Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2023/0386

 

 

    2023         04           24                                     128/ШШ2023/0386

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ц.Мөнхзул би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “3” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Х******* овогт П*******ийн А******* /РД:*******/,

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: У.Х*******,

Хариуцагч: Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ю.А*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.А*******,

Гуравдагч этгээд: У*******,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Мө*******, Ш.Н нарын хоорондын шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х*******, хариуцагч Ю.А*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1. Иргэн С.Баас Авлигатай тэмцэх газарт хандан 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр “... П.А******* нь өөрийн эрх мэдэл албан тушаалын хүрээнд шударга ёс, ёс зүйн хэм хэмжээг энэ байгууллагад мөрдөхгүй цаашлаад ажилтан тогтвортой, сэтгэл ханамжтай ажиллах үндсийг үгүй хийж байгаа тул миний бие энэхүү өргөдлийг гаргаж байна” гэх агуулга бүхий өргөдөл гаргасан.

1.2. Уг өргөдлийг Авлигатай тэмцэх газрын 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 05/10831 тоот албан бичгээр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргад хандан “...иргэний гомдолд дурдсан асуудлыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасныг үндэслэн харьяаллын дагуу шалгуулахаар шилжүүлж байна” гэж шилжүүлсэн.

1.3. Үүний дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ю.А******* хяналт шалгалт хийж, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 0 дугаартай шийтгэлийн хуудсаар П.А*******д Зөрчлийн тухай хуулийн 10.16.9 дүгээр зүйлийн 9.2-т зааснаар 500,000 төгрөгийн шийтгэл ногдуулсан.

1.4. П.А******* уг шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандан гомдол гаргасан байх бөгөөд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 06-04/2316 тоот албан бичгээр “... эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ гэж заасны дагуу та харьяалагдах нутаг дэвсгэрийнхээ Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандана уу” гэсэн хариуг өгсөн байна.

1.5. Улмаар П.А*******гаас Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хяналтын улсын байцаагч Ю.А*******, Ц.О нарт холбогду 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ю.А*******ийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 00 тоот шийтгэлийн хуудас, мөн тус хэлтсийн улсын байцаагч Ю.А*******, Ц. О нарын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай даалгаврыг тус тус хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлага гаргасан.

 

Хоёр.Гомдлын үндэслэл:

2.1. Гомдол гаргагчаас тус шүүхэд ирүүлсэн гомдолдоо: “П*******ийн А******* миний бие Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Захиргаа, хүний нөөцийн албаны үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллах бөгөөд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ю.А*******ийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 00 тоот шийтгэлээр 500 нэгжээр торгосныг, мөн тус хэлтсийн улсын байцаагч Ю.А*******, Ц. О нарын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай даалгаврыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Улсын байцаагчийн 00 тоот шийтгэлийн хуудсаар 500 нэгжээр П.А******* намайг торгохдоо Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9 дэх хэсгийн 9.2-д зааснаар цохих олговрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хугацаанд нь олгоогүй тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ.

Тодруулбал, манай байгууллагын ажилтан С.Бын ур чадвар-н олговрыг хугацаанд олгоогүй гэх үндэслэлээр торгохдоо нөхцөл байдлыг тодруулаагүй. Тухайлбал,

1. Эмнэлгийн ерөнхий захирал Б.Хын албан бичиг хэргийн программаар “Журмын дагуу шийдвэрлэх” гэж цохсон үүрэг даалгаврын дагуу албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлж, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.15-д зааснаар дээд албан тушаалтнаа үнэн зөв, бодит мэдээллээр хангаж, ур чадварын нэмэгдэл хөлсийг олгох боломжгүй гэдгийг харилцан зөвлөлдсөн болно.

2. Засгийн Газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтад зааснаар байгууллагын төсвийн шууд захирагч эрх мэдлийнхээ хүрээнд шийдвэрлэх боломж байсан бөгөөд П.А******* миний бие нь эцсийн шийдвэрийг гаргаж батлах эрх бүхий албан тушаалтан биш юм.

3. Засгийн Газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтын 4-д зааснаар Ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлтийг салбарын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн тогтоох боловч байгууллага дотооддоо 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ерөнхий захирлын А/185 тоот тушаалаар батлагдсан журмын 3.2.6-д ур чадварын нэмэгдэл олгох шалгуурыг тусгаж гаргасан болно.

4. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 38 дугаар зүйлийн 38.1, 117 дугаар зүйлийн 117.3-д тус тус зааснаар нэмэгдэл урамшуулал, олговрыг зөвхөн хамтын гэрээ болон байгууллагын дотоод журамд зааснаар зохицуулах бөгөөд хамтын гэрээг ажил олгогчтой зөвхөн Үйлдвэрчний эвлэл, байхгүй тохиолдолд ажилчдын төлөөлөл байгуулах эрх орчинтой, хамтын гэрээг хөдөлмөрийн шинэ хууль тогтоомжид тохиру шинэчлээгүй, энэ үүргийг зөвхөн П.А******* хүлээдэг эсэх, ажил олгогч буюу байгууллагын удирдлага хүлээдэг эсэхэд дүгнэлт хийлгүй зөвхөн намайг буруутгах боломжгүй. Өөрөөр хэлбэл, Захиргаа, хүний нөөцийн алба нь энэ асуудлыг шийдвэрлэх, тэр дундаа түр орлон гүйцэтгэж буй албан тушаалтнаас болж ур чадварыг нэмэгдлийг олгоогүй гэх нөхцөл нь тогтоогдохгүй.

Мөн Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9 дэх хэсгийн 9-д “Ажил олгогч” гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “ажил олгогч” гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр хүнийг ажиллуулж байгаа дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага /түүний салбар, төлөөлөгчийн газар/, Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол олон улсын байгууллага, түүний төлөөлөгчийн газар, алба, нэгжийг” гэж тус тус зохицуулжээ.

Тухайлбал, зөрчил үйлдэгчийг буюу субъектийг тодорхойлохдоо зөвхөн ажил олгогч байхаар заасан бөгөөд У, эсхүл удирдах албан тушаалтан хамаарахаар заасныг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн зөрчил гаргажээ. Өөрөөр хэлбэл, албан даалгавар, шийтгэлд дурдсан үйл баримт буюу ур чадварын урамшууллыг П.А******* саатуулсан, хойшлуулсан эсэхэд дүгнэлт өгөлгүй шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн.

Дээрх асуудлыг зөвхөн П.А******* миний бие нь бие даан шийдвэрлэх асуудал биш тул хувь хүнд торгууль тавьж, хамтын хариуцлага хүлээж гүйцэтгэх ажлыг хариуцах эрх бүхий албан тушаалтнуудад хүргүүлэх ёстой албан даалгаврыг хүргүүлж байгааг зөвшөөрөхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.7-д “Хууль тогтоомжийн дагуу олговол зохих цалин хөлс, олговрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсхүл хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээгээр тогтоосноос доогуур хэмжээгээр олгосон бол буруутай этгээдэд энэ хууль, Зөрчлийн тухай хууль болон холбогдох бусад хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж зохицуулах бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан шийтгэл, албан даалгавар хэвээр үлдсэн тохиолдолд намайг хөдөлмөрийн сахилгын арга хэмжээ авах үр дагавартай, мөн 500,000 төгрөг зэргээр торгосон нь миний эрхийг ноцтой зөрчжээ. Иймд захиргааны хэрэг үүсгэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Урьдчилсан шийдвэрлэх ажиллагаанд Зөрчил шалган шийдвэрлэх, Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу хариуцагч нарын дээд шатны албан тушаалтан, байгууллага буюу Мэргэжлийн хяналтын Ерөнхий газарт хандсан бөгөөд 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 06-04/2316 дугаартай албан бичгээр гомдлыг Прокурорын нэгдсэн бүртгэлд авагдсан учраас захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандах талаар хариу хүргүүлсэн болно” гэжээ.

