| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамбазарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2022/04826/И |
| Дугаар | 183/ШШ2023/01119 |
| Огноо | 2023-04-10 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 183/ШШ2023/01119
2023 оны 04 сарын 10 өдөр Дугаар 183/ШШ2023/01119 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоотод оршин суух, овогтой, Э.Д /паспортын дугаар /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ж.Г /РД: 2543729/,
Хариуцагч:, Х.Б /РД:/ нарт холбогдох,
Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч нарт даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Нямжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Жавхланбаяр, хариуцагч Ж.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхжаргал, хариуцагч Х.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Энхжин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхамсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ..., овогтой,Э.Д нь ЖГ-ийн барьж ашиглалтад оруулсан орон сууцыг 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр худалдан авч, нүүж орсон. Тухайн орон сууцны захиалгын гэрээг 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Ж.Г-ийн байран дээр очиж, иргэн Б.Х, Г.О нараас шилжүүлэн авсан бөгөөд 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөр огноолсон барилгад хөрөнгө оруулах гэрээг Ж.Г-тай байгуулсан. Гэрээ байгуулах үед тухайн компанийн борлуулалтын ажилтан Та захиалгын гэрээгээ шилжүүлээд авчих юм бол 30 хоногийн дотор таны нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гарна гэж хэлсэн. Миний худалдан авсан орон сууцны үнийг 2019 оны 10 сарын 04-ны өдөр 210 109 300 төгрөгийг төлж, дууссан. Төлбөр тооцоо дууссанаас хойш өнөөдрийг хүртэл байрны өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй, өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадахгүй байна. Иймд намайг 0 хариуцагч Ж.Г болон Х.Б-д өмчлөх эрхийг бүртгүүлэхтэй холбоотой шаардлагатай баримт бичгийг бүрэн гаргаж өгөхийг даалгаж өгнө үү гэв.
2. Хариуцагч ЖГ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: ... нэхэмжлэгчийн худалдан авсан 0 тоотод байрлах, 74,74 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг хариуцагч ЖГ нь барьж ашиглалтад оруулан, захиалагч талаас үнийг бүрэн төлсөн тул тухайн орон сууцыг хүлээлгэн өгсөн байдаг. Нэхэмжлэгч төлбөрийн үлдэгдэлгүй бөгөөд тухайн орон сууцны хууль ёсны өмчлөгч гэдэгтэй манай компани маргаагүй тул түүнийг уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Харин ХБ манай компани зээлийн гэрээтэй холбоотой маргаан үүссэнээс шалтгаалан өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгүүлэхэд манай компаниас үл шалтгаалж байгаа... гэв.
3. Хариуцагч ХБ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай ХБ болон ЖГ-ийн хооронд 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ЗГ/149 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож талуудын хооронд 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн ЗБ/149-21 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-ний дагуу 00 дугаар хороо, 13312, 00 гудамж, 0 тоотод байрлах, 5,609 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө бүхэлдээ банкны барьцаанд байгаа болно. Тухайн барьцааны гэрээг бичгээр байгуулан, нотариатаар батлуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд гэрээ хүчин төгөлдөр байгаа. Барьцааны гэрээний дагуу орон сууцнаас тэргүүн ээлжинд зээлийн гэрээний шаардлагаа хангуулах этгээд нь банк болно. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д Үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол барьцаалагч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй гэж, мөн хуулийн 41.2-т Барьцаалагчийн шаардлагыг биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар барьцааны зүйлийг худалдахыг шаардах эрхтэй гэж тус тус заасан. Нэхэмжлэгч Б.А болон хариуцагч ЖГ-ийн хооронд байгуулагдсан гэрээ нь 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр буюу цаг хугацааны хувьд банкны барьцааны эрх үүссэн үеэс хойш байгуулагджээ. Барьцааны гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-д Гэрээний 4.2-д заасан мэдэгдэлд хуанлийн 30 хоногийн дотор барьцаалуулагч хариу өгөөгүй буюу үүргээ биелүүлээгүй бол банк нь барьцааны зүйлийг шүүхийн журмаар худалдах ажиллагааг эхлүүлнэ гэж, 6 дугаар зүйлийн 6.1.1-д Зээлдэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зөрчсөн, зээлийн гэрээний үндсэн болон хуваарьт хугацаанд зээл, үндсэн болон хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөөгүй тохиролдолд барьцааны зүйлийг гэрээнд заасан журмаар худалдан борлуулж, барьцаагаар хангагдах шаардлагыг хангуулах гэж, 6 дугаар зүйлийн 6.2.2-т Гэрээнд өөрөөр заагагүй бол зээлдэгч барьцаагаар хангагдах шаардлагыг төлж барагдуулсан тохиолдолд барьцааны зүйлийн бичиг баримтыг барьцаалуулагчид хүлээлгэн өгч, барьцааны зүйлийг барьцаанаас чөлөөлнө гэж тус тус заасан. Тодруулбал, зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд банк түүний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өөрийн барьцаанд буй үл хөдлөх эд хөрөнгийг худалдах эрхтэй. Мөн зээлийн гэрээний үүрэг биелэгдээгүй тохиолдолд банк барьцаалуулагчид барьцааны зүйлийн бичиг баримтыг хүлээлгэн өгөх үүрэг хүлээхгүй. ЖГ нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байгаа тул барьцааны зүйлийг чөлөөлөх, барьцааны эрхийг дуусгавар болгох үндэслэл бүрдээгүй байгаа болно. Нэхэмжлэгчийг тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоосон ч гэсэн банкны барьцааны шаардлага хэвээр үлдэх болно. Харин ЖГ нь зээлийн төлбөрийг төлсөн тохиолдолд тухайн байрыг барьцааны зүйлээс хэсэгчлэн чөлөөлөх боломжтой болно гэв.
