Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 132/ШШ2023/00358

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, шүүгч Р.Үүрийнтуяа, шүүгч Ц.Дагиймаа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 Нэхэмжлэгч: Ж*******ы Э******* -ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Б*******ийн Б*******эд холбогдох

 Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 2,886,0 /хоёр сая найман зуун наян зургаан мянга есөн зуу/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй, 132/2023/00321индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд:

 Нэхэмжлэгч Ж.Э*******

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ц*******

 Хариуцагч Б.Б*******

 Иргэдийн төлөөлөгч Д.Э*******

 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ц******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ж.Э******* нь хариуцагч Б.Б*******эд холбогдуулан гэм хорын хохирол 2,886,0 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

2023 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 12 цаг 20 минут орчимд Б******* аймгийн Б******* сумын 6 дугаар хорооны уулзвар дээр мөргөлдөж осол гарч би машинтайгаа замын хажуу руу орсон.  Уг ослоос надад зөөлөн эдийн гэмтэл учирсан. Өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой мөнгөн дүн нэхэмжлээгүй зөвхөн машинаа засуулахад мөнгөн дүн, ын компаниас өгсөн мөнгөн дүр хоёрын зөрүүг нэхэмжилж байгаа. Би 2022 оны 9 дүгээр сард шинэ машин худалдаж авсан байсан. Машин маань гадна талаасаа гэмтэл их ар тал нь бүтэн засварт орох шаардлагатай болсон байсан. Замын хажуугийн жалгаруу ороход кондэйшн, жанам шатсан, өөр бусад гэмтлүүд учирсан. “А******* ” үнэлгээний компаниас миний машинд учирсан хохирлын зардал 3,039,000 төгрөг гэж үнэлсэн. Уг үнэлгээн дээр би санал нийлэхгүй байсан учраас дахин үнэлгээ гаргуулах хүсэлтэй байгаагаа цагдаагийн албан хаагчид хэлсэн. Цагдаагийн байгууллагаас дахин “А******* ” үнэлгээний төвөөр үнэлгээ гаргуулахад 3,9,000 төгрөг гэж үнэлсэн. 3,9,000 төгрөгийг ын компаниас засвар хийгдэж дууссаны дараа гаргаж өгсөн. Би машинаа Вьетнам засварт засуулсан. Миний машины хаалга цөмөрсөн. Машины өнгийн хаалга олдоогүй хар өнгийн хаалга тавьсан. Тэгээд бүтэн будаг хийлгэх шаардлагатай болсон. Зардал их гарсан хэдий ч машинаа өөрийн санаанд хүртэл янзлуулж чадсан. Вьетнам засвараар машинаа янзлуулсан хөлс, сэлбэг, хотоос авчруулсан сэлбэг, масло зэрэг нь нийлээд 6,405,0 төгрөг болсон. Үүнээс 3,9,000 төгрөгийг ын компаниас гаргуулж авсан. Одоо би үлдсэн 2,886,0 төгрөгийг хариуцагч Б.Б*******ээс гаргуулж авах хүсэлтэй байна гэв.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2023 оны 4 дүгээр сарын 26-ны 12 цагийн орчимд Б******* аймгийн Б******* сумын 6 дугаар хорооны 6В дунд замын уулзвар дээр “Тоёота виссеес1” маркийн машиныг баруун гар тал зам тавьж өгөөгүйн улмаас мөргөж осолдуулсан гэнэтийн осол гарсан. Уг нь бол зогсох боломжтой байсан. Жолоочийн авхаалж самбаа дутаж эсрэг урсгалын боржуур давсан. Тэр даруйдаа би цагдаагийн байгууллагад дуудлага өгч, түргэн тусламж дуудан анхан шатны тусламж үзүүлсэн байгаа. Эмнэлэг авч явж үзүүлсэн. Даатгалын компаниар машиныг нь үзүүлж, хохирогч Ж.Э*******ийг Б******* аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн эмчээр үзүүлсэн. Тухайн үед би ын газраар үзлэг хийлгэчхээд араас нь очсон. “А******* ” үнэлгээний төвөөр  үнэлгээ хийлгэхэд 3,039,000 төгрөг гарсан. Э******* нь үнэлгээгээ хүлээн зөвшөөрөөгүй. Хоёр дахь үнэлгээгээ одоо байгаа зах зээлийн ханшаар үнэлж  3,9,000 төгрөг гарсан. Нэхэмжлэгчид өөрт нь танилцуулаад гарын үсэг зуруулаад ын компанид өгсөн. Даатгалын компани Ж.Э*******т 3,9,000 төгрөг гаргаж өгөсн байгаа. Нэхэмжлэгч “Вьенам” засварын газар засуулна гээд илүү өндөр зарлага гаргасан байгаа. Хэрэв М засварын газраар засуулсан бол “А******* ” үнэлгээний төвөөс үнэлсэн 3,9,000 төгрөгт багтах байсан. Нэхэмжлэлийн шаардлага 2,886,0 төгрөг гаргуулахыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв .

 

 3.Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн:

 -Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ, тайлан /хэргийн 4-р хуудас/,

 -2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Эд зүйлд холбогдуулан шинжилгээ хийлгэх тухай эрх бүхий албан тушаалтны хүсэлт /хэргийн 5-р хуудас/,

 -Автомашины эвдрэлийн гэрэл зураг /хэргийн 6-8-р хуудас/,

 -Зарлагын баримтууд /хэргийн 10-13-р хуудас/

 -Ж.Э*******ийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хэргийн 28-р хуудас/,

 4.Хариуцагч талаас дараах хариу тайлбар болон нотлох баримтуудыг гаргаж өгсөн

 -Хариуцагчийн хариу тайлбар /хэргийн 20-р хуудас/,

 -үнэлгээний хөлс төлсөн баримт /хэргийн 22-р хуудас/

 -Ж.Э*******ийг томографид харуулсан төлбөрийн баримт /хэргийн 23-р хуудас/

 -2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 0 дугаартай шийтгэлийн хуудас /хэргийн 24-р хуудас/,

 -Эм авсан баримтууд /хэргийн 25-27-р хуудас/,

  5.Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Д.Э******* нь “Нэхэмжлэгч тал нь эд хөрөнгө болон сэтгэл санаа эрүүл мэндээрээ хохирсон байна. Хохирол 2,800,000 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна” гэж дүгнэлт гаргасан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

         1.Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

         2.Нэхэмжлэгч Ж.Эрдэнэчимэг Б.Б******* нь зам тээврийн осол гаргасны улмаас миний тээврийн хэрэгсэлд эвдрэл гарч 6,405,0 төгрөгийг бодит хохирол учирсан “М ” ХХК-аас тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээнд 3,9,000 төгрөг авсан үлдэх 2,886,0 төгрөгийг хариуцагч Б.Б*******ээс гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

          3.Хариуцагч нь “А******* ” ХХК-ийн үнэлгээгээр тогтоосон 3,9,000 төгрөгөөр автомашинаа бүрэн засуулах боломжтой байсан, нэхэмжлэгч Ж.Э******* нь өндөр үнэлгээтэй Ветнам засварын газар засуулснаар 2,886,0 зөрүү гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

          4.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 5.Хариуцагч Б.Б******* нь 2023 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 12:30 цагийн орчим Б******* аймгийн Б******* сумын 6 дугаар багийн нутаг өөрийн эзэмшлийн sonata-6 маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Ж.Э*******ийн эзэмшлийн Toyota succeed маркийн - дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасан нь зохигчийн тайлбар, шийтгэлийн хуудасны хуулбараар тогтоогдож байна.

 

Дээрх зам тээврийн ослын улмаас хариуцагч Б.Б*******ийг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн дэх хэсэгт “Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

 

 6.Хариуцагч Б.Б******* нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасны дагуу Ж.Э*******т учирсан гэм хорын хохирлыг хариуцан төлөх үүрэгтэй байна.

 

  Иймд Б.Б*******ийн буруутай үйлдлээс зам тээврийн осол гарч нэхэмжлэгч Ж.Э*******ийн эзэмшлийн Toyota succeed маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хохирол учирсан нь хэрэгт авагдсан “А******* ” ХХК-ийн үнэлгээ болон тээврийн хэрэгсэлд завсар үйлчилгээ хийсэн төлбөрийн баримтаар тогтоогдож байна.

 

 7.Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Д.Э******* нь хариуцагч Б.Б*******ээс хохирол 2,886,0 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Э*******т олгох нь зүйтэй гэж дүгнэсэн дүгнэлтийг гаргасан байна.

 

8.Харин нэхэмжлэгчээс ирүүлсэн баримтуудаас үзэхэд 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн ШТС-29 Б******* салбарын бензиний 30,000 төгрөгийг хасч тооцох нь зүйтэй байна.

 

Иймд хариуцагч Б.Б*******ээс гэм хорын хохиролд 2,856,0 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Э*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 30,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

5.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,140 төгрөгийг Төрийн санд үлдээж, хариуцагчаас Б.Б*******ээс 60,660 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Э*******т олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Б*******ээс гэм хорын хохиролд 2,856,0 /хоёр сая найман зуун тавин зургаан мянга есөн зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Э*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 30,000 /гучин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,140 /жаран нэгэн мянга нэг зуун дөч/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Б*******ээс 60,660 /жаран мянга зургаан зуун жар/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               О.ОДОНЧИМЭГ

 

                    ШҮҮГЧИД                              Р.ҮҮРИЙНТУЯА                                        

 

                                               Ц.ДАГИЙМАА