байгууллагад тушаах ёстой байсан зээлийн эргэн төлөлтийн мөнгийг өөрийн Хаан банкны **** дугаарын дансаар болон бэлэн мөнгөөр авсан хэргийн үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Тухайлбал:
1.Шүүгдэгч **** нь “****” дэлгүүрт худалдсан барааны үнэ 7,433,510 төгрөгийг өөрийн дансаар болон бэлнээр авсан болох нь
****-ын өөрийнх нь Хаан банкны **** данс руу шилжүүлснээ шууд мэдүүлсэн гэрч ****-ийн “...**** ХХК-ийн худалдааны төлөөлөгч **** гэх залуугаас архи пивоны захиалга аваад барааг зээлээр авч төлбөрийг нь сар бүрийн 20-ны дотор байгууллагын дансанд тушааж дуусгавар болгодог байсан. ...тэгтэл 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх 1 сарын хугацаанд авсан барааны үнийн үлдэгдэл болох 9.819.140 төгрөгийг **** нь 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр манай дэлгүүр дээр ирээд зээлсэн барааны тооцоогоо дуусгах хэрэгтэй байна гээд 3.000.000 төгрөгийг Хаан банкны **** гэсэн данснаас ****-ын өөрийнх нь хувийн **** данс руу шилжүүлсэн. 12 дугаар сарын 21-ний өдөр дахин түүний Хаан банкны данс руу 5.619.140 төгрөг 12 дугаар сарын 22-ны өдөр 1.200.000 төгрөг тус тус шилжүүлсэн. **** нь мөнгөө бэлнээр аваад кассад тушаана гэсэн шаардлага тавьсан. Би тухайн үед бэлэн мөнгөгүй гэж хэлтэл миний хувийн данс руу тушаачих ямар ч асуудалгүй гэж хэлсэн. ...үүнээс хэд хоногийн дараа **** нь өөрийнхөө 86076999 гэсэн утаснаас залгаад манай байгууллагын нягтлан чам руу залгаж магадгүй, хэрэв залгах юм бол манайх хаагаагүй өртэй байгаа гэж хэлээрэй энэ сарын зээл оны сүүл хүртэл буюу 30-ны өдөр хаагдахаар болсон гэж хэлэхээр нь тэгвэл чамд өгсөн мөнгөө 30-ныг болтол буцааж авъя гэж хэлэхэд, би маргааш чам руу шилжүүлье гэхээр нь тухайн өдөр нь орхисон. Тэгтэл ***** зээлээр авсан барааны тооцоогоо нийлэхээр орж ирэхээр нь **** руу залгаад ***** авсан 2.385.630 төгрөгийг төлмөөр байна гэхэд надад дансыг нь өгчих гэхээр нь **** руу данс явуулахад тэр өдөртөө төлсөн байсан. ...Би өнөөдрийн байдлаар “****” ХХК-д 7.433.510 төгрөгийн өртэй гээд яваад байгаа. Би уг нь энэ мөнгөө “****” ХХК-ийн худалдааны төлөөлөгч ****-д хүлээлгэн өгсөн боловч уг хүн нь хариуцлагагүй байдлаас болоод надаас тооцоо нийлж авсан мөнгөө байгууллагынхаа дансанд тушаалгүй хувьдаа завшсан юм шиг байна...” гэсэн мэдүүлгээр,
Энэ талаар мэдүүлсэн гэрч ****-ын “...”****” хүнсний дэлгүүрт манайх 2022 оны 12 дугаар сард 2.385.630 төгрөгийн бараа зээлээр өгсөн байсан. Сарын сүүлээр буюу 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр уг зээлсэн барааны мөнгөө авахаар “****” дэлгүүрт нь очиход би нэг хүнээс мөнгө авах ёстой гэж хэлээд нөгөө хүнтэйгээ яриад миний дансыг явуулаад нөгөө хүн нь миний **** дугаарын данс руу шилжүүлж “****” дэлгүүрийн тооцоо хаагдсан. Тухайн үед хэн гэх хүн яагаад тухайн тооцоог шилжүүлэх болсныг нь би лавлаж асуугаагүй учир мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлгээр,
“****” дэлгүүр ажиллуулдаг ****-ийн **** ХХК-д гаргасан “...нийт зээл болох 9,819,140 төгрөгийг худалдааны төлөөлөгч **** өөрийн дансанд хий, маргааш кассанд тушаана гэж 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 3,000,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 5,619,140 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 1,200,000 төгрөг авсан. Нийт 9,819,140 төгрөгөөс 2,385,630 төгрөгийг **** компанийн дансанд шилжүүлэн буцаан авч 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр буцаан танай компанийн дансанд шилжүүлэн өгсөн..” гэсэн өргөдлөөр,
2.Шүүгдэгч **** нь “****” дэлгүүрт худалдсан барааны үнэ 7,970,760 төгрөгийг өөрийн дансаар болон бэлэн мөнгө авсан болох нь