2.2.Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тушаал дээр зөвшөөрөв гэж бичиж байгаа асуудал бол байгууллагын бүтцээс санхүүд зарцуулах эрх бүхий албан тушаалтан биш гэж үзэж байгаа. Б.Х захирал андуураад бичсэн бол яах вэ?

Цалин хөлстэй холбоотой тушаалууд гарсан байгаа. Гэхдээ үүнийг хэнд зөвшөөрөөд байгаа гэдэг талаар хоёр дах заалтаараа байх ёстой. Санхүү хэлтсийн албаны дарга гэдэг хүнд ерөнхий захирал зөвшөөрөв гэж явж байгаа. Гэтэл хүний нөөцийн албаны дарга тодорхойлолтоор даргын тушаалын биелэлтэд хяналт тавих, хангах зохион байгуулах үүрэгтэй албан тушаалтан юм. Дарга нь андуураад тавьсан асуудал дээр энэ хүн мөн гээд энэ хүнийг шийтгээд байж болохгүй. С.Бын нэмэгдэл цалин хөлстэй холбоотой асуудлыг журмын дагуу шийдвэрлэсэн. Дахиад авна гээд байна уу гэдэг нь тодорхой бус байна. Улмаар тус хүсэлт явсаар байгаад шийдвэрлэгдээд олгохгүй гээд шийдвэр нь гараад олгоогүй явсан асуудал байгаа. Нэмэгдэл хөлсний асуудал өөрөө эрх олгосон асуудлаар тухайн байгууллагын санхүүтэй холбоотой асуудал юм. Төсвийн тухай хуулиар нэмэгдэл хөлс олгох гэж байгаа бол тухайн жилийн төслийг боловсруулаад батлуулаад улсын төсвөөс гаргах ёстой. Тэр хүний нэр бичигдсэнээр хариуцах албан тушаалтан мөн үү, биш үү гэдэгт дүгнэлт хийгдээгүй байгаа. Байгууллагын бүтцийн хувьд санхүүгийн албаны дарга хариуцах ёстой хүн хэнд нь зөвшөөрөөд байгаа вэ гэдэг зүйл байна. П.А******* тушаалын төсөл боловсруулаад алдаад байна уу цалингийн олгоогүй үйлдэл дээр алдаад байна уу гэдэг нь тодорхойгүй асуудал байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

 

Гурав. Хариу тайлбар, татгалзал:

3.1. Хариуцагч Ю.А******* тус шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Авлигатай тэмцэх газраас Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, П апартмент хотхоны 1 тоот хаягт оршин суугч иргэн С.Бын Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж, албан хаагчдын ур чадварын нэмэгдэл болон бусад цалин хөлсийг буруу олгож, тэдгээрийн эрх ашгийг зөрчиж байна гэх уийн Захиргаа, Хүний нөөцийн албаны Даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч П.А*******д холбогду ирүүлсэн гомдлыг судлан иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасныг үндэслэн харьяаллаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт шилжүүлсэн гомдол мэдээлэлтэй танилцаад, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1.1 дэх заалт /Эрх бүхий албан тушаалтан хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ/-ын дагуу оролцогчдоос мэдүүлэг, тайлбар авч, холбогдох бичиг баримтыг байгууллага, албан тушаалтнаас гаргу, /гомдолд дурдсан асуудлын хүрээнд/ хяналт шалгалтыг нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, 03-Б2208 дугаартай хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн материалыг Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурорт хянуулж ажилласан.

Иргэн П.А******* нь нэхэмжлэлдээ: Улсын байцаагчийн 00 тоот шийтгэлийн хуудсаар намайг 500 нэгжээр торгохдоо Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9 дэх хэсгийн 9.2-д зааснаар Зохих олговрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хугацаанд нь олгоогүй тул хялбаршу журмаар шийдвэрлэжээ. Тодруулбал, манай байгууллагын ажилтан н.Бын "ур чадвар"-ын олговрыг хугацаанд нь олгоогүй гэх үндэслэлээр торгохдоо нөхцөл байдлыг тодруулаагүй. Тухайлбал:

1. Эмнэлгийн Ерөнхий захирал Б.Хын албан бичиг хэргийн программаар “Журмын дагуу шийдвэрлэх” гэж цохсон үүрэг даалгаврын дагуу албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлж, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.15-д зааснаар дээд албан тушаалтнаа үнэн зөв, бодит мэдээллээр хангаж, ур чадварын нэмэгдэл хөлсийг олгох боломжгүй гэдгийг харилцан зөвлөлдсөн болно.

2. Засгийн Газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 4-р хавсралтад зааснаар Байгууллагын төсвийн шууд захирагч эрх мэдлийнхээ хүрээнд шийдвэрлэх боломж байсан бөгөөд П.А******* миний бие эцсийн шийдвэрийг гаргаж батлах эрх бүхий албан тушаалтан биш юм.

3. Засгийн Газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 4-р хавсралтад зааснаар ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлтийг салбарын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн тогтоох боловч байгууллага дотооддоо 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Ерөнхий захирлын А/185 тоот тушаалаар батлагдсан журмын 3.2.6-д ур чадварын нэмэгдэл олгох шалгуурыг тусгаж гаргасан болно.

4. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 38 дугаар зүйлийн 38.1, 117 дугаар зүйлийн 117.3-д тус тус зааснаар нэмэгдэл урамшуулал, олговрыг зөвхөн хамтын гэрээ болон байгууллагын дотоод журамд зааснаар зохицуулах бөгөөд хамтын гэрээг ажил олгогчтой зөвхөн Үйлдвэрчний эвлэл, байхгүй тохиолдолд ажилчдын байгуулах эрх орчинтой, хамтын гэрээг хөдөлмөрийн шинэ хууль тогтоомжид тохиру шинэчлээгүй, энэ үүргийг зөвхөн П.А******* хүлээдэг эсэх, ажил олгогч буюу байгууллагын удирдлага хүлээдэг эсэхэд дүгнэлт хийлгүй зөвхөн намайг буруутгах боломжгүй. Өөрөөр хэлбэл, Захиргаа, Хүний нөөцийн алба нь энэ асуудлыг шийдвэрлэх, тэр дундаа түр орлон гүйцэтгэж буй албан тушаалтнаас болж ур чадварын нэмэгдлийг олгоогүй гэх нөхцөл нь тогтоогдохгүй. Мөн Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9 дэх хэсгийн 9.2-д “Ажил олгогч” гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “ажил олгогч” гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр хүнийг ажиллуулж байгаа дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага /түүний салбар, төлөөлөгчийн газар/, Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол олон улсын байгууллага, түүний төлөөлөгчийн газар, алба, нэгжийг” гэж тус тус зохицуулжээ. Тухайлбал, зөрчил үйлдэгчийг буюу субъектийг тодорхойлохдоо зөвхөн ажил олгогч байхаар заасан байхад хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн нь миний эрхийг ноцтой зөрчсөн тул Захиргааны хэрэг үүсгэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэжээ...

