| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лидагийн Одбаатар |
| Хэргийн индекс | 159/2023/0032/З |
| Дугаар | 159/ШШ2023/0033 |
| Огноо | 2023-04-24 |
| Маргааны төрөл | Газар, |
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 159/ШШ2023/0033
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 159/2023/0032/3
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/227 дугаартай захирамжийн дагуу *******ийн нэр дээр газар эзэмшүүлэх буюу тухайн газрын кадастрын зураг хийх, газар эзэмшүүлж эзэмших эрхийн гэрээ байгуулах буюу газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүй буюу татгалзсан шийдвэр болох Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 28 тоот “Өргөдлийн хариу хүргүүлэх” албан бичиг нь хууль бус болохыг тогтоолгож, захирамжийн биелэлтийг хэрэгжүүлэн ажиллахыг Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргад даалгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь Төрийн өмчийн хорооноос зарласан Нээлттэй дуудлага худалдаанд оролцож, Баянгол суманд байрлах “Баянчандмань АЗЗА” төрийн өмчит хувьцаат компанийн хөрөнгөд бүртгэлтэй барилга байгууламжууд болох а/үйлчилгээний барилга, б/6 авто машины граш, в/диско баар, г/ногооны зоорь, д/харуулын байр, е/нам даралтын зуух, ё/төмөр бетонон хашаа, ж/бетон зам талбай, з/цахилгаан дамжуулах шугам зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг дуудлага худалдааны ялагч болон худалдан авчээ.
Улмаар Төрийн өмчийн хорооны 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 698 дугаартай “Өмчлөх эрх шижүүлэх тухай” тогтоолоор дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг *******гийн *******т өмчлөх эрхийг шилжүүлэн олгохоор шийдвэрлэж, ******* дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ олгожээ. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргаас дээрх тогтоол, шийдвэрүүдийг үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/227 дугаартай захирамжаар Баянгол сумын Гонир 3 дугаар баг 3 дугаар хэсгийн төв замын зүүн тал 1А тоотод байрлах нэгж талбарын 18579420703261 дугаартай 1333 мкв худалдаа үйлчилгээний зориулалттай газрыг иргэн *******т 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.
Гэтэл нэхэмжлэгчээс Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын 2016 оны А/227 дугаар захирамжийн дагуу *******ийн нэр дээр газар эзэмшүүлэх буюу тухайн газрын кадастрын зураг хийх, газар эзэмшүүлж эзэмших эрхийн гэрээ байгуулах буюу газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүй гаргаж байгаа үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гарган маргаж байна.
Нэхэмжлэгч ******* 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “... Төрийн өмчийн хорооны 2004 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 468 дугаар Үл хөдлөх хөрөнгө бүртгэлд авах тухай тогтоолоор “Эрдэнэт хүнс” ХК-иас улсын төсөвт төлөх татварын өрөнд авсан Сэлэнгэ аймгийн Баянгол сум дахь худалдаа үйлчилгээний цогцолборыг Монгол улсын Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 232, 2015 оны 37 дугаар тогтоол, Төрийн өмчийн хорооны 2014 оны 617, 2015 оны 425, 610 дугаар тогтоолоор “Баянчандмань АЗЗА” ТӨХК-ийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй худалдаа үйлчилгээний цогцолборын барилга байгууламжийг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдаалахаар шийдвэрлэсэн.
Төрийн өмчийн хорооноос Нээлттэй дуудлага худапдааны урилгыг нийтэд гаргаж иргэн ******* овогтой ******* нь 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн №18/4-2015 дугаартай худалдах худалдан авах гэрээний дээрх хөрөнгийг 93, 572, 532 төгрөгөөр худалдсан авсан байдаг.