****-ын өөрийн **** данс руу шилжүүлснээ шууд мэдүүлсэн гэрч ****-ын “...Би Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн нутаг дэвсгэрт **** хүнсний дэлгүүрийг 2020 оноос эхлэн өнөөдрийг хүртэл ажиллуулж байна. ...Тэгтэл 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр намайг Улаанбаатар хотод дэлгүүрийн бараандаа явж байхад **** нь өөрийнхөө **** гэсэн дугаараас над руу залгаад танайх бараа татахаар бол лимит хэтрэлттэй байна. Хэрэв миний данс руу 1.000.000 төгрөг шилжүүлбэл би данснаасаа аваад бэлнээр байгууллагад тушаагаад лимитийг чинь сунгаад бараагаа нөхөж авч болно гэж хэлэхээр нь түүний **** гэсэн Хаан банкны данс руу шилжүүлсэн. Үүний дараагаар буюу 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр байгууллагын данс руу авч болохгүй байна гэхээр нь түүний данс руу 6.970.760 төгрөгийг өөрийнхөө **** гэсэн данснаас шилжүүлж тухайн сарын тооцоогоо дуусгасан. ... ингэж л **** надаас авсан мөнгөө өөрийн хувийн данс руу хийгээд байгууллагынхаа данс руу хийгээгүй гэдгийг мэдсэн...” гэсэн мэдүүлгээр,
“****” мини маркет ажиллуулдаг ****ын *** ХХК-д гаргасан “...**** зээлийн хэмжээ хэтэрсэн байна бэлэн тушаана гээд 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр **** дугаарын данс руугаа 1,000,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр дээрх дансаар 6,970,760 төгрөг тус тус нийт 7,970,760 шилжүүлэн авсан...” гэсэн өргөдлөөр,
3.Шүүгдэгч **** нь “****” дэлгүүрт худалдсан барааны үнэ 8.065.060 төгрөгийг өөрийн дансаар болон бэлэн мөнгө авсан болох нь
****ын **** данс руу шилжүүлснээ мэдүүлсэн гэрч ****-ийн “...Манай “****” хүнсний дэлгүүр нь 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх 1 сарын хугацаанд “****” ХХК-иас 8.065.000 төгрөгийн архи, пиво захиалж зээлээр авсан байсан. Тэгтэл 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр худалдааны төлөөлөгч **** нь надтай уулзаад тооцоогоо хийгээрэй, миний данс руу хийчих гээд өөрийнхөө **** гэсэн дансны дугаарыг өгөхөөр нь би хаан банкны **** гэсэн данснаас 3.000.000 төгрөгөөр 2 удаа, 2.065.060 төгрөгийн буюу нийт 3 удаагийн гүйлгээгээр 8.065.060 төгрөгийг төлж тухайн сарынхаа тооцоог дуусгаж “****” ХХК-тай ямар нэгэн тооцоогүй болсон. ...2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр **** нь данс руугаа заавал мөнгө хийх шаардлагатай гэхээр нь шилжүүлсэн...” гэсэн мэдүүлгээр,
“****” дэлгүүр ажиллуулдаг ****-ийн **** ХХК-д “Худалдааны төлөөлөгч **** нь надтай уулзаад тооцоогоо хийгээрэй, миний данс руу хийчих гээд өөрийнхөө **** гэсэн дансны дугаарыг өгөхөөр нь би Хаан банкны **** гэсэн данснаас 3.000.000 төгрөгөөр 2 удаа, 2.065.060 төгрөгийн буюу нийт 3 удаагийн гүйлгээгээр 8.065.060 төгрөгийг төлж тухайн сарынхаа тооцоог дуусгаж “****” ХХК-тай ямар нэгэн тооцоогүй болсон...”гэсэн өргөдлөөр,
4.Шүүгдэгч **** нь “****” дэлгүүрт худалдсан барааны үнэ 11,317,080 төгрөгийг өөрийн дансаар болон бэлэн мөнгө авсан болох нь
****-ын **** данс руу шилжүүлснээ мэдүүлсэн гэрч****-ийн “...**** хүнсний дэлгүүр ажиллуулдаг, ...сар бүрийн 20-ны төлбөр тооцоог байгууллагын данс руу эсвэл бэлнээр нь ****-д өгдөг байсан. 2022 оны 12 дугаар сарын 17-ны билүү 18-ны үед **** над дээр ирээд 2022 оны 12 сарын зээлээ 12 дугаар сарын 20-ны өдөр гэхэд хааж дуусгах хэрэгтэй байна. Хааж дууссаны дараа 20-ноос 30-ны хооронд зээл дахин гаргана гэж хэлээд 12 дугаар сарын 20-ны өдөр дэлгүүр дээр ирээд бэлнээр 4.000.000 төгрөг аваад үлдэгдэл мөнгийг дансаар хийвэл энэ данс руу хий гэж хэлээд Хаан банкны **** гэсэн өөрийнхөө хувийн дансыг өгөхөөр нь түүний данс руу 5.952.200 төгрөгийг өөрийнхөө **** болон төрийн банкны **** дансаар тус тус 2 удаагийн гүйлгээ хийж 12 дугаар сарын 20-ны өдөр нийт 9.952.200 төгрөгийг шилжүүлж 12 сарын зээлээ хааж дуусгасан. “****” ХХК-ийн менежер **** гэх хүнтэй 2023 оны 01 дүгээр сард уулзахад **** нь манай дэлгүүрийн 2022 оны 11 дүгээр сарын зээлээс 1.364.800 төгрөгийг байгууллагын дансанд хийлгүйгээр хувьд завшсан байсныг мэдсэн. Ингээд нийтдээ 11.317.080 төгрөгийг **** нь хувьдаа завшсан байсныг олж мэдсэн. ...