| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Хишигдэлгэр |
| Хэргийн индекс | 132/2023/00210/И |
| Дугаар | 132/ШШ2023/00303 |
| Огноо | 2023-07-04 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 132/ШШ2023/00303
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр даргалж, Ерөнхий шүүгч О.Одончимэг, шүүгч Г.Жаргалтуяа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С*******ын Ц******* -ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б******* аймгийн Ц*******гийн газар,
Хариуцагч: “С******* *******” ХХК нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохирол 4,184,950 /дөрвөн сая нэг зуун наян дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулах тухай132//000/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч С.Ц*******,
Хариуцагчийн төлөөлөгч П.О******* /цахимаар/,
Иргэдийн төлөөлөгч Ж.Э*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ц******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч С.Ц******* нь хариуцагч Б******* аймгийн Ц*******гийн газар, “С******* *******” ХХК нарт холбогдуулан гэм хорын хохирол 4,184,950 /дөрвөн сая нэг зуун наян дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Б******* аймгийн Б******* сумын 5 дугаар баг, дүгээр байрны 6 дугаар давхар, тоот байр /Ц*******гийн газрын буудал/-аас 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ус алдсанаас доод давхарын тоот орон сууцанд ус нэвчин орж паркетан шал бүхэлдээ усаар дүүрч, зочны өрөөний таазны замаск, эмульс урсаж шалан дээр унасан, тааз дээврийн бетон бүхэлдээ гарсан, обой, унтлагийн болон урьд өрөөний тааз бүхэлдээ ус нэвчин норж зарим газрын замаск, эмульс унасан, коридорын болон том өрөөний гэрлүүд нь шатсан доторхи эд зүйл дээр ус тунасан байсан усыг шавхарч цэвэрлэгээ иж бүрнээр хийж, хүн амьдрах аргагүй чийгтэй олон хоногоор гэртээ байх боломжгүй болсон. Тухайн үед би Улаанбаатар хотод өвдөгний үе солих хагалгаа хийлгээд байсан энэ үед гэр эзэнгүй доод давхарын айлд түлхүүрээ ээгээд явсан байсан. Ус алдсан гэх орой нөхөр маань дуудагдан очсон. Тухайн үед манай доод талын 4 давхар, 3 давхарт хүртэл ус алдсан байсан.
Маргааш өдөр нь Ц*******гийн газрын холбогдох албан тушаалтан, газрын албаны мэргэжилтэн, “Б******* мээж”, “С******* *******” ХХК-ийн захирал зэрэг хүмүүс ирж айлуудаар орж үзээд шалгаад хариу өгнө гэж байсан.
Ц*******гийн газрын холбогдох хүмүүс нийтийн орон сууцанд шинээр хийсэн хэрэглээний халуун усны шугамаас ус алдсан “С******* *******” ХХК буруутай гэж хэлж байсан. Харин “С******* *******” ХХК манай шугамнаас ус алдаагүй гэж маргаад тухайн үед ажпын хэсэг гарч хангагч байгууллага болох “Б******* ” ХХК-ийн Дулаан дамжуулах төвийн ахлах машинист Д.Б, гүйцэтгэгч “С******* *******” ХХК-ийн захирал П.О*******, инженер Н, ГХБХБГ-ын ИДБАХ мэргэжилтэн Г.Б нар газар дээр нь ирж үзлэг хийж үзлэгээр шинээр хийсэн хэрэглээний халуун усны шугамын автомат хий, агаар гаргагч нь уян хуванцар хоолойтой холбогдсон хэсгээр задарч ус алдсан гэж үзэхгүй гэж үзлэгийн талаарх илтгэх хуудас бичсэн байна.
Энэ хугацаанд эд хөрөнгөнд учирсан хохиролын үнэлгээ гаргуулахаар “С” үнэлгээ ХХК-д хандаж хохиролын үнэлгээ гаргуулж, ажлын хөлс 310,000 төгрөг төлсөн болно.