Иймд: Авлигатай тэмцэх газрын 2022 оны 08 дугаар сарын 26-ны 05/10831 дугаартай албан бичгээр ирүүлсэн гомдол мэдээллийг 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 52 дугаар зүйлийн 52.1 дэх заалтуудыг удирдлага болгон 02-01/779 дугаартай Төлөвлөгөөт бус хяналт шалгалтын удирдамж батлу хяналт шалгалт хийж, хуулийн 104.7 дахь заалтаар “Ур чадварын нэмэгдлийг нөхөн олгуулах тухай” 2022 оны 09 дүгээр сарын 30-ны 02-06-03 дугаартай улсын ахлах байцаагчийн актыг тогтоож, хүргүүлсэн. /Холбогдох материалууд баримтаар авагдсан/

Мөн гомдол мэдээллийн дагуу удирдлагаас томилсон улсын /ахлах/ байцаагчдын хамт Уийн ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Х, Эмнэл зүй эрхэлсэн дэд захирлын албан үүргийг түр хавсран гүйцэтгэгч, ЭТҮЧАБА-ны дарга Б.Д, Захиргаа, Хүний нөөцийн албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч П.А******* болон Санхүүгийн албаны дарга Б.О, Бичиг хэргийн эрхлэгч С.Х, хуулийн зөвлөх Б.Т, гомдол гаргагч иргэн С.Б нартай биечлэн уулзаж, Хөдөлмөрийн тухай хууль, хуулийг дагаж гарсан дүрэм журмын хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, тайлбар мэдүүлгийг авч, Эрүүл мэндийн яаманд хандсан иргэн С.Бын өргөдлийг шийдвэрлэх өргөтгөсөн хурлын тэмдэглэл болон холбогдох баримтыг гаргу, зургаар баримтжуулж ажилласан.

Угийн бичиг хэргийн программд иргэн С.Бын “Ур чадварын нэмэгдэл хүсэх тухай” хүсэлт нь /Угийн дотоод журмын 11.7.5-д заасны дагуу ур чадварын нэмэгдлийг олгож өгнө үү/ 2022 оны 05 дугаар сарын 17-нд бүртгэгдсэн /1 хуудас/, хүсэлттэй эмнэлгийн Ерөнхий захирал Б.Х танилцаад “Зөвшөөрөв” гэсэн цохолт хийсэн..., бүртгэлийн ажилтан С.Х 2022 оны 07 дугаар сарын 05-нд хүсэлтийг бүртгэсэн /мягмар гариг/..... Эмнэлгийн Ерөнхий захирал Б.Х хүсэлтийг 2022 оны 07 дугаар сарын 06-нд /лхагва гариг/ Захиргаа, хүний нөөцийн албаны Даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч П.А*******д “Өргөдөлтэй танилцаж, журмын дагуу шийдвэрлэх” гэж цохсон..., 2022 оны 07 дугаар сарын 08-нд /баасан гариг/ П.А******* хүний нөөцийн менежер О.Лд “Одоогоор боломжгүйг албан ёсоор мэдэгдэж, баримтжуулах” ..., 2022 оны 07 дугаар сарын 08-нд О.Л “Ур чадварын нэмэгдэл олгох боломжгүй” гэж шийдвэрлэсэн. /албан бичиг хөтлөлтийн системээс дэлгэрэнгүй мэдээллийг гаргу авсан/.

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16.1. Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ. Мөн Угийн “Хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ”-г шинэчлэн батлах тухай 2022 оны 04 дүгээр сарын 23-ны ерөнхий захирлын А/135 дугаартай тушаалын 19.2.4 дэх заалт. Ажилтны хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш хуанлийн 30 хүртэл хоногийн дотор багтаан шийдвэрлэн гэж заасан. Харин С.Бын хүсэлтийг хуанлийн 52 хоногт шийдвэрлэсэн байна.

Зөвшилцөл гэдэг нь хүмүүс хамтдаа хийхийг хүсэж буй зүйлс дээрээ харилцан тохиролцох, иргэдийн оролцоог хангах /Зөвлөлдөх санал асуулгын тухай Монгол Улсын тухай хууль. Хуулийн зорилт нь нийтийн эрх зүйн хүрээнд зөвлөлдөх санал асуулгыг энэ хуульд заасан асуудлаар зохион байгуулж төрийн үйл хэрэгт зөвлөлдөх арга хэлбэрээр иргэдийн оролцоог хангахад оршино 2017.02.09/ үйл явц юм.

Ерөнхий захирал Б.Х мэдүүлэгтээ: Санхүү, бүртгэлийн албаны нягтлан бодогч С.Бын гомдлыг үзэхэд ажил олгогчийн зүгээс санхүү, бүртгэлийн албаны дарга С.Банзрагч /өмнөх/, О нар албаны ачаалал их, нягтлангууд байнга оройтож байна гэсэн зүйлсийг удаа дараа хэлж байсан. Тухайн эмнэлэгт орсон шинэ ажилтан хэзээнээс ямар нэмэгдлүүдийг авч болох тухай дотоод журамд заасан байдаг. Тухайн ажилтны хүссэн ур чадварын нэмэгдлийг Угийн ажилчдын хувьд 2019, 2020 онд цалинг шинэ журмаар олгохдоо цалинг бууруулахгүй үүднээс ажилчдад ур чадвар нэрээр олгосон гэсэн мэдээллийг Захиргаа, хүний нөөцийн албанаас надад мэдээлж  байсан. Тухайн үед ажилтны гомдлыг албаны дарга барьж орж ирэхэд ажлын ачаалал их байгаа, шинээр орон тоо нэмэх боломжгүй бол Захиргаа хүний нөөцийн албатай ярилцаад өгөх боломжтой бол өгч болно. Дотоод журмын дагуу шийдвэрлэх гэж цохсон. Харин үүнээс хойш яагаад үл ойлголцол гарч, ажилчин гомдол гаргах болсныг ойлгохгүй байна. Одоогоор У*******т ур чадварын нэмэгдлийг ингэж олгоно гэсэн журам байхгүй, дотоод журам дээр нэмэгдэл цалин олгох журмын дагуу явж байгаа. Ажил олгогчийг төлөөлж У*******т Захиргаа хүний нөөцийн алба анх ажилд орж байгаа хүнд ажилтны цалин, урамшуулал, ажлын ачааллыг үнэлэх, дүгнэх үйл ажиллагааг хийж, ажилтанд танилцуулах үүрэгтэй. Мөн гомдлыг сарын дотор шийдвэрлэж, хариуг хүргүүлдэг. Ур чадварын нэмэгдэл нь ур чадварт нь биш, тухайн үеийн удирдлагууд цалинг бууруулахгүй тэгшитгэх үүднээс олгосон гэж ойлгосон гэх тайлбарыг өгсөн.

Санхүү бүртгэлийн албаны дарга Б.Оийн тайлбар: Нягтлан бодогч С.Б нь Санхүү бүртгэлийн албанд ур чадварын нэмэгдлийн хүсэлтээ 6 дугаар сарын 16-23-ны өдрүүдэд өгсөн. Өргөдөл бичих шалтгаанаа тайлбарлахдаа “Одоо миний бие жирэмсний тэтгэмж авах шаардлага үүсэж байгаа. Миний ур чадварыг үнэлээд ур чадварын нэмэгдэл олгоно уу. Би одоо авбал 7,8-р сард л авна, тэгээд жирэмсний амралтаа авна”. С.Бын учирлан тайлбарласныг миний бие захирал Б.Хд уламжлан, захирал зөвшөөрсөн. Улмаар уг цохсон өргөдлийг өөрт нь буюу С.Бд өгч, үүнийг бичиг хэрэгт өгөх ёстойг хэлсэн.

Угийн хуулийн зөвлөх Б.Т: Угийн Санхүү бүртгэлийн албаны эмийн орлогын нягтлан бодогч С.Б нь 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр эмнэлгийн ерөнхий захирал Б.Хд хандан ур чадварын нэмэгдэл авах хүсэлт ирүүлж ерөнхий захирал Хөдөлмөрийн тухай хууль, Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралт төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журамд заасан эрх үүргийн хүрээнд зөвшөөрөн, С.Бын хүсэлтийн дагуу Захиргаа, Хүний нөөцийн албанаас тушаалын төсөл боловсру ерөнхий захирлаар батлу тухайн ажилтанд ур чадварын нэмэгдлийг олгох байсан боловч удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүйн улмаас дээрх зөрчил үүссэн. Захирлаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй нь дараах хууль, дүрэм, журмыг зөрчиж байна. Үүнд:

Хөдөлмөрийн тухай хуулийн 42.2.7. /Ажил олгогчийн удирдах чиг үүргээ хэрэгжүүлэхэд хүндэтгэлтэй хандах, ажил олгогч, ажил олгогчийн төлөөлөгчийн хууль ёсны үүрэг даалгаврыг цаг тухайд нь бүрэн биелүүлэх/;

Хөдөлмөрийн тухай хуулийн 104.7. /Хууль тогтоомжийн дагуу олговол зохих цалин хөлс, олговрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсвэл хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ тогтоосноос доогуур хэмжээгээр олгосон бол буруутай этгээдэд энэ хууль, Зөрчлийн тухай хууль болон холбогдох бусад хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ/;

Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралт, байгууллагын хөдөлмөрийн дотоод хэм хэмжээний 11.7.1.5, 13.2.1.6, 13.2.4.1 заалт, эмнэлгийн ерөнхий захирлын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/33 тоот тушаалаар батлагдсан ажлын цаг, цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс олгох журмын 3.2.6 заалт .... гэсэн тайлбар ирүүлсэн.