Үүний дагуу Төрийн өмчийн хорооноос 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 698 дугаар “Өмчлөх эрхийг шилжүүлэх тухай” тогтоол гарсан. Тогтоол нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйл, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 29 дүтээр зүйлийн 29.1 дэх хэсэг, 43 дугаар зүйлийн 43.5 дахь хэсэг, 61, 65 дугаар зүйл, Засгийн газрын 2014 оны 232, 2015 оны 37 дугаар тогтоолууд, Төрийн өмчийн хорооны 2014 оны 617, 2015 оны 163, 426, 610 дугаар тогтоолууд, Төрийн өмчийн хороо болон Монтол Улсын иргэн ******* овогтой ******* нарын хооронд байгуулсан 18/4-2015 дугаартай худалдах худалдан авах гэрээний 3.1, 4.2 дахь заалтуудыг тус тус үндэслэсэн.
Мөн тогтоолд “...“Баянчандмань АЗЗА” ТӨХК-ийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байрлалтай барилга байгууламжийг худалдах 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулсан нээлттэй дуудлага худалдааны ялагч ******* нь дэнчин 18,634,506.00 төгрөг, үлдсэн төлбөр 74,938,026.00 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд бүрэн төлсөн тул иргэн ******* овоттой ******* дээрх барьсан байгууламжийг өмчлөх эрхийг шилжүүлэн олгосугай, Үүнд өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Бүтцийн өөрчлөлт, хувьчлалын газарт даалгасугай, шинэ өмчлөгчид хөрөнгийг хүлээлгэн өгч, хувьчлалын тайланг төрийн өмчийн хорооны хуралдаанд танилцуулж батлуулахыг итгэмжлэгдсэн төлөөлөгчид даалгасугай...” гэсэн байдаг.
Дээрх тогтоолыг хэрэгжилтийг ханган ажлын хүрээнд Төрийн өмчийн хорооны дарга болон хувьчлалын газрын дарга нарын баталсан №******* дугааргай өмчлөх *******т 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр өмчлөгч болсныг гэрчилж олгосон. Мөн үүний дагуу 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдор Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баруунхараа Хараа багийн нутагт байрлалтай худалдаа үйлчилгээний цогцолборыг хүлээлгэж энэ талаар үйлдсэн ба хүлээлцэхэд Төрийн өмчийн хорооны Бүтцийн өөрчлөлт хувьчлалын 1 сарын “Баянчандмань АЗЗА” ТӨХК-ийн нягтлан бодогч нар байлцаж тэмдэглэлд гарын үсэг баталгаажуулсан.
Ийнхүү иргэн ******* нь оөрийн худалдан авсан дээрх хөрөнгийг үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр 2023 оны 01 дүгээр сард Сэлэнгэ аймгийн Мандал сум Зүүн Хараа дахь улсын бүртгэлийн байгууллагын нэгжид мэдүүлэг гаргасан. Мэдүүлэгт холбогдох хууль тогтоомжид заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлэхийг хүсч буй үл хөдлөх эд хөрөнгийн газрын кадастр, газар эзэмших эрхийн гэрээ болон гэрчилгээг хавсаргахыг шаардсан байдаг. *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* миний зүгээс тухайн үед *******т “Газар эзэмшүүлэх тухай” Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргаас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/227 тоот захирамж гарсан байсан тул захирамжийн биелэлтийг хангуулж ажиллахыг хүсэж *******ийн нэр дээр газар эзэмших эрхийн гэрээ байгуулж түүнд эзэмшүүлж буй газрын хэмжээнд үндэслэн кадастрын зураг хийлгүүлэх, газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулахаар хүсэлтийг тус сумын Засаг даргад бичгээр гаргасан.
