| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Батчимэг |
| Хэргийн индекс | 181/2022/04132/И |
| Дугаар | 181/ШШ2023/2496 |
| Огноо | 2023-08-09 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 181/ШШ2023/2496
2023 8 09 й
Гэрлэгчдийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
үхбаатар үүргийн ргэний хэргийн анхан шатны шүүхийн х хуралдааныг шүү . , хаалттай ж,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Барилгачид 3-р байр, 53 тоотод оршин суух, эмэгтэй, Алаг адуун овогт Цэндхүүгийн Отгонтөгөс /РД ИМ82053009/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Барилгачид 3-р байр, 53 тоотод оршин суух, эрэгтэй, Бэсүүд овогт Далайгийн******* /РД РБ84100833/-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Ц.Отгонтөгөс,
нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Зулбаяр
хариуцагч Д.Даваахүү,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жанбота нар оролцов.
нь:
Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц. ******* миний бие нь 2006 оны 04 сарын 16-ны өдөр Д.Даваахүүтэй гэрлэлтээ батлуулж, гэр бүл болсон. Гэр бүл болсноос хойш хүү******* овогтой******* 2013 оны 4 сарын 16-нд төрсөн. 2013 оноос хойш Д.******* нь архи их уудаг болж ааш зан хувирч манай ээж болон надад агсан тавьдаг болсон төдийгүй намайг байнга хардаж архи уусан үедээ хүү болон надад гар хүрэх болсон. Одоо гэрт байнга хэрүүл маргаантай байдаг. Д.*******гийн гаргах авир үйлдэл улам илүү хурц болж байгаагаас миний амь нас эрүүл мэндэд хохирол учирч магадгүй гэж айдаг. Цаашид хамтран амьдрах боломжгүй байгаа учир гэр бүлээ цуцлуулах хүсэлтэй байна. Хүү Д.*******г өөрийн асрамжид авна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, Д.*******гээс хүү Д.*******д хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Зулбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр талууд эвлэрлийн гэрээ байгуулж, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон. Үүнтэй холбогдуулан эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Даваахүү шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Д.Даваахүү нь нэхэмжлэлтэй танилцсан бөгөөд одоогоор эхнэр хүүхэдтэйгээ хамт амьдардаг, цаашид ч сайхан амьдрах болно. Би эхнэр хүүхдээсээ салмааргүй байна. Бид эвлэрүүлэн зуучлалд хэрэг шилжсэн байх үед эвлэрч хамтдаа амьдарах болсон тул эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Д.Даваахүүд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүгчийн 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШЗ2023/06279 дугаартай захирамжаар гэрлэгчдэд эвлэрэх хугацаа олгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, түдгэлзүүлсэн хугацаанд гэрлэгчдэд эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авахыг эвлэрүүлэн зуучлагчид даалгаж шийдвэрлэсэн.
Гэрлэгчид 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 118 дугаартай эвлэрлийн гэрээгээр Нэхэмжлэгч Ц.*******, хариуцагч Д.Даваахүү нар харилцан ярилцсаны үндсэн дээр эвлэрч, хамтын амьдралаа хэвийн үргэлжлүүлэхээр тохиролцов гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.3-т гэрлэгчид эвлэрвэл шүүгч эвлэрлийг баталсан захирамж гаргаж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэжээ.
Иймд н Ц.*******, хариуцагч Д.Даваахүү нарын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх гэрлэгчдийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.3, 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Ц.*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Даваахүүд холбогдох, холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэрэгт гэрлэгчдийн эвлэрлийг баталж, холбогдох .
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс ид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.ؿгчи захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ захирамж гарахаас өмнөх асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, د .