Нягтлан С.Бын Эрүүл Мэндийн яаманд хандсан өргөдлийг шийдвэрлэх өргөтгөсөн хурал: ЗХНА-ы дарга П.А******* “Албан дотроо хуралдсан хамт олны саналыг тусгасан протокол, хийсэн гүйцэтгэснийг үнэлсэн үнэлгээний дүгнэлт ирээгүй, үнэлэх боломжгүй байна. Ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлтийг судлаад олгох боломж байгаа эсэхийг бас судалж харлаа. Баримт нотолгоо, үндэслэл байхгүй ч журмын дагуух шалгуур үзүүлэлтүүдийг хангаж байгаа эсэхийг үзэхэд огт хангахгүй, олгох нөхцөл боломж үнэхээр алга гэжээ...

- Угийн ерөнхий захирлын 2020 оны 05 дугаар сарын 12-ны А/185 дугаар тушаалын хавсралт. Ажлын цаг, цалин, нэмэгдэл хөлс олгох журмын 3.2.6.1. /Ажилтны ажил гүйцэтгэх чадвар, арга барил, идэвх санаачилгыг дэмжиж үр бүтээлтэй ажиллуулах зорилгоор ур чадварын нэмэгдлийг олгоно/, 3.2.6.2. /Ажилтнуудын ур чадварын нэмэгдлийг шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэсэн Ажлын хэсгийн саналыг үндэслэн Ерөнхий захирал нэмэгдэл олгох асуудлыг шийдвэрлэнэ/, 3.2.6.3. /Эмнэлгийн удирдах гүйцэтгэх туслах албан тушаалтан ажилтныг албан тушаал эрхэлж байх хугацаанд нь ур чадварын нэмэгдэл олгох асуудлыг шалгуур үзүүлэлтийн дагуу албан тушаалын сарын үндсэн цалингаас 10-25 хувиар тооцож, сар бүр олгоно/ гэж заасан боловч Шалгуур үзүүлэлтүүдийн шалгуурын заалтын хүрээнд нягтлан бодох бүртгэлийн ажилтны үйл ажиллагаанд зохицуулсан дүрэм, журмыг баталж, улирал тутамд ажлын хэсэг дүгнэн, саналыг хүргүүлсэн баримт байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 102.1.1. /ижил үнэлэмжтэй ажил үүрэг гүйцэтгэж байгаа ажилтны цалин хөлсний хэмжээ адил байх/, 102.1.5./цалин хөлсийг тооцох аргачлал ил тод, ойлгомжтой байх/ дахь заалтад заасан цалин хөлсний зарчмыг баримтална.

Зөрчлийн тухай хуулийн 2.1 дэх заалт /Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ/, хуулийн 2.1.2 дахь заалт /Хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно/, хуулийн 2.1.3 дах заалт /Хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан шийтгэл оногдуулна/, хуулийн 3.1.1. /Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино/, 3.1.2. /Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна/, 3.1.3. /Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг үүргээ биелүүлээгүйтэй нь холбогдуулж шийтгэл оногдуулсан нь уг үүргээ биелүүлэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй/. Захиргааны хэрэг шийдвэрлэх тухай хуулийн 3.1.1. /Захиргааны байгууллага нь нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн засагласан шийдвэр гаргадаг, төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага, түүнчлэн Засгийн газрын байгууллагын зарим үүргийг төлөөлөн гүйцэтгэдэг, Засгийн газрын бус байгууллага, хууль болон нийтийн эрх зүйн гэрээний үндсэн дээр бусдыг захирамжилсан шийдвэр гаргаж, нийтлэг үйлчилгээ үзүүлдэг сургууль, эмнэлэг, холбоо, харилцаа, эрчим хүчний зэрэг байгууллагын захиргаа, нутгийн өөрөө удирдах ёсны болон шашны байгууллага зэрэг нийтийн эрх зүйн субъект болох байгууллагыг хэлнэ/, хуулийн 37.3. /Эс үйлдэхүй гэж Иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх хамгаалуулахаар гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно/.

Ут Монгол Улсын Эрүүл Мэндийн яамны 2022 оны 08 дугаар сарын 05-ны 3/164-Ө дугаартай “Өргөдөл шийдвэрлүүлэх тухай”, “Тус эмнэлгийн ажилтан С.Баас түүнд тодорхойгүй шалтгаанаар ур чадварын нэмэгдлийг олгохгүй, энэ асуудал дээр ялгавартай хандаж байгаа талаар Эрүүл Мэндийн яаманд ирүүлсэн байна. Иймд С.Бын өргөдлийг судлан, хууль, журмын дагуу ур чадварын нэмэгдлийг олгож, хохиролгүй болгох, эсхүл ур чадварын нэмэгдлийг олгоогүй шалтгаан, эрх зүйн үндэслэлийг тодорхой тайлбарлан хэлж асуудлыг шийдвэрлэх, цаашид цалин урамшуулалтай холбоотой асуудлыг хууль, журмын дагуу шийдвэрлэх, аливаа шагнал, урамшууллын асуудлыг ил тод, нээлттэй байлгах, энэ чиглэлээр ажилтнуудаас дахин гомдол санал гаргахгүй ажиллахад онцгой анхаарахыг албан бичигт дурдсан.

Уийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны А/33 дугаартай журмын 3.2.6, 2020 оны 05 дугаар сарын 12-ны А/185 дугаартай “Журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” журмын 2 дахь заалт. “Ажлын цаг, цалин нэмэгдэл хөлс олгох журам”-д орсон нэмэлт өөрчлөлтийн заалтыг 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн мөрдөж олгохыг үүрэг болгож, 3.2.1.5 дах заалтад Ур чадварын нэмэгдэл олгоно гэж тус тус заасан боловч, дээрх албан бичгийн хүрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн 102.1.5 дахь заалт. Цалин хөлсийг тооцох, аргачлал ил тод, ойлгомжтой байх зарчмыг баримталж, 108.1 дэх заалт. Ажилтны ур чадварын нэмэгдлийг хууль тогтоомж, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр тогтоож, албан тушаалтны чиг үүргийн дагуу байгууллагад мөрдөгдөж байгаа хууль, дүрэм, журам, дотоод журам, хэм хэмжээний хэрэгжилтийг хангаж, Уийн “Хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ”-г шинэчлэн батлах тухай 2022 оны 04 дүгээр сарын 23-ны ерөнхий захирлын 135 дугаартай тушаалын 15.2.2.8 дах заалт. Ажилтан “ажил олгогчийн удирдах чиг үүргээ хэрэгжүүлэх эрхэд хүндэтгэлтэй хандах, байгууллагын удирдлага, ажил олгогч, ажил олгогчийн төлөөлөгчийн хууль ёсны үүрэг даалгаврыг түргэн шуурхай, цаг тухайд нь зохих шаардлагын хэмжээнд бүрэн биелүүлэх, гүйцэтгэлийг хугацаанд нь эргэж танилцуулах" үүргээ биелүүлээгүй байна” гэжээ.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э тус шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “П.А******* нэхэмжлэлдээ: Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2 дах хэсэгт зааснаар шийтгэлийн хуудсаар торгохдоо нөхцөл байдлыг тодруулаагүй гэжээ. Хариулт: Зөрчлийн хавтаст хэрэгт хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ю.А******* нь зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан бүхий л арга хэмжээг авч, прокурорын хяналтад нотлох баримтыг бүрдүүлсэн нь дээрх хоёр хавтаст хэргээс бэлээхэн харагдаж байна.