Иймд Б******* аймгийн Ц*******гийн газар, “С******* *******” ХХК-иас эд хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон хохирол 3,874,950 төгрөг, хохирлын үнэлгээ гаргуулсан хөлс 310,000 төгрөг, бүгд 4,184,950 төгрөгийг гаргуулж өгнө үү. Зөвхөн бодит хохирлоо нэхэмжилж байна гэв.
2.Хариуцагч Ц*******гийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Б******* аймгийн Б******* сумын 5 дугаар багт байрлалтай дүгээр байрны тоот орон сууц нь Б******* аймгийн Ц*******гийн газрын дансанд бүртгэлтэй байдаг. Уг тоот байранд 2022 оны 6 дугаар сараас 2022 оны 11 дүгээр сар хүртэл тус Ц*******гийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, ц*******гийн Б.Б амьдарч байсан.
Б******* сумын айл өрх, албан газруудыг хэрэглээний халуун усанд холбох ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалтанд орж аймгийн Засаг дарга Б.А “С******* *******” ХХК нь ажил хийх гэрээг байгуулж, 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэсэн байна.
Уг хугацаанд тухайн байранд хэрэглээний халуун усны шугам хоолойг суурилуулах ажлыг тус компанийн ажилчид хийж гүйцэтгэсэн ба тоот байрны а цэврийн өрөөгөөр дамжсан халуун усны шугам хоолойноос ус алдаж доод давхарын айлуудад хохирол учруулсан байна.
А цэврийн өрөөний шугамнаас ус алдсан нь манай байгууллагын буруутай үйлдлээс болоогүй тул манай байгууллагаас нэхэмжилсэн 4,184,950 /дөрвөн сая нэг зуун наян дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй, “С******* *******” ХХК-аас нэхэмжилнэ үү гэжээ.
3.Хариуцагч “С******* *******” ХХК-ийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Б******* аймгийн Б******* сумын 4 блок 100 гаруй өрхийг хэрэглээний халуун усаар хангах ажил хийж дуусгаад хүлээлгэж өгсөн. 8 хүний бүрэлдэхүүнтэй ажилласан. Уг ажлыг хийж гүйцэтгэж дуусаад хий тавьж шалгасан. Уг шалгалтад тэнцсэн учир улсын комисс хүлээж авсан. Улсын комисс хүлээж авснаас хойш 2 сарын дараа уг гэмтэл гарсан. Тэрнээс өмнө эсвэл дахиад өөр орон сууцанд ийм гэмтэл гарах боломжтой байсан гэтэл гараагүй. Ц*******гийн байгууллагын байр бол тодорхой эзэнгүй буудлын зориулалттай байр гэсэн тэгэхээр өөрсдийн буруутай үйлдлээс болж ус алдсан байх боломжтой. Ц*******гийн байгууллага өөрсдийн гэм буруугүй гэдгээ нотлох хангалттай баримт өгөөгүй байна гэж үзэж байна. Манайх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ц*******гийн байгууллагаас анх дуудлага өгөхдөө өөрсдийн Ц*******гийн байгууллагын сан техникч дуудсан байсан. “Б******* мээж” ХХК -ийн сан техникчийг дуудсан бол эвдрэл гэмтэл хэнээс болсныг тогтоох боломжтой байсан. Гал тогооноос ус алдсан байх бүрэн боломжтой байна. Яагаад гэвэл гал тогооны өрөөний угаалтуурын хоолойг гялгар уутаар боосон байсан. Мөн а цэврийн өрөөний доод хэсэгт сул хайрга байдаг. Хэрэв а цэврийн өрөөнөөс ус алдсан бол тэр хайрга норох байсан гэтэл хуурай байсан. Тэгэхээр гал тогооны өрөөнөөс ус алдсан байна гэж үзэж байгаа. Хэрвээ манайх чанаргүй стандартад нийцээгүй хоолой тавьсан бол бусад айлуудын хоолой ч бас задрах байсан гэв.