4. Нэхэмжлэгчээс 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ, итгэмжлэл, 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 21/683 дугаар ЖГ-ийн хариу хүргүүлэх тухай албан тоот, Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах тухай мэдэгдэл, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, ЖГ-иас 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 00 тоот тодорхойлолт, 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 21/537 тоот залруулга гэх албан бичиг, эдгээр баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
Хариуцагч ЖГ-иас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, хариуцагч ХБ-иас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэлийг тус тус шүүхэд баримтаар өгчээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч , овогтой, Э.Д нь ЖГ-тай 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 160328 дугаартай Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ-г байгуулж, 00 гудамж, 0 дугаар байрны 13 давхрын 654 тоотод байрлах, 74,74 м.кв талбай бүхий, 3 өрөө орон сууцыг 210 109 300 төгрөгөөр захиалан бариулах, гүйцэтгэгч нь уг орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгөх үүргийг тус тус хүлээсэн.
Нэхэмжлэгч нь эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр хариуцагч ЖГ-тай 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гэрээ байгуулж, тус орон сууцыг худалдан авсан, төлбөр бүрэн төлөгдсөн талаар талууд маргаагүй.
Талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаанд хамаарна. Гэрээ хүчин төгөлдөр байна.
Гэрээний зүйл болох орон сууцыг нэхэмжлэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн байх ба нэхэмжлэгч нь дээрх гэрээний дагуу орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг шаардах эрхтэй.
Хариуцагч ЖГ нь 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн ЗБ/149-21 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-ний дагуу дээрх 00 гудамж, 00 тоот орон сууцны зориулалттай 95 хувийн гүйцэтгэлтэй барилгыг /5,609 м.кв талбай бүхий/ хариуцагч ХБ-ийн зээлийн барьцаанд барьцаалсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч ХБ нь Жигүүр гранд групп ХХК нь тухайн барьцаа хөрөнгөд ноогдох зээлийн төлбөрийг төлснөөр дээрх барьцаанаас хэсэгчилэн чөлөөлөх боломжтой талаар хариуцагч тайлбарласан.
Хэдийгээр тухайн 756 дугаар барилгыг бүхэлд нь ХБ-ийн зээлийн барьцаанд барьцаалсан болох нь тогтоогдож байх боловч шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага буюу өмчлөгч болохыг тогтоосноор 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн ЗБ/149-21 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-ний хүчин төгөлдөр байдалд болон гэрээний талуудын эрх, ашигт сөргөөр нөлөөлөх байдал үүсэхгүй тул хамтран хариуцагч ХБ-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
5. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 112 дугаар зүйлийн 112.1-д зааснаар нэхэмжлэгчийг 0 гудамж, 0, 756 дугаар байр, 654 тоотод байрлах, 74,74 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгүүдийг гаргаж өгөхийг хариуцагч ЖГ-д даалгаж шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 112 дугаар зүйлийн 112.1-д зааснаар нэхэмжлэгч овогтой Э.Д /паспортын дугаар 0/-ыг 0 гудамж, Парк вью хотхон, 756 дугаар байр, 654 тоотод байрлах, 74,74 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгүүдийг гаргаж өгөхийг хариуцагч ЖГ-д даалгаж, хариуцагч ХБ-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 138 297 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ЖГ-иас улсын тэмдэгтийн хураамжид 1138 297 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч овогтой Э.Д /паспортын дугаар 0/-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