1. П.А******* нэхэмжлэлдээ ... албан бичиг хэргийн программаар “Журмын дагуу шийдвэрлэх” гэж цохсон гээд байгаа, хариулт: гэтэл С.Бын өөрийн гараар тус байгууллагын захирал Хд бичсэн өргөдөлд "зөвшөөрөв" гэсэн цохолт /хавтаст хэргийн 1-5 дугаар хуудас/-т байна, мөн /хавтаст хэргийн 1-19 дүгээр хуудас/-т захирал Б.Х нь, мэдүүлэгтээ: “... дотоод журмын дагуу харилцан ярилцаж нэмэгдлийг олгохыг зөвшөөрөв гэсэн утгатай цохсон гэж мэдүүлсэн байна.

2. П.А******* нэхэмжлэлдээ: ... байгууллагын төсвийн шууд захирагч эрх мэдлийнхээ хүрээнд шийдвэрлэх боломж байсан бөгөөд П.А******* миний бие нь эцсийн шийдвэрийг гаргаж батлах эрх бүхий албан тушаалтан биш юм гэжээ.  Хариулт: одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.7-д ажил олгогчийн удирдах чиг үүргээ хэрэгжүүлэх эрхэд хүндэтгэлтэй хандах, ажил олгогч, ажил олгогчийн төлөөлөгчийн хууль ёсны үүрэг даалгаврыг цаг тухайд нь бүрэн биелүүлэх үндсэн үүрэгтэй гэж заасан байгаа. П.А******* нь үндсэн үүргээ биелүүлээгүй байна.

3. П.А******* нэхэмжлэлдээ ... ерөнхий захирлын А/185 тоот тушаалаар батлагдсан журмаар, ур чадварын нэмэгдэл олгох шалгуурыг тусгаж гаргасан болно гэжээ. Хариулт: Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд 40.4.2-т Төсвийн шууд захирагч нь хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд урамшуулах, хариуцлага тооцох эрхтэй гэж заасан. Уг бүрэн эрхийнхээ хүрээнд нягтлан Бд нэмэгдэл олгохыг зөвшөөрсөн нь өргөдлийн цохолтоос шууд харагдаж байна.

4. П.А******* нэхэмжлэлдээ: ... хамтын гэрээг хөдөлмөрийн шинэ хууль тогтоомжид тохиру шинэчлээгүй, энэ үүргийг П.А******* хүлээдэг эсэх, ажил олгогч буюу байгууллагын удирдлага хүлээдэг эсэхэд дүгнэлт хийлгүй зөвхөн намайг буруутгах боломжгүй гэжээ. Хариулт: Энэ тайлбар бол үнэндээ удирдах албан тушаалтны ёс зүйд нийцэхгүй, хариуцлагаас зугтсан, ажил үүрэгтээ чин сэтгэлээсээ хандаагүй байдлыг илтгэж байна.

5. П.А******* нэхэмжлэлдээ: ... “Ажил олгогч” гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасныг ойлгоно /...зөрчил үйлдэгчийг буюу субъектийг тодорхойлохдоо зөвхөн ажил олгогч байхаар заасан байхад хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн нь миний эрхийг ноцтой зөрчсөн/ гэжээ. Хариулт: дээрхээс харахад Зөрчил үйлдсэнээ нэхэмжлэлдээ П.А******* нь хүлээсэн байна. Уийн захирал Хүний нөөцийн албаны даргын түр орлон гүйцэтгэгчийн шууд захирах удирдлага нь бөгөөд өөрийн эрх мэдлийн хүрээнд үүрэг өгч нягтлан С.Бын өргөдөлд цохолт хийсэн байхад ажилтан П.А******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан ажилтны үндсэн эрх, үүргээ биелүүлээгүй байна.

Иймд улсын байцаагч Ю.А******* шийтгэлийн хуудсаар Уийн Захиргаа Хүний нөөцийн хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгч П.А*******д Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9 дэх хэсгийн 9.2-т зааснаар 500,000 төгрөгийн торгууль ноогдуулсан нь хуульд нийцсэн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.3.Хариуцагч Ю.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн гомдлын тухайд ур чадварын нэмэгдэл олгоогүй асуудлыг дотооддоо шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан. Хүсэлтийг хангахгүй учир Эрүүл мэндийн яаманд гомдол гаргасан байдаг. Тухайн хүн нь хүндэтгэн үзэх шалтгаантай буюу жирэмсэн эмэгтэй. Ковид өвчний нөхцөл байдал буюу ачаалалттай ажилладаг байсан. Ингээд Эрүүл мэндийн яамнаас нэгдсэн эмнэлэг рүү энэ асуудлаа шийдвэрлээрэй гээд албан бичиг өгөөд, буцааж шийдвэрлэсэн талаар хариу ирүүлнэ үү гэсэн байсан. Тухайн үед асуудлыг шийдээгүй Эрүүл мэндийн яаманд хариу хүргүүлсэн, ингээд С.Б удирдах албан тушаалтанд хэлээд шийдэгдээгүй учир дахин Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасан байдаг. Тухайн гомдолд Хөдөлмөрийн тухай хуулиас гадна ялгаварлан гадуурхах нөхцөл байдал массын хэмжээнд тавигдсан байсан. Хөдөлмөрийн харилцаа буюу ур чадварын нэмэгдлийг яагаад олгоогүй вэ? Хүндэтгэн үзэх шалтгаантай улмаар Үндсэн хуульд ялгаварлан гадуурхахгүй байх олон улсын суурь асуудлыг хэрэгжүүлж байдаг учраас гомдлыг харьяаллын дагуу мэргэжлийн хяналтын байгууллагад шилжүүлсэн байдаг. Ингээд мэргэжлийн хяналтын байгууллагад шилжүүлээд шалгалтын ажиллагаа явуулсан” гэв.

3.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагаа ерөнхийдөө зөрчлийн шийтгэврийг ажил олгогч байгууллагад оногдуулах ёстой байсан би эцсийн шийдвэр гаргадаг албан тушаалтан биш гэж яриад байгаа.  Хэрэгт  авагдсан баримтуудыг харахаар зөрчлийн дагуу зөрчигдсөн хуулийн заалт нь буруутай албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх заалт байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.7, мөн хэрэгт Угийн хүний нөөцийн даргын албан тушаалын тодорхойлолт байгаа. Энэ тодорхойлолтын 3 дугаар зорилтын хүрээнд дээрээсээ хоёр дах хэсэгт ажилтны цалин хөлс шагнал урамшууллын асуудлыг шийдвэрлэнэ, ажлыг удирдана зохион байгуулна гээд ард нь гэрээ хэлэлцээр хийх буюу хариуцан гүйцэтгэгч хянана гэсэн чиг үүрэгтэй байгаа. Энэ чиг үүргээ биелүүлээгүй гэж үзээд зөрчлийн гомдлыг улсын байцаагч шийдвэрлэсэн. Ажил олгогч энэ асуудлыг мэдэхгүй эцсийн шийдвэр гаргахгүй гэж шаардлага гаргаж байгаа тухайд үндэслэлгүй гэж үзэж байна“ гэв.