Гэтэл тус сумын Засаг даргаас 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 28 тоот “Өргөдлийн хариу хүргүүлэх” албан бичгээр захирамжийг гаргасан боловч эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, газар эзэмших эрхийн гэрчилгээ өмчийн хуучин эзэмшигчдийн нэр дээр бүртгэлтэй байсан тул ******* нь 2017 онд Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Хариуцагчийн хууль бус үйлдэл, үйл ажиллагаа эс уйлдэхүйг тоггоож хууль ёсны дуудлага худалдаагаар худалдан авсан хуладдаа үйлчилгээний зориулапт бүхий цогцолбор барилгын газрыг миний нэр дээр бүртгэж газар эзэмших эрхийн гзрчилгээ олгохыг даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж одоогоор Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 12 дугаар шийдвэр, мөн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 232 дугаар шийдвэрээр тус тус иргэн *******ийн нэхэмжлэлийг хүчингүй болгосон шийдвэрүүд ирсэн байна.
Иймд одоогийн нөхцөл байдлаас харахад иргэп *******ийн нэр дээр газар эзэмших эрхийн захирамжийг таны өргөдөлд дурдсан 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 7593 дугаартай Улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн бүртгэх боломжгүй байна...” гэсэн хариу ирүүлсэн. Энэхүү захирамжийг биелүүлж хэрэгжүүлж ажиллахаас татгалзаж буй эс үйлдэхүй нь хууль зүйн үндэслэлгүй болох нь дараах байдлаар тайлбарлагдана. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №А/227 дугаартай захирамжийг хүчингүй болгосон эрх бүхий байгууллага албан тушаалтны шийдвэр буюу захирамж өнөөдрийн байдлаар байхгүй байна. Мөн тухайн захирамжийн илт хууль бус эсхүл хууль бус захиргааны акт хэмээн Захиргааны хэргийн шүүхээс шийдвэрлэсэн зүйлгүй болно.
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 12 дугаар шийдвэрийн тухайд тухайн шийдвэрээр шийдвэрлэгдсэн захиргааны шаардлага нь өөрөө Сэлэнгэ аймгийн Баянгол сумын засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/227 дугаартай захирамжтай ямар ч холбоогүй буюу 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн А/118 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад хэсэгчлэн шилжүүлэх тухай захирамжийг бүхэлд хүчингүй болгож, “Тэнүүнсолонго” ХХК-ийн эзэмшилд 5 мкв газрыг иргэн *******ийн нэр дээр бүртгэж, гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг даалгуулах шаардлага бүхий хэрэгт хамаарна. Харин 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 232 дугаар захирамжийн хувьд Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс тухайн нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн захирамж байгаа гэсэн үндэслэл буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг.
Мөн цаашлаад 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 232 дугаар захирамжаар шийдвэрлэгдсэн захиргааны хэргийн нэхэмжлэлийн хувьд ******* нь дуудлага худалдаагаар худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгөө улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой шаардлага байдаг.
Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 04 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол гарсан. Уг тогтоолоор Довдондорж овогтой Нэргүй, Пунцаг овогтой Баасандагва, Цэрэн овогтой Эрдэнэчимэг нар нь эрхийн улсын бүртгэлтийн ******* дугаарт бүртгэлтэй Сэлэнгэ аймгийн Баянгол сум, 1 дүгээр баг орших үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтгай барилгын 0003505 дугаартай, эрхийн улсын бүртгэлтийн дугаарт бүртгэлтэй Сэлэнгэ аймгийн Баянгол сум, 1 дүгээр баг орших үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай барилгын 0003508 дугаартай, эрхийн улсын бүртгэлтийн Ү-1303001747 дугаарт бүрттэлтэй Сэлэнгэ аймгийн Баянгол сум, 1 дүгээр багт орших үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай барилгын 0003507 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээнд дурдагдсан хөрөнгүүд болох 2015 оны үнэлгээгээр 185.715.110.84 (нэг зуун наян таван сая долоон зуун арван таван мянга нэг зуун арван төгрөг. наян дөрвөн мөнгө) төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг газрын хамт 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр залилж авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь топоогдсон. Гэхдээ хэрэгт холбогдож буй этгээдүүдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль хэрэглэж хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үнлэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан байна хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг нь тухайн хэрэг үйлдэгдээгүй биш үйлдэгдсэн үйл баримт байгаа хэдий ч түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шаардлага болсон буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр гомдлыг хааж шийдвэрлэж байгаа тухай ойлголт юм.
Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 7593 дугаартай Улсын байцаагчийн дүгнэлтээр дээр дурьдагдаад байгаа *******ийн дуудлага худалдаагаар худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийн анхны буюу төрийн өмчид шилжихээс өмнө өмчилж байсан өмчлөгч нарын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дүгнэсэн.
Иймд өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргаас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/227 дугаар захирамжийг хүчингүй болгосон эрх бүхий төрийн захиргааны байгууллага албан тушаалтны шийдвэр болон захиргааны хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхгүй буюу А/227 дугаар захирамж нь заавал биелэгдэх ёстой эрх зүйн үйлчлэлтэй хүчин төгөлдөр захиргааны акт юм. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргаас 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 28 тоот “Өргөдлийн хариу хүргүүлэх” албан бичгээр газар эзэмших эрх олгох буюу гэрээ байгуулахаас татгалзсан шийдвэртэй холбогдуулан Сэлэнгэ аймгийн дээд шатны захиргааны байгууллагад нэхэмжлэлд дурдсан асуудлаар гомдол гаргасан байдаг.
Дээд шатны захиргааны байгууллага албан тушаалтанаас буюу Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газраас 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 02/79 дугаартай албан бичгээр хариу мэдэгдсэн байдаг 02/79 тоот албан бичигт “таны засгийн иргэд олон нийттэй харилцах төвд гаргасан гомдлыг хүлээн авч хянаад холбогдох материалуудыг судалж танилцаад иргэн *******т нараас удаа дараа гаргаж байгаа санал хүсэлтийг шуурхай шийдвэрлэж, гомдол гаргагчид хариу өгөх үүрэг чиглэлийг Засаг даргаас хүрүүлж шийдвэрлэсэн тул зохих журмын дагуу холбогдох материалыг бүрдүүлж тус сумын Засаг дарга, газрын даамал нарт хандана уу...” гэсэн байдаг. Энэхүү хариу албан бичгийг 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авсан боловч өнөөдрийг хүртэл Баянгол сумын Засаг дарга дээд шатны захиргааны байгууллага буюу гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийн биелүүлээгүй байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т заасныг үндэслэн энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.” гэжээ.
Хариуцагч 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Нэхэмжлэгч *******ийн 2016 онд гаргасан хүсэлтийн дагуу Баянгол сумын Засаг дарга иргэн , нарын нэхэмжлэлтэй Сангийн сайдад холбогдох захиргааны хэргийн шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 242 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 332 тоот магадлал, Төрийн өмчийн хорооны 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 698 дугаар тогтоол, өмчлөх эрхийн ******* тоот гэрчилгээг үндэслэн Баянгол сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/227 тоот захирамжаар иргэн *******т 1333 мкв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн билээ. Гэвч нэхэмжлэгч ******* тухайн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд иргэн нэр дээрх газар үл хөдлөх хөрөнгийг бүхэлд нь авах талаар захиргааны хэргийн шүүхэд хандаж улмаар 2017оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 12 тоот шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хэрэгсэхгүй болсон.
Иргэн ******* захиргааны хэргийн шүүхэд хандсаны улмаас тухайн үед сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/227 тоот захирамж газрын мэдээллийн санд орж баталгаажаагүй болно. 2017 оноос хойш иргэн Б.Чинзоиг, “Тэнүүнсолонго” ХХК-ийн зүгээс Баянгол сумын Засаг даргын Тамгын газарт тухайн газартай холбоотой өргөдөл гомдол ирээгүй ба 2023 оны 01 дүгээр сарын 20-нд иргэн *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* өргөдөл ирүүлсэн. Сумын Засаг даргад “Тэнүүнсолонго” ХХК-ийн өмгөөлөгч Ж.Бадамханд нь 2023 оны 01 дүгээр сарын 13-нд хүсэлт гаргасан. Үүнд:
1. “Тэнүүнсолонго” ХХК болон иргэн нарын нэр дээрх үл хөдлөх хөрөнгө тухайн өмчлөгч нарын өмчлөлд хэвээр байгаа эдгээр иргэн хуулийн этгээдийн өмчлөх эрхийг цуцалсан шүүхийн шийдвэр байхгүй болно.