4.Иргэдийн төлөөлөгч Ж.Э******* нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: С.Ц*******ын нэхэмжлэлтэй холбоотой хэргийн шүүх хуралд иргэдийн төлөөлөгчөөр оролцож уг хэргийн талаар “С******* *******” ХХК, Ц*******гийн газрын тайлбар мэдээллийг сонсоод миний бие “С******* *******” ХХК нь улсын дүгнэлтээр ажлаа хүлээлгэж өгөөд үүнийг нь улсын комисс хүлээж авсан нь “С******* *******” ХХК-ийн буруу биш Ц*******гийн газрын буудлаас ус алдсан гэж үзэж байна гэв.
5.Нэхэмжлэгч талаас дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн.
-“С үнэлгээ” ХХК-ийн ДХХ--002 дугаартай үнэлгээний тайлангийн хуулбар /хэргийн 5-16-р хуудас/,
-Бэлэн мөнгөний 0 дугаартай орлогын баримт /хэргийн 17-р хуудас/,
-2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн үзлэгийн талаарх илтгэх хуудас эх хувь /22-р хуудас/
-0 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 51-р хуудас/
6.Хариуцагч Б******* аймгийн Ц*******гийн газраас дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн
- оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Б.Бийн илтгэх хуудасны хуулбар /хэргийн 35-р хуудас/,
- оны 5 дугаар сарын 14-ний өдрийн В.Дийн илтгэх хуудасны хуулбар /хэргийн 36-р хуудас/,
-Б******* аймгийн Орон нутгийн өмчийн газрын оны 5 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай албан бичгийн хуулбар /хэргийн 37-р хуудас/,
-Б******* аймгийн Засаг даргын оны 3 дугаар сарын 4-ний өдрийн А/ дугаартай захирамжийн хуулбар /хэргийн 38-р хуудас/,
-Б******* сумын айл өрх, албан газруудыг ээлж дараатайгаар хэрэглээний халуун усанд холбох ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг шалгаруулах хурлын 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 3 дугаартай тэмдэглэлийн хуулбар /хэргийн 39-р хуудас/,
-Б******* аймгийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 01/ дугаартай албан бичгийн хуулбар /хэргийн 40-р хуудас/,
-Б******* аймгийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн А/ дугаартай захирамжийн хуулбар /хэргийн 41-р хуудас/,
-Б******* аймгийн Засаг дарга, С******* ******* ХХК нарын 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 48/2022 дугаартай Б******* сумын айл өрх, албан газруудыг ээлж дараатайгаар хэрэглээний халуун усанд холбох ажил гүйцэтгэх гэрээний хуулбар /хэргийн 42, 44-45-р хуудас/,
-Б******* сумын айл өрх, албан газруудыг ээлж дараатайгаар хэрэглээний халуун усанд холбох ажил гүйцэтгэх санхүүжилтын хуваарийн хуулбар /хэргийн 43-р хуудас/,
-Б******* аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 01/ дугаартай албан бичгийн хуулбар /хэргийн 44-р хуудас/,
-Дотор халуун, хүйтэн усан хангамж, гал эсэргүүцэх системийг угсарсан, сорилтоор шалгасан актын хуулбар /хэргийн 46-р хуудас/
7.Хариуцагч “С******* *******” ХХК нотлох баримт гаргаж өгөөгүй байна.