 

Дөрөв. Гуравдагч этгээдийн хариу тайлбар:

4.1. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н, Б.Мө******* нар тус шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тус эмнэлгийн ажилтан С.Бын “ур чадварын нэмэгдэл” олгохгүй байгаа тухай гомдлыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч, байцаагч нар шалгаж, тус эмнэлгийн Захиргаа, хүний нөөцийн албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан П.А*******г холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэн шийтгэл ногдуулж, тухайн зөрчлийн үр дагаврыг арилгуулах даалгаврыг ирүүлсэн. Улсын байцаагч нар ажилтан С.Бын гаргасан гомдлыг шалгахдаа эмнэлгийн холбогдох албан тушаалтнуудаас мэдүүлэг авч шаардлагатай баримт бичгийг гаргуулж авсан. /Энэ нь хариуцагч Ю.А*******ийн нэхэмжлэлийн хариу тайлбарт тодорхой байгаа бөгөөд мөн холбогдох баримтууд хэрэгт авагдсан байна/ Ажилтан С.Б “ур чадварын нэмэгдэл” авах хүсэлтээ эмнэлгийн захиралд 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр гаргасан бөгөөд эмнэлгийн Ерөнхий захирал Б.Х хүсэлтийг нь зөвшөөрч, зохих журмын дагуу шийдвэрлэх чиглэл өгсөн боловч Захиргаа, хүний нөөцийн албаны даргаар ажиллаж байсан П.А******* Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.7 “ажил олгогчийн удирдах чиг үүргээ хэрэгжүүлэх эрхэд хүндэтгэлтэй хандах, ажил олгогч, ажил олгогчийн төлөөлөгчийн хууль ёсны үүрэг даалгаврыг цаг тухайд нь бүрэн биелүүлэх”, эмнэлгийн Ерөнхий захирлын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/33 дугаар тушаалаар баталсан “Ажлын цаг, цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс олгох журам”-ыг зөрчсөний улмаас үл ойлголцол үүсэж ажилтан холбогдох байгууллагад гомдол гаргасан байсан. Эмнэлгийн Ерөнхий захирал, Санхүү, бүртгэлийн албаны дарга болон Хуулийн зөвлөхийн зөрчил хянан шалгах ажиллагаанд оролцож өгсөн тайлбар, мэдүүлгүүдэд энэ талаар тодорхой байгаа бөгөөд эдгээр нь хэрэгт авагдсан байна” гэжээ.

4.2.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус эмнэлгийн ажилтан С.Бын ур чадварын нэмэгдэл олгохгүй байгаа тухай гомдлыг У******* дээр хөдөлмөрийн хяналтын газрын улсын байцаагч нар шалгаад холбогдох хуулийн дагуу үндэслэл болон холбогдох нотлох баримт бүгдийг нь авч үзээд үүндээ үндэслээд үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байгаа. Ажилтан С.Б нь ур чадварын нэмэгдэл авах ёстой талаар эмнэлгийн захиралд хоёр удаа хүсэлт гаргасан байдаг. 5 дугаар сарын 17-ны өдөр гаргасан өргөдөл дээр зөвшөөрөв гээд захирлын гарын үсэг зурсан. 7 дугаар сарын 06-ны өдөр дахиад 2 дах өргөдлийн эмнэлгийн өргөдөл гомдлын нэгдсэн цахим бүртгэлд зохих журмын дагуу шийдвэрлэх гэж орсон. Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эмнэлгийн бүх ажилтнуудаас буюу П.А*******, н.О, н.Т, Б.Х нараас тайлбар авсан байдаг. Б.Х болон бусад эмнэлгийн ажилтнуудын өгсөн тайлбар мэдүүлгээс үзэхэд албан хэрэг хөтлөх журмыг зөрчсөн байна. Өргөдөл гомдол дээр цохолт хийсэн хүн шийдвэрлэж эцсийн тушаалын төсөл боловсруулах талаар танилцуулж шийдвэрлэх ёстой. Мөн ерөнхий захирал зөвшөөрөв гэсэн цохолт хийсэн үүн дээр зохих журмын дагуу шийдвэрлээрэй гэсэн байхад үүргээ биелүүлээгүй.  Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.7-д ажил олгогчийн удирдах чиг үүргээ хэрэгжүүлэх эрхэд хүндэтгэлтэй хандах, ажил олгогч, ажил олгогчийн төлөөлөгчийн хууль ёсны үүрэг даалгаврыг цаг тухайд нь бүрэн биелүүлэх гэж заасан хуулийн заалтыг нэхэмжлэгч биелүүлээгүй байна гэдэг талаарх тайлбар мэдүүлэг өгсөн байдаг. Ингээд ажил олгогч тухайн асуудлыг хариуцахдаа буруутай албан тушаалтан хариуцна гэдэг хариу тайлбар өгсөн байгаа. Зөрчлийн хэрэг шалгах ажиллагааны явцад ажилтнуудын өгсөн тайлбар мэдүүлгийн талаар хэрэгт авагдсан. Тухайлбал ерөнхий захирал Б.Хын өгсөн тайлбар нь хэргийн 17, 18 19 дүгээр хуудсанд авагдсан” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            1. П.А*******гаас Нийслэлийн Мал эмнэлгийн газарт холбогду “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ю.А*******ийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 00 тоот шийтгэлийн хуудас, мөн тус хэлтсийн улсын байцаагч Ю.А*******, Ц. О нарын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай даалгаврыг тус тус хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлага гаргаж, гомдлын үндэслэлээ,

            - Төсвийн шууд захирагч эрх мэдлийнхээ хүрээнд шийдвэрлэх ажилтны ур чадварын урамшуулал олгох асуудлыг П.А******* миний бие шийдвэр гаргаж олгох эрхгүй байхад намайг ажилтны урамшуулал олгоогүй гэж буруутгасан нь үндэслэлгүй,

- албан даалгавар, шийтгэлд дурдсан үйл баримт буюу ур чадварын урамшууллыг П.А******* саатуулсан, хойшлуулсан эсэхэд дүгнэлт өгөлгүй шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэх агуулгаар тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлтэй байна. Үүнд:

            2. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар/хуучин нэрээр/-ын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ю.А*******аас 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 0 дугаартай шийтгэлийн хуудсаар П.А*******д Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9 хэсгийн 9.2-т “Ажил олгогч ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсхүл саатуулсан бол ... хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгожээ.

            3. Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр хүнийг ажиллуулж байгаа дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага /түүний салбар, төлөөлөгчийн газар/, Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол олон улсын байгууллага, түүний төлөөлөгчийн газар, алба, нэгжийг "ажил олгогч" гэж тодорхойлсон бол 4.1.9-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажил олгогч, ажилтан нарын харилцан тохиролцсоны дагуу хийсэн тохиролцоог хөдөлмөрийн гэрээ гэж, 4.1.15-д ажилтан нь ажил олгогчийн удирдлага, заавар, хяналтын доор тодорхой ажил үүргийг энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд ажил олгогчийн заасан ажлын байранд биечлэн гүйцэтгэх, ажил олгогч нь ажилтанд цалин хөлс олгох, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлөөр хангах талаар харилцан эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсоноор үүссэн харилцааг хөдөлмөр эрхлэлтийн харилцаа гэж ойлгохоор тус тус заажээ.

            4. Хөдөлмөрийн хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл, хөдөлмөр эрхлэлтийн харилцааны нэг тал болох ажил олгогч нь хүн ба хуулийн этгээдийн аль аль нь байж болохоор байх ба маргааны тохиолдолд зөрчлийн хэргийн холбогдогчоор тогтоогдсон П.А******* нь ажил олгогч биш байхад маргаан бүхий шийтгэлийн хуудсаар түүнд шийтгэл оногдуулсан нь буруу байна. Тодруулбал,

            4.1. Уийн Ерөнхий захирлын 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн тушаалаар тус эмнэлгийн “Захиргаа, хүний нөөцийн албаны дарга”-ын албан тушаалын тодорхойлолтыг баталж, 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 11-24-001 тоот “Хөдөлмөрийн гэрээ”-гээр П.А*******г тухайн албан тушаалд ажиллуулсан байна.