бидний зүгээс түүнийг авлагын мөнгөө хувьдаа ашиглаж байгааг нь мэдээгүй. Уг хүнтэй 2 жил хамт ажиллаж байгаа болохоор итгээд өгсөн. **** нь 11 дүгээр сарын зээлээс 1.364.800 төгрөг 12 дугаар сарын зээлээс 9.952.200 төгрөг буюу нийтдээ 11.317.080 төгрөгийг аваад хувьдаа завшсан...” гэсэн мэдүүлгээр,
“****” дэлгүүр ажиллуулдаг ****-ийн **** ХХК-д “... Худалдааны төлөөлөгч **** нь 12 дугаар сарын архи пивоны зээл болох 11,317,080 төгрөгийг 11 дүгээр сарын 20-ны өдөр 1,364,880 төгрөг бэлнээр өгсөн, 12 дугаар сарын 20-ны өдөр 4,000,000 төгрөг бэлэн өгөөд 3,000,000 төгрөг дансаар, мөн 2.952.200 төгрөг дансаар дахин хийсэн болно. Уг мөнгийг авахдаа авлагаа хаагаад 12 дугаар сарын 20-ноос 30-ны өдрийн хооронд дахин зээл олгох тул 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх зээлээ хаа гэж зээл төлүүлсэн. Ингээд бүх зээлийг хаагаад дахин зээл төлүүлэхээр тохирсон.” гэсэн өргөдлөөр,
5.Шүүгдэгч **** нь “****” дэлгүүрт худалдсан барааны үнэ 4,538,070 төгрөгийг дансаар болон бэлэн мөнгө авсан болох нь
****-ын **** данс руу шилжүүлснээ мэдүүлсэн гэрч****-ийн “...**** дэлгүүр ажиллуулдаг болоод 1 жил 3 сар болж байна. Энэ хугацаанд “****” ХХК-аас архи пиво захиалдаг бөгөөд захиалгыг “****” ХХК-ийн худалдааны төлөөлөгч **** нь ирж аваад бараагаа зээлээр аваад сар бүрийн 20-ны өдөр төлдөг байсан. 2022 оны 12 дугаар сард “****” ХХК-аас 4.538.070 төгрөгийн бараа захиалаад төлбөрийг 12 дугаар сарын 20-ний өдөр **** нь тооцоогоо нийлээрэй 20-ны өдөр болсон байна, мөнгөө ****-ын мессежээр явуулсан Хаан банкны түүний хувийн **** гэсэн данс руу 12 дугаар сарын 20-ны өдөр төлөх ёстой байсан 4.538.070 төгрөгийг өөрийн Хаан банкны **** гэсэн данснаас шилжүүлж барааны тооцоогоо дуусгасан. ...Ихэвчлэн байгууллагын данс руу нь хийдэг, амралтын өдөр бол бэлнээр ****-д өгөөд явуулдаг байсан. Бид нар заримдаа өөрсдөө мөнгөө тушааж амждаггүй. Өмнө нь ганц хоёр удаа түүний данс руу шилжүүлж байсан байх...” гэсэн мэдүүлгээр,
“****” ХХК-ийн “****” дэлгүүр ажиллуулдаг ****-ийн **** ХХК-д “...танай компанийн 2022 оны 11 дүгээр сарын 20-ноос 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх тооцоо болох 4,538,070 төгрөгийг худалдааны төлөөлөгч ****-ын арилжааны Хаан банкны **** дугаарын дансанд тушаасан болно...” гэсэн өргөдлөөр,
6. Шүүгдэгч **** нь “****” дэлгүүрт худалдсан барааны үнэ 5,226,700 төгрөгийг дансаар болон бэлэн мөнгө авсан болох нь
****-ын **** данс руу шилжүүлснээ мэдүүлсэн гэрч ****-ийн “...Би 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймгийн **** суманд байсан болохоор сар бүрийн 20-нд төлөх тооцоогоо төлж чадаагүй хугацаа хэтэрсэн байсан. Тэгтэл **** над руу утсаар яриад сарын сүүл болсон байна. Та яаралтай миний данс руу тооцоогоо хийгээрэй гээд өөрийнхөө Хаан банкны **** дансыг өгөхөөр нь би сандраад түүний өгсөн хаан банкны хувийн данс руу нь 5.266.060 төгрөгийг 12 дугаар сарын 24-ний өдөр 17 цагийн орчимд хоёр хуваагаад шилжүүлж 12 сарын тооцоогоо дуусгасан. Би түүний миний шилжүүлсэн мөнгийг хувьдаа завшиж үрэгдүүлнэ гэж огт бодоогүй. ... “****” ХХК-д олон жил ажиллаж байгаа болохоор нь итгээд түүний данс руу шилжүүлсэн...” гэсэн мэдүүлгээр,
“****” дэлгүүр ажиллуулдаг ****-ийн **** ХХК-д “...12 дугаар сарын 20-ноос төлдөг авлагаа хугацаа хэтэрсэн байна гээд 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр худалдааны төлөөлөгч ****-ын Хаан банкны **** дугаарын данс руу шилжүүлээд өг гээд 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 2 удаагийн гүйлгээгээр 4,111,900 төгрөг, 1,114,800 төгрөг, нийт 5,226,700 төгрөг шилжүүлсэн...” гэсэн өргөдлөөр,