8.Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Д.Б, Г.Б, Т.Н нараас гэрчийн мэдүүлэг авч, Б******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Б******* аймгийн Б******* сум, 5 дугаар баг, дүгээр байрны 6 давхар, тоотын эзэмшил, өмчлөлийн талаарх лавлагаа, Б******* аймгийн Б******* сум, 5 дугаар баг, Лхагвадоржийн 23 дугаар байрны тоотын эзэмшил, өмчлөлийн талаарх лавлагаа, “Б******* ” ХХК-аас дүгээр байрнаас ус алдсан талаар дуудлага өгсөн эсэх, дуудлага өгсөн бол хэн, хэзээ дуудлага өгсөн талаар дуудлага хүлээн авсан бүртгэлийн дэвтэр /ус алдсан 2022 оны 10 дугаар сарын 10,11-ний өдрүүдийн/-ийн хуулбар, дуудлагыг хэн гүйцэтгэсэн /гэмтлийг засч/ янзалсан нотлох баримтууд /ус алдсан 2022 оны 10 дугаар сарын 10,11-ний өдрүүд/-ыг гаргуулж авсан, Б******* аймгийн Ц*******гийн газраас Б******* сумын 5 дугаар багт байрлалтай дүгээр байрны тоот орон сууц Ц*******гийн газарт бүртгэлтэй талаарх баримтыг нотлох баримтаар гаргуулж авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Б******* аймгийн Ц*******гийн газрын гэх Б******* аймгийн Б******* сумын 5 дугаар багт байрлалтай дүгээр байрны тоот орон сууцнаас ус алдаж доод давхрын айл руу ус нэвчиж хохирол учирсан, Ц*******гийн байгуулга нь “С******* *******” ХХК-ийг буруутай гэдэг, “С******* *******” ХХК нь Ц*******гийн газрыг буруутай гэдэг тул хариуцагч нараас эд хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон хохирол 3,874,950 төгрөг, хохирлын үнэлгээ гаргуулсан хөлс 310,000 төгрөг, бүгд 4,184,950 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
3.Хариуцагч Б******* аймгийн Ц*******гийн газар нь шүүхэд гаргасан тайлбартаа: ... а цэврийн өрөөний шугамнаас ус алдсан нь манай байгууллагын буруутай үйлдлээс болоогүй тул манай байгууллагаас нэхэмжилсэн 4,184,950 /дөрвөн сая нэг зуун наян дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг “С******* *******” ХХК-иас нэхэмжилнэ үү гэж маргадаг.
4.Хариуцагч “С******* *******” ХХК нь шүүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... шинээр хийсэн хэрэглээний халуун усны шугамын уян хуванцар хоолойтой холбогдсон хэсгээр задарч ус алдсан гэж үзэхгүй гэж үзлэгийн талаар илтгэх хуудаст бичсэн байдаг тул манай компаниас хохирлыг барагдуулах боломжгүй гэж маргадаг.
5.Хэрэгт авагдсан “С үнэлгээ” ХХК-ийн тайлан, бэлэн мөнгөний орлогын баримт, 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн үзлэгийн талаарх илтгэх хуудас, Ү-0405002587 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэлийн хуулбар, гэрч Г.Б, Д.Б, Т.Н нарын мэдүүлэг, зохигчийн тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.
-Б******* аймаг Б******* сум 5 дугаар баг 23 дугаар байрны /одоогийн хаяг Б******* аймаг Б******* сум 5 дугаар баг А 1 дүгээр гудамж, - тоот/ тоот орон сууцны өмчлөгч нь С.Ц******* болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
-Б******* аймаг Б******* аймаг Б******* сум 5 дугаар баг 23 дугаар байрны тоот 3 өрөө орон сууц нь Б******* аймгийн Ц*******гийн газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй бөгөөд тухайн орон сууцанд Ц*******гийн газрын албан хаагчид амьдардаг болох нь хэргийн 93 дугаар хуудсанд авагдсан албан бичиг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн уг тоотод ц*******гийн Б.Б амьдарч байсан гэх тайлбараар тогтоогдож байна.
-2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Б******* аймаг Б******* сум 5-р баг 23 дугаар байрны тоот орон сууцнаас ус алдсан бөгөөд тухайн ус алдалтын улмаас нэхэмжлэгч С.Ц*******ын өмчлөлийн орон сууцанд ус нэвчин орж, түүнд 4,184,950 төгрөгийн хохирол учирсан болох нь Ц*******гийн Б.Бийн илтгэх хуудас, “Б******* мээж” ХХК-ийн 01/168 дугаартай албан бичиг, С үнэлгээ ХХК-ийн тайлангийн 7-р хуудас, бэлэн мөнгөний орлогын баримтаар тус тус нотлогдож байна.
6.Иймээс нэхэмжлэгч С.Ц******* нь Б******* аймаг Б******* сум 5-р баг 23 дугаар байрны тоот орон сууцны эзэмшигч болон өмчлөгчөөс өөрт учирсан хохирлыг нэхэмжлэх эрхтэй.