            4.2. Мөн захирлын 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/378 дугаар тушаалаар С.Быг тус эмнэлгийн нягтлан бодогчоор томилж, мөн өдөр 17-001 тоот “Хөдөлмөрийн гэрээ” байгуулжээ.

5. Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалт болон улсны нэгдүгээр төв эмнэлгийн захирлаас П.А*******, С.Б нартай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллуулсан нөхцөл байдлаас үзвэл, П.А******* нь Захиргаа, хүний нөөцийн албаны даргын хувьд хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд оролцсон байх тул маргаан бүхий шийтгэлийн хуудас бүхий зөрчлийн хэргийн субъект болохооргүй байна.

6. Өөрөөр хэлбэл, П.А******* нь хувь хүн болохынхоо хувьд хариуцагчийн тайлбарлаж байгаачлан эрх зүйн этгээд мөн боловч тухайн тохиолдолд тэрээр П.А******* гэдэг хувь хүний нэрийн өмнөөс бус У гэсэн хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтны хувьд уг харилцаанд оролцсон тул тухайн “Ажил олгогч ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсхүл саатуулсан” гэх зөрчлийн субъект биш юм. Иймд “Төсвийн шууд захирагч эрх мэдлийнхээ хүрээнд шийдвэрлэх ажилтны ур чадварын урамшуулал олгох асуудлыг П.А******* миний бие шийдвэр гаргаж олгож эрхгүй байхад намайг ажилтны урамшуулал олгоогүй гэж буруутгасан нь үндэслэлгүй” гэх гомдол үндэслэлтэй.

            7. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Хөдөлмөрийн тухай хуулийн 104.7 дахь заалт болон тус эмнэлгийн захиргаа хүний нөөцийн албаны даргын албан тушаалын тодорхойлолт, түүнчлэн эмнэлгийн ерөнхий захирлаас хийсэн “Зөвшөөрөв” цохолтын дагуу П.А******* нь нягтлан бодогч С.Бын ур чадварын нэмэгдлийг тооцон олгох ёстой байсан” хэмээн тайлбарлан маргах боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.7-д тодорхойлогдсон “гэм буруутай этгээд” нь цалин хөлсийг олгох үүрэг бүхий ажил олгогч байхын зэрэгцээ хариуцагч талын тайлбарлаж буй дээрх үндэслэлүүд нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөрчлийн үндэслэл байж болохоос биш Зөрчлийн тухай хуулиар тодорхойлсон зөрчлийн үндэслэлд хамааралгүй байхад хариуцагч нь ажил олгогчийн эрх, үүргийг хэрэгжүүлжээ.

            8. Хөдөлмөрийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1.3-т “ажилтны ур чадварын түвшин, гүйцэтгэл, хөдөлмөрийн бүтээмжтэй уялду цалин хөлсийг тогтоох зарчмыг баримтлах”-аар,  108 дугаар зүйлийн 108.1-д “Ажилтны ур чадварын ... нэмэгдлийг хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр тогтоох”-оор тус тус хуульчилжээ.

Угийн,

8.1. Хөдөлмөрийн дотоод хэм хэмжээний 11.7.1-д “Ажилтанд сар бүр холбогдох хууль тогтоомжийн дагуу дараах нэмэгдэл олгоно”, 11.7.1.5-д “ур чадварын нэмэгдэл”, 11.7.2-т “Нэмэгдлүүдийг хууль тогтоомж, хамтын хэлэлцээр, хамтын гэрээ, хөдөлмөрийн гэрээ болон энэхүү журмаар тогтоон сар бүр олгоно” гэж,

8.2. Ерөнхий захирлын 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/185 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Ажлын цаг, цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс олгох журам”-ын 3.2.6-д “Ур чадварын нэмэгдэл”, 3.2.6.2-т “Ажилтнуудын ур чадварын нэмэгдлийг шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэсэн ажлын хэсгийн саналыг үндэслэн Ерөнхий захирал нэмэгдэл олгох асуудлыг шийдвэрлэнэ”, 3.2.6.4-т “Ур чадварын нэмэгдлийг улирал тутамд ажлын хэсэг дүгнэж олгох эсэх асуудлыг хэлэлцэн саналыг хүргүүлж Ерөнхий захирал шийдвэрлэнэ” гэж зохицуулжээ.

8.3. Мөн Угийн Санхүү, бүртгэлийн албаны эмийн орлого хариуцсан нягтлан бодогч С.Бд ур чадварын нэмэгдлийг шийтгэлийн хуудас үйлдэгдсэнээс хойш дээрх журамд заасан доод хэмжээ болох 10 хувиар тооцож олгосон гэж хариуцагч болон гуравдагч этгээдээс тайлбарласан.

            9. Цалин хөлс тогтоох зарчмын үүднээс авч үзвэл, ажилтны ур чадварын нэмэгдэл нь тухайн ажилтны ажилласан байдал, хөдөлмөрийн бүтээмж зэргээс хамааран олгогдохоор байх боловч маргааны тохиолдолд Уийн хувьд дээрх дурьдсан хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, нэмэгдэл олгох журмын дагуу ажилтан бүрт ур чадварын урамшууллыг сар бүр олгохоор зохицуулсан байх тул Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9 хэсгийн 9.2-т “Ажил олгогч ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсхүл саатуулсан” гэх зөрчил үйлдэгдсэн гэж үзнэ. Иймд “ур чадварын нэмэгдэл олгох ёсгүй байсан” гэх гомдол үндэслэлгүй.

10. Харин Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар эрх бүхий албан тушаалтан нь “тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх”-ийг тус тус шалган тогтоох үүрэгтэй ба мөн Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1-т “Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно” гэж заасны дагуу хариуцагч нь зөрчил үйлдэгдсэн болохыг шалгаж тогтоосон тохиолдолд тухайн зөрчлийг хэн үйлдсэн, хэн хариуцлага хүлээвэл зохих этгээд болохыг зөрчлийн хэрэгт авагдсан баримтад үндэслэн үнэлж дүгнэсний үндсэн дээр хуульд заасан зохих шийтгэл ногдуулах ёстой байтал хариуцагч нь ажилтнуудын ур чадварыг дүгнэх ажлын хэсгийг хэрхэн байгуулж ажиллуулах, нэмэгдлийн хэмжээ/10-25хувь/-г хэрхэн тогтоох, Ерөнхий захирлаас нэмэгдэл олгох тухай шийдвэр хэрхэн гаргах/тушаал гаргах эсхүл хүн тус бүрийн хүсэлтэд цохолт хийх эсэх/-ыг нарийвчлан тогтоогоогүй байна.