****-ын ****-ын эзэмшлийн арилжааны Хаан банкны **** дугаарын дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэлийн “...****дэлгүүрийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 17 цаг 25 минутад **** дугаарын данснаас **** гэсэн утгатай 1,000,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 19-ний шөнийн 23 цаг 08 минутад ****дугаарын данснаас “****” гэсэн утгаар 6,970,760 төгрөг, нийт 7,970,760 төгрөг шилжүүлсэн гүйлгээгээр,
**** дэлгүүрийн “...2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 12 цаг 05 минутад 170000533269 дугаарын данснаас “**** zeel haav 1” гэсэн утгатай 3,000,000 төгрөг, мөн өдрийн 12 цаг 08 минутад “**** zeel haav 2” гэсэн утгаар 2,952,200 төгрөг, 11 дүгээр сарын 20-ны өдөр 1,364,880 төгрөг бэлнээр өгсөн, 12 дугаар сарын 20-ны өдөр 4,000,000 төгрөг бэлнээр, нийт 11,317,080 төгрөг төлсөн гүйлгээгээр,
**** дэлгүүрийн “...2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 13 цаг 53 минутад 5518054544 дугаарын данснаас “****” гэсэн утгатай 3,000,000 төгрөг, мөн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 19 цаг 56 минутад “****” гэсэн утгатай 5,619,140 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 02 цаг 58 минутад “****” гэсэн утгатай 1,200,000 төгрөг, нийт 9,819,140 төгрөгийг, 2,385,630 төгрөгийг **** компанийн дансанд шилжүүлэн буцаан авч 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр буцаан танай компанийн дансанд шилжүүлэн өгсөн. Нийт 7,433,510 төгрөгийн гүйлгээгээр,
**** дэлгүүрийн “...2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 18 цаг 20 минутад **** дугаарын данснаас “****” гэсэн утгатай 3,000,000 төгрөг, 18 цаг 21 минутад 3,000,000 төгрөг, мөн тухайн цаг үед 2,065,060 төгрөг тус тус нийт 8,065,060 төгрөгийн гүйлгээгээр,
**** дэлгүүрийн “...2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 19 цаг 03 минутад **** дугаарын данснаас “****” гэсэн утгатай 4,538,070 төгрөгийн гүйлгээгээр,
**** дэлгүүрийн “...2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 17 цаг 19 минутад **** дугаарын данснаас “msc **** ****” гэсэн утгаар 4,111,900 төгрөг, мөн тухайн цаг хугацаанд “msc **** ****” гэсэн утгаар 1,114,800 төгрөг, нийт 5,226,700 төгрөгийн гүйлгээгээр,
**** ХХК-д 89,082,379 төгрөгийн шууд хохирол учирсан талаар мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ****-ын “...Худалдааны төлөөлөгч **** нь 2019 оны 6 дугаар сараас эхлэн ажиллаж байна. Манай байгууллага нь ус, ундаа, архи, пиво, хүнс, ахуйн зэрэг бараануудыг иргэд аж ахуйн нэгжид худалдан борлуулдаг. Иргэд аж ахуйн нэгж байгууллагууд зээлээр авсан барааны тооцоогоо сар бүрийн 20-ний өдөр төлж барагдуулдаг. ...**** бид хоёр 12 дугаар сарын 20-ны өдрөөс дэлгүүрүүдээс авлагаа авч дуусгая гэж ярилцсан. Тэгтэл ****, ****, ****, **** ****, ****, **** гэдэг дэлгүүрүүд авлагаа өгөөгүй байхаар нь ****-аас эдгээр дэлгүүрүүд өгөөгүй байна гэхэд 23-ны өдөр авлагаа өгнө, цаад талын хугацаа 26-ны өдөр гэж надад хэлэхээр нь ...байгууллагын данс шалгаж үзэхэд мөнгө ороогүй байсан. Тэгтэл 2023 оны 12 дугаар сарын 25-ны орой манай коланы худалдааны төлөөлөгч **** над руу залгаад та гэрээсээ гараад ирээч **** бид хоёр тантай уулзах хэрэгтэй байна гэхээр нь гараад уулзахад **** нь 7 харилцагч байгууллагаас авлага болох 89.082.379 төгрөгийг хувьдаа завшсан бэлнээр болон өөрийнхөө дансаар аваад цахим тоглоомд тавиад алдсан гэдгээ хэлсэн. Маргааш нь түүнээс ямар ямар байгууллагуудаас хэдэн төгрөг авсан талаар асуухад өөрөө харилцагч байгууллагуудаас авсан мөнгөө цаасан дээр бичиж өгөхөөр нь би өөрөө түүний авлага авсан гэх 7 дэлгүүрт очиж уулзахад 12 дугаар сарын 20-ноос 24-ний өдрийн хооронд авлагын 89.082.379 төгрөгийг авсан байсан. **** нь дэлгүүрүүдээс мөнгө авахдаа “авлага хааж байна” авлага хаасны дараа бараагаа захиал, данс руу мөнгө оруулах хэрэгтэй байна гэх мэт зүйл яриад авлагын мөнгөө авсан байсан. ...