7.Нэхэмжлэгч нь хариуцагч нарын аль нэгэнд нь хохирлыг тодорхой хэмжээгээр хуваарилаагүй, гэм буруугийн хэмжээ, нөхцөл байдлаас шалтгаалж аль нэгнээс нь гаргуулахаар тайлбарласан.
8.Гэвч Б******* аймгийн Ц*******гийн газар нь өөрийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй орон сууцнаас ус алдсан талаар маргадаггүй боловч а цэврийн өрөөгөөр дамжсан халуун усны шугам хоолойноос ус алдаж, доод давхарын айлуудад хохирол учруулсан тул тухайн ажлыг хийж гүйцэтгэсэн “С******* *******” ХХК-аас хохирлыг гаргуулах нь зүйтэй гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн.
9.“С******* *******” ХХК нь манай хийсэн ажлыг улсын комисс хүлээн авснаас хойш 2 сарын дараа тухайн үйл явдал болсон. Ц*******гийн байгууллагын байр бол тодорхой эзэнгүй буудлын зориулалттай байр гэсэн тэгэхээр өөрсдийн буруутай үйлдлээс болж ус алдсан байх боломжтой. Ц*******гийн байгууллага өөрсдийн гэм буруугүй гэдгээ нотлох хангалттай баримт өгөөгүй байх тул манайх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
10.Хэргийн 22-р хуудсанд авагдсан Б******* аймаг, Б******* сум 5 дугаар баг 23 дугаар байрны нийтийн орон сууцанд шинээр хийсэн хэрэглээний халуун усны шугамаас ус алдсан гэх мэдээллийн хүрээнд хангагч, гүйцэтгэгчийн хамтарсан үзлэгийн талаарх илтгэх хуудасны үзлэг хийх үеийн нөхцөл байдал гэсний 4-т: доод айлын а цэврийн өрөөнд дээд айлаас нэвт өрөмдөж шугам, сүвлэсэн нүхний зай завсраар ямар ч ус нэвчиж, имульс, замаск норж дэвтсэн шинжгүй байсан, 5-д: Харин тоот айлын том өрөөний шал норж дэвтсэн бөгөөд гал тогооны угаалтуурын уян холигчийг гялбар уутаар нугалаж уясан зүйл ажиглагдсан, 6-д: 5 давхарын тоот айлын зочны өрөөний таазнаас ус алдаж таазны имульс, замаск норж дэвтсэн, ховхорсон бөгөөд зочны өрөө, дундах унтлагын өрөө, хөлийн өрөөний паркетан шал норж дэвтсэн байсан... үүнээс үзэхэд тоот айлын оршин суугчийн мэдээллэснээр шинээр хийсэн хэрэглээний халуун усны шугамын автомат хий /агаар/ гаргагч нь уян хуванцар хоолойтой холбогдсон хэсгээр задарч ус алдсан гэж бид үзэхгүй байна гэжээ. Энэхүү дүгнэлттэй хариуцагч нар танилцсан байна.
Дээрх илтгэх хуудасанд дүгнэснээр ”С******* *******” ХХК-ийн Б******* сумын айл, өрхийг хэрэглээний халуун усанд холбох ажлын хүрээнд хийж гүйцэтгэсэн хэрэглээний халуун усны шугамын автомат хий /агаар/ гаргагч нь уян хуванцар хоолойтой холбогдсон хэсгээр ус алдсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Хариуцагч Б******* аймгийн Ц*******гийн газар нь тоот байрны а цэврийн өрөөгөөр дамжсан халуун усны шугам хоолойноос ус алдаж, доод давхарын айлууд руу ус нэвчин орсон тухай бичгийн нотлох баримтыг хэрэгт өгөөгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар татгалзалаа өөрөө нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.
11.Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8-д зааснаар өөрийн эзэмшилд байгаа шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангах, засвар, үйлчилгээг хариуцан гүйцэтгэх үүрэг нь сууц өмчлөгчид хамааралтай байна.