2. “Тэнүүнсолонго” ХХК нь 2022 оны 4 дүгээр сард бусдад шилжсэн тул гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөх учраас газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх ямар нэг хөдөлгөөн хийхгүй байх талаар гаргасан хүсэлтийг судлах зорилгоор сумын Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 23-нд иргэн *******т одоогийн нөхцөл байдлаар газрын мэдээллийн санд таны өргөдөлд дурьдсан 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 7593 дугаартай улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн бүртгэх боломжгүй гэсэн хариуг өгсөн байгаа. Хуулийн дагуу хөрөнгө өмчлөгчийн маргаан шийдвэрлэгдсэн тохиолдолд газар эзэмших эрхийг шилжүүлэх, эзэмших эрхийн захирамжийг баталгаажуулахад татгалзах эс үйлдэл гаргах шаардлагагүй болно.” гэжээ.
Улаанбаатар хотын харьяат иргэн ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/227 дугаартай захирамжийн дагуу *******ийн нэр дээр газар эзэмшүүлэх буюу тухайн газрын кадастрын зураг хийх, газар эзэмших эрхийн гэрээ байгуулах, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүй болох Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 28 дугаартай “Өргөдлийн хариу хүргүүлэх” тухай албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, захирамжийн биелэлтийг хэрэгжүүлэн ажиллахыг Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргад даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Маргааны үйл баримтын талаар:
1.Санхүү, эдийн засгийн сайдын 2004 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 190 дугаартай “Татварын өрөнд үл хөдлөх хөрөнгө авах тухай” тушаалаар Орхон аймгийн Жаргалант суманд байгаа худалдаа үйлчилгээний цогцолборыг 321.097.3 мянган төгрөгөөр, Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байгаа үйлдвэрлэл үйлчилгээний цогцолборыг 292.500.0 мянган төгрөгөөр тооцон “Эрдэнэт хүнс” ХХК-иас улсын төсөвт төлөх 613.597.3 мянган төгрөгийн өмнөх жилүүдийн татварын өрөнд тооцон авахаар шийдвэрлэж, үл хөдлөх эд хөрөнгийг төрийн өмчид бүртгэж авахыг Төрийн өмчийн хороонд даалгажээ.
2.Төрийн өмчийн хорооны 2004 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 468 дугаартай “Үл хөдлөх хөрөнгө бүртгэлд авах тухай” тогтоолоор “Эрдэнэт хүнс” ХХК-иас улсын төсөвт төлөх татварын өрөнд Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байрлах худалдаа үйлчилгээний цогцолборыг 292.500.000 төгрөгөөр үнэлж төрийн өмчийн бүртгэлд авахыг даалгаж, цаашид уг үл хөдлөх эд хөрөнгийг хувьчлах асуудлыг судлан шийдвэрлүүлэхийг Өмч хувьчлалын газарт даалгажээ.
3.Монгол улсын Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 232, 2015 оны 37 дугаар тогтоол, Төрийн өмчийн хорооны 2014 оны 617, 2015 оны 425, 610 дугаар тогтоолоор Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн нутаг дэвсгэрт байрлалтай “Баянчандмань АЗЗА” ТӨХК-ийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй худалдаа үйлчилгээний цогцолборын барилга байгууламжийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэжээ.