Манай байгууллагын ажилчдаас хэн нь ч харилцагч байгууллагын авлагын мөнгийг хувийн дансаар авч болохгүй. Манай худалдааны төлөөлөгч **** нь **** дэлгүүрээс 12 дугаар сарын авлага болох 44.531.199 төгрөг авсан байсан. **** нь надад хэлэхдээ 2.000.000 төгрөг өөрийнхөө хувийн дансаар, бэлнээр 12.761.000 төгрөгийг, үлдсэн 29.770.200 төгрөгийг 1xbet-ийн депогоор авсан гэж хэлсэн. Харилцагч байгууллагаас авсан 89.082.379 төгрөгийг цахим бооцоот тоглоом хэд хэдэн удаа тоглож байгаад алдсан байсан...” гэсэн, “...тухайн байгууллагын зээлийн эргэн төлөлтийг худалдааны төлөөлөгч хариуцаж худалдан авсан зээлийг хугацаанд нь төлүүлэх дуусах үүргийг худалдааны төлөөлөгч хариуцдаг. ...****-ын хувьд хэрэг гарахаас өмнө байгууллагуудаас бэлэн мөнгө аваад түүнийгээ бүрэн бүтэн авчирч өгдөг байсан. **** нь харилцагч байгууллагаас бэлэн мөнгө авах эрхтэй бөгөөд энэ асуудлыг худалдан авагчтай хийсэн зээлийн гэрээ, зээлийн борлуулалтын журам болон холбогдох байгууллагын журмууд дээр заасан байгаа би яг ямар журам дээр заасныг нь санахгүй байна. **** нь байгууллагад 89,082,379 төгрөгийн хохирол учруулснаас 3,682,379 төгрөг төлсөн, 85,400,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна...” гэсэн, “...тус дүгнэлтэд харилцагч байгууллага болох ****, ****, **** нэртэй байгууллагуудын ****-д шилжүүлсэн мөнгөн дүн зөрүүгүй таарч байна. Харин “****” дэлгүүрээс 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 1.329.560 төгрөгийг **** өөрийн хувийн дансаар авч байгууллагад төлөгдсөн мөнгө болно. Тийм учраас “****” дэлгүүрийн шилжүүлсэн мөнгөн дүн таарч байгаа гэж ойлгож болно. “****” дэлгүүрийн 11 сард төлөгдөх ёстой байсан 4.245.999 мянган төгрөгийг **** нь ****-аас бэлнээр аваад байгууллагад төлөлгүй 12 дугаар сарын тооцоонд оруулчихсан байсан. Энэ дүн нь шинжээчийн дүгнэлтэд тусгагдаагүй учир зөрүүтэй гарсан байна. “****” дэлгүүрээс манайх нийт 44.531.199 мянган төгрөгийн барааны үнэ авах ёстой байсан. Тус мөнгийг **** нь авч хувьдаа зарцуулсан байсан. **** дэлгүүр манайхаас 12 сард нийт 9.819.140 төгрөгийн барааны үнэ авах ёстой байсныг **** нь авч хувьдаа зарцуулж 2.385.630 мянган төгрөгийг нь байгууллагын дансанд буцаан төлж үлдэгдэл 7.433.510 мянган төгрөгийг төлөөгүй. Шинжээчийн дүгнэлтэд ****-ын төлсөн 2.385.630 мянган төгрөг орсон учир манайд төлөгдөх мөнгөн дүнгээс зөрүүтэй илүү гарсан байна. “****” дэлгүүрийн 11 сарын 20-ны өдөр ****-д шилжүүлсэн 5.812.260 мянган төгрөг нь байгууллагад төлөгдсөн мөнгө болно. Харин 11 сарын 20-ны өдөр бэлнээр 1.334.880 мянган төгрөг **** нь “****” дэлгүүрийн ****-аас бэлнээр авч байгууллагад тушаалгүй хувьдаа зарцуулж 12 дугаар сарын тооцоонд оруулсан байсан. 12 дугаар сард “****” дэлгүүр нь манай байгууллагаас нийт 9.952.200 төгрөгийн бараа авсан ба 11 сарын үлдэгдэл 1.364.880 төгрөгийг нэмээд нийт 11.317.080 мянган төгрөг болж байгаа юм. Тус 11.317.080 төгрөгийг **** нь авч хувьдаа зарцуулсан байсан. Шинжээчийн дүгнэлтэд төлөгдсөн 5.812.260 мянган төгрөг орсон мөн “****” дэлгүүрийн ****-ийн бэлнээр ****-д өгсөн 1.364.880 болон 4.000.000 төгрөг ороогүй учир зөрүүтэй гарсан байна. “****” ХХК нь харилцагч 7 байгууллагаас нийт 89.082.379 төгрөгийг авах ёстой авлагыг **** нь бэлнээр болон дансаар авч хувьдаа зарцуулж байгууллагад их хэмжээний хохирол учруулсан. Үүнээс **** нь 3.682.379 төгрөгийг төлж үлдэгдэл 85.400.000 төгрөгийг төлөөгүй өдийг хүрсэн учир ****-д хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж байгууллагыг хохиролгүй болгуулж энэ асуудлыг хурдан шийдэж өгвөл сайн байна...