Хуульд ийнхүү зааснаас үзэхэд тухайн орон сууцны доторх шугам сүлжээ, тоног төхөөрөмж нь хариуцагч Б******* аймгийн Ц*******гийн газрын үндсэн эд хөрөнгөд бүртгэлтэй байх тул тухайн байгууллага өөрийн эзэмшилд байгаа шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангах, засвар үйлчилгээг хариуцан гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлээгүйгээс ус алдаж, улмаар бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан тул учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэг хүлээнэ.
12.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас лөгдөхөөр заасан.
Гэвч хариуцагч Б******* аймгийн Ц*******гийн газар нь гэм хор учруулсан нь өөрийн буруугаас болоогүй гэдгээ шүүхэд баримтаар нотолж чадаагүйгээс гадна шүүх хуралдаанд хэлэлцэн судалсан баримтуудаар хариуцагч нь гэм хор учруулсны хариуцлагаас лөгдөх үндэслэл тогтоогдохгүй байх ба харин Б******* аймгийн Ц*******гийн газрын байрнаас ус алдаж нэхэмжлэгч С.Ц*******д 4,184,950 төгрөгийн хохирол учирсан болох нь дээрх үйл баримтаар тогтоогдож байна.
13.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгах үүрэгтэй. Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хорыг учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заажээ.
14.Дээрх хуульд зааснаар нэхэмжлэгч С.Ц*******д учирсан хохирлыг мөнгөөр төлүүлэх үндэслэлтэй байх тул үнэлгээгээр тогтоогдсон эд хөрөнгөд учирсан хохирол болон бусад зардал 3,874,950 төгрөг, үнэлгээний хөлсөнд төлсөн 310,000 төгрөг, нийт 4,184,950 төгрөгийг гэм хор учруулсан этгээд болох хариуцагч Б******* аймгийн Ц*******гийн газраас гаргуулж, нэхэмжлэгч С.Ц*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч С******* ******* ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
15.Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн С******* ******* ХХК нь улсын дүгнэлтээр ажлаа хүлээлгэж өгөөд үүнийг нь улсын комисс хүлээж авсан нь С******* ******* ХХК-ийн буруу биш Ц*******гийн газрын буудлаас ус алдсан гэж үзэж байна гэх дүгнэлийг үндэслэлтэй гэж үзлээ.
16.Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81,909 төгрөгийг Төрийн санд хэвээр ээж, хариуцагч Б******* аймгийн Ц*******гийн газраас улсын тэмдэгтийн хураамжид 81,909 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй.
17.Шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т зааснаар шүүх хуралдааны товыг шүүх хуралдааны оролцогч нарт мэдэгдсэн боловч хариуцагч Б******* аймгийн Ц*******гийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар ...шүүх хуралдаанд оролцох... нь хэргийн оролцогчийн эрх бөгөөд эрхийг албадан эдлүүлэх боломжгүй.
18.Иймд нэхэмжлэгч болон хариуцагч С******* ******* ХХК-ийн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан саналыг үндэслэн, хариуцагч Б******* аймгийн Ц*******гийн газрын шүүхэд гаргасан тайлбарыг шүүх хуралдаанд гаргасантай адилтган үзэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 100.4 дэх хэсэгт тус тус заасны дагуу шүүх хуралдааныг хариуцагч Б******* аймгийн Ц*******гийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Огийн эзгүйд явуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б******* аймгийн Ц*******гийн газраас бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэг 4,184,950 /дөрвөн сая нэг зуун наян дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Ц*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас “С******* *******” ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81,909 /наян нэгэн мянга есөн зуун ес/ төгрөгийг Төрийн санд хэвээр ээж, хариуцагч Б******* аймгийн Ц*******гийн газраас 81,909 /наян нэгэн мянга есөн зуун ес/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Ц*******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б******* аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ХИШИГДЭЛГЭР
ШҮҮГЧИД О.ОДОНЧИМЭГ
Г.ЖАРГАЛТУЯА