4.Төрийн өмчийн хороо болон иргэн ******* нарын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хийгдсэн 18/1-2015 дугаартай худалдах, худалдан авах гэрээгээр Баянгол суманд байрлах “Баянчандмань АЗЗА” төрийн өмчит хувьцаат компанийн хөрөнгөд бүртгэлтэй барилга байгууламжууд болох а/үйлчилгээний барилга, б/6 авто машины граш, в/диско баар, г/ногооны зоорь, д/харуулын байр, е/нам даралтын зуух, ё/төмөр бетонон хашаа, ж/бетон зам талбай, з/цахилгаан дамжуулах шугам зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг дуудлага худалдааны ялагч *******ийн өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэжээ.
5.Төрийн өмчийн хорооны 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 698 дугаартай “Өмчлөх эрх шижүүлэх тухай” тогтоолоор дээрх Худалдах, худалдан авах гэрээг үндэслэн Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байрлалтай “Баянчандмань АЗЗА” төрийн өмчит хувьцаат компанийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдийг дэнчин 18.634.506 төгрөг, үлдсэн төлбөр 74.938.026 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд бүрэн төлсөн иргэн *******гийн *******т өмчлөх эрхийг шилжүүлэн олгохоор шийдвэрлэжээ.
6.Төрийн өмчийн хорооны 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр дээрх шийдвэрүүдийг үндэслэн дуудлага худалдаагаар ялагч болж Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байрлалтай “Баянчандмань АЗЗА” төрийн өмчит хувьцаат компанийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдийг 93.572.532 төгрөгөөр худалдан авч үнийг бүрэн төлсөн иргэн *******т ******* дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ олгожээ.
7.Төрийн өмчийн хорооноос дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрх шилжсэнтэй холбоотойгоор 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 4/3177 дугаартай “Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжсэн тухай мэдэгдэл”-ийг Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн газарт, мөн өдрийн 4/3178 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжсэн тухай мэдэгдэл”-ийг Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт тус тус хүргүүлжээ.
8.Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/227 дугаартай захирамжаар иргэн , Л.Нэргүй нарын нэхэмжлэлтэй, Сангийн сайдад холбогдох Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 242 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 332 дугаартай магадлал, Төрийн өмчийн хорооны 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 698 дугаартай тогтоол, Өмчлөх эрхийн ******* тоот гэрчилгээ зэргийг үндэслэн Баянгол сумын Гонир 3 дугаар баг 3 дугаар хэсгийн төв замын зүүн тал 1А тоотод байрлах нэгж талбарын 18579420703261 дугаартай 1333 мкв худалдаа үйлчилгээний зориулалттай газрыг иргэн *******т 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, захирамж гарсантай холбоотойгоор тус сумын Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 118 дугаартай захирамжийн холбогдох хэсэг, 000315607 дугаартай “Тэнүүн солонго” ХХК-ийн эзэмшлийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээг хүчингүй болгожээ.
9.Сэлэнгэ аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Э.Цэлмэг, Э.Зол-Эрдэнэ нарын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ хүчингүй болгох тухай” 7593 дугаартай дүгнэлтээр “Тэнүүнсолонго” ХХК-ийн /2000385/ өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-1303000149 дугаарт бүртгэлтэй Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрт баршилтай 338 мкв талбай бүхий үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000675154 дугаартай гэрчилгээ, Пунцагийн Баасандагвын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-1303000150 дугаарт бүртгэлтэй Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрт байршилтай 125 мкв талбай бүхий худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000324483 дугаартай гэрчилгээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.
10.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “... *******т Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/227 тоот захирамж гарсан байдаг бөгөөд захирамжийн биелэлтийг хангуулж ажиллахыг хүсч *******ийн нэр дээр газар эзэмших эрхийн гэрээ байгуулж, кадастрын зураг хийлгүүлэх, газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулах хүсэлтийг гаргажээ.