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч ****-ын “...2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гэртээ байж байхад орой **** нь над руу залгаад уулзъя гэхээр нь гараад түүнтэй уулзахад би байгууллагын мөнгөөр 1 XBET бооцоот тоглоом тоглоод алдчихлаа одоо яах бэ? Ямар арга байна гэхээр нь би чи бүс хариуцсан супервайзер **** эгчид хэлэх хэрэгтэй гээд **** эгч дээр дагуулж очоод түүнтэй уулзуулаад дараа нь би гэртээ хүргүүлээд буусан. **** 90 орчим сая төгрөгөөр бооцоот тоглоом тоглоод алдсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлгээр болон “****” ХХК-ийн бичгээр гаргасан өргөдөл, “****” ХХК-ийн Дотоод аудит, хяналтын албаны дүгнэлтээр, “****” ХХК-ийн Санхүүд “Миний бие **** нь Завхан салбарт худалдааны төлөөлөгчөөр ажилладаг... нийт 89,082,379 төгрөгийн авлагыг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн хүсэлтээр, “Зээлийн борлуулалтын үйл ажиллагааны журам”-ын 5.5.д Харилцагчийн төлбөр тооцоог худалдааны төлөөлөгч бэлэн мөнгөөр авсан тохиолдолд “Бэлэн мөнгөний орлогын баримт”-ыг заавал хавсаргана. 6.11-д Бүх зээлүүд нь тогтоосон лимитийн хэмжээнээс хэтрэхгүй байх ёстой ба төлбөрийг гэрээнд заасан хугацаанд нь барагдуулах ажлыг худалдааны төлөөлөгч болон бүс хариуцсан менежер нар хариуцан ажиллана...” гэсэн хэсгээр, зэрэг хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч **** нь **** ХХК-ны хариуцуулан өгсөн бараа бүтээгдэхүүний үнээс нийт 89,082,379 төгрөгийн хохирол учирсан нь дээрх гэрч хохирогч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай тодруулсан. Мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчүүдээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авч бэхжүүлсэн тэдний эх сурвалжаа заан мэдүүлсэн мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлэг хэрэгт хамааралтай, харилцан бие биенээ баталсан, хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Түүнчлэн хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээчид шинжилгээ хийж дүгнэлт гаргажээ.
Иймд шүүх хэрэгт авагдсан нотлох дээрх баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд уг баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.
Улсын яллагч шүүгдэгчийг “****” дэлгүүрийн худалдан авсан барааны үнэ 44,531,199 төгрөгийг төлбөргүйгээр хууль бусаар авч, захиран зарцуулан, завшсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтуудыг үнэлэхэд шүүгдэгчийг дээрх “****” дэлгүүрээс 44,531,199 төгрөгийг завшсан гэх үйлдэл тогтоогдохгүй байна.
Учир нь: **** ХХК-ний “****” дэлгүүр нь “****” ХХК-иас 44,531,199 төгрөгийг бараа бүтээгдэхүүн худалдан авч тухайн худалдан авсан барааныхаа үнийг төлсөн болох нь **** ХХК-ны тодорхойлолт болон Завхан аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн **** дугаартай шийдвэрээр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн **** дугаартай магадлалаар, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн **** дугаартай тогтоолоор, энэ талаар мэдүүлсэн хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгчийн ****-ын мэдүүлгээр тогтоогдсон.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан хөрөнгө завших гэмт хэргийн үндсэн шинж нь хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, гэрээ хэлцэл зэргээр тогтоон олгогдсон албаны бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд бусдын өмчийг итгэмжлэн хариуцах болон эргэлтэд оруулах үүрэг хүлээсэн этгээд уг эд хөрөнгө, түүний эрхийг өөртөө хууль бусаар авах явдал юм.