11. Тодруулбал, дээрх 8 дахь хэсэгт дурьдсанчлан У нь ажилтнууддаа улирал тутам ур чадварын нэмэгдэл олгохоор, улмаар уг нэмэгдлийг олгох шийдвэрийг Ерөнхий захирал гаргахаар журамласан боловч бодит байдал дээр бүх ажилтанд сар бүр ур чадварын нэмэгдэл олгодоггүй нөхцөл байдал тогтоогдож байхын зэрэгцээ хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас ““Ажлын цаг, цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс олгох журам”-д заасан ур чадварын нэмэгдэл олгох шалгуур нь нягтлан бодогчийн ажлын хувьд тохирдоггүй, хангалттай бус, шалгуурыг тогтоохоор ажиллаж байгаа, программд оруулаагүй, байнгын ажлын хэсэг байдаггүй...” зэргээр ажилтнуудын ур чадварыг дүгнэх ажлын хэсгийг хэрхэн байгуулж ажиллуулах, нэмэгдлийн хэмжээ/10-25хувь/-г хэрхэн тогтоох, Ерөнхий захирлаас нэмэгдэл олгох тухай шийдвэрийг хэрхэн гаргах/тушаал гаргах эсхүл хүн тус бүрийн хүсэлтэд цохолт хийх эсэх/ эсэх үйл ажиллагааны журам тодорхойгүй тухай тайлбар гаргаж байх тул гомдол гаргагчийн “албан даалгавар, шийтгэлд дурдсан үйл баримт буюу ур чадварын урамшууллыг П.А******* саатуулсан, хойшлуулсан эсэхэд дүгнэлт өгөлгүй шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн” гэх гомдлыг үгүйсгэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, дээрх 8.2 дахь хэсэгт дурьдсан үйл ажиллагаа хэрхэн хэрэгжих дараалал нь тодорхойгүй, түүнчлэн нягтлан бодогч С.Бд ямар хугацааны хэдий хэмжээний ур чадварын урамшуулал олгохоор Ерөнхий захирал зөвшөөрсөн нь түүний хүсэлтэд цохогдоогүй байх тул ур чадварын урамшууллыг олгоогүй зөрчилд Захиргаа, хүний нөөцийн албаны дарга П.А*******г шууд буруутгах боломжгүй. 

12. Хариуцагчаас зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай эрх бүхий албан тушаалтны даалгавар гаргахдаа “ажилтны ур чадварын нэмэгдлийг олгоогүй” гэх маргаан бүхий шийтгэлийн хуудаст заасан зөрчлөөс гадна “Хөдөлмөрийн тухай хуулийн 104.7, 42.2.7, Дотоод журмын 15.2.2.8, Хөдөлмөрийн гэрээний 5.2.8 дахь заалтуудыг хэрэгжүүлж ажиллаагүй гэж дүгнэн тодорхой даалгавар өгсөн гэх боловч уг даалгаврын,

12.1.  Угийн ерөнхий захирлын 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/185 дугаартай тушаалыг шинэчлэн, нэмэгдлүүдийг тодорхой ойлгомжтой болгох, ажил олгогч болон ажилтан хоорондын эрх зүйн харилцааг хууль дүрэм, журмын хүрээнд ерөнхий агуулгаар нь харилцааны онцлогтой нь холбоотойгоор үйл ажиллагааг тэнцвэржүүлэх, ачаалалтай ажлын байрыг сонгож, ажилтны нэг өдөрт хийдэг ажлын зураглал, ачаалал болон бүтээмжид дүн шинжилгээ хийж, цаг төлөвлөлт, цагийн менежментийн талаар сургалт зохион байгуулах зэрэг даалгаврууд нь тус эмнэлгийн бүтцийн нэг нэгжийн бус бүхэлдээ эмнэлгийн үйл ажиллагаанд,

12.2. Нэмэгдэл болон бусад урамшууллын дээд, доод хязгаарыг тогтоож, процедураар ямар ямар шалгуур үзүүлэлтүүдээр, хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эсвэл хугацаагүй гэрээ байгуулснаас, сар, улирал, жилийн эцэст тооцох эсэхийг тодорхой болгож, байгууллагын дотоод журам, хэм хэмжээ болон хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод тусгах нь Ерөнхий захирлаас тушаал гаргаж шийдвэрлэх, эсхүл хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулах эрх хэмжээнд тус тус хамааралтай,

12.3. Харин хөдөлмөрийн эрхийн маргаан таслах орон тооны бус байнгын комиссыг байгуулах асуудал нь ажил олгогч болон үйлдвэрчний эвлэл, ажилтнуудын хамтын зөвшилцлийн үндсэн дээр байгуулагдахаар байхад уг үүргийг асуудлыг шийдвэрлэхийг Захиргаа, хүний нөөцийн албаны дарга П.А*******д даалгаж шийдвэрлэсэн нь өөр хоорондоо уялдахгүй байна.

13. Түүнчлэн эрх бүхий албан тушаалтны даалгаварт дүгнэгдсэн цалин хөлс, олговрыг цаг хугацаанд олгоогүй зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2-т заасан тус хуулиар хариуцлага хүлээлгэвэл зохих харилцаа боловч бусад зөрчлүүд нь, тухайлбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.7-д “ажил олгогчийн удирдах чиг үүргээ хэрэгжүүлэх эрхэд хүндэтгэлтэй хандах, ажил олгогч, ажил олгогчийн төлөөлөгчийн хууль ёсны үүрэг даалгаврыг цаг тухайд нь бүрэн биелүүлэх”, Уийн Хөдөлмөрийн хэм хэмжээний 15.2.2.8 болон Уээс Захиргаа, хүний нөөцийн албаны дарга П.А*******тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5.2.8 дахь заалт нь “Ажил олгогчийн удирдах чиг үүрэг хэрэгжүүлэх эрхэд хүндэтгэлтэй хандах, байгууллагын удирдлага, ажил олгогчийн төлөөлөгчийн хууль ёсны үүрэг даалгаврыг түргэн шуурхай, цаг тухайд нь зохих шаардлагын хэмжээнд бүрэн биелүүлэх, гүйцэтгэлийг хугацаанд нь эргэж танилцуулах” гэж заасан ажилтны үүрэгт хамааралтай зохицуулалтууд байна.

14.  Дээрхээс үзвэл, хариуцагч хяналтын улсын байцаагч нь “... олговол зохих цалин хөлс, олговрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд олгоогүй” гэсэн үндэслэлээр П.А*******д шийтгэлийн хуудас ногдуулсан атлаа түүний албан тушаалын чиг үүрэгт хамааралгүй зарим асуудлаар, мөн хөдөлмөрийн гэрээний дагуу ажилтны ажил олгогчийн өмнө хүлээх үүргийг хэрэгжүүлээгүйд буруутгасан эрх бүхий албан тушаалтны даалгавар үйлдэж өөрт олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлсэн гэж үзэхээр байх тул уг албан даалгавар нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх бүхий албан тушаалтан өөрийн санаачилгаар, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан үндэслэлээр зөрчлийн үр дагаврыг арилгах зорилго ...”-д нийцэхгүй.

15.  Иймд хариуцагч нь дээр дурьдсан нөхцөл байдлыг тодруулж үнэлж дүгнэх, шийтгэлийн хуудас, албадлагын арга хэмжээ авбал зохих холбогдогчийг зөв шалган тогтоосны үндсэн дээр зөрчил үйлдэгдсэн тохиолдолд хариуцлага гарцаагүй байх зарчмыг хэрэгжүүлэх, улмаар зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээг тухайн байгууллагын хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын цаг, цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс олгох журамд нийцүүлэн тогтоох шаардлагатай, энэ нь зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтны хуулиар олгогдсон эрх хэмжээнд хамаарч байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасны дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар/хуучин нэрээр/-ын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн улсын байцаагч Ю.А*******ийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 00 тоот шийтгэлийн хуудас, мөн тус хэлтсийн улсын байцаагч Ю.А*******, Ц.О нарын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай даалгаврыг тус тус хариуцагчаас дахин шинэ акт гарах хүртэл 58 /тавин найм/ хоногийн хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар/хуучин нэрээр/-ын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн улсын байцаагч Ю.А*******ийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 00 тоот шийтгэлийн хуудас, улсын байцаагч Ю.А*******, Ц. О нарын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай даалгаврыг тус тус хариуцагчаас дахин шинэ акт гарах хүртэл 58 /тавин найм/ хоногийн хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д зааснаар хариуцагч нь энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт дурьдсан шалгавал зохих нөхцөл байдлуудыг шалгаж дүгнэсний үндсэн дээр захиргааны шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар/хуучин нэрээр/-ын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн улсын байцаагч Ю.А*******ийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 00 тоот шийтгэлийн хуудас, мөн тус хэлтсийн улсын байцаагч Ю.А*******, Ц. О нарын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай даалгаврыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч болон хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.МӨНХЗУЛ