11.Нэхэмжлэгч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын дээрх хүсэлтийн хариуг хариуцагч Баянгол сумын Засаг дарга 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 28 дугаартай “Өргөдлийн хариу хүргүүлэх тухай” албан бичгээр хүргүүлсэн байх бөгөөд уг албан бичигт “... Баянгол сумын Засаг дарга 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр А/227 дугаартай захирамжийг гаргасан боловч эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, газар эзэмших эрхийн гэрчилгээ өмчийн хуучин эзэмшигчдийн нэр дээр бүртгэлтэй байсан ... Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 12 дугаартай шийдвэр, 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 232 дугаартай шийдвэрээр иргэн *******ийн нэхэмжлэлийг хүчингүй болгосон шийдвэрүүд ирсэн, *******ийн нэр дээр газар эзэмших эрхийн захирамжийг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 7593 дугаартай улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн бүртгэх боломжгүй байна” гэх хариуг өгч газар эзэмших эрхийн гэрээ байгуулж гэрчилгээ олгохоос татгалзжээ.
Дээрх үйл баримтуудаас дүгнэж үзэхэд нэхэмжлэгч ******* нь Баянгол суманд байрлах “Сэлэнгэ АЗЗА” ТӨХК-ийн хөрөнгийн бүртгэлд байсан үл хөдлөх эд хөрөнгүүдийн хууль ёсны өмчлөгч байх бөгөөд уг үл хөдлөх эд хөрөнгө байрлаж буй 1333 мкв газрын мөн хууль ёсны эзэмшигч байх бөгөөд хариуцагч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан журмаар цуглуулсан нотлох баримт, нэхэмжлэгч хариуцагч нарын нэхэмжлэл, хариу тайлбар бусад нотлох баримтуудыг үнэлээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Учир нь:
Монгол улсын Засгийн газрын тогтоол, Сангийн сайдын тушаал, Төрийн өмчийн хорооны тогтоолууд, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 242 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 332 дугаартай магадлал, Сэлэнгэ аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч нарын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 7593 дугаартай “Эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ хүчингүй болгох тухай” дүгнэлт зэргээр нэхэмжлэгч ******* нь маргаан бүхий газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болох нь тогтоогдож байна.
Мөн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын “Газар эзэмшүүлэх тухай” 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/227 дугаартай захирамжаар Баянгол сумын Гонир 3 дугаар баг 3 дугаар хэсгийн төв замын зүүн тал 1А тоотод байрлах нэгж талбарын 18579420703261 дугаартай 1333 мкв худалдаа үйлчилгээний зориулалттай газрыг иргэн *******т 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байх бөгөөд уг захирамжийг хүчингүй болгосон захиргааны байгууллагын болон шүүхийн ямар нэг шийдвэр гараагүй бөгөөд одоо ч хүчин төгөлдөр хэвээр байх тул тухайн газрын хууль ёсны эзэмшигч нь нэхэмжлэгч ******* мөн байх тул хариуцагч нь Баянгол сумын Засаг даргын 2016 оны А/227 дугаартай захирамжийн дагуу нэхэмжлэгч *******той газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар нь үндэслэлгүй байна.
Тодруулбал маргаан бүхий газар дээрх үйлдвэр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн талаарх маргаан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 242 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 332 дугаартай магадлалаар эцэслэн шийдвэрлэгдэж дууссан байх бөгөөд Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 232 дугаартай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж болон 2017 оны 12 дугаартай шийдвэр нь маргаан бүхий 1333 мкв газартай ямар нэг хамааралгүй бөгөөд 2017 оны 12 дугаартай шийдвэр нь иргэн эзэмшлийн 1047.5 мкв газартай холбоотой маргаан юм.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 28 дугаартай өргөдлийн хариу хууль бус болохыг тогтоож, Баянгол сумын Засаг даргад 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/227 дугаартай захирамжийн дагуу *******ийн нэр дээр кадастрын зураг хийх, газар эзэмшүүлэх гэрээ байгуулах, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг даалгасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ОДБААТАР