Өөрөөр хэлбэл, хууль ёсны өмчлөгчөөс тогтоосон албаны бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд тухайн эд хөрөнгө, түүний эрхийг ашиглах, захиран зарцуулах, хамгаалах үүрэг хүлээсэн этгээд тэдгээрийг хувьдаа авах, зохих зөвшөөрөлгүйгээр хууль бус эргэлтэд оруулах, бусдын эзэмшил, өмчлөлд шилжүүлэх зэрэг нь завших гэмт хэрэгт тооцогддог бөгөөд **** ХХК болон **** нарын хооронд дээрх харилцаа үүсээгүй байна. Тухайлбал:
**** ХХК **** дэлгүүрийн худалдагч **** **** ХХК-ний ***** ХХК-д төлөх өр төлбөрийг **** Хаан банкны **** дугаарын данс руу 2,000,000 төгрөгийг шилжүүлсэн, бэлнээр 8,515,200 төгрөгийг өгсөн нь 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 15 цаг 18 минутад **** дугаарын данснаас “sbb 11 sariin tootsoog haav” гэсэн утгатай 2,000,000 төгрөгийн гүйлгээний баримтаар, хохирогч **** нь ****-д бэлэн мөнгөний 40,285,200 төгрөгийн зарлагын баримт үйлдсэн нь тэдний шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Ийнхүү дээрх төлбөрийг хасаж тооцохдоо **** нь ****-өөс авах 1ХВЕТ мөрийтэй тоглоомын эрхээс 29,770,000 төгрөгийн үнийн дүнтэй дүйцэх тоглоомын эрхийг ****-ын нэр дээр шилжүүлж уг эрхийг худалдан авсан гэх 29,770,000 төгрөгийг төлбөрт тооцон өгсөн гэжээ.
Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монгол банкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно” гэж заасан бөгөөд 1ХВЕТ мөрийтэй тоглоомын эрхээс 29,770,000 төгрөгийн үнийн дүнтэй дүйцэх тоглоомын эрх нь төлбөр тооцоог гүйцэтгэх хэрэгсэлд хамаарахгүй байна. Иймд тухайн мөрийтэй тоглоом тоглох эрхээр төлбөр тооцоог гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүй байна.
**** нь ****-д дансаар 2,000,000 төгрөгийг, 8,515,200 төгрөгийг бэлнээр өгсөн байгаа нь тогтоогдож байгаа боловч **** тухайн мөнгийг өгөхдөө **** түүний өгсөн мөнгөөр мөрийтэй тоглох гэж байгааг мэдсээр байж шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл тухайн мөнгийг **** ХХК-д **** ХХК-ны өрийг төлөх зорилгоор бус харин ****-ыг мөрийтэй тоглоход нь зориулж шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан гэрч ****-ийн мэдүүлэг, ****-ын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
**** нь ****-аас мөнгө авахдаа хууль бус арга хэрэглэсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл ****-ыг хуурч мэхэлсэн, мөн түүний итгэмжлэн хариуцуулсан гэх мөнгийг авч ашигласан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Иймд ****, **** нарын хоорондын иргэний эрх зүйн харилцаа гэж үзэх үндэстэй байх тул хохирогч ****-ы өмгөөлөгч **** гэм буруугийн шүүх хуралдаанд “...****-ын үйлдлийн улмаас **** ХХК-д 89,082,379 төгрөгийн хохирол учруулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон бусад 6 дэлгүүрийн адил **** дэлгүүрийн барааны үнийг өөрийн дансаар дамжуулан авч **** ХХК-д өгөх тооцоог худалдааны төлөөлөгч ****-д бүрэн төлсөн учир түүнээс хохиролд 44, 531,199 төгрөгийг гаруулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг хүлээн аваагүй болно.
Шүүгдэгч ****-д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал ...шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ...” гэсэн заалтын дагуу түүнд ашигтайгаар байдлаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч Н.Агваанжамбыг дээрх нэр бүхий 7 харилцагч дэлгүүрээс нийт 89,082,379 төгрөгийг өөрийн дансаар болон бэлнээр авч өөрийн өмчлөлд хариу төлбөргүй, хууль бусаар авч захиран зарцуулан завшиж **** ХХК-Д их хэмжээний буюу 89,082,379 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлээс **** ХХК-ны **** дэлгүүрээс **** ХХК-Д төлөх 44,531,199 төгрөгийг завшсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иймд шүүгдэгч ****-ын ****-д холбогдох эрүүгийн 2323000230007 дугаартай хэргийг Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй.
Хөрөнгө завших гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг итгэмжлэн хариуцсан этгээд өмчлөгч этгээдэд мэдэгдэлгүй дур мэдэн хууль бусаар авч, хувийн зорилгодоо ашиглаж захиран зарцуулсан шууд санаатай, шунахай сэдэлттэй гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг итгэмжлэлийн үндсэн дээр эзэмшиж, ашиглаж буй байдлаа урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулсан үйлдлийг хөрөнгө завших үйлдэл гэж ойлгоно.
Тодруулбал, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг шамшигдуулах, завших санаа бий болж хэрэгждэг бөгөөд эд хөрөнгө бусдын итгэмжлэл, хариуцлагад хууль ёсоор шилжих гэдгийг аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зарим тохиолдолд итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээхийг хэлж буй гэж ойлгоно.
**** нь “****” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 204 дугаартай тушаалаар компанийн Завхан аймаг дахь салбарт Худалдааны төлөөлөгчөөр 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн ажилд томилон ажиллуулж байсан тушаалын хуулбар, ажлын байрны тодорхойлолт, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, Нууц хадгалах гэрээ, Хөдөлмөрийн гэрээ, Зээлийн борлуулалтын үйл ажиллагааны журам зэргээр тухайн дэлгүүрийн бараа, эд хөрөнгийг итгэмжлэн хариуцаж байсан этгээд гэж үзнэ.
Шүүдэгч **** нь “****” ХХК-ийн Завхан аймаг дахь салбарт Худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаа буюу тухайн салбарын бараа бүтээгдэхүүний захилга авч, аж ахуйн нэгжүүдээс захиалга авч барааг зээлээр өгч, зээлсэн барааны төлбөрийг шаардах эрхтэй, зарим тохиолдолд барааны төлбөрийг бэлнээр авч байгууллагад тушаадаг байсан төлбөрийг хэн нэгний зөвшөөрөлгүйгээр өөрөө дур мэдэн захиран зарцуулан завшсан идэвхтэй үйлдэл хийсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийн объектив шинжийг, гэм буруугийн санаатай хэлбэрээр, өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангасан байна.
Шүүдэгч ****-ын дээрх үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан тул үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцсон.
Иймд шүүгдэгч ****-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдаанд хохирогч байгууллага буюу **** ХХК-ны өмгөөлөгч “...энэ гэмт хэрэг албан тушаалын байдлаа ашигласан... хүндрүүлэн давхар зүйлчлэнэ...” гэсэн дүгнэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй юм.
Учир нь: “****” ХХК-ийн Завхан аймаг дахь салбарын “Худалдааны төлөөлөгч”-өөр ажиллаж байсан ***** нь ажилтнуудыг томилох, чөлөөлөх, урамшуулах, сахилгын шийтгэл оногдуулах болон тэдгээрийн ажлыг удирдан зохицуулах зэрэг бүрэн эрх, чиг үүргийг хэрэгжүүлдэггүй, хөрөнгө захиран зарцуулах үйл ажиллагаанд шийдвэр гарган оролцдоггүй болох нь уг байгууллагатай хийсэн эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, Хөдөлмөрийн гэрээ, Зээлийн борлуулалтын үйл ажиллагааны журмаар тогтоогдож байна.
Түүнчлэн шүүгдэгч **** түүний ажил, албан тушаалыг тухайн аж ахуйн нэгжийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтанд хамааруулахгүй учир бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд уг хөрөнгөөс хууль бусаар өөрийн мэдэлд үнэ төлбөргүйгээр шилжүүлэн авсныг “албан тушаалын байдлаа ашигласан” гэж дүгнэх үндэслэлгүй байна.
Хохирол тооцсон талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлөх үүрэгтэй байна.
**** ХХК-д шүүгдэгч ****-аас хохиролд 3,682,379 төгрөг+ цалингийн тооцоо 1,137,513 төгрөг = нийт 4,819,892 төгрөгийг төлсөн болох нь хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчээс 39,731,288 төгрөгийг гаргуулж **** ХХК-нд олгох нь зүйтэй.
Харин **** ХХК-д учирсан 89,082,379 төгрөгийн хохирлоос хохирогч ****-ны нэхэмжилсэн 44,531,199 төгрөгийг хасаж хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчээс хохирогч, иргэний нэхэмжлэгч **** нь 44,531,199 төгрөгийг иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч **** нь гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдаанд гэм хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлснийг дурдах нь зүйтэй.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал, уг гэмт хэрэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэслэл, хохирлын талаар шийдвэрийн дээрх хэсэгт дүгнэлээ.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар :
Шүүгдэгч ****-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ****-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.
Шүүгдэгч ****-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “учруулсан хохирлоо төлөхөө илэрхийлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, харин түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч ****-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, хохирлоо нөхөн төлөхийг илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал түүний хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч **** нь 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч **** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний иргэний үнэмлэх хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1,7.1.8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ****-ын ****-д холбогдох эрүүгийн 2323000230007 дугаартай хэргийг Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.
2.Шүүгдэгч ****-ын ****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****-д 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ****-д оногдуулсан 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 6,000,000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 01 /нэг/ жилийн хугацаанд тэнцүү хэмжээгээр буюу сард 500.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****-д оногдуулсан 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж /15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****-аас 39,731,288 төгрөгийг гаргуулж **** ХХК-д олгож, хохирогч ****ы нэхэмжилсэн 44,531,199 төгрөгийг хасаж хэрэгсэхгүй болгосугай.
7.Шүүгдэгчээс хохирогч, иргэний нэхэмжлэгч **** нь 44,531,199 төгрөгийг иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээсгүй.
8.Шүүгдэгч ****-д 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Шүүгдэгч ****-ын **** нь тогтоол гарахын өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй,түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч зөвхөн иргэний нэхэмжлэгчтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДЭЛГЭРМАА